Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 2-3(33-34)
Энтервирүсийн лаборатори байгуулах тухай Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн захирлын 2010 оны 6 сарын 7 өдрийн А/46 тоот тушаал
( )
 

2010 онд халдварт саа өвчний дэгдэлт зэргэлээ орнуудад гарч байгаатай холбогдуулан оношлогооны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. ХӨСҮТ-ийн НЛА-ны бүтэц орон тоонд багтаан 2010 оны 06-р сарын 20-ны дотор Энтервирүс-Херпес вирүсийн лабораторийг байгуулсугай.

2. Амьсгалын замын вирүс судлалын лабораторийн биологич Д.Энхсайханыг 2010 оны 06-р сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж тухайн өдрөөс эхлэн Энтервирүс-Херпес вирүсийн лабораторийн эрхлэгчээр томилон ажиллуулж урьд авч байсан үндсэн цалинг хэвээр баталж, тухайн өдрөөс эхлэн хариуцлагын нэмэгдлийг олгосугай.

3. Шинээр байгуулж буй лабораторит шаардлагатай тоног төхөөрөмжийг Амьсгалын замын вирүс судлалын лаборатори болон бусад лабораториудаас шилжүүлэхийг ня-бо Г.Оюунгэрэл, НЛА-ны дарга М.Алтанхүү, тасгийн эрхлэгч Д.Дармаа нарт тус тус үүрэг болгосугай.

4. Энтервирүсийн лабораторийг хүн хүч, шаардлагатай өрөө тасалгаагаар ханган ажиллахыг дэд захирал Г.Сүрэнханд, НЛА-ны дарга М.Алтанхүү, Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга И.Орхон нарт даалгасугай.

5. Энтервирүсийн лабораторийн ажиллах журам, шинжилгээний аргачлалыг 2010 оны 7 сарын 1-ний дотор боловсруулан батлуулахыг лабораторийн эрхлэгч Д.Энхсайхан, НЛА-ны дарга М.Алтанхүү нарт даалгасугай.

6. Тус лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж урвалж оношлуурыг захиалж авах хөрөнгийн асуудлыг зохих байгууллагад тавьж 2010 оны 7 сарын 9-ны дотор шийдвэрлэхийг Эдийн засаг төлөвлөлт хариуцсан дэд захирал М.Отгонбаяр, лабораторийн эрхлэгч Д.Энхсайхан нарт үүрэг болгосугай.

7. Шинээр байгуулагдаж буй лабораторийн тохижилт тавилгад шаардлагатай хөрөнгийг төсвөөс гаргахыг Санхүүгийн албаны дарга, ерөнхий ня-бо Д.Алтанхуягт зөвшөөрсүгэй.

8. Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Хүний нөөцийн албаны дарга И.Орхонд үүрэг болгосугай.

ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 393
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК