Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 3(63)
Залуу насны эрэгтэйчүүдийн дунд тохиолдож байгаа зүрх судасны эмгэгийн тархалтыг олноор флюр зураг авах шинжилгээгээр судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

З. Мэндсайхан, С. Балгансүрэн, B. В. Митин, Р. Цэвэлмаа 

Армийн клиникийн төв эмнэлэг, кийн төв эмнэлэг

 
Абстракт

РЕЗУЛЬТАТЫ ПРЕДВАРИТЕЛЬНОГО ИЗУЧЕНИЯ РАСПРОСТРАНЕННОСТИ СЕРДЕЧНОЙ ПАТОЛОГИИ СРЕДЫ МОЛОДЫХ МУЖЧИН ПО ДАННЫМ МАССОВОГО ФЛЮРОГРАФИЧЕСКОГО ОБСЛЕДОВАНИЯ

З. Мэндсайхан, С. Балгансуpэн, В. В. Митин, Р. Цэвэлма

Авторами изучена распространенность сердечной патологии по данным массового флюрографического исследования в условиях МНР. Установлено, что «митральная конфигурация сердца составляет в среднем 14,9%,  “аортальная”  3,5%, увеличение обойх желудочков 20% , Таким образом из общего числа обследованных патологические изменения конфигурации сердца выявлены у 39,1%. Несмотря на недостаточную информативность флюрографического метода для определения конкретной нозологической формы заболевания, тем не менее он дает возможность судить об общих признаках патологии сердца. Поэтому авторы сочли возможным использовать этот метод и впервые сделали попытку определить частоту тех или иных изменений конфигурации сердца у молодых лиц, в различных аймаках и городах МНР, которые важны для проведения лечебно-оздровительных мероприятий.

Хэрлэг өвчин нь ихэвчлэн залуу хүмүүст тохиолддог. Энэ тухай         В.Ф.Зеленин 10—15 насанд хэрлэг бусад наснаас харьцангуй их, Незлин 15—25 насанд уг өвчний 75% нь тохиолддог болохыг дурджээ.                  Г.П.Матвейков болон бусад судлаачдын номонд аль ч оронд энэ өвчин хүн амын дотор 0,3—5,8% эзэлдэг тухай дурдсан байдаг. В.А.Насонова,          Л.И.Беневоленская (1971) нарынхаар уг өвчний тархалт нийт хүн амын дунд 2—5%-ийг эзэлдэг ажээ. Гэвч судлаачдын олонх нь орчин үеийн хэрлэгийн эмнэл зүйн шинжүүд бүдгэрч, хурц хэлбэрүүд цөөрөн, сунжруу буюу нууц явцтай хэлбэрүүд олшрон аль хэдий зүрхний гажиг үүсгэсэн хойноо илэрч байгаа тухай бичих  боллоо   (1—2, 4—5). Уушгины сүрьеэ өвчнийг илрүүлэх найдвартай аргын нэг олноор нь флюр зураг авах шинжилгээгээр зүрх судасны эмгэгийг оношлох гэсэн оролдлого нэлээд дээр үеэс эхэлжээ (3). В.В.Зодиев нарын судлаачид цээжний эгц зургаар зүрхний хэлбэр хэмжээ, байрлалыг туйлын анхааралтай шинжилж үзэх нь нэлээд чухал баримжаалсан дүгнэлт хийж болдог тухай бичээд энэ нь бусад байрлалуудаар шинжлэхэд ихэнхдээ нотлогддог юм гэжээ (3). Манай орны нөхцөлд хэрлэг өвчний тархалтыг залуу хүмүүсийн дотор судалж үзэх нь дараах байдлуудаас шалтгаалж байна. Үүнд:

1.  Манай орны хүн ам эрс залуужсан;

2.   Зөвхөн оршин суугаа нутаг орны физик газар зүйн онцлогоор ялгагдахаар үл барам янз бүрийн хэв заншилтай хүмүүс харьцангуйгаар өргөн уудам нутагт тархан амьдарч байгаа нь энэ өвчний үнэнхүү тархалтыг нэлээд бодитойгоор судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаагаар;

3.  Залуу насны эрэгтэйчүүдэд зүрхний хэлбэр дүрсийн өөрчлөлт голдуу  хэрлэгийн  шалтгаантай байгаагаас;

4.  Эмчилгээ урьдчилан сэргийлэх цогцолбор арга хэмжээг зөв төлөвлөн зохион явуулах зэргээс урган гарч байна.

АРГАЧЛАЛ: Дотор, сүрьеэ, гэрлийн эмч нарын оролцоотойгоор 13 аймаг хотын нэгдсэн эмнэлэгт 18—28 насны 9000 гаруй залуучуудад олноор нь Флюр зураг авах шинжилгээг нэгэн зэрэг хийв. В. В. Зодиевын (1950) аргачлалын дагуу флюр зургуудыг АКТЭ-ийн рентген кабинетад, дотор, зүрх судас, гэрлийн эмч нарын оролцоотойгоор давтан харж:

а)  Митраль гажгийн хэлбэртэй зүрхний өөрчлөлт бүхий

б)  Гол судасны гажгийн хэлбэртэй зүрхний өөрчлөлт бүхий

в)  Зүрхний хоёр ховдлын томрол бүхий гэж ялган бүлэглэв. Эдгээрийг тогтооход уушгины зураглал нэлэнхүйдээ тодорч өтгөрсөн
байх нь оношлогооны зайлшгүй нэг хэмжүүр гэж үзсэн болно. Бүлэг тус бүрийг мөн нийлсэн үзүүлэлтүүдийг аймгуудаар гарган промилиор тооцож дундаж алдааг гаргав.

СУДАЛГААНЫ ДҮН: Хүснэгтээр залуу насны эрэгтэйчүүдийг олноор нь уушгины флюр зураг авах шинжилгээгээр судлахад илэрч байгаа зүрхний хэлбэр дүрсийн өөрчлөлтийг ийм насны 1000 хүнд ногдох байдлаар 13 аймаг хотоор харуулав.

Хүснэгт 1-ээс харахад зүрхний хэлбэр дүрсийн янз бүрийн өөрчлөлт аймгуудад харилцан адилгүй түвшинд, бас ч цөөнгүй тохиолдож байна. Энэ нь дан ганц цээжний эгц зургаар уг асуудалд хандаж байгаатай­ (судалгааны аргачиллын өрөөсгөл тал) холбоотой боловч үзүүлэлтүүд нэлээд өндөр, аймгуудаар харилцан адилгүй янз бүрийн түвшинд байгаа нь сонирхол татаж байна. Тухайлбал: Эрдэнэт, Ховд, Завхан, Сүхбаатар, Баянхонгор аймгуудад уг үзүүлэлтүүд нэлээд өндөр харагдаж байхад Булган, Налайх, Дорноговь аймгуудад бага байна. Залуу насны эрэгтэйчүүдэд митраль гажгийн хэлбэр бүхий өөрчлөлт дунджаар 14,9 промиль (+1,9), гол судасны гажгийн хэлбэртэй—3,5 промиль (±0,6), хоёр ховдлын томролтой 20,6 промиль (=Flr4) тохиолдож, нийтдээ 39,1 промиль (±2,0) байна.

УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ: 1. Олноор нь флюр зураг авах шинжилгээгээр зүрхний хэлбэр дүрсийн өөрчлөлтийг тогтоох нь зүрхний гажгууд, түүний гол шалтгаан-хэрлэгийн өвчлөлийг аймгуудаар жишин үзүүлэхэд ач холбогдолтой мэт санагдлаа.

2.  Энэ өөрчлөлтүүд харьцангуйгаар «цоо эрүүл» байх ёстой залуу насны эрэгтэйчүүдэд нэлээд тохиолдож байгаа нь зүрх судасны эмгэг гажгууд үүний дотор хэрлэгийн өвчлөлийг, эдгээр насны хүмүүсийн дунд тодорхой хэмжээгээр байгаа болов уу гэх үндэстэй байна.

3.  Эдгээр үзүүлэлтийг залуу насны эрэгтэйчүүдийн дунд зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг зохион явуулахдаа харгалзан үзэж болох юм.

4.  Олноор флюр зураг авах шинжилгээгээр зүрхний өөрчлөлт бүхий гарсан хүмүүсийг түүвэрлэн авч нарийн шинжилгээнд оруулж байх  нь  зүйтэй байна. 

Редакцид ирсэн: 1986.01.2

Ном зүй

1. П. Я. Бобылов, Ч. Цэрэннадмид—Клинические лекции по внутренним болезням. УБ. 1984.
2. В. Н. Дзяк, И. И. Крыжановская—Ревматизм и приобретенные пороки сердца, “Здоровья” Киев. 1982.
3. В. В. Зодаев—Флюрография как метод выявления сердечнососудистых заболевании при групповых исследованиях. М. 1950.
4. Г. П. Матвейков, С. С. Пшоник, В. К. Милькаманович— “Ревматизм” Белорусь. 1979.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 555
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК