Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 3(63)
Эсэд цагирагт аденозин монофосфат (цамф)-ыг Ихэсгэгч бодисыг хэрэглэн дархлалын үл хариулах Чанар үүсгэх нь
( Судалгааны өгүүлэл )

Ц.Цэрэгмаа, A. А. Подколзин, В. А. Томилец    

Анагаах ухааны дээд  сургууль, Москва хотын Анагаах ухааны III дээд сургууль

 
Абстракт

ИНДУКЦИЯ ИММУНОЛОГИЧЕСКОЙ ТОЛЕРАНТНОСТИ ВЕЩЕСТВАМИ, УВЕЛИЧИВАЮЩИМИ УРОВЕНЬ ВНУТРИКЛЕТОЧНОГО ц—АМФ

Ц. Цэрэгма, A.A. Подколзин, B.A. Томилец

Исследование проводилось на 74 морских свинках, сенсибилизированных нормальной лошадиной сывороткой и экстрактом полыни. Для создания иммунологической толерантности использованы ц—АМФ, аминофиллин и простагландин Е2 которые увеличивают внутриклеточный ц—АМФ. Результаты исследования показали что многократное, длительное использование веществ, увеличивающих уровень ц—АМФ в клетке, ириводит к развитию толерантности к данному антигену.

Эсийн доторх цагираг нуклеотидын хэмжээ нь дархлалын урвалыг зохицуулахад чухал нөлөөтэй болох нь сүүлийн үед тодорхой боллоо. Ялангуяа ц—АМФ (цагираг аденозин монофосфат) нь дархлалын урвалыг дарангуйлж дархлалын үл хариулах чанар (иммунная толерантность) үүсгэдэг гэж үзэж байна. Харшлыг эмчлэхэд ийм дархлалын үл хариулах чанар бий болгох шаардлага гардаг тул энэ нь практикийн ихээхэн ач холбогдолтой юм. Эсэд ц—АМФ ихсэхэд гистамин болон бусад биологийн өндөр идэвхт бодисууд ялгарах нь багасаж (4,7), эсрэг бие үүсэх нь дарангуйлагдаж (5), лимфоцитын эс хөнөөх чанар сулардаг болох нь (2) илрэв. Эсэд             ц—АМФ-н хэмжээг ихэсгэдэг бодисууд нь антиген ба митогены нөлөөгөөр лимфоцит хуваагдах процессыг дарангуйлж саатуулна (3). Харин ц—ГМФ (цагариг гуаназин монофосфат) нь дархлалын урвалд ц-АМФ-ын эсрэг үйлчлэл үзүүлдэг. Лимфоцитын идэвхижлийн тухай орчин үеийн нэлээд тархмал онолын (8) ёсоор бол антиген лимфоцитод үйлчлэхэд эсийн доторх ц—АМФ багасаж, ц—ГМФ ихсэн лимфоцитын хуваагдал идэвхэждэг. Тэгвэл ямар нэг антиген биед үйлчлэх үед эсийн доторх ц—АМФ-г ихэсгэвэл уг эсрэг төрөгчийн хувьд дархлалын үл хариулах чанар үүсэх ёстой. Гэвч эсэд      ц—АМФ ихэсгэх үйлчлэлтэй бодисыг хэрэглэх замаар харшлын үед дархлалын үл хариулах чанар бий болгох гэсэн туршилтууд одоо хэр төдийлөн тодорхой үр дүнд хүрч чадаагүй байгаа билээ. Амжилтгүй болох шалтгаан нь уг бодисыг бага хэмжээгээр ганц удаа хэрэглэсэнтэй холбоотой байж болох юм. Иймээс бид эсэд ц—АМФ багасаж, ц—ГМФ ихсэн лимфоцитын хуваагдал идэвхждэг замаар дархлалын үл хариулах чанар үүсгэх боломжийг туршин судлах  зорилт тавив.

Судалгааны материал, арга зүй

Туршлагыг 150—200 г жинтэй 74 усан гахайд хийв. Туршлагын амьтдыг 2 бүлэгт хуваан нэгдүгээр бүлгийн усан гахайд 0,1 мл адууны хэвийн ийлдсийг 1 удаа арьсан дор тарив. Хоёрдугаар бүлгийн усан гахайн арьсан дор шарилжны тоосонцрын ханд мөн 0,1 мл 1 удаа тарьж мэдрэгжүүлэв. Тоосонцрын антигены үйлчилгээг удаан болгож сайжруулах зорилгоор хөнгөн цагааны усан ислийн 33 мг/млг концентрацтай гель 0,5 мл-г антигены  хамт тарив. Дархлалын үл хариулах чанар үүсгэх зорилгоор ПГЕ2 (простагландин Е2) аминофиллин болон ц—АМФ-г хэрэглэлээ.     ПГЕ2-н 103 м уусмал 0,2 мл, аминофиллиныг кг жинд 50 мг-аар, ц—АМФ-г кг жинд 5 мг-аар бодож мэдрэгжүүлэлтийн эхний 1—5 хоногт хэвлийн хөндийд дээрх бодисыг тарьснаас хойш 12 хоног дээр эсрэгтөрөгчийг арьсан дор мөн 0,1 мл хийж дахин мэдрэгжүүлэв. Мэдрэгжүүлэлтийн байдлыг Бойдены цус шууд бус наалдуулах урвал (ЦШБНУ), Оварын арьсны идэвхгүй анафилаксын (АИА) сорилоор (1,6) 2%-ийн Эвансийн хөхийг хэрэглэн тодорхойлов. 14—15 хоног дээр амьтдыг анх мэдрэгжүүлсэн эсрэгтөрөгчөөс 1 мл-г судсанд тарьж шийдэх тунг тодорхойлов. Шийдэх тунгийн дүнг Вейгле-Кохрене-Диксоны арга (9) шокийн индексээр тооцоолов. Судалгааны материалд дүн бүртгэлийн боловсруулалт хийв.   (Хүснэгт 1)

                                                                                                                                      Судалгааны  үр дүн

Бидний судалгаа нь дархлалын засварыг мэдрэгжүүлэлтийн эхний үед олон дахин хийх нь үр дүнтэй болохыг батлав. Хүснэгт 1-ээс үзэхэд туршлагын амьтанд дархлалын засвар хийснээр тухайн эсрэгтөрөгчийн эсрэг дархлалын хариу урвал эрс буурсан нь харагдаж байна. Зарим тохиолдолд тухайлбал ПГЕ2, аминофиллиныг хавсран хэрэглэхэд адууны ийлдсээр мэдрэгжүүлсэн усан гахайд   ЦШБНУ-ын таньц 0,75±6,6; АИА 0; шарилжны тоосонцор тарьсан амьтдад ЦШБНУ-ын таньц 0,5±0,3; АИА мөн 0 болж мэдрэгжилт бараг үгүй болжээ. Энэ байдал шийдэх тун хийх үед ч ажиглагдав. Дархлалын засвар хийгээгүй амьтанд шокийн индекс адууны ийлдэс тарихад 3,5±0,3; тоосонцрын ханд тарихад 3,2±0,3 байсан бол дархлалын засварын үр дүнд 0,25±0,2; 0,20±0,1 болж багассан байна. Хоёр сарын дараа үзэхэд эсрэг биеийн таньц бага хэвээр байсан нь бидний үүсгэсэн дархлалын үл хариулах чанар нэлээд батжилтай  болохыг харуулав\

                                                                                                                                       Дүгнэлт

1. ц—АМФ болон эсэд түүний хэмжээг ихэсгэгч бодис нь дархлалын үл хариулах чанар үүсгэх чадвартай байна.

2.  Дурдсан бодисыг одон дахин хэрэглэх нь дархлалын үл xapиулах  чанар  үүсэхэд  сайн нөлөөлөв.

3.  Дархлалын үл хариулах чанар үүсэх нь бодис бүрт болон антиген бүрт харилцан адилгүй ба бодисыг хавсран хэрэглэхэд илүү үр  дүнтэй байна.

Ном зүй

1. Boydens S.V.J. exp. med. 1951 .V 93, p 107—120
2. Henney C.S. Bourne H.R. Lichtenstein L J.Immunol, 1972.V 108,p 1526—1531
3. Goodwin G.S. Bankhorst A.D. Messner R.P. J. exp med., 1977. v 146. p 1719-— 1734
4. Lagunoff D. Biochem. Pharmacol. 1972 v. 21. p 1883—1889
5. Melman K.J. Bourne H.R. J. Clin. invest. 1974 v. 53. p 13—22
6. Ovary. Int. Arch. Allergy. 1953 v. 3 p. 293
7. Uvnes B.Life Set 1974. v 14 p. 2355—2366
8. WatsonJ.Epstein P.Cohn, M.Nature. 1973 v 246. P. 404—407
9. Weigle W.Cochrane C.Dixon E.J.Immunol. 1960.p. 469—477
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 516
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК