Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 1(82)
Гипертони өвчнийг ялгах онош
( Лекц )

Г.Дэжээхүү, Но.Дондог

 

Жинхэнэ цусны даралт ихдэх өвчнийг юуны өмнө дор дурдсан шинж тэмдгийн гипертонигоос ялган оношлох шаардлагатай.

1. Бөөрний гаралтай гипертони  

      1.1. Архаг нефрит

      1.2. Архаг пилонефрит

      1.3. Реноваскуляр гипертони

      1.4. Жирэмсний нефропати

 2 .Дотоод шүүрлийн гаралтай гипертони

       2.1. Феохромацитом

       2.2. Коннын өвчин

       2.3. Иценко- Кушингийн өвчин

3. Бусад шалтгаант гипертони.

       3.1. Аортын коэрктаци

       3.2.Атеросклероз

        3.3.Эритреми

Шинж тэмдгийн гипертонийн үед илрэх клиникийн зарим онцлог шинжүүд, шинжилгээнүүдэд гарах өөрчлөлт

1.Бөөрний гаралтай гипертони

            1.1 Архаг нефрит

Оношийг тогтооход анхаарах зүйл, хийх шинжилгээ:

  • Анамнезийг сайн судлах
  • Шээсний ерөнхий шинжилгээг хэд хэдэн удаа давтан хийх
  • ЗЦБ-ыг 12 залгалтаар бичих
  • Нүдний уг харах
  • Цусанд креатенин, үлдэгдэл азот тодорхойлох
  • Бөөрний цусны эргэлт, шүүх ажиллагааг тодорхойлох
  • Артерийн даралтын байдлыг тодруулах

Ялган оношийн үндэс. Архаг нефриттэй өвчтөн нь урьд нефритээр өвчилж байсан анамнезтэй байна. Ууц нуруугаар өвдөж, нүүрэн талаас эхлэн бүх бие нь хавагнаж байсан, шээс улайж багассан, артерийн даралт ихэсч байсан гэх буюу нефрит өвчнөөр өвчилж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан гэсэн анамнезтэй байдаг.

  • Шээсний хэд хэдэн удаагийн шинжилгээнд улаан эс, уураг илэрнэ.
  • Шээсийг Аддиса-Каковскийн аргаар шинжлэхэд их хэмжээний улаан эс ялгарна.
  • ЭКГ-д зүүн ховдлын гипертони илэрч болно.
  • Нүдний угт харааны мэдрэлийн диск хавагнах, цус харвах, цагаан толбо илрэх зэрэг торлогийн өөрчлөлт давамгайлна.
  • Цусны креатинин, үлдэгдэл азот харьцангуй ихэснэ.
  • Архаг нефритийн үед бөөрний цусны эргэлт хэвийн байхад фильтраци буурсан байдаг. Гипертони өвчний үед бөөрний цусны эргэлт буурах боловч фильтраци нь хэвийн буюу ихсэх хандлагатай байна.
  • Артерийн даралтын байдлыг ажиглахад:  Гипертони өвчний үед өвчтөний сэтгэл санааны байдалтай холбогдон артерийн даралт нь их хэлбэлзэлнэ.
  • Архаг нефритийн үед гипертонийн хямрал ховор

1.2. Архаг пиэлонефрит

Онош тогтооход анхаарах зүйл, хийх шинжилгээ:

  • Анамнезийг сайн судлах
  • Шээсэнд Аддиса-Каковскийн сорил хийх.
  • Шээсэнд бактериологийн шинжилгээг хэд хэдэн удаа давтан хийх
  • Шээсэнд Штернгаймер-Мальбены эс хайх.
  • Преднизолоноор сэдээх сорилт хийх
  • Нүдний уг харах
  • Рентген шинжилгээ зэргийг хийнэ.

Ялгах оношийн үндэс. Урьд нь пиэлит, цистит өвчнөөр өвчилж байсан анамнезтэй буюу дизури, шээсний сүв битүүрэх, простатын аденомтой байх, үе үе халуурч чичрэх, хөлрөх, ууц нуруугаар өвдөх зэрэг зовуурьтай, шээсэнд идээ бээр илрэх, өвчтөнд доорх шинжилгээнүүдийг хийж бактерийн гаралтай пиэлонефритын оношийг тогтооно.

Пиэлонефритын үед Адисса-Каковскийн шинжилгээг хийхэд цагаан эсийн тоо улаан эсийнхээс 10-20 дахин ихэсдэг. Эрүүл хүний хоногийн шээсэнд улаан эс 130000-10 000000, цагаан эс 650000-1400000, цилиндр 2000 хүртэл тус тус ялгарна.

  • Пиэлонефритийн хурцдалын үед шээсэнд Штернгай-мер-Мальбены эсүүд илэрнэ. Преднизолоноор сэдээх сорилт хийхийн тулд эхлээд шээсийг авч цагаан эс, Штернгаймер-Мальбены эсүүдийг тоолно. Дараа нь 50 мг преднизолоныг судсанд тарина. Преднизолон тарьснаас хойш 2 цаг болоод шээсийг авч шннжлэхэд Штернтаймер-Мальбены эс буюу цагаан эсийн тоо түрүүчийн хэмжээнээс бараг нэг дахин ихэсдэг. Гипертони өвчний үед ингэхгүй.
  • Нүдний угт ерөнхийдөө архаг нефритийн үед гардаг өөрчлөлтүүд илэрнэ.
  • Бөөрний гаралтай гипертонийг ялган оношлохын тулд хийх рентген шинжилгээнд тойм рентгенографи эксреторурографи орно. Тойм рентгенграфаар бөөрний байрлал, хэлбэр, хэмжээг тогтоож болно. Бөөрний гаралтай гипертонийн үед өвчилсөн бөөрний хэмжээ нь эрүүл бөөрнийхөөс багассан байдаг.

Экскреторурографи: Судсанд контраст үүсгэх бодис хийсний дараа 1, 3, 5, 15, 25, 40 минут тус бурт бөөрний зураг авна. Ингэснээр бөөрөнд контраст бодис зэрэг орж, зэрэг гарч байгаа эсэхийг тогтооно. Бөөрний өвчтэй, тухайлбал пиэлонефриттэй хүмүүсийн судсанд контраст бодисыг хийхэд 2 бөөрөнд зэрэг бус орох, орсон контраст бодис хожимдож арилах зэрэг эмгэг шинж үзэгдэнэ. Мөн пиэлонефритын үед бөөрний аяганцарын хэлбэр өөрчлөгдөнө.

1.3. Реноваскуляр гипертони

Оношийг тогтооход анхаарах зүйл ба хийх шинжилгээнүүд:

  • Насны байдал
  • Эмчилгээний үр дүн
  • Берчаллын сорил хийх
  • Экскретор урографи хийх.
  • Хэвлийн ортографи хийх

Ялгах оношийн үндэс.

  • Реноваскуляр гипертони нь голдуу залуу хүмүүст тохиолдохоос гадна даралт бууруулах эмийн эмчилгээнд үр дүн муутай байдаг.
  • Хүйсний орчим хэвлийн гол судсыг чагнахад агшилтын шуугиан тод сонсогдоно.
  • Берчаллын сорил. Хаймсуураар бөөрний шээс дамжуулах суваг тус бүрээс шээс авч шинжилнэ. Артерийн судасны нарийсал бүхий бөөрнөөс ялгаруулсан натри ба шээсний ерөнхий хэмжээ нь эрүүл талынхаас бага байх боловч шээсээр ялгаруулсан креатинины хэмжээ нь эрүүл талынхаас бараг 50% ихэссэн байдаг. Шээсээр ялгарсан креатинины хэмжээг натрийн хэмжээнд харьцуулсан харьцаа нь 2 ба түүнээс их гарвал бөөрний артерийн нарийсалттай гэж үзнэ.
  • Экскретор урографид 2 бөөрний үйл ажиллагааны ба түүний хэмжээ нь адил биш болсон байна.
  • Хэвлийн аортографи хийхэд бөөрний артерийн аль нэг нь нарийссан байна.

1.4. Жирэмсний нефропати.

Онош тодруулахын тулд хийх шинжилгээнүүд:

  • Анамнез  сайн судлах.
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Нүдний уг харах
  • Биеийн жин 7 хоног бүр хэмжих
  • Шээсэнд альдостерон тодорхойлох
  • Цусанд натрийн хэмжээ үзэх.

Ялган  оношийн үндэслэл: Өвчтөнөөс өмнөх жирэмслэлтийн үед А/Д ихдэж, хавагнаж байсан эсэх, хэрэв байсан бол жирэмсний аль үед тохиолдож байсныг асууж мэднэ. Жирэмсний нефропатийн үед А/Д нь жирэмсний 2-р хагас буюу сүүлийн саруудад ихсэнэ.

  • Шээсний ерөнхий шинжилгээ хийхэд шээсэнд: эпитель, цилиндр, гиалин, мөхлөгт эсүүд олширохоос гадна уураг 2-30% хүртэл ихсэнэ. Харин улаан, цагаан эсийн тоо төдийлөн олшрохгүй.
  • Нүдний угт: диск хавагнах, торлогт цус харвах, торлог хуурах зэрэг нейроангиорстинопатийн шинж  илэрнэ.
  • Биеийн жинг 7 хоног бүр хэмжихэд 700-0 гр-аас дээш хэмжээгээр нэмэгдэж байвал өвчтөнг хавагнаж байна гэж үзнэ. Энэ үед шээсний хэмжээ багасаж голдуу хөл, биеэр хавагнана.
  • Хоногийн шээсэнд альдостерон тодорхойлоход 100 ба түүнээс дээш хэмжээгээр ихсэнэ
  • Цусан дахь натрийи хэмжээ ихэсч 400-600 мэкв/л хүрнэ.

2. Дотоод шүүрлийн гаралтай даралт ихдэлт

2.1.Феохромацитом

Онош тодруулахын тулд анхаарах зүйл ба хиих шинжилгээнүүд:

  • Цусанд сахар тодорхойлох.
  • Цусанд Катехоламинууд тодорхойлох.
  • Шээсэнд Ванилил миндальны хүчил тодорхойлох
  • Пневморен бөөрний дайвар булчирхайн орчим агаар шахаж зураг авах

Ялгах оношийн үндэслэл.

  • Феохромацитомтой хүмүүсийн судасны лугшилт голдуу олширдог.
  • Цусны сахарын хэмжээ (өлөн үед) 140-150мг% хүртэл ихсэнэ.
  • Цусан дахь катехоламин норадерналины хэмжээ хэвийн хэмжээнээс ихсэнэ. Хэвийн үед адреналин 3.2-14.4м/кг, норадерналин 3-12 м/кг байна.
  • Шээсэнд Ванилил-миндальны хүчил 200-300 мг хүртэл ихсэнэ. Хэвийн үед хоногийн шээсэнд Ванклил-мин-дальны хүчил 10мг байна.
  • Феохромацитомыг оношлоход бөөрний дайвар булчирхай орчим агаар шахаж рентген зураг авах, томографи хийх нь оношлогооны чухал ач холбогдолтой байдаг.
  • Нүдний угийг шинжлэхэд торлогт ихээхэн хэмжээний цус харвалт илэрнэ.

            2.2.Коннын өвчин (анхдагч Альдостеронизм)

Анхдагч Альдостеронизмыг оношлохын тулд хийх шинжилгээнүүд:

  • Цусанд кали тодорхойлох
  • ЗЦБ бичих
  • Шээсний хүчиллэг ба шүлтлэг чанарыг тодорхойлох
  • Тиазидын төрлийн диуретик өгч тохироог шалгах

Ялгах оношийн үндэслэл. Коннын өвчний үед артерийн даралт ихсэхийн хамт толгой хүчтэй өвдөх, булчин сулрах, булчин таталдах, түр зуурын парез, паралич илрэх, чичрэх, ам цангах, шээс олшрох зэрэг зовиурууд илэрнэ.

  •  Альдостеронизмтай хүний цусны калийн хэмжээ диуретик хэрэглээгүй байх үед 3.2мэкв/л, диуретик хэрэглэсэн үед 2.5 мэкв/л хүртэл багассан байдаг.
  • ЗЦБ-ын зурагт Т сегмент изо тэнхлэгээс доош буух, Т шүд намсах, урвуу болох -Т интервал уртсах зэрэг гипокалемийн шинж илэрнэ.
  •  Шээс нь шүлтлэг бөгөөд хувийн жин багатай байна.
  • Цусанд дахь альдостерон ренины хэмжээ ихсэнэ.
  • Альдостеронизмтай өвчтөнд тиазидын төрлийн диуретик хэрэглүүлэхэд бие сулрах, хөлрөх, ядрах, толгой өвдөх зэрэг эовиурууд гарч, тохироо муутай байна.

2.3.Иценко Кушингийн өвчин

Оношийг тогтоохын тулд анхаарал зүйл ба хийх шинжилгээнүүд:

  • Цус ба шээсэнд сахар тодорхойлох.
  • Толгойн ясны зураг авах

Ялгах оношийн үндэслэл: Иценко-Кушингийн өвчтэй хүмүүсийн артерийн  даралт нь ихсэхээс гадна нүүрний хэлбэр нь сар хэлбэртэй байх, хэвлий орчмоор таргалах, арьс нь ялзарч ягаан судлууд бий болох,үсэрхэг байх шинжүүд илэрнэ.

Иценко-Кушингийн өвчний үед өвчтөний цусан дахь сахарын хэмжээ хэвийн хэмжээнээс ихсэнэ. Мөн шээсэнд сахар ялгарч болно.

Эмээл ясны хэлбэр өөрчлөгдөж,  гавал ба бусад ясанд остеопороз болсон шинж илэрч болно.

3.Бусад шалтгаант гипертони

            3.1.Аортын коарктаци

            Онош тогтоохын тулд анхаарах зүйл ба хийх шинжилгээнүүд:

  • А/Д-ыг дээд, доод мөч тус бүрт хэмжих
  •  Рентгенд цээж харах буюу зураг авах
  • Ялгах оношийн үндэслэл.
  • Аортын коарктацитай өвчтөнүүдийн дээд  мөчний А/Д нь ихэссэн байхад доод мөчний А/Д нь буурч, хэвийн хэмжээнээс багассан байна.
  • Рентгенд цээж харахад хавиргануудын доод ирмэгүүд нь идэгдсэн юм шиг жигд бус болсон харагдана.
  • Тэмтрэхэд хүчдэл дүүрэлт нь багасаж тэмтрэгдэхгүй байхаас гадна хөл нь хүйтэн байна.
  • Хүзүү цээжний судсуудыг ажиглахад судасны торлогууд ил харагдана.
  • Цээжний аортыг чагнахад систолын шуугиан сонсогдоно.

            3.2.Атеросклерозын гаралтай гипертони

50-иас дээш насны зарим хүмүүст систолын даралт нь ихсэж диастолын даралт хэвийн байх явдал байдаг. Ийм өвчтөнд:

  • Нүдний уг шинжлэхэд артериуд нь эгц, шулуун, богиноссон байхаас гадна рефлекс нь тодорч жигд бус болсон артери ба венийн зөрлөгт Гунна-Салюсын шинжүүд ихэссэн байна. Харин гипертони өвчний үед артериуд нь нарийссан, уртассан юм шиг тахиралдсан, калибрууд нь жигд бус болсон байдаг.

          3.3.Эритреми

Гипертони өвчин гэдэг оно­шийн дор зарим тохиолдолд эритреми оношлогдохгүй өнгөрч болох юм.

Онош тогтоохын тулд анхаарах зүйл ба хийх шинжилгээнүүд:

  • Цусанд тромбоцит тоолох
  • Дэлүү томорсон эсэхийг тогтоох.
  • Эритремийн үед цусны тромбоцитын тоо олширч дэлүү томорсон шинж илэрдэг

Дээр дурдьсан өвчнүүдийн үед артерийн даралт нь ихсэхээс гадна териотоксикоз, Такаяси өвчин, панартерит, атриовентрикулын бүрэн хориг, биеийн хүчний хүнд хөдөлмөрийн дараа А/Д ихэсч болдгийг анхаарвал зохино.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1232
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК