Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 4(64)
Хөл гар, аарцаг ясны гэмтлийн зарим онцлог
( Судалгааны өгүүлэл )

P. Дорждэрэм, И. Санжаадорж

ХЯ-ны харъяа Шүүх эмнэлгийн магадлах товчоо, Эрүүлийг   хамгаалах Яам

 
Абстракт

НЕКОТОРЫЕ ОСОБЕННОСТИ ПОВРЕЖДЕНИЯ ТАЗОВЫХ КОСТЕЙ, НИЖНЫХ И ВЕРХНЫХ КОНЕЧНОСТЕЙ

Р. Дорждэрэм, И. Санжадорж

Повреждения тазовых костей отмечаются в 16,5% случаев столкновения движущегося автомобиля с пешеходом. Среди повреждении преобладают переломы с нарушением целости тазового коль­ца (59,6%). Повреждения костей нижных конечностей при указанном виде автомобильной травмы встречаются в 15,3% случаев, причем преобладают переломы бедренных костей (65,9%). В подавляющем большинстве случаев (91,4%) переломы бедренных костей закрытые. Открытые переломы костей голени встречаются два раза чаще чем подобные переломы бедренных костей

Сүүлийн жилүүдэд хөсөг, тээврийн хэрэгслийн ослоос үүсэх аарцаг ясны гэмтлийн тоо нэмэгдэж байгаа тухай эрдэмтэд бичиж байна. Эрдэмтдийн судалгаагаар аарцаг ясны гэмтэл нь ясны нийт гэмтэлд 10—20,8%   (1, 4, 5) болж өсчээ. Аарцаг ясны гэмтлийн 91,4% (1, 4) нь механикжсан тээврийн хрэгслэлийн ослоос гэмтсэний 31,3 % нь автомашины ослын үед гэмтсэн байна. Үүнээс 20% нь машинд мөргөгдсөнөөс, 27,7% нь машины дугуйн дор ороход гэмтжээ (1, 3, 4). Бидний судалгаагаар машинд мөргөгдөж нас барсан тохиолдлын 16,5% нь аарцаг ясны гэмтэлтэй байсны ихэнх (59,6%) нь аарцаг ясны цагариг тасарсан байв. Аарцаг ясны гэмтэл гол төлөв аарцгийн булчин, өөхөн эд дэх цус хуралт, аарцгийн хөндийн эрхтэнүүдийн гэмтэлтэй хавсарч үүссэн байна. Аарцгийн хөндийн эрхтэний гэмтлээс давсаг хагарах нь 2,5% тохиолдож байна. Машинд мөргөгдсөнөөс дунд чөмөг хугарах нь(15,3%) аарцаг ясны гэмтлээс цөөн тохиолдож байна. Машинд мөргөгдөхөд дунд чөмөгний яс хугарах нь (65,9%), шилбэний яс хугарахаас (34,1 %) бараг хоёр дахин илүү тохиолдсоноос гол төлөв (91,4%) битүү хугарсан нь бусад эрдэмтдийн (2—15) судалгаатай тохирч байна. Дунд чөмөгний яс ихэнх тохиолдолд дунд ба доод хэсгээрээ хугарсан нь ачааны машины өмнөд бамперийн үйлчлэлээр үүсжээ. Хөлийн чөмөгний ясны хугарал нь машин мөргөсөн хэсгийн эд ангийн түвшин, хүний өндрөөс шалтгаалж байгаагаас гадна ясны энэ хэсгийн анатомын бүтэцтэй холбоотой юм. Шилбэний яс гол төлөв суудлын машины өмнөд бамперт цохигдсоноос дунд ба дээд хэсгээрээ хугарч байна. Машины мөргөлтөөс үүсдэг шуу, бугалаа ясны гэмтэл  нийт гэмтлийн 10,8%-ийг эзэлж байна. Шуу, бугалганы яс хугарах нь машины шууд цохилтын үйлчлэлээр үүсэх нь ховор, харин хүн машинд мөргөгдөж шидэгдэх, газарт унахад үүсдэг нь бидний судалгаанаас ч харагдаж байна.

ДҮГНЭЛТ:

1. Машинд мөргөгдөж нас барсан тохиолдлын 16,5%-д нь аарцаг ясны гэмтэл үүсч, үүнээс аарцгийн цагариг тасарсан гэмтэл зонхилсон байна (59,6%).

2.  Хөлийн чөмөгт яснуудаас дунд чөмөгний яс хугарах нь ихэвчлэн тохиолдож байна (15,3%). Шилбэний ясны ил хугарал дунд чөмөгний ил хугарлаас хоёр дахин илүү тохиолдож байна.

3.  Автомашины ослын үед үүссэн дунд чөмөг, шилбэний ясны
хугарлын түвшингээр (хөлийн улнаас дээш хэмжсэн) машины төрөл
ангийг тогтоох боломжтой юм.

Ном зүй

1. Б. X. Галиев —Фрактографические исследования изломов длинных трубчатах костей при установлении механизмов травмы. Суд. мед. Экспертиза. 1985. 2. 45—46
2. В.Н.Крюков—Исследование переломов длинных трубчатах костей при экспертизе направления удара. „Автореф. дисс. на соискание ученой степени канд мед наук\" М. 1958.
3. A.А.Матышев — Возможности дифференциальной диагностики основных видов автомобильной травмы при переломах костей таза и нижных конечностей. „Тезисы докл. расшир. конф\" 1961. 72—74.
4. A.А.Матышев—Судебно-медицинская экспертиза комбинированных видов автотравмы. „Сб. трудов IV все союзной конф. суд. медиков. Рига. 1962.
5. Б.А.Саркисян — Определения последовательности переломов костей таза при неоднократной тупой травме. „Суд. мед. экспертиза\" 1985.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2300
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК