Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 1(82)
Монгол орны ойт хээрийн бүсэд эмийн зарим ургамлын тариалж туршсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Б.Хүрэлчулуун, М.Ñàðàíöýöýã

 

Улс орон ах зээлийн харилцаанд шилжин байгаатай холбогдон сүүлийн үед эмийн ургамлыг тариалах аж ахуй байгуулах асуудал тавигдах боллоо. Одоогоор манай улсад эмийн ургамлыг тарималшуулах судалгааны ажил эхлэл төдий явагдаж үйлдвэрлэлийн хэмжээнд тариалах үрийн фондгүй байна.

Ашигт ургамал тарималшуулах талаар 1951 оноос малын тэжээлийн ургамлыг тарималшуулах, нутагшуулах ажил өргөжин ойт хээрийн бүсийг хамран хийгдсэн (А.В.Калинина 1953) нь манай хадлан бэлчээрийн хувьд зохих нэмрээ оруулсан. Харин эмийн ургамлыг тарималшуулан нутагшуулах ажил 1966 оноос ЭХЯ-ны ЭУБК-т эхэлсэн боловч одоогоор ганцхан хумсан цэцгийг тариалан ашиглаж байна.1974 оноос ШУА-н Ботаникийн хүрээлэнгийн Ботаник цэцэрлэгт ашигт ургамал тарималшуулах судалгааны ажил хийгдэн 50-иад ургамлыг тарьж болох ирээдүйтэйг илрүүлсэн (У.Лигаа, Ц.Мядаг 1987) боловч агротехникийн асуудлыг хараахан шийдээгүй байна. Мөн ШУА-н Байгалийн нэгдлийн хүрээлэнд 1976 оноос импортын зарим ургамлыг нутагшуулах туршилтыг явуулж байсан (Б.Хүрэлчулуун 1980, 1981). 1980 онд Говийн ашигт ургамал тарималшуулах станц байгуулагдан чихэр өвс тариалах ажлыг эхлээд байна (Я.Дашжамц 1984).

Иймээс тариалах үрийн фондтой болохын тулд: Олон жил тариалан туршиж сонгон шалгаруулсан таримлын үртэй болох, зарим нэг гадаадад тарималшсан ургамлуудаас манай орны хөрс, цаг уурын нөхцөлд ургах боломжтойг туршин тодорхойлж агротехникийг боловсруулах нь чухал байна. Иймээс бид эмийн ач холбогдолтой байгалийн зэрлэг ургамлаас тарималшуулах сонголт хийх, гадаадад тарималшигдсан ургамлаас өөрийн орны цаг уурын нөхцөлд ургах боломжтойг илрүүлэн зарим нэг ургамлыг хагас үйлдвэрлэлийн хэмжээнд турших, агротехникийг боловсруулан үйлдвэрлэлийн хэмжээнд тариалах боломжийг хангах зорилготой ажиллаж байна.

Судалгааны ажлын явцаас

Судалгааг явуулахдаа сүүлийн үед түгээмэл хэрэглэгдэж байгаа геоботаник, агробиологийн аргазүй (Т.Н.Зайцев 1984, П.И.Лапин) 1987 онд боловсруулан батлуулсан арга зүйг мөрдөн ажиллав.

Нэг: Тариалалтанд сонгож авсан зарим ургамлуудьн үр үндэслэг ишний соёололт

а) Үрийн соёолох чадварыг лабораторийн нөхцөлд арга зүйн дагуу ургамал бүрд 100 ширхэг үрэн дээр давталттайгаар тодорхойлсон ба ил талбайн соёололтыг тариалсан хувиар тооцож гаргав. Үүнийг нийт ургамлын (зүйл буюу) хувиар тооцож гаргав. Үүнийг хүснэгтээр үзүүлбэл:

Тариалалтанд сонгож авсан зэрлэг ургамлын үрийн соёололт

Хүснэгт 1.

б) Батрашийн үндэслэг ишийг ЗХУ, БНБАУ-аас (хуучин нэрээр) авчирч 1987 оны зун тариалан, 1987 оны 9 сарын 20-нд хураан авч нэг хэсгийг гадаа талбайд 1м-ийн гүн ханавчинд элсэнд өвөлжүүлсэн. Нөгөө хэсгийг хүлэмжинд өвлийн турш ургуулан хадгалсан. 2 вариантаар хадгалсан үндэслэг ишний хадгалалтыг хавар (1989.5.25-нд) ухаж авч үзэхэд гадаа хадгалсан 1 вариантын үндэслэг иш 30% хөрсний үе гарч ялзарсан. Хүлэмжинд хадгалсан 2 вариантынх 90% хадгалалттай байв. Эдгээрийн соёолох чадварыг ил талбайн хөрсөнд шууд тариалан тодорхойлсон. (Хүснэгт 3)

Дээрх ургамлуудын үр, үндэслэг ишний соёололтын байдлаас үзэхэд:

1. Манай орны зэрлэг ургамлаас бираага, дошинцог хоёрын үрийн соёолох чадвар нь талбайн соёололт лабораторынхоос илүү бөгөөөд зэрлэгээс тариалсан үрийн соёололтоос тарималшуулсан үрийн ургамлын үрийн соёолох чадвар даруй хоёр дахин ихэссэн нь уул үрийг дахин дахин тарималшуулсан сонголт хийх бүрэн боломжтой нь харагдаж байна.

2. Гаднаас авсан таримал ургамлын үрийн соёолох чадвар (1—2 жилд хадгалсан) тарих туршилтанд авахад хангалттай байна.

3. Гадаа ханавчинд өвөлжүүлсэн батрашийн үндэслэг ишний соёололт илүү байсан бөгөөд Тунджа, Климэнт сортуудын үндэслэг иш хөлдөлт өгсөн цаашдаа ургах боломжгүй, Зимостойк, Гибрид сортууд ургах чадвартай нь ажиглагдлаа. (Ханавчинд өвөлжих боломжтой)

Хоёр. Ил талбайд тариалсан туршилт

Ил талбайн туршилтыг Булган аймгийн Хангал сумын нутагт Эрдэнэт хотоос 20км зайтай, механик бүрэлдэхүүний хувьд шавранцар хар шороон хөрстэй, гар усалгаатай талбайд 1987—1988 онд тариалж Батрашийн сорт Зимостойк 0,2га-д, Хөдөөгийн бираага 0,3га-д, Хос имт дошинцог 0,1га-д, хагас үйлдвэрлэлийн туршилтаар Батрашийн 2 сорт (Гибрид, 3имостойк) Силибум, Эмийн бамбай, Алтан товч зэрэг ургамлуудыг дэвсгийн хэмжээнд (2—5м2) талбайд тариалан, ажиглалт арчилгааг арга зүйн дагуу (2,4) явуулан тэдгээрийн өсөлт хөгжилт фенологийн үе шатуудыг тодорхойллоо. Бид тариалсан ургамлуудыг үр, үндэслэг ишний соёолох чадварыг тодорхойлсны дараа боловсруулж бэлтгэсэн хөрсөнд арга зүйн дагуу (8) суулгаж талбайн соёололт, өсөлт хөгжилт, фөнологийн ажиглалтуудыг явуулсан. Хүснэгт 4.

Дээрх ажиглалтаас үзэхэд үрээр тариалсан 1 наст ургамлуудаас хөдөөгийн бираага, хос имт дошинцогийн үрийн ил талбайн соёололт 10—14 хоногийн дараа эхэлж, вегетацын хугацаа 80—90хоног, фенологийн үе шат тэр хэмжээгээр урагшилж үр боловсролт эртсэж байгаа нь ажиглагдлаа. Энэ нь  уг ургамлыг намар орой тариалахад VIII сарын эхээр түүхий эдийг хураах боломжтой нь харагдаж байна.

Мatricaria chamomila 15-17 хоногийн дараа үрийн соёололт эхлэн вегатацын хугацаа 70—95 хоног үргэлжлэн фенологийн үе шатууд хэвийн явагдсан боловч үр боловсролт дутуу байлаа.

Silpbum marianum 10 хоногийн дараа үрийн соёололт эхлэн вегатацын хугацаа уртсаж (бундуужилт,  цэцэглэлт хэвийн явагдсан) үр жимс бүрэлдээгүй, 9-р сарын 20-иор хөлдөлт өгсөн (гэнэтийн хүйтрэлт болсон). Харин хамгаалалттай хөрсөнд (хүлэмжинд) вегатацын хугацаа уртасч (130) үр боловсорсон нь уг ургамлыг ил талбайд тариалахад хавар эрт үрслүүрийн шилэн дарлаганд хийж тариалах юмуу эсвэл дулаан газарт (говийн бүсэд усалгаатай талбайд) тариалах хэрэгтэй нь ажиглагдлаа.

Олон наст ургамлаас

Yaleriana officinalis үрийн соёололт 28 хоногийн дараа эхлэн 15 дахь хоногоос вегетатив үе эхэлж 3—6 хос навч бүхий 20—40см өндөр ургасан. Мөн нэг жилийн тариалсан бамбайн үндсийг ухаж үзэхэд зэрлэг бамбайн үндэстэй (гарцын хувьд) адил шахуу байв. Үүнийг цаашдаа химийн судалгаагаар адил гарвал түүхий эдэд ашиглах боломжтой байна. Үндэслэг ишээр тариалсан ургамал М.рiperila-н 3 сорт нь тариалснаас хойш 15—20 хоногийн дараа навчны үүсгэврүүд цухуйж вегетацын хугацаа цэцэглэлт хүртэл 70 хоног явагдаж, цэцэглэлт дөнгөж 0,5% 50—60см өндөр ургасан. Энэ нь түүхий эдийн хувьд ашиглах боломжтой байна. Ер нь уг ургамал нь эрлийз ургамал учир цэцэглэлт муу, үр боловсордоггүй. Иймээс цаашдаа үндэслэг ишээр тариалагдах юм.

Хагас үйлдвэрлэлийн туршлагын дүн

Хүснэгт 4.

Гурав. Хагас үйлдвэрлэлийн туршилт

Дэвсэгийн туршилтаас гадна 1987 оны зун  туршилтын үр дүнгээс гарсан үр, үндэслэг ишний (тарих суулгац) нөөцөн дээр тулгуурлан 0,6га-д хагас үйлдвэрлэлийн туршилт явуулсан. Эндээс бид үйлдвэрлэлийн болон судалгааны дээжийг таримлаас бэлтгэн ашигласан. Үүний үр дүнд хүрээлэнгийн туршилт үйлдвэрлэлийн цехийг хөдөөгийн бираага, таримал батрашийн түүхий эдээр хангаж, судалгаанд хос имт дошинцог, эмийн бамбайн дээжүүдийг таримлаас бэлтгэснээс гадна ирэх 1989 онд хагас үйлдвэрлэлийн туршилтыг үргэлжлүүлэн явуулах боломжийг хангасан бөгөөд таримал батраш сорт зимостойк орон нутагт тариалах зорилгоор суулгацын материал  үндэслэг ишийг 150кг-г Агробиологийн зөвлөмжийн хамт шилжүүлэн өгөв.  

Дүгнэлт

Ойт хээрийн бүсэд хамаарах нутагт эмийн зарим ургамлыг тарималшуулах, нутагшуулах судалгааг явуулснаар:

1. Манай орны зэрлэг ургамал хөдөөгийн бираага, хос имт дошинцог тарималших бүрэн боломжтой нь илэрлээ.

2.  Гадаадаас авч тариалан нутагшуулсан ургамлаас Батрашийн (3имостойк Гибрид) 2 сорт нутагших төлөвтэй нь ажиглагдлаа. Харин Силибумыг дулаан газар шилжүүлэн тариалах шаардлагатай нь харагдаж байна.

3. Хагас үйлдвэрлэлийн туршилтын дүнд Бираага, Дошинцог, Батрашийн түүхий эдийг үйлдвэрлэл болон сүдалгааны чиглэлтэйгээр тариалан ашиглаж, үр үндэслэг ишийг нөөцлөн цаашид агробиологийн асуудлыг шийдвэрлэхэд эх материалыг бүрдүүллээ.

Ном зүй

1. Я.Дашжамц Биолого-Морфологические и экологические особенности солодки уральской в естественых условиях и в культуре МНР. Автореферат диссертаций на соискание ученой степени кандидате биологических наук. УБ—1984
2. Зайцев Т.Н. Методика биометрических расчетов математических статистика в эксперементы ботаников. М—1984
3. Калинина А.В. Стационарные исследование пастбищ МНР Труды. Монгольской комиссий вып. 60.МЛ—1954
4. Ладин П.И.О. Единой системе учета, работы по интродукций растений. Бюлл Г. Бота сада вып 15. М—1958
5. У.Лигаа, Б.Хүрэлчулуун, Ц.Мядаг К вопросу интродукций лекарственных растений в Монголий. Тезисы докладов научной конференций. УБ 1987
6. Б.Хүрэлчулуун, Ч. Цэрэндулам, С.Шатар Монгол орны цаг уурын нөхцөлд Батраш (Прилукс 6) сортыг нутагшуулах асуудалд. ШУА-н МЭДЭЭ сэтгүүл №4. УБ—1980
7. С.Шатар, Б.Хүрэлчулуун Монгол орны нөхцөлд нутагшуулж байгаа Батрашийн Эфирийн тосны хөдлөл зүй. ШУА-н Химийн хүрээлэнгийн бүтээл ¹24. УБ-1988
8. Эмийн зарим ургамлыг нутагшуулан тарималжуулах судалгааг явуулах арга зүй. УБ-1987. ЭХЯ-ны АЭХ-н Эрдмийн зөвлөл
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2618
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК