Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 4(64)
Гашуун банздоогийн фитохимийн ба фармакологийн Судалгааны урьдчилсан дүн
( Судалгааны өгүүлэл )

М.  Чүлтэмсүрэн,  Г. Чойжамц

Анагаах ухааны дээд сургуулийн эм судлалын тэнхим

 
Абстракт

ПРЕДВАРИТЕЛЬНЫЕ РЕЗУЛЬТАТЫ ФИТОХИМИЧЕСКОГО И ФАРМАКОЛОГИЧЕСКОГО ИССЛЕДОВАНИЯ СОССЮРЕЯ ГОРЬКОГО

М. Чүлтэмсүрэн, Г, Чойжамц

В результате проведенных нами исследований соссюрея горького обнаружены алкалоиды, флаваноиды и гликозиды сердечной группы. Препараты изготовленные из соссюрея горького являются малотоксичными.

Исследование показывает, что исследуемые нами препараты обладают кратковременным кардиотоническим действием.

Манай орны нутаг дэвсгэрт нийлмэл цэцэгтний овгийн «Соmpositae» банздоогийн төрөлд хамаарагдах 40 гаруй зүйл ургамал ургах  бөгөөд тэдгээрийн дотроос Гашуун банздоо (Saussurea amara L) байгаль цаг уурын янз бүрийн нөхцөлд өргөн тархсан нөөц ихтэй ургамлын нэг юм (2,9). Ази болон орос ардын эмнэлэгт банздоогийн газар дээрх хэсгийг уушгины өвчин, амьсгалын замын үрэвсэл, ханиад томуу, нүдний чинэрээ өвчний үед болон цус тогтоох зорилгоор хэрэглэж байсан байна (7, 8, 9). Гэвч түүний химийн бүрэлдэхүүн, фармакологийн үйлдэл тодорхой судлагдаагүйг үндэслэн манай орны нутаг дэвсгэрт өргөн тархсан гашуун банздоогийн химийн бүрэлдэхүүн, фармакологийн ерөнхий үйлдэл, хоруу чанарыг судлах зорилт тавив. Шинжлэх дээжид 1983 оны 7 дугаар сарын эцсээр Төв аймгийн нутаг Бөхөгийн гол гэдэг газраас түүсэн гашуун банздоогийн газрын дээрх хэсгийг ашиглав.

Туршилтын хэсэг

Фитохимнйн   урьдчилсан шинжилгээ. Алкалоид илрүүлэх шинжилгээг Никоновын аргаар (9), Флаваноид илрүүлэх шинжилгээг цианидины урвал болон Г. В. Лазуревский, И. В. Терентьева, A. А. Шамшурина (11) нарын боловсруулсан аргаар, зүрхний гликозид илрүүлэх шинжилгээг Г. Н. Никоновын (9) аргаар ялгамал бэлтгэсний дараа урвал тавьж үзлээ. Идээлэг бодис илрүүлэх шинжилгээ: Жижиглэж нунтагласан дээжнээс 2 г авч 50 мл нэрмэл ус нэмээд усан банн дээр 30 минут халааж шүүсний дараа түүнээс     1—2 мл-ийг хуруу шилэнд хийж 5%-ийн төмрийн хлорид, 1 %-ийн төмөр аммоны цөртэй урвал тавьж үзэхэд ногоон өнгийн тунадас нэлээд хэмжээгээр үүсэв. Энэ нь уг ургамал идээлэг бодистой болохыг гэрчилж байна. Фитохимийн судалгааны урьдчилсан дүнг хүснэгт 1-д харуулав.

Фармакологийн судалгаа: Шинжилж байгаа ургамлын дээжээс ханд (1:10) бэлтгэн спиртийг ууршуулсны дараа үлдэцийг нэрмэл усанд уусгаж фармакологийн шинжилгээ хийв. Гашуун банздоогийн фармакологийн ерөнхий үйлдэл ба хоруу чанарыг тус бүр 6 ширхэг 8 бүлэг цагаан хулганад туршлаа.

Ерөнхий үйлдэл ба хоруу чанар. Гашуун банздоогийн 1 % -ийн усан ялгамлыг 20 г жинд 0,04—0,05 мл ногдохоор тооцоолон тунгаар хэвлийн хөндийд тарьж ажиглахад 3—5 минутын дараа хөдөлгөөн нь багасч бөгсөө чирэн гол төлөв  зүүн тал руугаа эргэлдэн байснаа хажуугийн байрлалд орж ноомойрон төв мэдрэлийн систем дарангуйлагдаж байгаа шинж тэмдэг илэрч байлаа. Ажиглалтын хугацаанд бусад ямар нэгэн өөрчлөлт ажиглагдсангүй.

Хоруу чанарыг тодорхойлох зорилгоор бэлдмэлийг 20г жинд 0,08—0,14 мл ногдохоор тооцоолон 8 бүлэг цагаан хулганы хэвлийн хөндийд тарьж, үхсэн ба амьдарсан алин болохыг 24 цагийн дотор тооцоолсон болно. Үхлийн дундаж тунд (LD50) Першин, Кербер, Беренс (1.3) нарын аргаар статистикийн боловсруулалт хийв. Хоруу чанарыг судалсан судалгааны дүнг хүснэгт 2, 3-т үзүүлэв.


Гашуун банздоогийн хандыг цагаан хулганы хэвлийн хөндийд тарихад үхлийн дундаж (LD50) тун нь 0,11 мл, 20 г буюу 5,5 мл/кг байна.

Зүрхний биоцахилгаан идэвхид нөлөөлөх нь:

Гашуун банздоогийн өвснөөс бэлтгэсэн дээрх бэлдмэл туулайн зүрхний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг судаллаа. Шиншили үүлдрийн 1840—2370 г жинтэй 4 туулай сонгон авч чихний хураагуур 

судсанд 2,2 мл буюу 2,5 мл/кг тунгаар тариад зүрхний цахилгаан бичлэгийн НЕК 125 маркийн аппаратын тусламжтайгаар 2 цагийн турш туршив. ЭКГ-ийн бичлэгийг стандартын I, П, III холболтоор, бэлдмэл тарьснаас хойш 1, 5, 10, 15, 20 дахь минут цаашид 30 минут тутамд бичлэг хийж шинжлэв. Туршилт шинжилгээний үр дүнг хүснэгт 4-т үзүүлэв.

Туршилтын үр дүнгээс үзэхэд бэлдмэлийг хураагуур судсанд тарьснаас хойш 15 дахь минутаас эхлэн Р шүд 3,2%-иар намсаж, PQ зай 1,1 %-иар уртсаж QRS бүрдэл 1,1 %-иар богиноссон байна. R шүдний өндөр дунджаар 75%-иар намсав. ЭКГ-ийн бичлэгт гарсан эдгээр өөрчлөлт 30 минутаас үндсэндээ бүрэн эргэж хэвдээ орлоо. Бэлдмэл тарьсны дараа зүрхний хэм бага зэрэг удааширч байснаа мөн дээрх хугацааны орчимд эхний түвшиндээ орсон болно.

Дүгнэлт: 1. Гашуун банздоогийн газрын дээд хэсэгт алкалоид, флаваноид, идээлэг бодис агуулагддаг бөгөөд бидний судалгаагаар зүрхний гликозидгүй болох нь тодорхойлогдлоо.

2.    Шинжилж байгаа ургамлын ханд нь хоруу чанар багатай бөгөөд үхлийн дундаж тун (ЛД50) 0,11 мл/20 г буюу 5,5 мл/кг байна.

3.    Туршилтыи үр дүнгээс үзэхэд бэлдмэлийг тарьсан эхний минутаас ЭКГ-д гарсан бүх өөрчлөлт 15—30 минутын дараа анхныхаа түвшинд орж байгаа нь харагдаж байна.

 

Ном зүй

1.М.Л. Беленький — Элементы количественной оценки фармакологического эффекта. Рига. 1959, 43—56
2. В.И.Грубов—Определитель сосудистых растений Монголий. 1982, 258,
3. A. Н. Кудрин, Т. В. Пономарев— Применение математических методов в медицине и фармакологии. 1964, 209
4. Г.В. Лазуревский, И. В. Терентьева, A. А. Шамшурина — Практические работы по химий природных соединений. М., 1966, 170—207. 323—324.
5. P. К. Никонов и др — Материалы к изучению средств Китайской народной медицины, используемых для лечения гипертонии нефрита, диабета и рака. Аптечное дело. 1961. 1962. 71
6. Н.Д. Петербургский, Р. Д. Алексеева, Н. В. Сырнева — Новые лекарственные растения Сибири, их лечебные препараты и применение. Томск, 1959
7. В. В. Телятьее — Лекарственные растения. Восточной Сибири. 1969, 301.
8. Н. К. Фруентов — Лекарственные растения. Дальнего Востока. Хабаровск, 1972, 333
9. Ц. Хайдав, Т. А. Менышаков —Лекарственные растения в Монгольской медицине. УБ, 1978.
10. Сборник лекарственные и сырьевые ресурсы Иркутской области. Выпуск 4, Иркутск, 1965, 265.
11. Энцеклопедический словарь лекарственных и ядовитых растений, составитель Г. С. Оголовец, Гоц. Издат. сельхоз. литературы. М., 1951. 365.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 862
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК