Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 4(64)
Эмийн хэрэгцээ судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д.Ням-Осор, З.Оюунгэрэл, Л.Цэрэндулам, З.Дашзэвэг 

Анагаах ухааны хүрээлэнгийн эм зүйн сектор

 
Абстракт

K ВОПРОСУ ИЗУЧЕНИЯ ПОТРЕБНОСТИ B ЛЕКАРСТВЕННЫХ СРЕДСТВАХ

Д. Ням-Осор, З. Оюунгэрэл. Л. Цэрэндулам, З. Дашзэвэг

Проводится исследование по определению потребности в антибиотиках, гормонах, витаминах, сердечно-сосудистых и средствах, применяемых в гепатологической практике, путем получения базовых данных фактического потребления медикаментов в республике за Г971—1985 г.г. На основании динамики потребления медикаментов был построен интервальный вариационый ряд, который использован для математико-статистической обработки полученных данных. У подавляющего большииства медикаментов наблюдается высокий коэффициент вариаций, который указывает на колебательный характер снабжения названными медикаментами т.е.   неудовлетворенный спрос на них. Предложено использовать для определения приближенной потребности в медикаментах коэффициент удовлетворения спроса.

Эм хангамжийн байгууллагын үндсэн зорилго нь хүн ам, эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагыг эм, эмнэлгийн бараагаар тасралтгүй жигд хангахад оршино. Энэ ажлын чанар нь эмийн эрэлт хэрэглээг судласны үндсэн дээр эмийн ойрын ба хэтийн хэрэгцээг шинжлэх ухааны үндэстэй үнэн зөв тодорхойлохоос ихээхэн шалтгаална. Эмийн хэрэгцээ нь эдийн засаг, нийгэм, анагаах ухааны хүчин зүйлүүдээр нөхцөлдөн зөвхөн өвчин эмгэгийн үед бий болдог байна. Эдгээр хүчин зүйлүүд нь эмийн хэрэгцээг нэмэгдүүлэх буюу багасгах нөлөө үзүүлнэ. Иймээс эмийн хэрэглээг судлан хэрэгцээг төлөвлөхдөө энэ өвөрмөц онцлогийг харгалзан үзэх шаардлагатай юм. Эмийн хэрэглээг судлан хэрэгцээг төлөвлөн прогнозчлоход эдийн засаг, статистикийн олон аргыг хэрэглэж байна. Сүрьеэ, хавдар, сэтгэцийн гэм, цус төлжүүлэх эрхтнүүдийн өвчнийг анагаахад хэрэглэдэг өвөрмөц нөлөөт эмийн хэрэгцээг тодорхойлоход нормчлолын аргыг ашиглана. Орчин үед энэ аргаар арьс өнгөний өвчин анагаах эмийн хэрэгцээг тодорхойлж байна. Мансууруулах үйлчилгээтэй эмийн хэрэгцээг прогнозчлохдоо 1000 хүн амд хэрэглэх хамгийн дээд хэмжээг тогтоосны үндсэн дээр тооцоолно (1). Анагаах ухааны практикт тууштай удаан хэрэглэгдэх эмийн хэрэгцээг тодорхойлоход экстраполяцийн аргыг хэрэглэнэ. Энэ аргыг ЗХУ, БНПАУ-д цөс хөөх үйлчилгээтэй болон сульфаниламидын бүлгийн эмийн хэрэгцээ тодорхойлоход хэрэглэж байна (4,7). Зарим бүлгийн эмийн хэрэгцээнд нөлөөлөх хүчин зүйлийн нөлөөллийг корреляци-регрессийн аргаар судлан математик загварчлал байгуулан электрон тооцоолох машин хэрэглэж байна (2). Эмийн хэрэглээнд нөлөөлөх, тоон үзүүлэлтээр илэрхийлэгддэггүй тийм хүчин зүйлийн нөлөөллийг судлахад экспертийн хамтын шинжилгээний аргыг хэрэглэж байна (5). Бүх бүлгийн эмийн хэрэглээнд экспертийн шинжилгээний аргаар дүн шинжилгээ хийж орчин шаардлагаас хоцорч буй зарим эмийг эмчилгээний практикаас хасах, эмийн хэрэгцээний хэтийн төлөвийг тодорхойлоход ашиглах боломжтой юм. Эмийн хэрэгцээний төлөвлөлтийг боловсронгуй болгоход өргөн хэрэглэгддэг судалгааны статистик аргуудыг ашиглахын зэрэгцээ эм хангамжийн хандлагыг судлахад эмч нарын хэрэглэж байгаа болон цаашид хэрэглэх эмийн нэр төрөл, эрэлт хэрэгцээг санал асуух хуудсаар судлах нь ач холбогдолтой байдаг байна (3). ЗХУ болон бусад социалист оронд эмийн хэрэгцээ судлахад хоногийн дундаж тунг хэрэглэх нь олонтаа байна (6). Анагаах ухааны хүрээлэнгийн эм зүйн секторт антибиотик, гормон, витамин, зүрх судасны болон элэг цөсний өвчин анагаах эмийн хэрэгцээ тодорхойлох хам судалгааны ажлыг улсын хэмжээний эмийн бодит зарлагын түвшин тогтоож динамик эгнээ зохиох аргаар явуулж байна. Бидний судалгааны зорилго бол дурдсан таван бүлгийн эмийн хэрэгцээг тогтоож хэтийн төлөвлөгөө, прогнозчлоход оршино.

Судалгааг дор дурдсан шаттайгаар явуулж байна.

— 1970—1985 оны улсын хэмжээний эмийн бодит зарлагын динамикийг тодорхойлж математик боловсруулалт хийж хэрэглээний түвшин тогтоох;

—   хангагдаагүй эрэлт судлан тогтоох;

—   эмийн хэрэгцээнд нөлөөлөх олон хүчин зүйлийн хамаарлыг харгалзан бодит хэрэгцээг тооцох;

—  эмийн хэрэгцээний хэтийн төлөвлөгөө, прогнозчлол  хийх;               

1986, 1987 онд дээрх таван бүлгийн эмийн улсын хэмжээний 15 жилийн бодит зарлагыг анхан шатны үндсэн баримтанд тулгуурлан түүвэрлэж дор дурдсан аргаар гаргав.

З=Y1 +0—Ү2    З—зарлага; Y1—оны эхний үлдэгдэл; О—оны туршид орсон орлого; Ү2—оны эцсийн үлдэгдэл

Ийм байдлаар түүвэрлэсэн бодит зарлагын дундаж үзүүлэлтийг математик статистикийн аргаар гаргаж хэрэглээний түвшинг тогтоов.

Стерджессын томьёог үндэслэж хийсэн номограмм ашиглан дээрх динамик эгнээний тоон үзүүлэлтийг бүлэглэв.

Эхлээд вариацын далайц R, интервалын урт i-ийг оллоо.
         R= Xмах – Xmin;                                    R=24,2 - 10,5 = 13,7

      i=R/n;     i=13,5/5=2,7     3,0  

         Дараа нь нэгдүгээр вариантын интервалын дээд, доод хязгаарыг гаргав.

Ийнхүү нэгдүгээр вариант 9,0 – 12,0 болно. Дараах вариантуудыг олохдоо интервалын хэм интервалын  хэмжигдэхүүнийг түрүүчийн интервалын эцсийн тоон дээр нэмж гаргана. Ийм байдлаар бодит зарлагын динамик эгнээг үндэслэн интервалт вариацийн эгнээ зохиосон юм.

Үүнээс вариант тус бүрийн интервалын төв буюу дундаж утгыг (V) олов.

                                                           9,0 – 12,0

V1=                    = 10,5 г.м

                                                                 2

Дундаж хэлбэлзлэлийг олохдоо:

                v - A

Х1=          ;                  томъёо хэрэглэнэ.

                           i

Х1—томьёолсон дундажтай харьцуулахад гарах хэлбэлзэл

v — вариантын төв

A — томьёолсон дундаж

i — интервалын урт (зай)

Энэ тохиолдолд вариацын цувааны дунд  үзүүлэлт   А   нь 16,5 байна. Энэ мэтээр вариант тус бүрийн хэлбэлзэл ямар болохыг олсон байна. Гарсан өгөгдөхүүнийг ашиглан жигнэгдсэн дунджийг (X) доорхи томьёогоор бодсон болно.

 

Х = А+ю//-=

 

Ийнхүү жигнэсэн дундаж нь

X = A +      -той тэнцүү байв.

Тоон  үзүүлэлтийг тавибал:

Х=16,5+—=|            3=16,5-0,4=16,1 гарч байна.

Квадрат дундаж хэлбэлзлэлийг доорхи томьёогоор тогтоосон болно

~~ V    п—1   — V п—1 ;

Тоон үзүүлэлтийг тавибал квадрат дундаж хэлбэлзэл нь:

G = ± 3,0,/ ^1- (^=|- )2= 3,0^2,4-0,02 = 3/Щ=

3-1,5 = 4,5 болнсь G

Вариацын хэлбэлзэл Сх = ^_ 400% нь

Сү =4^Г'100 = 27'9% болж байна°

Дундаж алдаа нь: М= ± — G        М = ± 4,_ ==-*'|? = 1,2 болсон байна.

Үүнээс үзэхэд преднизолоны шахмалын олон жилийн бодит зарлагын (хэрэглээний) түвшин нь харьцангуй бага хэлбэлзэлтэй, алдаа багатай тогтоогдсон гэж үзэх үндэстэй байна.

Ийм байдлаар бодоход дээр дурдсан таван бүлгийн эмийн дийлэнх олонхийн бодит хэрэглээний түвшин вариацийн хэлбэлзэл ихтэй байгаа нь тогтоогдлоо. Тухайлбал витамины бүлэгт вариацын хэлбэлзэл 16,6% (витамин «К» нунтаг)-иас 94,4% (витамин А тосон уусмал) хүрч байна. Дотор нь задалж үзэхэд судалсан 21 нэр төрлийн 70 орчим хувьд нь вариацын хэлбэлзэл 60% хүрч байна.

Элэг цөсний өвчин анагаах эмийн бүлэгт вариацын хэлбэлзлэлийн хамгийн бага нь 26% (глютамины хүчлийн нунтаг), хамгийн их нь 158% (рипазон) болж байна. Элэг цөсний өвчин анагаах эмийн 90 орчим хувьд нь вариацын хэлбэлзэл 100% хүрч байна.  Гормоны бүлэгт бол судлагдсан бүх эмийн 85 хувьд нь вариацын хэлбэлзэл 100%-д хүрч байна.

 

Аль ч бүлгийг аваад үзэхэд ялгаагүй судалсан эмийн дотроос дөмөг хангамжтай нь вариацын хэлбэлзэл багатай байхад хангагдаагүй эрэлт ихтэй эмүүдэд вариацын хэлбэлзэл өндөр байна. Витамины бүлгээс витамин «К»-ийн хэлбэлзэл 16,6% поливитаминых 22,4%, элэг цөсний эмийн бүлгээс глютамины хүчлийн хэлбэлзэл 26% болж байгаа нь эдгээр эмийн хангамжийн түвшин харьцангуй сайн байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь практик ажиглалтаар ч нотлогдож байна.

Судалж байгаа эмийн олон жилийн бодит зарлагын динамик эгнээ ихээхэн хэлбэлзэлтэй байгааг харгалзан вариацын цувааны давталтыг тэгшитгэж вариацын тэгш хэмийн цуваа бий болгон цаашдын математик боловсруулалт хийх шаардлагатай байна.

Хоёрдох шатны судалгаагаар хангагдаагүй эрэлтийг ЭХ №120 маягтаар эмийн сангуудад хөтлөгдөж байгаа анхан шатны бүртгэлийг болбвсронгуй болгохоор судалж байна. Үүний тулд cap, улирал, жилийн цаашилбал олон жилийн бодит зарлагын материалд үндэслэн өдрийн дундаж хэрэглээг тоон үзүүлэлтээр гаргаж түүнийг уг эм тасарсан өдрийн тоогоор үржүүлж хангагдаагүй эрэлтийг тодорхойлж байна.

Өдрийн дундаж хэрэглээ, хангагдаагүй эрэлт хоёрын нийлбэр нь тухайн байдалд уг эмийг бүрэн зарцуулах боломжтой хэмжээг тодорхойлно. Энэ нийлбэрийг бодит зарлагад хувааж эрэлтийн хангамжийн коэффициент Хк-ийг тогтоож байна.

П                             П — хэрэгцээ

    Xк=                                З — бодит зарлага

           З

Хүн амын өвчлөл нэмэгдэх буюу ямар нэгэн өвчин эпидеми хэлбэртэй тархах тохиолдол гараагүй, жирийн нөхцөлд эмээр эмнэлэг, хөдөлмөрчдийг тасралтгүй хангахад шаардагдах хэмжээг тогтоохын тулд cap, улирал, жилийн эрэлтийн хангамжийн коэффициентийг (Хк) хэрэглэнэ. Бидний судалгаагаар Өмнөговь аймагт холосасын сарын дундаж хэрэглээ олон жилийн үзүүлэлтээр 37 фл байжээ. Энэ аймагт холосас дунджаар сард 16 өдөр тасарсан байна. Тэгвэл өдрийн дундаж хэрэглээ 2,6 (37:14) болсон байна. Хангагдаагүй эрэлт нь (2,6-16) 42 фл байсан байна. Үүнээс үзэхэд бүрэн  зарцуулах боломжтой хэмжээ сард  (37 + 42) 79 фл, жилд (79-12) 948 фл буюу ойролцоогоор 1000фл болсон байна. Үүнээс үзэхэд   эрэлтийн хангамжийн түвшингийн коэффициент (Кх ) нь 440/1000=0,44 буюу холосасын хангамж 44% байжээ. Баянхонгор аймагт „С" витамины 5%-ийн 2 мл ампулын өдрийн дундаж хэрэглээ 386 ширхэг байжээ. Энэ аймагт дунджаар сард эм 20 хоног тасарч хангагдаагүй эрэлт 7720 ампул болсон байна. Тэгвэл сард 11600, жилд 139 мянган ампул хэрэгтэй байжээ. Үүнээс үзэхэд К=0,33 буюу хангамжийн түвшин 33% байжээ. Дээр дурдсан хангамжийн коэффициентийг олон жилийн үзүүлэлтийг хэрэглэн үндэслэл сайтай гаргаж чадвал бодит зарлагыг үндэслэн хэрэгцээг ойролцоогоор тодорхойлж болох юм. Тухайлбал 1986 онд Өмнөговь аймагт холосас 500фл хэрэглэсэн гэж   үзвэл хэрэгцээ нь ойролцоогоор   500/0,44=1136,4 байх болно. Харин “С” витамин 1986 онд 50   мянган   ампул   хэрэглэсэн   бол    ойролцоогоор     хэрэгцээ нь (50000/0,33) 151 мянган ампул болох жишээтэй. Эмийн хэрэгцээ нь олон хүчин зүйлээс хамаарах учир түүнийг ийм байдлаар шууд тодорхойлох нь учир дутагдалтай юм. Энэ аргыг практикийн байгууллагын ажилд хэрэглэх нь ашигтай.

Ийм учраас дээрх аргаар гаргасан үндсэн материалд экспертийн үнэлгээ өгч, олон хүчин зүйлийн анализ хийж эмийн хэрэгцээнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг харгалзан эмийн хэрэгцээний хэтийн төлөвлөгөө зохиох буюу прогнозчлол хийдэг байна. Эмийн хэрэгцээ судлах ажлын үр дүн нь нэгж байгууллагад эмийн зарцуулалтын анхан шатны бүртгэл, амбулаторийн карт, өвчний түүхийн хөтлөлтийн үнэн зөв байдал, жорыг зөв нямбай, үндэслэлтэй бичихээс ихээхэн хамаарна.

 

 

Ном зүй

1. О.В.Бондаренко, Ю.С.Васильева, М.И.Владова и дp —Исследование потребления лекарственных средств. В кн: Материалы II всесоюзного съезда фармацевтов. Рига, 1974, 328
2.З.С.Дементьева, М.Г.Королева —Исследование влияния ряда важнейших факторов на потребление медикаментов. В кн: Труды ЦАНИИ.М., 1971, 12. 41—53
3.З.С.Дементъева, №. В. Щугалева—Новые аспекты совершенствования методических решений вопросов планирования потребности в лекарственных средствах. В кн. „Научные основы управления качеством лекарственного обслуживания населения\\\" научные труды. том ХХIII М. 1985, 19—25.
4 Л.В.Кобзарь, З.С.Дементьева, Р.В. Трунякова —Применение математических методов обработки динамических рядов потреблення лекарственных препаратов с целью перспективного прогнозирования В кн: Материалы П всесоюзного съезда фармацевтов- Рига, 1974, 330—331
5. Т.К. Кравченко —Процесс принятия плановых решений. М., Экономика 1972., 205.
6. Т.И.Тольцман, Г.В.Пятнявинюс—Изучение потребления лекарственных средств на основе среднесуточных трашевтических доз. Фармация 2. 1983, 14-17.
7. К.PodeckiM.Chomieki, S.Fedokowibcz —Prognozowanie popytu na leki Z grupy. lholagaga i lholeretica “Farmacia Polska” 1977. 32. 3.209—221.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1794
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК