Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2013, 1(7-1)
Мелкадиесийн мэдээ
( Товч мэдээлэл )

Ч.Гансүх

АУ-ы доктор, Seneca academy, Taiwan

 

Илүү сайн Pacemaker

Pacemaker-ийг имплант хийх нь зүрх судасны салбарын эмчилгээнд нэгэн шинэ үеийг авчирсан гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Үнэхээр ч хүн төрөлхтний түүхийн сүүлийн 50 жилийн туршид pacemaker хичнээн хүний амийг аварсаныг тоолоход бэрх. Одоо байгаа pacemaker -үүд хэдийгээр сайн ажиллаж байгаа ч дутагдалтай талууд зөндөө утас нь тасрах, зай нь дуусахаас өгсүүлээд л. Олон жилийн турш арьсан доороо металаар бүрсэн зай тээж явна гэдэг хэцүү. Металын эргэн тойронд нь үрэвсэлийн урвал ч явагдаж болно. Тэгэхээр энэхүү pacemaker хэзээ нэгэн цагт биологийн pacemaker -ээр солигдох нь гарцаагүй. Тэр цаг удахгүй болсон тухай Nature Biotechnology сэтгүүлийн 2012 оны 12 сарын дугаарт хэвлэгджээ. Kapoor болон түүний багынханы судалгаагаар Tbx18 транскрипцийн фактор нь зүрхний pacemaker эсүүдэд илүү эрчимтэй нийлэгждэг байна. Тэд Tbx18 транскрипцийн факторыг аденовирус дотор тээн хулганад ген эмчилгээ хийсэн байна. Судлаачдын тогтоосоноор Tbx18 транскрипцийн фактор нь зүрхний булчингын эсүүдийг pacemaker эс рүү трансдифференциаци хийлгэж байжээ. Аденовирусыг тарьсны дараа зүрхий булчингийн эсүүд уг траскрипцийн факторыг ихээр нийлэгжүүлж эхэлсэн бөгөөд хэдэн өдрийн дараа туршлага хийсэн нийт 7 амьтдаас 5-д нь эктопик голомтууд илэрч эхэлсэн байна. 6-8 долоо хоногын дараа эктопик голомтууд үгүй болж ганцхан синусын зангилаа дахь кардиомиоцитууд л тогтвортойгоор pacemaker эс болон хувирчээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Sci. Transl. Med. DOI: 10.1126/scitranslmed.3005597 болон Nature Biotechnology 31,54–62(2013) doi:10.1038/nbt.2465

Статиныг зүрхний өвчнөөс өөр тохиолдолд хэрэглэх нь буюу сепсисийн үеийн шинэ эмчилгээ олдов уу

Сепсис эмчлэхэд хамгийн хэцүү өвчнүүдийн нэг болох нь тодорхой. Гэтэл бидэнд бактерийн эсрэг, хордлого тайлах, электролит болон бусад хомеостазыг хангах эмчилгээнээс гадна сепсисийн үеийн өвөрмөц эмчилгээ байдаг билүү. Статин нь зүрх судасны өвчний үед өөрийн эндотелийн үйл ажиллагааг сэргээх болон үрэвслийн эсрэг үйлдлээрээ ашигтай нь нотлогдсон одоо клиникт хэрэглэж байгаа эм юм. LDL болон холестрол бууруулах ч нөлөөтэй үүгээрээ ч PCI хийлгэсэн өвчтөнүүдэд стентийн бөглөрөлтөөс урьдчилан сэргийлдэг нь нотлогдсон. Харин статиныг сепсисийн эсрэг эмийн эмчилгээнд ашиглаж болох болов уу.
Patel болон түүний багынхан плацебо контролтойгоор 40мг өдрийн тунгаар atorvastatin-ыг сепсистэй өвчтөнд 28 өдрийн турш өгч эмчилжээ. Үр дүнгийн хувьд atorvastatin авч байсан бүлэг өвчтний сепсисийн үеийн эрхтний дутагдал болох хүндрэл нь плацебо авч байсан бүлгээс хамаагүй байгаа нь харагдсан байна. (4% versus 24%, P = 0.007). Тэдний мэдээлж байгаагаар статин нь сепсисийн үед эрхтэн тогтолцооны дутагдал өгөхөөс урьдчилан сэргийлэх үйлдэлтэй байсан байна. Уг үйлдэлийн шалтгааныг тэд тайлбарласангүй боловч энэ нь чухал эмчилгээний стратеги юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Sci Transl Med 2 January 2013:Vol. 5, Issue 166, p. 166ec4, Sci. Transl. Med. DOI: 10.1126/scitranslmed.3005532

PAP test умайн болон өндгөвчний хавдарын эрт үеийн оношлогоонд ашиглагдаж болно.

PAP test нь умайн хүзүүний хавдарыг эрт илрүүлэх оношилгооны алтан тестийн нэг билээ. Сүүлийн үед уламжлалт PAP smear нь шингэнд суурилсан аргад шилжсэнээр бид PAP test-ийг авахын хажуугаар үүсгэгчийн cеротипийг ч бас энэхүү шинжилгээнээсээ мэдэх боломж гараад байгаа билээ. Монголд уламжлалт аргыг илүүтэй ашиглаж байгаа ч гэсэн бид шингэнд суурилсан аргыг илүүтэйгээр нэвтрүүлэн ямар генотипийн хөхөнцөр вирусээр үүсгэгдсэнийг нь тодорхойлох шаардлага бид бүхнийг хүлээж байгаа билээ. Шингэнд суурилсан аргыг ашигласнаар 3 хавдарын эрт илрүүлэлтийн оношилгоог нэгэн зэрэг хийх боломж байгаа тухай Isaac Kinde нарын судлаачид хэлж байна. Уг санаа нь маш энгийн хавдарын эс үүсэн хөгжих боловсрох явцдаа үхэж үрэгддэг бөгөөд уг үрэгдсэн хавдарын ДНХ нь умайн хүзүүний орчимд цугларч аажимаар гадагшилдагт л учир нь байгаа юм. Хавдар өвөрмөц генийн мутацийг шалгасанаар бид хавдар үүсэх гэж байгааг эсвэл эрт үедээ байгаа хавдарыг оношлох боломжтой болох юм. Судлаачид нийт 24 эндометрийн хавдартай, 22 өндгөвчний хавдартай өвчтөнд хавдар өвөрмөц генийн мутацийг шалгасанаас эндометрийн хавдарыг 100%, өндгөвчний хавдарыг 41 %-тайгаар оношилжээ. Энэхүү санааг ирээдүйд болох зүйл гээд хойш нь тавих хэрэггүй юм. Учир нь бид 100 хүн шингэн суурьт PAP test-ээр үзээд уг 100 хүнийгээ нэг дор DNA sequencing хийчихэж болох юм. Ингэснээр нэг удаагын үзлэгийн зардал хямдрах тал бий. Нөгөө талаас DNA sequencing мэтийн өндөр өртөгтэй ч зайлшгүй хэрэгтэй байгаа суурь машинуудыг Монголдоо ажиллуулах боломж бүрдэх юм.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Sci Transl Med 9 January 2013 Vol. 5, Issue 167, p. 167ra4
Sci. Transl. Med. DOI: 10.1126/scitranslmed.3004952

Genome engineering

Сүүлийн үед genome engineering гэдэг хэллэг моодонд орж байна. Энэ нь хэдхэн сарын өмнө 2012 оны 9 сард нээгдсэн шинэ системийн тухай хэлж байгаа юм. Бактерид гадны вирус болон плазмидийн эсрэг өөрийн дархлааны систем байдаг. Энэ нь тухайн гадны удамшлийн мэдээллийг өвөрмөцөөр танин хэрчиж хаядаг эсгэгүүдээс бүрддэг. Сүүлд нээгдсэн систем нь болбоос гадны удамшлын мэдээллийг танихдаа жижиг хэмжээний РНХ-г ашигладагт гол шинэлэг тал нь байгаа юм. Учир нь РНХ холбоот уг эсгэгийг ашигласнаар бид өөрсдийн геномын дуртай хэсэгт өвөрмөцөөр шинээр мэдээлэл оруулах эсвэл мэдээллээ засах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Ген эмчилгээнд уг системийг ашиглах нь уламжлалт ген эмчилгээнд хувьсгал хийсэн алхам болох юм. Учир нь ген эмчилгээний одоо байгаа аргууд нь өөрийн тээж яваа генээ хаана ч хамаагүй аваачиж суулгаснаар хавдар үүсэх хэсэгтэй өөрийн уургыг гэмтээх гаж нөлөөтэй байсан юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг Science 337, 816 (2012); DOI: 10.1126/science.1225829

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1145
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК