Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 4(64)
Хүүхдийн уушгины цочмог үрэвслийг Үүсгэх шалтгаан
( Судалгааны өгүүлэл )

М. Сүхбаатар

Анагаах ухааны дээд сургуулийн хүүхдийн өвчин судлалын тэнхим

 
Абстракт

ЭТИОЛОГИЧЕСКАЯ СТРУКТУРА ПРИ ОСТРОЙ ПНЕВМОНИЙ У ДЕТЕЙ

М. Сүхбаатар

Проведены бактериологические обследования у 148 детей с острой пневмонией. Положительные результаты получены у 113 (77,4%), позволили установить этиологию пневмонии. Ведущая роль в этиологии пневмонии у больных играет кокковая флора (62,9%). Среди кокковой флоры преобладали стафилококк (32,9%) и стрептококк (14,1 %). Высоко была высева грамотрицательной флоры (37, 1%). Из грамотрицательной флоры преобладали синегнойная (19,5 %) и кищечная (12,4%) палочки. При изучении этиологии острой пневмонии с использованием методом иммунофлюоресценции у 85 больных, положительные результаты получены У 54 больных. Так, у 10 больных (18,5%) выявили парагриппа III, у 8 (14,8 %)—PC, в 7 случаях (12,9 %)-адено вирус. Обращает на себя внимание, что при острой пневмоний чаще выявлялись ассоциации вирусов до 20,3% (11) больных. Исход заболевания во многом зависел от возбудителя пневмонии. Так, при острой пневмонии, обусловленной пневмококком и стрептококком, благоприятный исход у всех случаев. Неблагоприятный исход наблюдался, вызванной грамотрицательной флорой и стафилококком.

Сүүлийн үед судлаачид уушгины цочмог үрэвслийг үүсгэх шалтгаанд грамсөрөг (1, 3, 8), грамэерэг (4—6) нян голлох үүрэгтэй гэж үзэж байна. Хүүхдийн уушгины цочмог үрэвслийг эмчлэхэд үүсгэгчийн эсрэг хими засал ялангуяа антибиотик эмчилгээг өргөн хэрэглэж байгаа нь нянгийн зураглал өөрчлөгдөхөд болон эмэнд дасахад нөлөөлж байна (7). Нөгөө талаар өвчин үүсгэх шалтгааныг зөв тогтоон, эмчилгээг цаг алдалгүй хийх нь чухал ач холбогдолтой (2). Бид 1983—1986 онд ЗХУ-ын Ленинград хотын Хүүхдийн анагаах ухааны дээд сургуулийн клиникийн 2 дугаар тасаг, хүүхдийн клиникийн  21  дүгээр эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн 148 өвчтөний цэр, цус, хөөмий, залгиур, гялтангийн шингэн зэрэгт бактериологийн шинжилгээ хийхэд 113 өвчтөн буюу     77,4 %-д нь нян илэрсэн нь уг өвчний шалтгааныг тогтооход дөхөм болсон юм. Нян илэрсэн өвчтөнг нас, хүйсээр ангилбал: 1 сараас 3 настай 58, 4—7 настай 24, 7 дээш настай 31, эрэгтэй 65, эмэгтэй 48 байв. Эмнэлзүй гэрлийн шинжилгээгээр 36 нь голомтот, 33 нь сегментийн, 19 нь өнгөрт, 25 нь уушгины идээт үрэвсэлтэй, 103 өвчтөнд өвчний явц цочмог байлаа. Бактериологийн шинжилгээгээр 113 өвчтөнд илэрсэн нянгийн байдлыг        хүснэгт 1-д харуулав.

Хүснэгт 1-ээс харахад уушгины цочмог үрэвслийн шалтгаанд грамэерэг нян зонхилж (62,9%), эдгээрээс алтлаг стафилококк (33,5%), цус задлагч стрептококк (14,1 %) голлож байна. Түүнчлэн грамсөрөг нян ч (37,1 %) өндөр хувьтай байна. Эдгээрээс идээрүүлэгч (19,5%) болон гэдэсний савханцарууд (12,4%) голлож байна. Ижил нэрт үүсгэгчээс 58,4% дан, 33,6% хоёр, 8 ба түүнээс дээш хувьд 3-аас дээш нян хавсарсан байв. Уушгины цочмог үрэвслийг үүсгэх шалтгааныг өвчтөний нас, өвчин эхэлсэн хугацаагаар харьцуулан үзвэл өвөрмөц онцлогтой байна. (Үр дүнг хүснэгт 2-д харуулав).


Хүснэгт 2-оос харахад 1 сараас 3 настай хүүхдэд алтлаг стафилококк (30,6%) цус задлагч стрептококк (36,5%), 4—7 настай хүүхдэд цус задлагч стрептококк (25,0%), алтлаг стафилококк, идээрүүлэгч савханцар (16,7%), 7 дээш настай хүүхдэд алтлаг стафилокохк (22,5%) голлож байна. Хугацаагаар авч үзвэл: эмнэлэгт хэвтсэн эхний 5 хоногт стафилококк (28,9%), пневмококк (22,2%), 20 дээш хоног хэвтэхэд алтлаг стафилококк (26,7%, идээрүүлэгч савханцар (20,0%) тус тус зонхилж байна. Энэ үед пневмококкын эзлэх жин бага байна. Уушгины цочмог үрэвслийн янз бүрийн хэлбэрийн үед эдгээр эмгэг төрөгч нян хэрхэн нөлөөлж байгааг судлан, гарсан үзүүлэлтийг хүснэгт 3-д харуулав. Хүснэгт 3-аас харахад уушгины голомтот хэлбэрийн үед голлох шалтгааныг цус задлагч стрептококк (22,2%), стафилококк (19,4%), сегментэт хэлбэрийн үед стафилокок, цус задлагч стрептококк (27,3%), өнгөрт хэлбэрийн үед цус задлагч стрептококк (26,3%), стафилококк (21,0%), уушги гялтангийн идээт хэлбэрийн үед стафилококк (48,0%), идээрүүлэгч нян (36,0%) тус тус зонхилж байна. Өвчин үүсгэх шалтгааныг өвчний явцад хэрхэн нөлөөлж байгааг судлан      хүснэгт 4-д харуулав. Хүснэгт 4-өөс харахад уушгины цочмог хэлбэрийн үед алтлаг стафилококк (30,0%), цус задлагч стрептококк (19,4 %), идээрүүлэгч савханцар (13,6%), гэдэсний савханцар (11,6%), харин ужиг хэлбэрийн үед стафилококк (30,0%), идээрүүлэгч нян (30,0%), цус задлагч стрептококк    (20,0%), гэдэсний савханцар (10,0%) тус тус эзэлж байна. Бусад төрлийн нян өвчний цочмог үед багагүй илэрч байгаа (14,9%) боловч ужиг хэлбэрийн үед ач холбогдол бага байна.

Өвчний тавиланд үүсгэгч нян чухал нөлөөтэй байна. Тухайлбал: пневмококк, цус задлагч стрептококкоор үүссэн бүх тохиолдолд өвчтөн эдгэрч эмчилгээний үр дүн сайн байсан бол үндсэн зургаан тохиолдлын дөрөвт нь алтлаг стафилококк, хоёрт нь идээрүүлэгч нян илэрсэн юм. Судалгаанд хамрагдсан хүүхдийн 88,6% нь амьсгалын замын вирусээр өвчилсөн байв. Гэвч энэ нь өвчний шалтгааныг тодорхойлж хараахан чадахгүй юм. 85 өвчтөнд иммунофлюоресценцийн аргаар шинжилгээ хийхэд 54 хүүхдэд вирус илрэв. Хүснэгт 5-аас харахад парагрипп 10 (18,5%) өвчтөнд, амьсгалын синцитиаль вирус 8 (14,8%) өвчтөнд, аденовирус 7 (12,9%) өвчтөнд зонхилж, мөн вирусийн хавсарсан тохиолдол 11(20,3%) өвчтөнд ажиглагдаж байна. Уушгины цочмог үрэвслийн хордлогот хэлбэрээр хүндэрч эмнэлэгт хэвтсэн өвчтөний эхний хоногуудад  вирус хамгийн их хэмжээгээр 25(46,2%) хүүхдэд илэрч байлаа. Ийнхүү бүрдэл шинжилгээ хийж уушгины цочмог үрэвсэл үүсгэх шалтгааныг тодруулахад голчлон янз бүрийн нян (алтлаг стафилококк,   цус   задлагч стрептококк,  пневмококк, нянгийн хослол) 33,6% вирус (парагрипп, аденовирус, амьсгалын синцитиаль вирус тэдгээрийн хослол) 20,3%, хавсарсан шалтгаан (нян-вирус) эзэлж байна. Үүсгэх шалтгаанд грамсөрөг нянгийн эзлэх хувь өндөр (37,1 %) байна.

 

 

Ном зүй

1. A. А. Гобец — Бактериологическая структура пневмоний у детей раннего возраста в терминальных состояниях Педиатрия. 1984, 6, 58—61.
2. С. Ю. Каганов Острая пневмония у детей. М., 1980
3. Н.Л. Кущ, A.M. Шамсиев —Острые гнойные заболевания легких и плевры у детей. Ташкент, 1981.
4. О.Л. Переледова, А.А. Андрущук и дp —Заболевания органов дыхания у детей, Киев, 1981.
5. В.М. Сергеев, А.Б. Левин и др—Острая гнойная деструктивная пневмония, вызванной грамотрицательной флорой у детей. Груд. хир. 1980, 2, 63—70.
6. В. К. Таточенко, С. В. Рачанский и дp —Острые заболевания органов дыхания у детей. М., 1981
7. А.Я. Ухов. Н.В. Романов —Об этиологической структуре пневмонии у детей, ВОМД, 1983, 9, 11—13.
8. Л.Я. Эберт, А.А. Гобец и др — В кн: Актуальные вопросы пульмонологии детского возраста. Смоленск, 1979, 8—12.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 865
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК