Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 1(82)
Эмнэлгийн тусламж, боловсон хүчин бэлтгэлт
( Тойм өгүүлэл )

Г.Дашзэвэг1,   Ц.Содномпил2

1Доцент 2АУ дэд эрдэмтэн

 

1. Монгол улсад хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх бүхэл бүтэн систем бүрэлдэн тогтож эмнэлгийн тусламжийг үндсэн ба нарийн мэргэжлийн гэсэн 2 хэлбэрээр 4 үе шаттай зохион байгуулан нийт хүн амд хүртээмжтэй үзүүлж байна.

- Эмнэлгийн анхны тусламжийн I шатанд хөдөөд бригад (баг)-ын түвшинд бага эмч, хотод өрхийн эмч, хэсгийн эмнэлгийн түвшинд эмч үзүүлж байна. Энэ шатанд хэвтүүлэн эмчлэх ор бараг байхгүй.

- Хоёрдох шатанд сумын эмнэлэг, сум дундын нэгдсэн эмнэлгийн түвшинд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Сумын эмнэлэгт зарим шаардлагатай (дотор, хүүхэд, төрөх, мэдрэл  гэх мэт) мэргэжлийн тусламж үзүүлэх ба хэвтэн эмчлүүлэх 15—20 ортой байна. Сум дундын нэгдсэн эмнэлэгт мэс засал, шүд, эмэгтэйчүүд, хүүхэд, дотор зэрэг мэргэжлээр нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байна.

-  Гуравдахь шатанд аймгийн төв, хот дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн зөвлөх төвийн түвшинд нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байна.

- Дөрөвдэх шатанд на­рийн мэргэжлийн төвүүд, том хотууд болон нийслэл Улаанбаатар хотод байгаа Клиникийн эмнэлгүүдийн түвшинд өндөр нарийн мэргэжлийн, тусламж үзүүлж байна.

Монгол улсад эмнэлгийн тусламжийн зохион байгуулалтыг хөдөө, хотын эмнэлгийн тусламжийн зохион байгуулалт гэж харьцангуй 2 хувааж үзэж болно. Эдгээр  нь хоорондоо бага зэргийн ялгаатай байдаг.

Улаанбаатар болон бусад томоохон хотуудад эмнэлгийн анхны тусламжийн хэсгийн зохион байгуулалтаар болон өрхийн эмчийн хэлбэрээр эрүүл мэндийн төвүүд үзүүлж байна. УБ хотын райодын болон бусад хотын нэгдсэн эмнэлэгүүд шууд хэвтүүлэн эмчлэх ба тэдгээрээс шаардлагатай зарим өвчтөнүүд нарийн мэргэжлийн улсын төвүүд, клиникийн эмнэлгүүдэд шилжих замаар нарийн мэргэжлийн тусламж авч байна.

Хөдөөд эмнэлгийн анхны тусламжийг бригад (баг)-ийн бага эмч үзүүлэх ба хэвтэн эмчлүүлэх тусламжийг сумын эмнэлэгт, сум дундын нэгдсэн эмнэлэгт үзүүлж шаардлагатай нарийн мэргэжлийн тусламжийг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж байна. Хэрэв тухайн өвчтөнд нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай бол аймгийн нэгдсэн эмнэлгээс улсын клиникийн эмнэлгүүд, нарийн мэргэжлийн төвүүдэд шилжүүлэн эмчилнэ.

Эмнэлэгийн байгууллагуудын зохион байгуулалт, хүчин чадал

1. Улсын клиникийн эмнэлгүүд, нарийн мэргэжлийн төвүүд (Бүх төрлийн эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлнэ. 300-700 ортой поликлиник, параклиникийн алба, лабораторитой)

2. Аймаг хотын нэгдсэн эмнэлгүүд (Мэс засал, шүд, болон зарим нарийн мэргэжлийн тусламжийг аймаг, хотын түвшинд үзүүлнэ. Лаборатори болон параклиникийн албатай 250-450 ортой).

3. Сум дундын нэгдсэн эмнэлэг 75-100 ортой, 5-6 эмчтэй үндсэн мэргэжлийн тусламжийг үзүүлнэ. (Дотор, мэс засал, шүд, хүүхдийн мэргэжлээр) шээс, цусны шинжилгээ хийх лабораторитой.

4. Сумын эмнэлэг 15 ортой, 1—3 эмчтэй хүүхэд, эх барихын ортой лабораторигүй, мэс заслын тусламж үзүүлэхгүй. Хотод эмнэлгийн анхны тусламжийг хэсгийн эмч, өрхийн эмч үзүүлэх ба эдгээр нь еренхий мэргэжлийн эмч нар байна.

Томоохон хотууд, аймгийн төвд ажлын бус цагаар их эмчийн тусламжийн түргэн тусламжийн албаны тусламжийн албаны тусламжтайгаар гүйцэтгэнэ. Улаанбаатар хот болон бусад хотуудад түргэн тусламжийн станцууд байна. Мөн хөдөө сумын эмнэлэгт байгаа өвчтөнд нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах шаардлага гарвал түргэн тусламжийн дуудлагын шугамаар явж аймгийн төвөөс онгоц, машинаар нарийн мэргэжлийн эмч шуурхай явж тусламж үзүүлж зөвлөгөө  өгнө. Мөн төвийн нэгдсэн эмнэлэгт байгаа өвчтөнүүдэд өндөр нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай болбол нийслэл хотын улсын клиникийн эмнэлэгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар, АУИС-н багш, профессор, эрдэмтдийг дуудлагаар онгоцоор явуулж газар дээр нь тусламж үзүүлнэ. Зарим тохиолдолд аймгийн төвийн багаж аппарат мэргэжлийн эмч дутагдалтай болбол Улсын клиникийн эмнэлгүүдэд онгоцоор тээвэрлэж авчирна.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх болон халдвар судлалын тусламжийг улс, аймгийн хэмжээнд үзүүлэх үүрэг бүхий халдвар судлалын төвүүд УБ болон бусад хот аймгийн төвд байх ба тэдгээр нь халдварт өвчнийг  бүртгэх, голомтын ариутгал хийх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, эпидемиологийн судалгаа хийх үүрэгтэй ажилладаг юм. Мөн сум дундын нэгдсэн эмнэлгийн дэргэд халдвар судлалын групп ажиллаж аймгийн тодорхой хэсгийн (хэд хэдэн сумыг харъяалан) хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс гадна  хөдөлмөрчид, эмнэлгийн байгууллагыг эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлэх, хангах асуудлыг хариуцсан алба (систем) ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамны харъяа «Эмимпекс»нэгдэл улсын хэмжээнд энэ улсын хариуцах ба аймаг хотуудад эмийн санг удирдах контор өөрийн аймаг, хотын хэмжээнд эмийн хангамж, үйлчилгээг хариуцаж байна. Сумдад эмийн сан ажиллаж сумын хөдөлмөрчид сумын эмнэлгийг эм эмнэлгийн хэрэгслээр хангаж үйлчилж байна. Харин бригад (баг)-ын бага эмч нар тодорхой нэрийн эмийг сумын аптектай гэрээ хийж өөртөө аваад өөрийн бригад (баг)-ийн хүмүүст үйлчилдэг юм.

Эрүүлийг хамгаалах боловсон хүчин бэлтгэлт

Монгол улс эмнэлгийн боловсон хүчний хангамжаар дэлхийд дээгүүрт, ДЭМБ-ын ЗӨАБ-д тэргүүн байранд орж байна. 1991 оны байдлаар 10000 хүн амд 27.1 их эмч, 85.3 эмнэлгийн дунд мэргэжилтэн ноогдож байна.

 

Эмнэлгийн боловсон хүчний хангамжийг мэргэжлээр үзүүлбэл

1991 онд

Эмнэлгийн дээд мэргэжилтнийг АУИС-иар, эмнэлгийн дунд мэргэжилтнийг АУДуС-иар тус тус бэлтгэж ирлээ. Улаанбаатар хотын АУИС бол Ази, Европ, Америкийн анагаах их, дээд сургуулиудад мэргэжилтэн бэлтгэж байгаатай программ, сургалтын агуулгын хувьд ижил юм. АУДуС төгссөн эмнэлгийн уралдаант шалгалтаа элсүүлж байна.

АУИС-д элсэгчид нь 18—35 насны хүмүүс байна. Элсэгчдийн суралцах хугацаа төгсгөх мэргэжлээсээ шалтгаалан өөр өөр байна. Жишээ нь: Эмчилгээний анги 6 жил

Шүдний анги 5 жил

Хүүхдийн эмчийн анги 5 жил

Нийгмийн эрүүл ахуйч 5 жил

Эм зүйч 5 жил суралцаж төгсөнө.

АУ дунд сургуульд суралцагсдыг ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийн 8,10 анги төгсөгчид, эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа асрагч бусад ажилчдаас уралдаант шалгалтаар элсүүлэн суралцуулдаг. Ерөнхий боловсролын дунд сургуулийн 8-р анги төгсөгчид хүний бага эмчийн ангид 4 жил суралцана. Харин 10-р анги төгсөгчид лаборант рентген техникч, эм найруулагч, сувилагчийн ангид элсэж 2 жил суралцаж төгсөнө.

Дипломын дараахь сургалтыг эмнэлгийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институтийг түшиглүүлэн нарийн мэргэжил эзэмшүүлэх (специализация), эзэмшсэн мэргэжлийг нь тодорхой хугацааны дараа дахин курсээр дээшлүүлэх (гадаад, дотоодод) ординатурт сургах,түүний дараа бие даасан хөтөлбөртэй ажиллуулж зэргийн шалгалт өгүүлэх зэрэг хэлбэрээр гүйцэтгэнэ.

Эмч нарт мэргэжил олгох курс нь 2—4 сарын хугацаатай байх ба онол практикийн шалгалт өгч мэргэжлийн үнэмлэх (сертификат) авна. Үүний дараа 3-аас дээш жил практикт ажиллаад дахин уг мэргэжлээрээ дээшлүүлэх курст 2-6 сарын хугацаатай дахин шалгалт өгч мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх авна. Үүний дараа мөн 3-аас доошгүй жил ажилласаны дараа уг мэргэжлээрээ клиник ординатурт нэг жилийн хугацаатай суралцаж онол практикийн шалгалт өгөж ординатур төгссөн үнэмлэх авна. Тодорхой нарийн мэргэжил эзэмшсэн, дээшлүүлсэн эмч нар сум дундын эмнэлэг, аймаг хот райодын нэгдсэн эмнэлэг, нарийн мэргэжлийн төвүүдэд өөрийн эзэмшсэн мэргэжлээр ажиллах боломжтой болно. Ординатур төгссөн эмч нар мэргэжлийн эмнэлгүүд, төвүүдэд тасгийн эрхлэгч, мэргэжилтнээр ажиллах боломжтой болно. Нарийн мэргэжил эзэмшээд уг мэргэжлээрээ мэргэжил дээшлүүлсэн ординатур төгссөн мэргэжилтэн эмчийн ахлах болон тэргүүлэх мэргэжлээр зэргийн шалгалт өгч болно. Зэрэгтэй мэргэжилтэн уг мэргэжлээрээ аймаг хот райодын хэмжээнд зөвлөх ерөнхий мэргэжилтнээр ажиллах боломжтой болно. Эмнэлгийн дунд мэргэжилтний мэргэжлийг аймаг хотын нэгдсэн эмнэлгийг түшиглүүлэн 14-30 хоногийн курсээр эсвэл эмнэлгийн ажилтаны мэргэжил дээшлүүлэх институт, АУДэС-иудад тодорхой мэргэжлийн курст суралцуулах замаар дээшлүүлж байна.

Мөн ДЭМБ-н зардлаар болон яам хоорондын шугамаар гадаад орнуудад нарийн мэргэжлийн эмч нарийн мэргэжил дээшлүүлэх хэлбэрийг өргөн ашиглаж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 938
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК