Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 2(83)
Гарын хээ ба сурах чадварын хоорондын хамаарал
( Судалгааны өгүүлэл )

И.Пүрэвдорж

АУИС-ийн биологи, удамзүй дархлал судлалын тэнхим

 

Алганы зураас, хурууны хээг хүн төрөлхтөн эртнээс сонирхон, хүний хувь тавилан, заяа төөргийг түүгээр таах (xироманти) өвчин эмгэгийг оношлох (дерматоглифик) зэрэгт ашиглахыг оролдсоор иржээ. Ялангуяа хиромантийн урсгалд алганы зураасаар хүний оюун ухаан, авьяас чадварыг үнэлэх гэсэн оролдлого их байснаас «амжилтын», «авьяас чадлын», «оюун ухааны» шугам гэх зэрэг нэртэй зураас бий болсон байна (5,6). Гэсэн хэдий боловч хурууны хээ, алганы зураас судлалын практикт түүний аль нэгэн үзүүлэлт нь хүний оюун ухаан, сэтгэн бодох чадвартай холбоотойг нотолсон шинжлэх ухааны баталгаа одоо болтол алга.

АУИС-ийн гөнетикийн сургалт судалгааны лабораторт оюутнуудын гарын хээг тэдний сурах чадвартай холбон судлах ажлыг 10-аад жил хийж 3000 шахам хүнийг хамраад байна. Уг ажлын хэсгээс энд танилцуулъя:

Судалгаанд IV дамжааны оюутнууд хамрагдсан бөгөөд тэдний сурах, чадварыг үнэлэхдээ I, II, III дамжаа буюу 6 улирлын 17—20 шалгалтын, дүнгийн дунджаар авлаа. Үүнд дундаж дүн нь:

4.5—5 бол онц

3.7—4.4 сайн

3.0—3.6 дунд

3.0-аас бага бол муу гэж үнэлээд онц ба сайн сурдаг оюутнуудыг сурах чадвар сайтай дунд, муу сурдаг оюутныг сурах чадвар тааруу гэсэн бүлэгт нэгтгэн авч үзлээ.

Хурууны хээг гарын хээ авах тогтсон аргаар тодорхойлж хээ бүрийн давтамжийг судалгааны бүлэг тус бүрд тогтоож хурууны хээ сурах чадвар хоёрын хооронд хамаарал байгаа эсэхийг  X2<ба шалгуураар баталлаа (I хүснэгт).

Хүснэгтээс харахад онц ба сайн сурдаг оюутнуудад угалзан хээ (W) монголын хүн амын дунд илэрдэг давтамжаас (46.1%) (2.4) үл ялиг ихсэх (20.22%)  хандлага ажиглагдсан боловч түүний үнэн магадлал сул байв.

Харин тааруу сурдаг  (дунд, муу) оюутнуудын угалзан хээний давтамж эрс буурч нуман (А) хээний давтамж илт нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна.

Тухайлбал угалзан хээний давтамж сурах чадвар сайтай угалзан хээний давтамж сайтай оюутнуудад 40.22% байсан бол тааруу оюутны бүлэгт 39.39% болж 1.3 дахин буурсан ба нуман хээний давтамж сурах чадвар сайтай оюутнуудад 3.07%, тааруу оюутны бүлэгт 13.56 болж 4 дахин өссөн байна. Ялангуяа энэ ялгаа нь муу сурдаг оюутнуудаас бүрдэх бүлэгт илэрхий ажиглагдаж байв.

Жишээ нь: муу сурдаг оюутнуудад угалзан хээний давтамж 28.90% болтол буурсан байхад нуман хээний давтамж 27.20% болтол нэмэгджээ. Өөрөөр хэлбэл хүний сэтгэн бодох чадвар хурууны угалзан хээний давтамжтай шууд хамааралтай нуман хээний  давтамжтай урвуу хамааралтай болох нь ажиглагдаж байна.  Энэ хамаарал статистикийн өндөр магадлалтай (Х2=12.2; Р =0.005)байв.

Гэтэл эрхий чигчий (R) ба (И) гогцоон хээний давтамж судалгааны аль ч бүлэгт ерөнхийдөө нэг түвшинд байгаа нь эдгээр хээ хүний сэтгэн бодох  улмаар сурах чадварт төдийлөн их нөлөөлдөггүй болохыг гэрчилж байна.

Тэрчлэн 10 хуруундаа нуман хээтэй хүн онц, сайн сурдаг оюутнуудын дунд огт илрээгүй атал дунд муу сурдаг оюутнуудын дунд тодорхой  хэмжээгээр тааралдаж, 5-аас дээш хуруундаа нуман хээтэй хүн муу сурдаг оюутнуудын 28%-ийг эзлэж байхад  онц сурдаг оюутнуудын дунд ийм хүн илрэхгүй байв.

Бидний судалгааны нийлбэр үзүүлэлт нь монгол хүний гарын хээний давтамжийг судалсан судлаачдынхтай (2, 3, 4) ерөнхийдөө дүйж байгаа нь уг судалгаа бодитой хийгдсэнийг харуулж байна.

Харин энэхүү нийлбэр үзүүлэлтүүдийн дотроос бидний судалгаанд нуман хээний давтамж 7.56% буюу бусад судлаачдынхаас арай өндөр байгаа нь нэг талаас судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд эм хүйсний хүн зонхилж байгаа, нөгөө талаас муу сурдаг бүлэг дэх хүний тоог зориуд олшруулж  авсантан холбоотой.

Хэрэв cypax чадвар, хурууны угалзан ба нуман хээний хооронд хамаарал байгаа нь үнэн бол D110үзүүлэлт, сайн болон тааруу сурдаг хүмүүст мөн ялгаатай байх ёстой.

D110. 0—20 хооронд хэлбэлзэх бөгөөд нэг хүнд дунджаар хэдэн трирадиус (гурвалж) оногдохыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Жишээ нь: 10 хуруундаа нуман хээтэй хүнд D110 = 0.10 хуруундаа угалзан хээтэй хүнд D110= 20 байна. 

Бидний судалгаагаар  D110 сайн сурлагатны бүлэгт 14.74, тааруу сурлагатны 12.58, бүр муу сурлагатны дунд 10.16 байгаа нь энэ үзүүлэлт сурах чадвар хоёрын хооронд шууд хамаарал байж болохыг харуулж байна.

Dl10—үзүүлэлт дэлхийн улс үндэстнүүдэд 9.8—17.14  хооронд хэлбэлздэг ба монгол төрхийн хүмүүст уг үзүүлэлт ерөнхийдөө өндөр байдаг нь анхаарал татаж байна. Тухайлбал: Оросын буриад эхчүүдэд —15.16 (8), якут эхчүүдэд -15.24 (1), халх эхчүүдэд -15.21 (2), монголын нийт хүн амд -14.43 (3.4) байдаг ба Бразилийн индианчуудад  хамгийн өндөр – 17.24 илэрдэг ажээ. Ер нь Dl10 үзүүлэлт азийн ард түмэн, Бразилийн индианчууд, Австралийн зарим уугуул омгийнхонд өндөр давтамжтай илэрдэг нь тэдэнд W- хээ зонхилдогтой холбоотой.

Азид угалзан хээ илрэх давтамж өмнөөс хойшоо, зүүнээс баруун чиглэлд улам ихэсдэг бөгөөд хамгийн өндөр давтамжтай газар нь төв Азийн бүс нутаг Монгол орон ажээ.

Дүгнэлт:

1. Хүний сэтгэн бодох, улмаар сурах чадварт хурууны угалзан хээ—W эерэг, нуман хээ—А сөрөг нөлөөтэй байна.

2. Хүүхдэд ажил мэргэжлийн баримжааг зөв сонгохын тулд уг хүүхдийн хурууны хээний байдлыг харгалзан үзэж байх нь зүйтэй.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2293
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК