Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 2(83)
Монгол хүний лимфоцитын дэд бүлгийг эрүүл ба эмгэг үед нь судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Д.Энх-Амар, Б.Баярт

 

Т-Лимфоцит (Тлф), түүний дэд бүлгийн (субпопуляци хэмжээг тодорхойлох нь өвчний онош тавиланд чухал ач холбогдолтой бөгөөд явуулж буй эмчилгээний  үр дүнг тооцох боломж олгодог.

Монгол хүмүүсийн дархлальн тогтолцооны хэвийн хэмжээ тухайлбал Тлф, түүний дэд бүлгийн хэмжээг тогтоох талаар хийсэн судалгаа бага байна. Бидний судалгааны зорилго нь эрүүл ба янз бүрийн эмгэгийн үед Тлф, түүний дэд бүлгийн хэмжээг тодорхойлох явдал байв. Үүний  тулд

1.  Эрүүл хүний Тлф, түүний дэд бүлгийн түвшинг тогтоож,

2. Аутоиммун зарим өвчин, мэс заслын идээт apxaг өвчнүүдийн үед эдгээр үзүүлэлтүүдийг тодорхойлсон юм.

Эрүүл хүний үзүүлэлтийг тодорхойлохдоо 17-54 насны 82 эмэгтэй, 28 эрэгтэй, нийт 110 хүн судалгаанд хамруулан Тлф-ийн хүрээ үүсгэх (розеткообразование (2), Тлф-ийн дэд бүлгийг теофиллийн аргаар (4) тодорхойлсон болно (Хүснэгт 1).

Хүснэгтээс үзэхэд Тлф түүний дэд бүлгийн хэмжээнд насны байдлаас хамаарч өөрчлөлт их гараагүй байна. Эрэгтэй хүмүүсийн Тлф Т-хелпер (ТХ)-ийн хэмжээ бага зэрэг их байна. Эмэгтэй хүмүүст Т-супрессор (Tc)-ийн хэмжээ их байгаа нь эстроген дааврууд эдгээр эсийн дарангуйлах нөлөөг идэвхжүүлж байдагаар тайлбарлаж болох юм.

Судалгааны үр дүнг гадаадын зарим судлаачдын (3) үзүүлэлттэй харьцуулахад Тлф-ийн хэмжээ 10%-иар өндөр, бусад үзүүлэлтүүд онцын ялгаагүй байв.

Аутоиммун зарим өвчтэй хүмүүст Тлф-ийн дэд бүлгийг стационарын нөхцөлд эмчлүүлж байсан 18-51 насны 7 эмэгтэй, 4 эрэгтэй нийт 11 өвчтөнд шинжилгээ хийж судлав. Эрүүл хүмүүстэй харьцуулж үзэхэд (хүснэгт 2) Тх-ийн хэмжээ 3-4%-иар, Тс-ийн хэмжээ 8-10%-иар буурч, Тх% Тс-ийн харьцаа 2.6-3.4-өөр нэмэгдэв. Тс-ийн хэмжээ ихээр буурах нь Тх-ийн аутореактивный Тлф-ийг идэвхжүүлэхэд эмгэг илрэх нэг нөхцөл болно.

Мэс заслын идээт архаг халдвартай стационарын нөхцөлд эмчлүүлж байсан 18-60 насны 5 эмэгтэй, 8 эрэгтэй нийт 13 өвчтөнүүдийн Тлф-ийн дэд бүлгийг судалж үзэхэд Тх-ийн хэмжээ 18-20%-иар буурч, Тс-ийн хэмжээ 10-12% иар ихэсч, Тх/Тс-ийн харьцаа 2.2-2.6%-иар буурсан байв. Тх-ийн хэмжээ буурах, Тс-ийн хэмжээ ихсэх нь халдварын эсрэг хамгаалалтанд оролцдог эсийн дархлалын гүйцэтгэгч механизмууд  дарангуйлагдах нөхцөл болно.

Дүгнэлт

1.    Эрүүл хүний Т лимфоцит, түүний дэд бүлгийн хэвийн хэмжээ бидний урьдчилсан байдлаар тодорхойлсноор эрэгтэйд Тлф 51.4±4.5%, Тх-40.2±3.9%, Тс-15.7±1.3% Тх\Тс-2.8±0.2, Эмэгтэйд Тлф-54.5±5.1%, Тх-42.9±4.1%, Тс-13.8±1.3%, Тх\Тс 3.4±0.3

2.    Аутиоммун зарим өвчтэй хүмүүст Тс их хэмжээгээр буурах Тх-ийн аутореактивный Тлф-ийг идэвхижүүлэх эмгэг үйлчлэл илрэх нэг нөхцөл болно.

3.    Мэс заслын идээт архаг халдварын үед Тх-ийн хэм хэмжээ буурах Тс-ийн хэмжээ ихсэх нь эсийн дархлалын гүйцэтгэгч механизмууд дарангуйлагдах нөхцөл болно.

Ном зүй

1.Беклемишев Н.А. Иммунопатология и иммунорегуляция. М.Медицина 1986. С109-110.
2. Закс A.С, Быкова A.А. Экспресс метод определения количества Т и В лимфоцитов в крови человека. Лаб дело 1984 №4 С242-243
3.Лебедөв A.К, Понякина И.Д. Иммунограмма в клинической практике М.Нука 1990 С68-72, 168
4. Heпpинa Г.С, Пантелеева Е.С, Ярилин A.А., Взаимосвязь чуствительности к теофИЛлиу и экспрессии Fc и Fc реценторов Тлф-ов человека в норме.
5. Скрябина Э.Г. Количественная оценка субпопуляций Т лимфоцитов в диатностике и выборе способа коррекции нарушений иммуно регуляторного звена. Авторөф. дисс, канд мед, наук. Москва 1987. с16-19
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 371
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК