Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 4(64)
Жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдийг диспансерчлах эрдэм шинжилгээ-практикийн цогцолбор судалгааны урьдчилсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Мо.Шагдарсүрэн, Д. Жанчивдорж, Н. Удвал

Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зохион байгуулалт, арга зүйн сектор, эх барих эмэгтэйчүүдийн өвчин судлалын сектор

 
Абстракт

ПРЕДВАРИТЕЛЬНЫЕ РЕЗУЛЬТАТЫ НАУЧНО-ПРАКТИЧЕСКОГО ЭКСПЕРИМЕНТА ПО ДИСПАНСЕРИЗАЦИИ БЕРЕМЕННЫХ ЖЕНЩИН И ДЕТЕЙ РАННЕГО ВОЗРАСТА

Мо. Шагдарсүрэн, Д. Жанчивдорж, Н. Удвал

В связи с биологическими, медико-социальными особенностями и спецификой организации медицинской помощи матерям и детям требуется дифференцированный подход к их диспансеризации.

В результате проведения экспериментальных научно-практичееких исследований расширился объем клинико-диагностических исследований осмотр специалистов и лечебно оздоровительных мероприятий среди беременных женшин и детей раннего возраста с повышенным риском улучшились показатели здоровъя беременных женщин и новорожденных, снизилась частота преждевременных родов, мертворождаемость, материнская, перинатальная и детская смертность на объекте исследования.

Тус улсын хүн амыг диспансерчлахад жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдийг диспансерчлах нь чухал нэгэн үе шат юм. Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн эх, хүүхдийг диспансерчлах шинжлэх ухааны үндэслэлтэй системийг боловсруулж хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Сүхбаатарын район, Өвөрхангай аймгийн зарим дэвсгэр нутагт жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдийг диспансерчлах эрдэм шинжилгээ-практикийн цогцолбор судалгааг 1983 оноос эхлэн үе шатлан хийж байна. Цогцолбор судалгааг явуулахад Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төв газар, I, III амаржих газрын зөвлөгөө өгөх газар, Улаанбаатар хотын клииикийн төв эмнэлэг, сүрьеэ, арьс өнгө, сэтгэл мэдрэл, халдварт гепатит, хавдар судлалын төв, диспансерийн сүхбаатарын районы групп, сүхбаатарын районы хүүхдийн нэгдсэн эмнэлгийн поликлиник, хүүхдийн хэсгийн, нарийн мэргэжлийн 200 гаруй эмч мэргэжилтэн нар оролцлоо. Эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төв газар нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд анх хамрагдсаы хотын үндсэн оршин суугч 1948 айл өрхөд нийгэм-эрүүл ахуйн судалгааг жирэмсэн эмэгтэйчүүдээс анкетын  аргаар судлав. Жирэмсэн эмэгтэйчүүдийн диспансерчлалын судалгаанд бүгд 1199 жирэмсэн эмэгтэй, 1202 нярай хүүхэд хамрагдсаны 1068 нь экспериментийн, 131 нь хяналтын группэд байв. Экспериментийн группэд хамрагдсан эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд анх ирсэн байдлыг үзвэл: 8 хүртэлх долоо хоногт 2 (0,2%), 9—12 долоо хоногт—17 (0,6%), 13—16 долоо хоногт—30 (2,8%), 17—20 долоо хоногт—85 (7—9%), 21—27 долоо хоногт—276 (25,8%)> 28 ба түүнээс дээш долоо хоногт—650 (60,9%) нь хамрагджээ. Эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газар үзүүлсэн давтамжийг үзвэл, 1—2 удаа 6 (0,6%), 3—5 удаа 44 (4,1%), 6—10 удаа 564 (52,8%), 11 —15 удаа 303 (28,4%), 16 ба түүнээс дээш 48 (4,5%) эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газар үзүүлсэн дундаж давтамж нь 9,44±0,08 удаа байв. Жирэмсэн эмэгтэйчүүдийн клиник-лабораторийн шинжилгээнд хамрагдсан байдлыг үзвэл: цус, шээсний ерөнхий шинжилгээ, рентген, зүрхний цахилгаан бичлэг, биохими, бактериологи, гормон, генетик, серологи, хэт авианы үзлэг шинжилгээнд 1,7%—90,7% хүртэл хамрагджээ. Дотор, зүрх судас, сүрьеэ, арьс өнгө, шүд, чих хамар хоолой, булчирхай мэс засал, мэдрэл, хавдар судлал зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт шаардлагын дагуу 1,2%—87,9% хүртэл хамрагдсан байна. Жирэмсний явцыг үзвэл, хэвийн эрүүл 980 (91,8%), эмгэгтэй 88 (8,2%), илүү өртөмтгий байдал бүхий жирэмсний баллын үнэлгээг үзвэл; 0—4 балл-хөнгөн 545 (42,5%), 5—9 балл-дунд 392 (36,7%), 10 ба түүнээс дээш баллтай-хүнд зэрэгтэй 125 (11,7%) байв. Төрөлтийн байдлыг үзвэл: бүх төрөлтийн дотор гүйцэд төрөлт 1026 (96,1%), илүү тээлт 20 (1,9%), дутуу төрөлт 22 (2,0%), жирэмсний хүндрэл 88 (8,2%), түүний дотор эмэгтэйчүүдийн бус өвчний тохиолдол 240 (22,5%) төрөх үеийн хүндрэл 345 (32,3%), эх барихын мэс ажилбар 125 (11,7%) тус тус тохиолдож байв. Экспериментийн группэд хамрагдсан нярай хүүхдийн эрүүл мэндийн байдал, Апгарын баллын үнэлгээг үзвэл: 0 баллтай 7 (0,82%), 1—4 баллтай 13(1,53%), 5—7 баллтай 73 (8,6%), 8—10 баллтай 754 (89,0%), нярай хүүхдийн дотор 2500 граммаас доош жинтэй дутуу төрсөн хүүхэд 37 (3,4%), нярай эрт үеийн өвчлөл 68 (63,5%) байв. Бага насны хүүхдийи диспансерчлалын судалгаанд ойндоо хүрсэн хүүхдийн дотор экспериментийн группийн 560 (I групп), хяналтын группийн 535 (II групп) хүүхэд хамрагдав. Нялхсын эрүүл мэндийн индекс (ойндоо хүртлээ огт өвчлөөгүй хүүхдийн хувийн жин) 1 группэд 4,3%;  II группэд 2,1 %, цөөн өвчилсөн хүүхэд (ойндоо хүртлээ 1—3 удаа өвчилсөн) I группэд 15,8%, II группэд 28,4%, олон удаа өвчилсөн хүүхэд (ойндоо хүртлээ 4—0 удаа өвчилсөн) 1 группэд 36,1%; II группэд 37,6%; хэт олон дахин өвчилсөн хүүхэд (ойндоо хүртлээ 7 ба түүнээс дээш удаа өвчилсөн) I группэд 34,1%; II группэд 26,7% байв. Нялхсын хооллолтын байдлыг авч үзвэл, хөхөөр I группэд 79,4%,;  II группэд 81,9%; холимог тэжээлтэй I группэд 7,6%; II группэд 4,7%; тэжээвэр I группэд 6,9 % II группэд 8,4% байв. Суурь өвчтэй хүүхдийн хувийн жии экспериментийн группэд 43,7%; хяналтын группэд 45,4%; суурь өвчний өвчлөлийн түвшин 1000 нялхаст I группэд 432%, II группэд 452 % байв. Суурь өвчний бүтцийг үзвэл, сульдаа I группэд 37,7%; II группэд 37,7%; тэжээлийн доройтол I группэд 27,4%; II группэд 29,2%; шүүдэст эмзэгшил I группэд 18,1%; II группэд 19,5%; цус багадалт I группэд 8,9%; II группэд 3,9%; 2 ба түүнээс дээш суурь өвчин хавсарсан I группэд 22,1%;  II   группэд   10,8% байв. Нялхсын өвчлөлийн бүтцэнд нэгдүгээрт амьсгалын эрхтний өвчин экспериментийн группэд 73,8%, 1000-д 3097 тохиолдож, хяналтын группэд 69,4%, 1000-д 3648 тохиолдож байв. Хоёрдугаарт ходоод гэдэсний замын өвчин экспериментийн группэд 14,5%, 1000-д 737 тохиолдож хяналтын группэд 16,7%; 1000-д 598 тохиолдож байв.

Өвчлөлийг 1000 хүүхдэд насны байдлаар үзвэл нярайн үед I группэд 119,6;    II группэд 153,2; 1—3 сартайд I группэд 1380, II группэд 998,1; 4—6 сартайд          I группэд 1153; II группэд 1141,7 ба түүнээс дээш сартайд I группэд 2696,             II группэд 2366 тохиолдол байв. Экспериментийн группээс эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нялхсын өвчний бүтцийг үзвэл, амьсгалын эрхтний өвчин зонхилж, эмнэлэгт анх удаа хэвтэгчдийн 67,5%; 2—3 удаа хэвтэгчдийн 65,2%; 4 ба түүнээс дээш удаа хэвтэгчдийн        91,7%-ийг эзэлж байв. Хяналтын группээс эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нялхсын өвчний бүтцийг үзвэл, амьсгалын эрхтний өвчин зонхилж, эмнэлэгт анх удаа хэвтэгчдийн 41,1%, 2—3 удаа хэвтэгчдийн 47,4%; 4 ба түүнээс дээш удаа хэвтэгчдийн   11,5%-ийг  эзэлж байв.

Нялхсын бие бялдрын хөгжилтийн үзүүлэлт экспериментийн группийн хөвгүүдэд биеийи жин 10,04±0,09; биеийн өндөр 72.3±6.27; цээжний тойргийн хэмжээ 48,3±0,12; толгойн тойргийн хэмжээ 48,2±0,12; охидод биеийн жин 9,84±0,09; биеийи өндөр 72,0±0,29; толгойн тойргийн хэмжээ 48,3+0,14; цээжний тойргийн хэмжээ 48,35±0,15 байв.

ДҮГНЭЛТ:

1. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдийг диспансерчлах эрдэм шинжилгээ-практикийн цогцолбор судалгаа нь эх, хүүхдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр диспансерчлах аргыг боловсруулж  хэрэгжүүлэх  үндэс  болж байна.

2. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдийг диспансерчлах цогцолбор судалгааг явуулснаар клиник-оношлогооны ба нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээ, жирэмсэн эмэгтэйчүүд, бага, насны хүүхдийн дунд өртөмтгий байдлыг эрт илрүүлж эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний цар хүрээ өргөслөө.

Судалгаа шинжилгээний ажлын үр дүнг практикг нэвтрүүлэх арга зам:

—   Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдийг диспансерчлах эрдэм шинжилгээ-практикийн цогцолбор судалгааны туршлагад тулгуурлан энэ таван жилд хот, аймгийн төвд төрөх насны эмэгтэйчүүд, сургуулийн өмнөх насны хүүхдийг диспансерчлах ажлыг үе шатчилан явуулах;

—   Эмэгтэйчүүд, хүүхдийн дунд урьдчилан сэргийлэх бүрдмэл үзлэгийг төлөвлөгөөтэй хийж, урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх ажилд ялгавартай хандан эрүүл мэндийн байдалд динамик ажиглалт тогтоох;

Хот, хөдөөд эмэгтэйчүүд, хүүхдэд амбулатори поликлиникоор үзүүлэх нарийн мэргэжлийн тусламжийг өргөжүүлэн, аймгийн нэгдсэн эмнэлгийн нүүдлийн амбулаторийн үйл ажиллагааг хөдөөгийн хүн амд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх, эх, хүүхдийг диспансерчлахад  бүрэн  чиглүүлэх шаардлагатай байна,

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 447
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК