Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 2-3(33-34)
Томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамж батлах тухай Эрүүл Мэндийн Сайдын 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 141 тоот тушаал
( )
 

 

Томуугийн цартахалтай тэмцэх, сэргийлэх хариу арга хэмжээг хангах зорилгоор ТУШААХ нь:

1. Эрүүл мэндийн салбарын томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамжийг нэгдүгээр, Томуугийн цартахлын вирусийн халдварын тархвар зүйн судалгааны хуудсыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2. Уг удирдамжийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (С.Төгсдэлгэр), Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ш.Энхбат), Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс (Ч.Мөнхдэлгэр), Халдварт өвчин судлалын үндэсний төв (Д.Нямхүү), Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар ( С.Энхболд)-т даалгасугай.

САЙД С.ЛАМБАА


 

Эрүүл мэндийн салбарын томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамж

 

Томуугийн цартахал нь дэлхий дахины нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамардаг гамшиг юм.

Үндэсний хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэр аж ахуй, ард иргэдийг өргөн хүрээтэйгээр хамруулан, цартахлыг хохирол багатай даван туулахад яам, агентлаг, бүх түвшний засаг захиргаа, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал юм.

Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг ханган, хариу арга хэмжээг хэрэгжүүлэгчид нь үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, ажилтнууд юм.

1.Зорилго, зорилтууд

Хүний томуугийн цартахал болон шувууны томуугийн хүний өвчлөл тохиолдох үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлэн байдлыг хангахад энэхүү удирдамжийн зорилго оршино.

2. Зорилтууд:

1. Халдварыг эрт илрүүлж, таслан зогсоох замаар томуугийн тархалтыг хязгаарлах, цартахлын үеийн өвчлөл, нас баралтыг бууруулах.

2. Цартахлын үеийн зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, хүртээмжтэй болгох, дэд бүтцийг тогтвортойгоор хадгалан, эдийн засагт учрах хохирлыг аль болох багасгах, нийгмийн амьдралын хэвийн үйл ажиллагааг хангах.

3. Хүн ам, эрүүл мэндийн ажилтан, хэвлэл, мэдээлэл болон бусад салбарын ажиллагсдыг үнэн зөв мэдээллээр цаг алдалгүй хангах.

4. Эрүүл Мэндийн салбарын гүйцэтгэх үүрэг

4.1. Эрүүл мэндийн яам нь томуугийн цартахлын үеийн эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээг үндэсний хэмжээнд зохицуулна. Үүнд: Тандалт, олон улсын хамтын ажиллагаа, вирусийн эсрэг үйлдэлтэй эм бэлдмэл болон цартахлын вакцины хэрэглээ (дэд бүтэц, вакцин түгээлт, зохистой менежмент, санхүүжилт)-г зохицуулах зэрэг үйл ажиллагаа багтана.

4.2. Аймаг, нийслэлийн ЭМГ нь цартахлын үеийн хариу арга хэмжээг уялдуулан зохицуулах, орон нутгийн хамтран ажиллагч байгууллагууд (онцгой байдлын хэлтэс, эмнэлэг, төрийн бус байгуулагууд)- тай нягт холбоотой ажиллана.

4.3. Томуугийн цартахлын зохицуулах зөвлөл

Томуугийн цартахлын зохицуулах зөвлөлийн зохицуулагч нь (ТЦЗ) ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал байна. Тус зөвлөл нь дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.3.1. Лабораториор батлагдсан томуугийн цартахлын анхны болон магадлалтай тохиолдлын мэдээг ЭМЯ болон ДЭМБ-д мэдээлэх бөгөөд эмнэлзүй, лаборатори, тархвар зүйн мэдээг нэгтгэн өдөр бүр холбогдох байгууллагуудад мэдээлнэ.

4.3.2. Хүн амын дунд томуугийн цартахлын халдварын тархалтыг нарийвчлан судална.

4.3.3. Гадаад улс орноос аялал, жуулчлалаар дамжин тархаж болзошгүй томуугийн шинэ халдвараас сэргийлэх, халдварыг хянах, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг зохион байгуулна.

4.3.4. Томуугийн цартахлын тандалт, голомтын судалгааг хийж, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээний багийг орон нутагт томилон ажиллуулна.

4.3.5. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүн амыг үнэн зөв мэдээллээр цаг алдалгүй хангана.

4.4. ХӨСҮТ-ийн Тандалтын үндэсний нэгж

(ТҮН) Тандалтын Үндэсний нэгж нь томуугийн дэгдэлт, цартахлын үеийн эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:

4.4.1. Томуугийн цартахлын мэдээллээр (7 хоногийн турш 24 цагаар ажиллаж) Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагуудыг хангах, үндэсний хэмжээний мэдээний сан бүрдүүлэх,

4.4.2. Харуулдан тандалт болон тусгайлсан судалгаагаар цуглуулсан буюу хөрш зэргэлдээ улс орноос ирсэн мэдээ, мэдээллийг харьцуулан судалж, дүн шинжилгээ хийн, цагийн байдлын талаар холбогдох байгууллагуудад 7 хоногт 2 удаа мэдээлэх,

4.4.3. Өвчлөлийн тархалтыг сааруулах эмийн бус арга хэмжээнүүдийг төлөвлөх, шалтгааныг тогтоох судалгааг шуурхай хийж, дүнг мэдээлэх,

4.4.4. Тандалт, голомтын судалгаа, хариу арга хэмжээний талаар бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллах,

4.4.5. Сургалт, сурталчилгаа зохион байгуулах,

4.4.6. Удирдамж, зөвлөмж боловсруулах.

4.5. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар

4.5.1 Томуугийн цартахалтай тэмцэх, сэргийлэх аймаг, орон нутгийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, тодотгол хийж байх,

4.5.2 Шаардагдах эм, оношлуур, багаж тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг нөөцлөх, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж, үйлчилгээний тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах,

4.5.3 Хүний томуугийн цартахлын үеийн нөхцөл байдалд шуурхай үнэлгээ хийн, цагийн байдлын талаар ХӨСҮТ, ЭМЯ-д өдөр бүр мэдээлэх,

4.5.4 Цартахлын үед хүн амд үзүүлэх нийгмийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний хүчин чадлыг аймаг, орон нутгийн хэмжээнд тооцон бэлэн байдлыг хангуулах,

4.5.5 Заавар, зөвлөмжийг тухайн орон нутгийн нөхцөлд тохируулан боловсруулах,

4.5.6 Сургалт, сурталчилгааг зохион байгуулах,

4.5.7 Томуугийн цартахлын эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах.

4.6. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, аймаг, нийслэлийн эмнэлгүүд

Томуугийн шинэ вирусийн халдварын үед дараах арга хэмжээ авна. Үүнд:

4.6.1.Томуугийн шинэ вирусийн халдвар бүртгэгдээгүй үед эмнэлэгт авах арга хэмжээ (1 дүгээр түвшин)

Нэг. Зохион байгуулалт

Гамшгийн үед эмнэлэгт авах арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийнэ.

Эмч, эмнэлгийн ажилтны утас, гэрийн хаяг зэрэг мэдээлэл, онцгой байдлын үед ажиллах дэглэм, журмыг шинэчлэн эмнэлгийн ажилтнуудад танилцуулна.

Нэмэлтээр дайчлан ажиллуулах эмч, эмнэлгийн ажилтны бүртгэл, судалгааг шинэчлэн гэрээ байгуулан сургалтад хамруулна. Шаардагдах эм, оношлуур, багаж хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг нөөцлөх, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж, үйлчилгээний нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангах гэрээг зохих газруудтай байгуулсан байна. Сургалт зохион байгуулах, зөвлөмж, гарын авлагаар хангах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

Нөхцөл байдлын улмаас ор нэмж ажиллуулах төлөвлөлт, зохицуулалтын бэлэн байдлыг хангана.

Хоёр. Халдвар хяналт

Эмнэлгийн халдвар хяналтын алба, багийн тандалт, хяналтын үйл ажиллагааг идэвхжүүлэн эмнэлгийн ажилтнуудад халдвараас хамгаалах сургалт зохион байгуулж, хувийн хамгаалах хэрэгслээр хангана.

Томуугийн бус эмнэлэг,тасагт томуугийн халдвар гаднаас орохоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хэрвээ томуугийн халдварын нууц үедээ өвчтөн хэвтсэн тохиолдолд халдварыг бусад хэвтэн эмчлүүлэгсдэд тархахаас сэргийлэх арга хэмжээ авна.

Гурав. Тархвар зүйн тандалт

Томуугийн эмнэл зүйн шинж тэмдгийн тандалтыг үйлчлүүлэгчид, өвчтөнүүд эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд тогтмол хийнэ.

Сэжигтэй болон магадлалтай тохиолдлыг Эрүүл мэндийн сайдын 2009 оны 351 тоот тушаалын дагуу мэдээлэн холбогдох арга хэмжээг шуурхай авна. Хүний хөдөлгөөн багатай хэсэгт амьсгалын замын шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг тусгаарлах өрөө, тасгийг бэлтгэнэ. Тусгаарлах өрөө, тасгийг шаардагдах тоног төхөөрөмж, багаж тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслэл, гар халдваргүйтгэх бодисоор хангана.

4.6.2. Томуугийн шинэ вирусийн халдвар бүртгэгдсэн үед эмнэлэгт авах арга хэмжээ (2 дугаар түвшин)

Нэг. Зохион байгуулалт

Захирал, дарга, тасаг, кабинетийн эрхлэгчийг эзгүйд ажил орлох хүнийг томилох, нэмэлтээр дайчлан ажиллуулах эмч, эмнэлгийн ажилтны талаарх шийдвэрийг гарган хүний нөөцийн бэлэн байдлыг хангана. Мэдээ, мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий “баг” томилон ажиллуулж, мэдээ авах, нэгтгэх, хянах, холбогдох газруудад танилцуулах ажлыг зохион байгуулна.

Эмнэлгийн эргэлт, хөдөлгөөнийг хязгаарлах талаар дотоод журамд өөрчлөлт оруулна.

Жирэмсний үзлэг, хяналт, дархлаажуулалт зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээг өөр газарт түр шилжүүлнэ. Шаардагдах эм, оношлуур, багаж хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисоор хангаж, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж, үйлчилгээний тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангана.

Хоёр. Халдвар хяналт

Эмнэлгийн халдвар хяналтын алба, багийн тандалт, хяналтын үйл ажиллагааг идэвхжүүлэн халдварын эсрэг дэглэмийн хэрэгжилтийг 3-5 хоног тутамд, шаардлагатай бол тухайн үед хэлэлцэж, авах арга хэмжээний чиглэл, шийдвэрийг гаргаж ажиллана. Эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах хувцас, хэрэгслээр бүрэн хангана.

Цэвэрлэгээний материал, ариутгал, халдваргүйтгэлийн бодисоор тасралтгүй хангана. Төвлөрсөн ариутгал (хэсэг)-ийн үйл ажиллагааны горимын хэрэгжилт, чанарын байдалд хяналт, тандалт зохион байгуулна.

Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг, лабораторит ажиллагсдыг нүдний шил, шүүлтүүртэй амны хаалт (N95)-аар хангана.

Эмнэлгээс шалтгаалсан халдвар гарахаас сэргийлнэ. Халдвар гарсан үед бүртгэх, мэдээлэх, шалтгааныг тогтоох, таслан зогсоох арга хэмжээ авна.

Гурав. Тархвар зүйн тандалт

Томуугийн эмнэл зүйн шинж тэмдгийн тандалтыг үйлчлүүлэгчид, өвчтөнүүд эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд тогтмол хийнэ.

Сэжигтэй болон магадлалтай тохиолдлыг Эрүүл мэндийн сайдын 2009 оны 351 тоот тушаалын дагуу мэдээлэн, хавьтлын судалгаа, вирусийн эсрэг эмийн сэргийлэлт хийх зэргээр хариу арга хэмжээг шуурхай авна.

Амьсгалын замын шинж илэрсэн өвчтөнд амны хаалт хэрэглүүлэн түр тусгаарлан шаардагдах арга хэмжээг шуурхай авч, зохих заавар зөвлөмж өгнө.

Дөрөв. Эмнэлгийн орны зохицуулалт

Шинэ өвчтөн хүлээн авах болон тусгаарлах өрөөнүүдийг бэлэн байлгана. Шаардлагатай тохиолдолд төлөвлөлтийн дагуу нэмэлт ор гарган өвчтөнийг хүлээн авна

Тав. Нөөцийн зохицуулалт

Хамгаалалтын хувцас, хэрэгслэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, эм, бэлдмэлийн нөөцийг хэвийн үеэс 20-иос дээш хувиар нэмэгдүүлнэ. Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулахад нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хангалтын гэрээний дагуу бэлдэнэ.

4.6.3. Томуугийн шинэ вирусийн халдвар бүртгэгдсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ ихэссэн үед эмнэлэгт авах арга хэмжээ (3 дугаар түвшин)

Нэг. Зохион байгуулалт

Захирал, дарга, тасаг, кабинетийн эрхлэгчийг эзгүйд ажил орлох хүнийг томилох, нэмэлтээр дайчлан ажиллуулах эмч, эмнэлгийн ажилтны талаарх шийдвэрийг гарган хүний нөөцийн бэлэн байдлыг хангана. Шаардлагатай гэж үзвэл ойрын болон дунд хугацаанд (4-өөс доошгүй сар) эмч, эмнэлгийн ажилтан нэмэлтээр дайчлан ажиллуулах талаар шийдвэрийг гаргаж хэрэгжүүлнэ.

Мэдээ, мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий “баг” томилон ажиллуулж, мэдээ авах, нэгтгэх, хянах, холбогдох газруудад танилцуулах ажлыг зохион байгуулна.

Эмнэлгийн эргэлт, хөдөлгөөнийг хязгаарлах талаар дотоод журамд өөрчлөлт оруулна. Эмнэлгийн дотоодын хөдөлгөөн, эргэлт, амбулаторит үзүүлж буй өвчтөнийг дагалдах хүний тоог хязгаарлана.

Жирэмсний хяналт, биеийн өсөлт хөгжилтийн хэмжилт, дархлаажуулалт зэрэг амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлэх кабинет, нэгжийг өөр газар шилжүүлэх арга хэмжээ авч болно.

Хоёр. Халдвар хяналт

Эмнэлгийн халдвар хяналтын алба, багийн тандалт, хяналтын үйл ажиллагааг идэвхжүүлэн халдварын эсрэг дэглэмийн хэрэгжилтийг өдөр бүр хянана. Эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах хувцас, хэрэгслээр бүрэн хангана.

Цэвэрлэгээний материал, ариутгал, халдваргүйтгэлийн бодисоор тасралтгүй хангана. Төвлөрсөн ариутгал /хэсэг/-ийн үйл ажиллагааны горимын хэрэгжилт, чанарт хяналт, тандалт хийнэ.

Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг, лабораторит ажиллагсдыг нүдний шил, шүүлтүүртэй амны хаалт (N95 зэрэг)-аар хангана.

Эмнэлгээс шалтгаалсан халдвар гарахаас сэргийлнэ. Эмнэлгээс шалтгаалсан халдвар гарсан үед бүртгэх, мэдээлэх, шалтгааныг тогтоох, таслан зогсоох арга хэмжээг шуурхай авна.

Гурав. Тархвар зүйн тандалт

Томуугийн цартахлын магадгүй болон батлагдсан тохиолдлыг тодорхойлолтын дагуу мэдээлэн хавьтлын судалгаа, вирусийн эсрэг эмийн сэргийлэлт хийх зэргээр хариу арга хэмжээг шуурхай авна. Өвчлөл, хүндрэл, нас баралт, тархалтын байдлыг тогтмол хянана.

Дөрөв. Эмнэлгийн орны зохиуулалт

Эмнэлэгт удаан хэвтэх архаг эмгэгтэй өвчтөнүүдийг гэрийн асаргаанд шилжүүлнэ. Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай бусад өвчтөн болон томуугийн хүндрэлийн улмаас хэвтэн эмчлүүлэх өвчтөнүүдэд нэмэлт ор бэлдэж тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Мэс заслын дараах хүндрэл багатай өвчтөнүүдийг гэрийн асаргаанд шилжүүлэн томуутай өвчтөнд зориулсан орыг нэмэгдүүлнэ.Мөн төлөвлөсний дагуу өвчтөн хэвтүүлэх нэмэлт эмнэлэг зохион байгуулна (зочид буудал, сургууль, театр, орон нутгийн эмнэлэг...гм).

5. Шуурхай илрүүлэлт, хариу арга хэмжээ

Цартахлын үед нийгмийн эрүүл мэндийн аливаа шийдвэрийг засаг захиргааны түвшин бүрт гаргана. Орон нутгийн нийгмийн Эрүүл мэндийн ажилтнууд өөрийн нутаг дэвсгэрт цартахалтай тэмцэх, сэргийлэх талаар хүн амын дунд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

• Цартахлын тухайн үеийн нөхцөл байдалд үнэлгээ өгч, эмийн бус урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх.

• Гар угаах, амьсгалын замын халдварын үед баримтлах эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм зэргийг сурталчлах.

• Хүн амын дунд халдвар тархахаас сэргийлсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах ( хэсэгчилсэн тусгаарлалт, хөл хорио г.м)

5.1. Томуугийн цартахлын вирусийн халдварын тандалт

• Томуугийн цартахлын вирусийн халдварын тохиолдлыг илрүүлэх, баталгаажуулах,

• Томуугийн цартахлын вирусийн халдварын тархалтын цар хүрээг тогтоох,

• Өвчний эрт үеийн хүндрэлийн үнэлгээг хийх.

5.1.1.Томуугийн цартахлын халдварын тохиолдлыг мэдээлэх

“Томуу, томуу төст өвчний (ТТӨ) мэдээ авах журмын тухай” Эрүүл мэндийн сайдын 2009 оны 351 тоот тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу мэдээлнэ. ТТӨ-ний хөнгөн, дунд хэлбэр, уушгины үрэвсэл, амьсгалын замын хүнд халдвар зэрэг амьсгалын доод замын халдвар болон лабораториор батлагдсан тохиолдлыг мэдээлнэ.

5.1.2. Тохиолдлын эмнэлзүйн тодорхойлолт

1. Батлагдсан тохиолдол:

ТТӨ-ний шинж тэмдэг илэрсэн, цочмог халууралттай (38oС<) амьсгалын замын халдвар, Томуугийн цартахлын вирусээр сэдээгдсэн нь дараах шинжилгээний аль нэгээр баталгаажсан байна. Үүнд:

• Бодит хугацааны Полимеразын гинжин урвал (ПГУ)

• Эсийн өсгөвөр

• Томуугийн цартахлын вирусийн өвөрмөц эсрэг бие 4 дахин нэмэгдэх

2. Магадлалтай тохиолдол:

• Бодит-цагийн ПГУ-аар томуугийн вирус илэрсэн.

• Улирлын томуугийн вирүсийн халдварыг илрүүлэх фермент холбох урвал, иммунохроматографийн аргаар томуугийн вирус тодорхойлогдсон,

• Шалтгаан тодорхойгүй амьсгалын замын цочмог халдварын улмаас нас барсан,

• Батлагдсан болон магадлалтай тохиолдолтой тархвар зүйн холбоотой тохиолдлыг хэлнэ.

Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД, 2005)-ийн дагуу томуугийн шинэ вирусээр үүсгэгдсэн хүний өвчлөлийг ДЭМБ-д мэдээлнэ. Мэдээллийг ОУЭМД (2005)-ийн хавсралт 2-ын дагуу цуглуулна. Хэрвээ халдвар өөр улс орноос дамжин ирсэн тохиолдолд боломжтой бол аялалын түүхийг мэдээлнэ. Амьсгалын замын цочмог халдварын хэвийн бус голомтлосон өвчлөлийн тохиолдлыг ДЭМБ-д мэдээлнэ. Голомтлосон өвчлөлийн тохиолдлын тодорхойлолт:

Шалтгаан тодорхойгүй, цочмог халууралттай (380С<) амьсгалын замын халдварын шинжтэй 2 ба түүнээс дээш эсвэл шалтгаан тодорхойгүй амьсгалын замын халдварын улмаас нас барсан, шинж тэмдэг нь 14 хоногийн дотор газар зүйн нэг бүсэд илэрсэн буюу тархвар зүйн хувьд хамааралтай тохиолдлуудыг хэлнэ.

5.2.Томуугийн цартахлын А/H1N1/ вирусийн халдварын магадлалтай тохиолдлын тархвар зүйн судалгаа:

Тархвар зүйн судалгааг дараах тохиолдолд хийх ба энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан судалгааны хуудсыг хэрэглэнэ. Үүнд:

• Шалтгаан тодорхойгүй ТТӨ буюу амьсгалын доод замын халдвар,

• Амьсгалын замын халдвартай өвчтөнд тусламж үзүүлж буй нэг ба түүнээс дээш эмнэлгийн ажилтанд амьсгалын замын хүнд халдвар илрэх,

• ТТӨ, амьсгалын доод замын халдварын нас баралтын тархвар зүйн шинж өөрчлөгдөх, амьсгалын замын өвчний нас баралт ихсэх, насанд хүрсэн эрүүл хүмүүс, залуучуудад амьсгалын замын хүнд халдвар илрэх,

• Амьсгалын доод замын хүнд халдварын тавиланд тогтвортой өөрчлөлт гарах.

5.3. Лабораторийн баталгаажилт

Томуугийн тохиолдлыг тодорхойлолтын дагуу оношлосон эмч вирусийн эсрэг эмийн эмчилгээ эхлэхээс өмнө өвчний эхний 3 хоногт сорьцыг авна. Өвчтөнөөс хамрын арчдас, хамрын угаадас, нас барсан тохиолдолд уушгины эдийн гүнээс буюу гуурсан хоолойноос эд, эсийн сорьц авна. Шинжлэгдэхүүн авах эмч, эрүүл мэндийн ажилтан хамгаалах хувцсыг бүрэн өмсөнө. Шинжлэгдэхүүн авахад дараах зүйлийг бэлдсэн байна. Үүнд:

- Халад

- Амны хаалт

- Бээлий

- 7-8 см урт уян иштэй ариун бамбар

- 2-4 мл вирус зөөвөрлөх орчин бүхий бөглөөтэй хуруу шилнүүд

- Хуруу шил тогтоогуур

- Шинжлэгдэхүүн зөөвөрлөх зориулалтын сав

- Шинжлэгдэхүүнийг дагалдах бичиг

Томуугийн халдварын үед цуглуулсан шинжлэгдэхүүнийг нийслэлд 24 цагийн дотор мөсөн элемент бүхий саванд хийж, хөлдөөхгүйгээр тээвэрлэж лабораторит хүргэнэ. Хөдөө орон нутагт өдөрт нь тээвэрлэх боломжгүй үед -70°С-д хадгалж, эсвэл мөсөн элементтэй саванд 48 цагийн хугацаанд хөлдөөхгүйгээр тээвэрлэж лабораторит хүргэнэ. Эд, эсийн сорьцыг хөлдөөхгүйгээр аль болох хурдан лабораторит хүргэнэ. Боломжгүй бол -70°С-д хадгалж, хөлдүүгээр тээвэрлэнэ.

Томуугийн цартахлын вирусийг тодорхойлох ПГУ-ын шинжилгээ

ХӨСҮТ-ийн амьсгалын замын вирус судлалын лаборатори /АЗВСЛ/, Дархан Уул, Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн вирус судлалын лабораторит, вирус өсгөвөрлөх, вирусийн эсрэгтөрөгчийн хэвшинжийг цус наалдахыг саатуулах урвалаар тодорхойлох шинжилгээг ХӨСҮТ-ийн АЗВСЛ-т биоаюулгүй ажиллагааны хоёрдугаар зэргийн орчинд хийнэ. Шинжилгээний дүнг 7 хоног тутамд утсаар болон цахим хэлбэрээр эргэж мэдээлнэ. ПГУ-ын шинжилгээний дүн 24-48 цагийн дотор гарна.

5.4. Шуурхай хариу арга хэмжээ

Томуугийн цартахлын вирусийн халдварыг таслан зогсоох дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Эрт илрүүлэн мэдээлэх,

2. Эрсдлийн үнэлгээ хийх,

3. Нөөцийг дайчлах,

4. Халдварыг таслан зогсоох арга хэмжээ авах,

5. Эрсдлийн үнэлгээний дагуу өвчинд өртсөн хүн амын дунд халдвар тархах үйл явцыг хянах,

6. Амьсгалын замын хүнд эмгэгтэй өвчтөний биеийн байдлыг үнэлэн, тусгаарлаж, эмчилгээ хийх,

7. Шалтгаан нь тодорхойгүй амьсгалын замын хурц, хүнд өвчнийг шуурхай илрүүлэн, сум дүүрэг, аймаг хот, үндэсний тандалтын нэгжид мэдээлэх,

8. Үйл явдалд суурилсан тандалтаар ирсэн мэдээг баталгаажуулах зорилгоор тархвар судлалын анхны судалгаа, шинжилгээ хийх,

9. Эмнэлзүй болон тархвар зүйн судалгаагаар цуглуулсан баримтыг лабораторийн шинжилгээгээр шуурхай баталгаажуулах,

10. Өвчтөнийг тусгаарлах, хавьтлыг судлан гэрт нь байлгах, хувийн хамгаалах хэрэгслэл хэрэглэх, олон нийтийг мэдээллээр хангах арга хэмжээ авах,

11. Өвчтэй болон эрсдэлт бүлгийн хүмүүст вирусийн эсрэг эм бэлдмэл хэрэглэх.

6. Томуугийн цартахлын бэлэн байдал, урьдчилан сэргийлэлт

Томуугийн цартахлын тандалт, вакцин, вирусийн эсрэг үйлдэлтэй эм бэлдмэлийн хэрэглээ, нийгмийн тусламж үйлчилгээ, онцгой байдлын үеийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ зэрэг нь бэлэн байдлыг хангах арга хэмжээнд орно.

6.1.Томуугийн цартахлын вирусийн шинж төрх

Томуугийн цартахлын вирусийн халдварын нууц үеийн хугацаа дунджаар 1- 3 хоног байна. Томуугийн цартахлын вирусийн халдвартай байх хугацаа өвчний шинж тэмдэг эхлэхийн өмнөх 24 цаг, өвчний шинж тэмдэг тод илэрсэн үе буюу насанд хүрэгчдэд 3-5 хоног, бага насны хүүхдэд 7 хоног хүртэл байна. Насанд хүрэгсэд болон хүүхдэд томуугийн цартахлын вирус ялгарах үе нь ханиаж, найтаах болон биеийн хэм нэмэгдэх үетэй давхацдаг. Вирусийн эсрэг үйлдэлтэй эм хэрэглэж байгаа тохиолдолд вирус ялгарах хугацаа богиносно.

Томуугийн вирусийн гадаад орчинд амьдрах чадвар нь орчны хэм, чийгшлээс хамаардаг. Вирус хатуу гөлгөр гадаргуу дээр 24-48 цаг, хувцас эдлэл болон цаасан дээр 8-12 цаг, хүний гарын арьсанд 5 минут, өтгөн ялгадсанд 37 хэмд 6 хоног, 4 хэмд 25 хоног амьд байна. Агаарын чийгшил бага, хүйтэн орчинд вирус тэсвэртэй. Харин 70 хэмийн халуун, халдваргүйтгэл, ариутгалын ихэнх уусмалд идэвхээ 2-5 минутад алддаг.

6.2. Нөөцийн менежмент

Томуугийн цартахлын үед нөөцийг зөв хуваарилах нь чухал бөгөөд эмнэлэг, нийгмийн тусламж, үйлчилгээний бүх салбарт богино хугацаанд хангалт хийх шаардлага гарна.

Эмнэлгийн ажилтан, эм хэрэгсэл, тоног төхөөрөмжөөс гадна ундны ус, хоол хүнс,  хамгаалах хувцас, хэрэглэл, сэтгэл зүйн дэмжлэг болон нийгмийн хамгааллын бусад дэмжлэг туслалцаа хүн амд шаардагдана. Бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд цартахлыг даван туулах одоогийн чадавх, бэлэн байдалд үнэлгээ өгч холбогдох арга хэмжээг авна. Эмч, ажиллагсад өвчилсний улмаас цартахлын үед ажиллах боломжгүй болохыг урьдчилан тооцон хүний нөөцийг төлөвлөнө. Цартахлын үед ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх нөхцлийг бий болгохын тулд ажиллагсдын хүүхдийг асрах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авна. Эрүүл мэндийн салбарын бүх шатны удирдлага бэлэн байдлын төлөвлөгөөндөө сэтгэл зүйн, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээг тусгасан байх шаардлагатай.

Удирдлага, зохион байгуулалтын түвшин бүрт нөөцийг төлөвлөхдөө дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • Ажиллах хүчний одоогийн чадавх болон тэдгээрийн хуваарилалт, гүйцэтгэж буй ажил үүргийг нь үнэлэх,
  • Цартахлын үед зайлшгүй гүйцэтгэх ажил үйлчилгээг тодорхойлж, хэвийн ажиллах нөхцлөөр хангах, нөөц ажилтныг сургаж бэлтгэх,
  • Өндөр насны тэтгэвэрт байгаа болон ажлаас гарсан хүмүүс, оюутнуудаас цартахлын үед ажиллах хүмүүсийг судлан шаардлагатай тохиолдолд ажиллуулах бэлтгэлийг хангах,
  • Цартахлын вакцин тариулсан болон цартахлын вирусийн омгоор өвчлөн дархлаатай болсон ажилтан, албан хаагчдын жагсаалтыг гаргах,
  • Өвчтөн хүлээн авах, тусгаарлах ажиллагааг оновчтойгоор зохион байгуулснаар эмнэлгийн ажилтан халдварт өртөх эрсдлийг багасгах,
  • Сайн дурын ажилтан, өвчтөний гэр бүлийн гишүүдийг халдварын эсрэг дэглэм, хамгаалах хувцас хэрэглэх зэрэгт сургах.

Вирусийн халдварын дэгдэлтийн үед эрүүл мэндийн салбарын ажилтнууд нь хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, мал эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран баг болж ажиллах тул багуудад нэгдсэн сургалт хийнэ. Түүнчлэн хувийн хамгаалах хэрэгслийг зөв өмсөж тайлах, гарын эрүүл ахуйн дэглэмийг сахих тухай сургалтыг эрүүл мэндийн ажилтнуудад тогтмол явуулна.

6.3. Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ

Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ нь халдварыг таслан зогсоох, тархалтыг хязгаарлах, цартахлын хохирлыг бууруулах арга хэмжээний нэг юм. Томуугийн цартахлын тархалтаас урьдчилан сэргийлэхэд хил, хилийн боомтуудын эрүүл ахуй, халдвар судлалын хяналтыг сайжруулах нь нэн чухал.

Цартахлын 3-р үе шатанд вирусийн шинэ хэвшинж хүний биед халдвар үүсгэх боловч хүнээс хүнд халдвар дамжихгүй, маш ховор тохиолдолд ойрын хавьталд халдана. Хилийн боомтууд дээр хөл хорио тогтоох, шинжилгээ хийх шаардлагагүй. Харин халдварын эсрэг дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Эмнэлзүйн шинж илэрсэн хүнийг эрт илрүүлэн, тусгаарлах.
  • Өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 7 хоногийн хугацаанд ойрын хавьтлуудыг ажиглалтад байлгаж, эрүүл мэндийн байдлыг хянах.
  • Эмчилгээнд вирусийн эсрэг үйлдэлтэй эм бэлдмэл хэрэглэх,
  • Шаардлагатай тохиолдолд ойрын хавьтлуудыг химийн сэргийлэлтэд хамруулах,
  • Эрүүл мэндийн ажилтнууд халдварын эсрэг дэглэмийг чанд мөрдөх,
  • МСС-г эрчимтэй зохион явуулах.

Цартахлын 4-5 дугаар шатанд хүнээс хүнд халдварлах вирусийн чадвар нэмэгдэх хэдий ч эрчимтэй биш байна. Цаг хугацаа болон байршлын хувьд хоорондоо холбоотой голомтын тоо ихсэх нь вирусийн халдварлах чадвар нэмэгдэж байгааг илтгэсэн тархвар зүйн дохио болно. Эдгээр үе шатанд дор дурьдсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Томуугийн цартахлын халдварын сэжигтэй болон магадлалтай тохиолдлыг эрт илрүүлэн, тусгаарлах,
  • Өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 7 хоногийн хугацаанд ойрын хавьтлуудын эрүүл мэндийн байдлыг хянах,
  • Эмчилгээнд вирусийн эсрэг үйлдэлтэй эм бэлдмэл хэрэглэх,
  • Шаардлагатай тохиолдолд ойрын хавьтлуудыг химийн сэргийлэлтэд хамруулах,
  • Эрүүл мэндийн ажилтнууд халдварын эсрэг дэглэмийг чанд мөрдөх,
  • Шаардлагатай гэж үзвэл хүн амын шилжилт хөдөлгөөнд зохицуулалт хийх,
  • Хүний өвчлөл бүртгэгдсэн улс, орноос ирж буй хүмүүст ажиглалт хийх.

Томуугийн цартахлын 6 дугаар үе шатанд буюу цартахлын шинэ вирус дэлхийн улс орнуудаар дамжин, олон улсын хэмжээнд тархсан үед Засгийн газар нөхцөл байдлаас шалтгаалан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Хавьтлуудыг хөл хорионд байлгах шаардлагагүй,
  • Шаардлагатай гэж үзвэл эрүүл мэндийн ажилтнууд болон хүн ам амны хаалт хэрэглэх,
  • Хүн олноор өвчилсөн үед халдварын тархалтыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах,
  • Шаардлагатай тохиолдолд сургууль, цэцэрлэгийг хаах, олон хүн цугларсан арга хэмжээг хязгаарлах,
  • Мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимтэй зохион байгуулах.

6.4 . Харилцаа холбоо, хамтын ажиллагаа

6.4.1. Салбарын дундын болон хоорондын харилцаа холбоо:

Салбар хоорондын харилцаа холбоонд дараах зарчмыг баримтална. Үүнд:

1. Цартахал дэгдсэн үед яам, салбар, байгууллага тус бүр ямар бүрэлдэхүүн, үүрэг хариуцлагатайгаар оролцох тухай мэдээллийг оролцогч талуудад мэдэгдэх,

2. Хүн, амьтны томуугийн өвчлөлийн үед эрүүл мэнд, мал эмнэлгийн салбар ямар нэг зүйлийг орхигдуулах эсвэл давхардуулахгүй ажиллах,

3. Цартахлын үе шат өөрчлөгдөн, дараагийн үе шатанд шилжих зэрэг үйл явдлыг холбогдох байгууллагуудад цаг алдалгүй мэдэгдэх.

Эрүүл мэндийн салбар дундын харилцаа холбоонд дараах зарчмыг баримтална. Үүнд:

1. Онцлог өвчин, үзэгдлийг дээд шатны холбогдох байгууллагад мэдээлэх үйл явц шуурхай байх,

2. Шинэ мэдээлэл, цагийн байдал, тушаал, шийдвэрийг бүх түвшний байгууллагад шуурхай хүргэх,

3. Бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд шаардлагатай мэдээлэл, журам, заавраар бүрэн хангагдсан байх,

4. Орон нутагт ажиллах ажлын хэсэг, багууд шаардлагатай хэрэгслэлээр хангагдсан байх,

5. Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг томуугийн цартахлын протокол, стандарт, үйл ажиллагааны журам, зөвлөмж зэргээр ханган, телеконференц, шууд ярилцлага хийх, үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах.

6.4.2. Олон нийтийн харилцаа холбоо

Цартахлын үед олон нийт болон эмнэлгийн ажилтнуудад томуугийн эмнэлзүйн шинж,  эмчилгээний талаар мэдээлэл өгнө.

Хүн амыг үнэн зөв мэдээллээр хангах нь халдварт өртөхөөс сэргийлэх гол арга зам юм.

Эрсдлийн үеийн үр дүнтэй харилцаа холбоо нь олон нийтэд итгэл төрүүлэн, хувь хүн өөрийгөө хамгаалах арга, хэлбэрээ сонгох боломжийг бий болгоно. Эрсдлийн үеийн харилцаа холбоо нь эрсдлийн менежментийн нэг хэсэг бөгөөд дараах зүйлүүдийг өөртөө багтаасан байна. Үүнд:

1. Эрүүл мэндийн ажилтан болон хэвлэл, мэдээллийнхэнтэй тогтоох дэгдэлтийн үеийн харилцаа холбоо,

2. Мэдээлэл, сургалт сурталчилгааны материал

Томуугийн эмнэлзүйн илрэл, хүндрэлийн тухай мэдээллийн багц нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Мэдээллийн багцад хүүхэд, залуучууд, өндөр настай хүмүүст зориулсан мэдээллийг тусад нь багтаасан байх бөгөөд цаг алдалгүй тараах төлөвлөгөөтэй байна.

6.5. Цартахлын вакцин, вирусийн эсрэг эм

6.5.1. Дархлаажуулалт

Томуугийн вирусийн эсрэг дархлаажуулалт нь томуугаас шалтгаалсан өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм. ДЭМБ томуугийн өвчлөлийн дараагийн улиралд хүн амын дунд эргэлдэх вирусийн омгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан шинжилж, шинэ вакцины найрлагыг жил бүр тодорхойлдог.

2009 оны 11-р сарын 23-ны өдрийн Эрүүл Мэндийн сайд, Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргын хамтарсан 396/426 тоот “Дархлаажуулах төлөвлөгөө батлах тухай” тушаалын дагуу томуугийн цартахлын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулна.

6.5.2. Вирусийн эсрэг эм

Томуугийн цартахлын үед вирусийн эсрэг үйлдэлтэй эм, бэлдмэлийн нөөц шаардлагатай. Вирусийн эсрэг үйлдэлтэй эм бэлдмэлийг эмнэлзүйн болон тархвар зүйн нөхцөл байдалтай уялдуулан заалтын дагуу хэрэглэнэ.

Өмнөх зуунд тохиолдсон цартахлын 3 удаагийн туршлага дээр тулгуурлан, хүн амд цартахлын учруулах эрүүл мэндийн хохирлын хэмжээг тооцоолно. Тухайлбал: Халдварлалтын түвшин 20-30%, эмнэлзүйн тохиолдлуудын 25% эрүүл мэндийн байгууллагад хандан, 1% нь эмнэлэгт хэвтэх болно гэж дараах тооцоог хийсэн. Үүнд:

• Өвчлөл 520000 – 780000 тохиолдол,

• Амбулаторийн үзлэг 130 000–195 000 тохиолдол (буюу нийт хүн амын 5%).

• Томуу, ТТӨ-ий хүндрэлээс шалтгаалсан нас баралт 3120–4680 тохиолдол (буюу нас баралтын үзүүлэлт 1968 оныхтой адил 0.6%),

• Томуу ба томуугийн хүндрэлээс шалтгаалсан эмнэлэгт хэвтэлт 5200 – 7800 тохиолдол гэж тооцоолсон.

Вирусийн эсрэг эмийн хэрэглээ, хэрэгцээ

А. Эмчилгээ

Дунд болон хүнд явцтай өвчтөнүүдэд оселтамивирийг өдөрт 2 удаа, 5 хоногийн турш хэрэглэнэ гэж тооцвол 130000 эмчилгээний хүн/тун шаардлагатай болно. Хэрэв халдварлалтын түвшин тооцоолж байгаагаас өндөр байвал хэрэгцээ өснө. Жишээлбэл: халдварлалтын түвшин  30%-д хүрвэл 195000 хүн/тун нэмэлтээр шаардагдана. Цартахлын үеийн “давалгаа бүрийн” тархалтын бодит түвшин, өвчний явц зэргээс хамааран дээрх Томуугийн эмнэлзүйн илрэл, хүндрэлийн тухай мэдээллийн багц нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Мэдээллийн багцад хүүхэд, залуучууд, өндөр настай хүмүүст зориулсан мэдээллийг тусад нь багтаасан байх бөгөөд цаг алдалгүй тараах төлөвлөгөөтэй байна.

6.5. Цартахлын вакцин, вирусийн эсрэг эм

6.5.1. Дархлаажуулалт

Томуугийн вирусийн эсрэг дархлаажуулалт нь томуугаас шалтгаалсан өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм. ДЭМБ томуугийн өвчлөлийн дараагийн улиралд хүн амын дунд эргэлдэх вирусийн омгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан шинжилж, шинэ вакцины найрлагыг жил бүр тодорхойлдог.

2009 оны 11-р сарын 23-ны өдрийн Эрүүл Мэндийн сайд, Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргын хамтарсан 396/426 тоот “Дархлаажуулах төлөвлөгөө батлах тухай” тушаалын дагуу томуугийн цартахлын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулна.

6.5.2. Вирусийн эсрэг эм

Томуугийн цартахлын үед вирусийн эсрэг үйлдэлтэй эм, бэлдмэлийн нөөц шаардлагатай. Вирусийн эсрэг үйлдэлтэй эм бэлдмэлийг эмнэлзүйн болон тархвар зүйн нөхцөл байдалтай уялдуулан заалтын дагуу хэрэглэнэ.

Өмнөх зуунд тохиолдсон цартахлын 3 удаагийн туршлага дээр тулгуурлан, хүн амд цартахлын учруулах эрүүл мэндийн хохирлын хэмжээг тооцоолно. Тухайлбал: Халдварлалтын түвшин 20-30%, эмнэлзүйн тохиолдлуудын 25% эрүүл мэндийн байгууллагад хандан, 1% нь эмнэлэгт хэвтэх болно гэж дараах тооцоог хийсэн. Үүнд:

  • Өвчлөл 520000 – 780000 тохиолдол,
  • Амбулаторийн үзлэг 130 000–195 000 тохиолдол (буюу нийт хүн амын 5%).
  • Томуу, ТТӨ-ий хүндрэлээс шалтгаалсан нас баралт 3120–4680 тохиолдол (буюу нас баралтын үзүүлэлт 1968 оныхтой адил 0.6%),
  • Томуу ба томуугийн хүндрэлээс шалтгаалсан эмнэлэгт хэвтэлт 5200 – 7800 тохиолдол гэж тооцоолсон.

Вирусийн эсрэг эмийн хэрэглээ, хэрэгцээ

А. Эмчилгээ

Дунд болон хүнд явцтай өвчтөнүүдэд оселтамивирийг өдөрт 2 удаа, 5 хоногийн турш хэрэглэнэ гэж тооцвол 130000 эмчилгээний хүн/тун шаардлагатай болно. Хэрэв халдварлалтын түвшин тооцоолж байгаагаас өндөр байвал хэрэгцээ өснө. 

Жишээлбэл: халдварлалтын түвшин 30%-д хүрвэл 195000 хүн/тун нэмэлтээр шаардагдана. Цартахлын үеийн “давалгаа бүрийн” тархалтын бодит түвшин, өвчний явц зэргээс хамааран дээрх тооцоо өөрчлөгдөж болно.

Б. Урьдчилан сэргийлэх:

Эрүүл мэндийн салбарт 3500 орчим ажилтан, ажиллагсдад 7 хоногийн турш урьдчилан сэргийлэлт хийнэ гэж тооцвол 24500 тун оселтамивир шаардагдана. Цартахлын омгоор өвчилсний дараа эсвэл вакцин хэрэглэсний дараа хүн амд дархлаа тогтохын хирээр вирусийн эсрэг үйлдэлтэй эм бэлдмэлээр сэргийлэлт хийх хэрэгцээ шаардлага буурна.

5.6. Эмнэлгийн халдвар хяналт

Томуугийн цартахлын вирусийн халдвар нь агаар дусал, хавьтлын замаар дамжина. Уг халдвараас сэргийлэхийн тулд хамгаалах чадвартай шүүлтүүртэй N95 амны хаалт хэрэглэхийг ДЭМБ-аас зөвлөж байна. Үүнээс гадна хэрэв боломжтой бол сөрөг даралттай өрөөг ашиглахыг зөвлөж байна.

  • Өвчтөнийг ганцааранг нь нэг өрөөнд тусгаарлана. Хэрэв тусад нь байлгах өрөө байхгүй бол, олон ортой өрөө буюу тасаг дотор хяналтад байгаа өвчтнүүдээс тусад нь байлгана, өвчтөний ор хооронд 1 метрийн зайнд хаалт (хөшиг, таславч)-аар тусгаарлагдсан байна.
  • Халдвар агаар дусал болон хавьтлын замаар тархахаас сэргийлсэн халдварын эсрэг дэглэмийг мөрдөнө.
  • Өвчтөнтэй шууд харьцах эмнэлгийн ажилтны тоог багасган шаардлагатай хамгаалах хувцас, хэрэгслээр хангана.
  • Өвчтөний эргэлтийг зохицуулж, зөвлөмж, сурталчилгааны материалаар хангана.
  • Өвчтөнтэй шууд харьцаж буй эмнэлгийн ажилтнууд өөрсдийн биеийн хэмийг өдөрт 2 удаа тогтмол хянаж, хэрэв халуун нэмэгдэх шинж илэрвэл эмнэлгийн захиргаанд мэдэгдэнэ. Өвчтөнтэй шууд харьцаж байсан эмнэлгийн ажилтан халуурвал (>38ОC) оселтамивирийг 5 хоногийн турш уулгана.
  • Хог хаягдлыг “Биологийн аюултай” гэсэн бичээс бүхий ус үл нэвтрүүлэх, битүү уутанд хийн устгана. Өвчтөний хэрэглэж байсан цагаан хэрэглэл болон дахин хэрэглэж болох эд материалыг тусад нь байлган, халдваргүйтгэнэ.

Амьсгалын замын хурц өвчтэй хүний онош тодорхой болтол түүнтэй харьцаж буй бүх хүмүүс халдварын эсрэг дэглэмийг чанд баримтлан мөрдөнө.

6.6.1.Тусгаарлах өрөөний бэлтгэл

Өрөөний хаалганы гаднах “сэрэмжүүлэг хуудас”-нд тусгаарлах өрөө рүү орж байгаа эмнэлгийн ажилтан, эргэлтээр ирэгсэд нэрээ бичнэ. Цэвэр цагаан хэрэглэлийг тусгаарлах өрөөнөөс гадна солих өрөөнд байлгана. Угаалтуур нь хэвийн ажиллагаатай байна. Спиртэнд суурилсан гар халдваргүйтгэх уусмалыг хүрэлцээтэй байлгана. “Биологийн аюултай” хаягтай хогийн уутыг хөлөөр онгойлгодог хогийн саван дотор байрлуулна. Өвчтөний хувийн эд юмсыг  бага байлгах бөгөөд аяга, халбага, салфетка, хувийн ариун цэврийн хэрэгцээт бүх зүйлсийг өвчтөний гар хүрэх газар байрлуулна.

Хувийн хамгаалах хэрэгслэл, халдваргүйтгэл, ариутгалын тоног төхөөрөмж бүхий таглаатай савыг хаалганы гадна байрлуулна. Өвчтөний өрөөг цэвэрлэх, халдваргүйтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг байлгаж, тусгаарлах өрөөнд өдөр тутам чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Тусгаарлах өрөөнд утас, дохиолол байлгана.

6.6.2. Өвчтөнийг шилжүүлэх, тээвэрлэх Өвчтөнийг тусгаарлах өрөө, эмнэлгээс шилжүүлэх, тээвэрлэхийг аль болох хязгаарлах бөгөөд зайлшгүй тохиолдолд амны хаалт зүүлгэн шилжүүлнэ. Томуугийн цартахлын вирусийн халдвар авсан өвчтөнийг шилжүүлэх, тээвэрлэх үед эмнэлгийн ажилтнууд хувийн хамгаалах хэрэгсэл өмсөнө. Өвчтөний хүрсэн бүх гадаргууг цэвэрлэж, дараа нь халдваргүйтгэнэ.

Өвчтөнийг дотроо таславч бүхий түргэн тусламжийн машинаар тээвэрлэнэ. Томуугийн цартахлын вирусийн халдварын сэжигтэй, магадлалтай, батлагдсан өвчтнүүдийг өөр эмнэлэгт шилжүүлэхээс өмнө хүлээж авах эмнэлэгт нь урьдчилан мэдэгдэж, амьсгалын замын халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдийг авна.

6.6.3. Хог хаягдлыг зайлуулах

Томуугийн цартахлын вирусээр бохирлогдсон байж болзошгүй бохир хог хаягдалтай ажиллахдаа халдварын эсрэг дэглэмийг мөрдөнө. Эмнэлгийн хог хаягдалтай харьцахдаа бээлий өмсөнө. Тусгаарлах өрөөнөөс хог хаягдлыг ус нэвтэрдэггүй, хальж асгардаггүй биоаюулгүй сав буюу уутанд хийж гаргана. Уут, савны гадна талыг бохирдуулахаас зайлсхийж, бохирдсон тохиолдолд эхний уутны гадуур 2 дахь уутыг давхарлана. Цагаан хэрэгслэлийг халдваргүйтгэх Бохирлогдсон цагаан хэрэгслэлийг тусгаарлах өрөөнд угаалгын уутанд хийнэ. Цагаан хэрэгслэлийн хамгийн их бохирдсон хэсэг нь төвд байхаар тооцоолж, цагаан хэрэгслэлийг эвхэх буюу хуйлж орооно. Тусгаарлах өрөөнөөс бохирлогдсон цагаан хэрэгслэлийг зөөвөрлөхдөө заавал бээлий өмсөнө.

7. Томуугийн цартахлын вирусийн эмнэлзүй, эмнэлгийн тусламж

Томуугийн цартахлын вирусийн халдвар авсан хүн болгоныг эмнэлэгт хэвтүүлэх болон вирусийн эсрэг эмчилгээ хийх шаардлагагүй. Харин амьсгаадах, цээжээр өвдөх, цэртэй ханиалгах, өндөр халуунтай (38С<), уушиг, зүрх судасны өвчин болон чихрийн шижин зэрэг архаг суурь өвчтэй хүнийг эмнэлэгт яаралтай хэвтүүлнэ. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийг тусгай хяналтад авна.

7.1. Хүчилтөрөгчийн эмчилгээ

Цусанд хүчилтөрөгчийг нэмэгдүүлэхийн тулд хүчилтөрөгчийн эмчилгээ хийнэ. Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 90%-иас дээш, зарим тохиолдолд /жирэмсэн эхчүүд/ босго үзүүлэлтийг 92-95% хүртэл нэмэгдүүлнэ. Хүчилтөрөгчийн хүнд дутагдалтай өвчтөнүүдэд хүчилтөрөгчийг минутанд 10 литр хүртэл хурдтай өгнө.

7.2. Антибиотик эмчилгээ

Урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотикийг хэрэглэхгүй. Уушгины үрэвслийн үед антибиотик эмчилгээг хийнэ. Хоёрдогч нянгийн халдварын үед нян судлалын шинжилгээний хариуг үндэслэн антибиотик хэрэглэнэ.

7.3. Вирусийн эсрэг эмчилгээ

Вирусийн эсрэг эмчилгээг аль болох эрт үед нь хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Вирусийн эсрэг эмчилгээг жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын доод замын халдвар, уушгины үрэвсэл, суурь эмгэгтэй хүмүүст нэн тэргүүнд хийнэ.

Оселтамивирийг 1 буюу түүнээс дээш насны хүмүүст хийнэ. 13-17 насны хүүхэд, насанд хүрэгчдэд оселтамивирийн 75 мг-г өдөрт 2 удаа, 5 хоногийн турш хэрэглэнэ. 1-12 насны хүүхдэд дараах тунгаар хийнэ.

7.4. ХДХВ-ийн халдвартай хүнд үзүүлэх эмнэлгийн тусламж

7.4.1. Эмнэлзүй

Томуугийн цартахлын вирусийн халдвар нь ХДХВ-ийн халдвартай, ялангуяа CD4 эсийн тоо багассан насанд хүрэгсэд, өсвөр насныханд богино хугацаанд даамжирч, нянгийн шалтгаант хоёрдогч хатгаагаар хүндрэх эрсдэлтэй. ХДХВ-ын халдвартай хүнд томуугийн цартахлын вирусийн халдвар илэрвэл сорьц авч ХӨСҮТ-ийн АЗВСЛ-т илгээнэ.

7.4.2.Эмчилгээ

Томуугийн цартахлын вирусийн халдварын сэжигтэй, магадлалтай, батлагдсан ХДХВ-ийн халдвартай насанд хүрэгсэд, өсвөр насныханд эхний ээлжинд вирусийн эсрэг эмчилгээ хийнэ. Томуугийн цартахлын вирусийн халдварын сэжигтэй, магадлалтай, батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болсон буюу хамт байсан ХДХВийн халдвартай насанд хүрэгсэд, өсвөр насныханд оселтамивир болон занамивир эмүүдийг сэргийлэлтийн зорилгоор хэрэглэнэ.

Өвчин эхэлсэн буюу эхний шинж тэмдэг илэрсэн даруйд эсвэл өвчин эхэлснээс хойш 48 цагийн дотор вирусийн эсрэг занамивир (Relenza®) болон оселтамивир (Tamiflu®) эмийг хэрэглэх нь үр дүнтэй. Эмчилгээнд 5 хоног, урьдчилан сэргийлэхэд 10 хоног хэрэглэнэ.

Эмчилгээний болон сэргийлэлтийн зорилгоор вирусийн эсрэг эмийг хэрэглэх явцад эмч өвчтөнд байнга хяналт тавина. Эмийн үр дүн, дашрамын нөлөөний илрэл, тухайн эмэнд вирус хир мэдрэг байгаа зэргээс хамаарч вирусийн эсрэг эмийн тун болон хэрэглэх хугацаа өөрчлөгдөж болно. Вирусийн эсрэг эмийг хэрэглэхэд эсрэг заалт байхгүй. Түүнчлэн томуугийн цартахлын эсрэг вакцинд хамруулж болно.

7.5. Жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж

7.5.1. Эмчилгээ, сэргийлэлт

Томуугийн цартахлын вирусийн халдварын сэжигтэй, магадлалтай, батлагдсан жирэмсэн эмэгтэйд эхний ээлжинд вирусийн эсрэг эмчилгээ хийнэ.

Жирэмсэн эмэгтэй нь томуугийн цартахлын вирусийн халдварын сэжигтэй, магадлалтай, батлагдсан хүний ойрын хавьтал байвал вирусийн эсрэг эмээр урьдчилан сэргийлэлт хийж болно. Өвчин эхэлсэн буюу эхний шинж тэмдэг илэрсэн даруйд болон өвчин эхэлснээс хойш 48 цагийн дотор вирусийн эсрэг занамивир (Relenza®) болон оселтамивир (Tamiflu®) эмийг хэрэглэх нь үр дүнтэй. Эмчилгээний зорилгоор 5 хоног хэрэглэнэ. Томуугийн шалтгаантай өндөр халууралт нь ургийн мэдрэлийн гажиг үүсэх эрсдлийг хоёр дахин нэмэгдүүлдэг. Халуун бууруулах эм болон фолийн хүчил агуулсан олон төрлийн витамины тусламжтайгаар гажиг үүсэх эрсдлийг бууруулж болно. Жирэмсэн үеийн өндөр халууралт нь нярайн таталт, саа, энцефалопати, нас баралтын гол шалтгаан болдог. Энэ тохиолдолд ацетоаминофен (Acetaminophen)-ыг хэрэглэдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд оселтамивир болон занамивир эмийг хэрэглэх эсрэг заалт байхгүй.

Эмийн үр дүн, дашрамын нөлөөний илрэл, тухайн эмэнд вирус хир мэдрэг байгаа зэргээс хамаарч вирусийн эсрэг эмийн тун болон хэрэглэх хугацаа өөрчлөгдөж болно.

Жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугийн цартахлын вакцинд эхний ээлжинд хамруулах шаардлагатай. Хэрэв хөхүүл эхчүүд хүндээр өвдсөн тохиолдолд хүүхдийг тусгай зориулалтын сүүн хоолоор хооллоно. Хөхүүл эхчүүдэд вирусийн эсрэг бэлдмэл хэрэглэж болно.

7.6. Бага насны хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж

7.6.1. Эмнэлзүйн шинж тэмдэг:

• Амьсгал олшрох

• Амьсгаадах

• Хөхрөх

• Шингэн алдах

• Хэт цочромтгой болох

• Ухаан санаа өөрчлөгдөх гм шинж тэмдэг илэрч болно.

7.6.2. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Зургаа сартайгаас дээш насны хүүхдэд томуугийн цартахлын эсрэг вакцин тарина.

Томуугийн цартахлын вирусийн халдварын магадлалтай болон батлагдсан хүүхдэд оселтамивир, занамивир эмүүдээр вирусийн эсрэг эмчилгээ хийнэ.

Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байвал вирусийн эсрэг эмчилгээг нэн түрүүнд хийнэ. Өвчин эхэлсэн буюу эхний шинж тэмдэг илэрсэн даруйд эсвэл өвчин эхэлснээс хойш 48 цагийн дотор вирусийн эсрэг занамивир (Relenza®) болон оселтамивир (Tamiflu®) эмийг хэрэглэх нь үр дүнтэй. Эмийг эмчилгээний зорилгоор 5 хоногийн турш хэрэглэнэ. Эмийн үр дүн, дашрамын нөлөөний илрэл, тухайн эмэнд вирус хир мэдрэг байгаа зэргээс хамаарч вирусийн эсрэг эмийн тун болон хэрэглэх хугацаа өөрчлөгдөж болно. Нэг ба түүнээс дээш насны хүүхдэд хэрэглэх вирусийн эсрэг эмийн тун, хэмжээг хүснэгт 1-д харуулав.

Хүснэгт 1. 1-18 хүртэлх насны хүүхдийн томуугийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэх вирусийн эсрэг занамивир болон оселтамивир эмийн тун

Томуугийн цар тахлын вирүсийн халдвартай нярай хүүхдийг оселтамивирээр эмчилж болно. (Хүснэгт 2).

Хүснэгт 2. Томуугийн цар тахлын вирүсийн халдвартай нэг хүртэлх хүүхдийн вирүсийн оселтамивирээр эмийн эмчилгээ

Халуун бууруулах эмийн хэрэглээ Аспирин болон аспирин агуулсан бэлдмэл (бисмут субсалицилат –Пепто Бисмут) нь 18 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхэд Рейгийн хамшинж үүсгэх эрсдэлтэй тул томуугийн цартахлын вирусийн халдварын үед халуун бууруулах зорилгоор хэрэглэхгүй. Харин ацетоаминофен, үрэвслийн эсрэг стероидын бус бэлдмэлийг хэрэглэж болно.

Вирусийн эсрэг хими сэргийлэлт Томуугийн цартахлын вирусийн халдварын сэргийлэлтэд оселтамивир болон занамивирыг нэг ба түүнээс дээш насны хүүхдэд хэрэглэнэ (Хүснэгт 3).

Хүснэгт 3. Томуугийн цартахлын вирусийн халдварын үед нэг хүртэлх насны хүүхдэд хийх оселтамивир эмийн сэргийлэлт

Томуугаар өвдөж хүндрэх эрсдэлтэй хүмүүс (5 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, 65 ба түүнээс дээш насны өндөр настан, хүнд хэлбэрийн архаг өвчтэй хүн) халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдолтой нэг гэрт хамт амьдарч байвал вирусийн эсрэг оселтамивир, занамивир эмийг сэргийлэлтийн зорилгоор хэрэглэж болно.

7.7. Лабораторийн шинжилгээ

Томуугийн тохиолдлыг тодорхойлолтын дагуу оношлосон эмч вирусийн эсрэг эмийн эмчилгээ эхлэхээс өмнө өвчний эхний 3 хоногт сорьцыг цуглуулна.

Өвчтөнөөс хамрын арчдас, хамрын угаадас, нас барсан тохиолдолд уушгины эдийн гүнээс буюу гуурсан хоолойноос эд, эсийн сорьц авна. Шинжлэгдэхүүн авах эмч, эрүүл мэндийн ажилтан хамгаалах хувцсыг бүрэн өмсөнө. Хэрэв өвчтөний өгүүлэмж болон эмнэлзүйн шинж нь амьсгалын замын үүсгэгч тодорхойгүй, хүнд халдвар гэж сэжиглэхээр байвал шүүлтүүр бүхий зориулалтын амны хаалтыг хэрэглэнэ.

Шинжлэгдэхүүнийг нийслэлд 24 цагийн дотор мөсөн элемент бүхий саванд хийж, хөлдөөхгүйгээр тээвэрлэж лабораторит хүргэнэ. Хөдөө орон нутагт өдөрт нь тээвэрлэх боломжгүй үед -70°С-д хадгалж, эсвэл мөсөн элементтэй саванд 48 цагийн хугацаанд хөлдөөхгүйгээр тээвэрлэж лабораторит хүргэнэ. Эд, эсийн сорьцыг хөлдөөхгүйгээр аль болох хурдан лабораторит хүргэнэ. Боломжгүй бол - 70°С-д хадгалж, хөлдүүгөөр тээвэрлэнэ. Шинжлэгдэхүүний савыг дараах асуумжийн дагуу хаяглаж, шошгыг саванд наана.

Үүнд:

Сорьц N¹..../.... Эмнэлгийн байгууллагын нэр _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Өвчтөний овог нэр _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ Нас-------хүйс (зур) эрэгтэй, эмэгтэй

Хаяг _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Эмнэлзүйн онош_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Голомтолсон өвчлөлийн тохиолдол

Өвчин эхэлсэн: _ _ _ _ _ он _ _ _ _ сар _ _ _ _ өдөр __

Сорьц авсан эмч, сувилагчийн нэр: _ _ _ _ _ _ _ _ _ _

Сорьцын төрөл _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Сорьц авсан: _ _ _ _ он _ _ _ сар _ _ _ _ өдөр _ _ _ цаг _ _ _ минут

Сорьцыг тээвэрлэлтэд өгсөн: _ _ он_ _сар _ _ _ өдөр _ _ _ цаг _ _ _ минут

Шинжилгээний хариу _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Сорьцонд дараах шинжилгээ хийнэ.

  • Сорьц болгонд томуугийн вирус илрүүлэх шинжилгээг ердийн буюу бодит хугацааны полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын аргаар хийнэ;
  • Дээрх урвалаар эерэг гарсан сорьцыг эсийн өсгөвөр, тахианы үр хөврөлд халдааж томуугийн вирус ялгах шинжилгээ хийнэ;
  • Вирусийн өсгөврөөс цус наалдуулах, цус наалдуулахыг саатуулах урвалаар эсрэг төрөгчийн хэвшинжийг тодорхойлно;
  • ПГУ-аар вирусийн дэд хэвшинж тодорхойлно.

Томуугийн цартахлын вирусийг тодорхойлох ПГУ-ын шинжилгээг ХӨСҮТ- ийн АЗВСЛ, ДарханУул, Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн вирус судлалынлабораторит, харин вирус өсгөвөрлөх болон вирусийн эсрэгтөрөгчийн хэвшинжийг цус наалдахыг саатуулах урвалаар тодорхойлох шинжилгээг ХӨСҮТийн АЗВСЛ-т биоаюулгүй ажиллагааны хоёрдугаар зэрэглэлийн орчинд хийнэ. Шинжилгээний дүнг 7 хоног тутамд утсаар болон цахим хэлбэрээр эргэж мэдээлнэ. ПГУ-ын шинжилгээний дүн 24-48 цагийн дотор гарна. Томуугийн вирус өсгөвөрлөх шинжилгээний хариу 10-21 хоногийн дараа гарна. Шинжлэгдэхүүнд эпител эс цөөн тоогоор байх нь хурдавчилсан аргаар эсрэгтөрөгч илрүүлэх Урвуу транскриптазат-ПГУ-ын шинжилгээний дүнд нөлөөлөхгүй. Сорьцыг зөв авч, хадгалж тээвэрлэснээс вирус өсгөвөрлөх шинжилгээний дүн шалтгаалдаг тул хамгийн тохиромжтой эмнэлзүйн сорьцыг сонгож, хадгалалт тээвэрлэлтийн горимыг чанд мөрдөх шаардлагатай.

Биологийн аюулгүй ажиллагааны 2-р зэрэглэлийн лабораторийн стандартыг хангасан нөхцөлд вирус өсгөвөрлөх шинжилгээг хийнэ. Агаарт цацагдах, дусал үүсгэх ажилбаруудыг биологийн аюулгүй ажиллагааны кабинетэд гүйцэтгэнэ. Агаарт цацагдсан дуслуудаас халдвар авах магадлалтай тул лабораторийн ажилчид нэг удаагийн бээлий, ус нэвтэрдэггүй хормогч, урт ханцуйтай халад эсвэл комбинзон, улавч эсвэл зориулалтын гутал, нүдний хамгаалалт, амны хаалт тогтмол хэрэглэнэ. Шинжлэгдэхүүнтэй ажилласны дараа ажлын талбай, тоног төхөөрөмжийг халдваргүйтгэнэ. Стандарт халдваргүйтгэх бодис хэрэглэхдээ бүрхүүлгүй вируст идэвхитэй нөлөөлдөг бодисыг сонгох ёстой.

7.8. Эмгэг судлалын шинжилгээ

7.8.1. Эмгэг судлалын шинжилгээ хийхэд баримтлах дэглэм

1. Цогцостой ажиллах үед эмгэг судлаач эмч, лаборант нар 1 дүгээр зэрэглэлийн хамгаалалтын өмсгөл өмсөхийн зэрэгцээ хулдаасан хормогч, ханцуйвч, давхар резин бээлий, нүд, нүүрний хамгаалалт зэргийг нэмэгдлээр хэрэглэнэ.

2. Шинжилгээний дараа цогцсыг засаж янзлан хлорамины 3%-ийн уусмалаар бүтэн биеийг 2-3 удаа арчиж халдваргүйтгэнэ.

3. Эмгэг судлалын шинжилгээнд хэрэглэсэн хамгаалах өмсгөл, дахин хэрэглэгддэггүй эд зүйлс, биологийн гаралтай эмнэлгийн хог хаягдлыг, эмнэлгийн хог хаягдлын менежментийн дагуу тусгай уутанд цуглуулж зохих журмын дагуу устгана.

4. Давтан хэрэглэгдэх багаж хэрэглэлийг угааж, ариутгахдаа 3 дамжлагаар угааж, даралттай уурын аргаар автоклавт 1.2-1.5 атмосфер даралтанд 121- 126 хэмд 30 минутаар, эсвэл хуурай халууны аргаар хуурай халууны шүүгээнд 140-160 хэмд 40-45 минутаар ариутгана.

5. Шинжилгээ дууссаны дараа өрөө, тавилга хэрэглэлийн гадаргууг 5%-ийн хлорамин эсвэл 0.1%- ийн жавелионы уусмалаар арчиж халдваргүйтгэнэ.

6. Вирус судлалын шинжилгээнд сорьц авах журмын дагуу шинжлэгдэхүүн авч, лабораторит хүргэнэ.

7.8.2. Оршуулах үед баримтлах дэглэм

1. Цогцсыг ил задгай оршуулахгүй.

2. Вирус нь халуунд тэсвэргүй чанарыг үндэслэн чандарлаж оршуулах нь илүү зохимжтой.

3. Уламжлалт аргаар оршуулах үедээ хайрцагны ёроолд гипохлорид, кальц эсвэл хлорамин хуурайгаар зузаан нь 0.3 см орчим хийж цогцсыг хийнэ.

4. Цогцсыг хайрцагт хийх хүмүүс нэг удаагийн резин бээлий хэрэглэн, хэрэглэсэн бээлийгээ тусгай уутанд цуглуулан, шатаана.

5. Оршуулах ёслолд оролцсон бүх хүмүүс гараа сайтар савандаж угаан, 70%-ийн спирт (этанол)-ээр халдваргүйтгэнэ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2497
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК