Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 2(83)
Умайн гадуурх жирэмсний эмнэлзүй тавилан
( Судалгааны өгүүлэл )

Б.Шижирбаатар, Б.Жав, Самди Сурия

 

Эмэгтэйчүүдийн өвчний гаралтай хэвлийн цочмог үрэвсэлт өвчнүүдийн дотор умайн гадуурх  жирэмсэн тэргүүн байранд орж байна. 1979-1988 онд Улаанбаатар хотын нэгдүгээр нярайлах газрын эмэгтэйчүүдийн тасагт эмчлүүлсэн нийт өвчтөний 1.3% нь, мэс засал хийлгүүлсэн тохиолдлын 33.7%-ийг умайн гадуурх жирэмсэн эзэлж, өвөл хаврын улиралд илүүтэй тохиолдож байна.

Умайн гадуур жирэмсэлсэн 100 өвчтөний 88% нь 25-39 насны, 57% нь ажилчин, 42% нъ албан хаагч, 1% нь суралцагсад байнa.

Сарын тэмдэг анх илэрсэн насаар нь ялгахад 11-12 настай 3±1.7%, 13-14 насанд 39±4.9% 15-16 настайд 53±5.0%, 17-18 насанд 5±2.2% эзэлж байна. Умайн гадуур жирэмсэн оноштой 100 өвчтөний 30±4.6% нь шууд оношлогдсон, 52±5.0%-ийг сэжиг бүхий хэмээн эмнэлэгт хэвтүүлсэн юм. 16±3.7 нь умайн дайврын үрэвсэлтэй, 11±3.44% нь эхэлсэн зулбаатай, 5±2.2% нь умайн хоргүй хавдартай, 3±1.7% нь умайн үйл ажиллагааны алдагдлын цус алдалттай, 2±1.4% нь умайн жирэмсэн, 1±0.99% нь ихсийн гаралтай ургацагтай гэсэн оноштойгоор  эмнэлэгт хэвтсэн байв.

Нийт өвчтөний зонхилох хэсгийн бэлгийн харьцаанд орсон дундаж нас 20.5±0.28 байна. 4% орчим нь бэлгийн харьцаа тогтмол хийдэггүй байв. 91% нь анхныхаа нөхөртэй, 9% нь хоёр дахь нөхөртэй суусан байлаа.

Доор дурдсан эрхтэн системийн өвчнүүдээр өвчилжээ. Нийт өвчтөний 68±4.7% нь улаан бурхнаар, 54±6.0% нь бахлуураар, 5±2.5% нь улаанууд томуугаар, 39±4.9% салхин цэцгээр, 21±4.0% мухар олгойн үрэвслээр, 20± 4.0% нь хатгалгаагаар, 23±4.2% нь элэгний үрэвслээр, 13±3.4% нь пиелонефритээр, 3±1.7% цөсний хүүхдийн үрэвслээр тус тус өвчилсөн  байна. Бүх өвчтөний 6±2.4% нь үтрээн үрэвсэлтэй, 33±4.7% нь умайн хүзүүний шархлаатай, 17±3.8% нь умайн салстын үрэвсэлтэй, 25±4.3% нь даавруудын үрэвсэлтэй, 15±3.6% нь өндгөвчний уйланхайтай, 21% нь өвдгөвчний жижигхэн уйланхайцарт маягийн өөрчлөлтүүдтэй тус бүр 1±0.99% нь умайн булчингийн ба өндгөвчийн хоргүй хавдар, бэлэг эрхтэний дутмаг хөгжилтэй, 6% умайн гадуурхи жирэмсний учир мэс засал хийлгэсэн байв.

Нийт өвчтөний дотроос 7±2.5% нь жирэмсэлж байгаагүй, 23±4.2% нь хоёрдогч үргүйдэлтэй, 43±5.0% нь жирэмсэлсэн ба үр хөндүүлсэн, 42±4.9% нь  умайн гадуур жирэмслэсэн, 4± 1.9% нь үр хөндүүлсэн болон умайн гадуур жирэмслэсэн анамнезтай байлaa.

Умайн гадуурх жирэмсний илрэх шинж олон янз байна. Бүх өвчтөний 99±0.99%-д өвдөх шинж илэрсний 86±3.5%-д хэвлийн доод талаар базлах, 6±2.4%-д унжирсан, 2±1.4-д байнга өвдөх хэлбэртэй шинжүүд давамгайлж байна. Өвдөлт бүсэлхий (65±4.8%), гуя (24±4.3%), хошного (13.3±3.4%) тийш дамжих илүүтэй байна. Өвчтөний  27.8±4.5 %-д Шеткин-блюмбергийн, 35± 4.8-д хэвлийн  өмнөт хананы булчингийн хүчдэлтийн шинж тод илэрч байв. 71±4.7%-д бие суларч толгой эргэх, 30±4.6%-д түр зуур ухаан балрах, 50±5.0%-д чих шуугих, 57±5.0%-д харанхуйлж бүрэлзэх шинжүүд давуутай илэрсэн юм. 62±4.8%-д сарын  тэмдэг хоёр хүртэл болон 9 долоо хоногоос дээш хугацаанд хоригдсон, 6±2.4%-д  хошного руу тулж өвдөх, шингэнээр гүйлгэх шинж илэрнэ.

Умайн гадуур жирэмсэн болсон бүх өвчтөний хэвтэх үеийн биеийн байдал 67±4.7%-д хөнгөн, 15±3.6%-д дунд зэрэг, 18±3.8%-д хүнд байлаа. Арьсны өнгө 33±4.7%-д хэвийн, 67±4.7%-д цагаарсан, 12±3.2%-д хөх ялимгүй хатуурсан, биеийн халуун 78.8±4.4 %-д хэвийн, 18.8±4.2%-д ихэссэн байв. Судасны цохилтын тоо 2.2±2.4%-д удааширсан буюу нэг минутанд 60-аас доош, 62.2±51.1%-д нь 81-120 ба түүнээс дээш түргэссэн, 35.5±5.0%-д хэвийн хэмжээнд  байв.

Умайн гадуур жирэмслэсэн нийт өвчтөний артерийн даралт 107±2.2/69.3±1.6 мм МУБ, 94±2.4%-д цусархаг ялгадастай, 73±4.7%-д арын  хүнхрээгээр хөндүүрлэх, 67± 4.9 %-д умайн хүзүүг хөдөлгөхөд өвдөх шинж илэрсэн юм. Умайн хэмжээ 57±4.9%-д хэвийн, 43±4.9-д нь ялимгүй томорсон. Нэг өвчтөнд умай 15-16 долоон хоногтой жирэмсний хэмжээтэй томорсон нь дайвар угалзны жирэмсэн байв. Умайн гадуур жирэмслэсэн эмэгтэйчүүдийн цусны шинжилгээнд мэдэгдэхүйц хазайлт гарч байна. Тухайлбал цусны улаан бөөм, гемоглобины тоон үзүүлэлт цөөрч, цагаан эс ба тромбоцитын тоо харьцангуйгаар олшрох, улаан эс тунах хурд түргэсэх өөрчлөлтөөр илэрч  байна. Эрүүл, жирэмсэн эмэгтэйтэй харьцуулахад цусан дахь ерөнхий уургийн дундаж хэмжээ, тухайлбал гамма глобулин ихсэх (Р<0.001), альфа глобулин багасах (Р>0.001), альбумин-глобулины коэффициент буурах шинжүүд давамгайлан илэрч байна. Глюбулин альфа ба ветта  (Р>0.005) байна.

Бүгд 85 өвчтөнд үтрээгээр арын хүнхрээнд хатгалт хийснээс 87 (95%) өвчтөнд хуучин цус (нөжирсөн) гарч онош батлагдсан ба хоёрдахь хатгалт 3 (3.5%) хүнд хийхэд шингэн цус гарсан, 1 (1.2%) хүнд гуравдахь хатгалт хийхэд цус гараагүй байна.

Хэт авианы шинжилгээгээр өвчтөний  70.3%-д нь дайварт эхо-хасах, 29.7%-д Эхо холимог (нэмэх, хасах), 24.3%-д умай шулуун гэдэсний  хооронд эхо хасах үүсвэр оношлогдсон байна. Умайн салст бүрхүүлийн гистологийн шинжилгээгээр бүх өвчтөнд цэлмэн, хорион илрээгүй байна. Харин 87.5%-д нь салстын үйл ажиллагааны давхар үрчийж судас мушгирсан, 12.5%-д салст бүрхүүлийн булчирхайлаг гиперплази илэрчээ.

Умайн хүзүүний сувгийн ялгадсанд хийсэн бактерлогийн шинжилгээ олонх тохиолдолд (30±8.4) гэдэсний савханцар цөөнхөнд нь алтлаг стафилококк А бүлгийн стрептококк тус тус (3.3±3.2%) илэрсэн байна. Хэвлийн хөндийг нээхэд 97 өвчтөнд умайн гуурс хагарсан, 57 өвчтөнд умайн гуурсны өргөссөн, 37 өвчтөнд нарийссан хэсэгт, 3 өвчтөнд умайн ханын байрлалтай байжээ. Умайн дайврын үрэвсэл (56%), нөгөө талын гуурс үгүй (5%), өндгөвч хагарсан (4.9%), жирэмсэн гуурс наалдангитай (39±4.8%), жирэмсэн үгүй гуурс наалдангитай (14±3.5%), мухар олгойн улайх үрэвсэлтэй (1%) ззрэг эмгэг өөрчлөлтүүд илэрсэн байна.

Мэс засал хийсэн өвчтөний олонхид нь (73±4.4%) гуурсыг авч, цөөнхи тохиолдолд 2 гуурс авах (10±3%), гуурсыг нөхөн үлдээх (4±1.9%) зэрэг үндсэн мэс ажилбарын зэрэгцээ хүндрэлээс шалтгаалан  өндгөвч авах (41±5%), сэмж тайрах (13±3.4%), хэвлийн хөндийд гуурс тавих (15±3.6%) мэс ажилбарууд хийгдсэн байна. Мэс заслын дараа 96 өвчтөнд хүндрэл гараагүй ба тус бүр 1 өвчтөнд уушгины хатгалгаа, венийн үрэвсэл, арьсан доорх өөхөн эслэгт цус хурах, шулуун гэдэс цоорох хүндрэл гарсан.

Мэс заслын  дараах 4-5 дахь өдрөөс сэргээн сайжруулах 1 шатны эмнэлэг урьдчилан сэргийлэх apгa хэмжээ бүх өвчтөнд эхэлсэн ба цөөн тохиолдолд II шатны (1-2 cap), III шатны (3-4 сарын дараа) шинжилгээнүүд хийсэн юм.

Дээрхээс үзэхэд умайн гаднах жирэмслэлт цаашдаа нэмэгдэх хандлататайн дээр эмнэл зүй бүдэг илэрдэг хэлбэр ихсэж, хүндрэл их тохиолдож байгаа болон мэс заслын дараах наалданги, үрэвсэлт өвчин, үргүйдэл зэрэг хортой нөлөө их байгааг харгалзан үзэж, умайн гаднах жирэмслэлт тохиолдож болзошгүй өртөмтгий эмэгтэйчүүдийн бүртгэл судалгаа гарган урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх, хяналтанд байлгах шаардлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4794
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК