Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 3(84)
Эхийн сүүний ханаагүй хүчлүүдийн хоёрчийн холбооны байршил ба түүний цис, транс изомери байгууламжийг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Б.Сүхбаатар1,  С.Мажигсүрэн2,  Ц.Намсрай3

1дэд доктор, 2дэд доктор, 3доцент

 

Эхийн сүүний тосны ханаагүй хүчлийн хоёрчийн холбооны байршил ба түүний цис транс изомери байгууламжийг судлах явдал нь биологийн чухал ач холбогдолтой болохыг Nestei P.L (АНУ. 1) Наггег Q. Hang.М (Герман. 2) Tadashl ldota, Toshio Sakunai (Япон; 3) болон бусад олон тооны судлаачид тогтоож шинжлэх ухааны таамаглал бүхий асуудал дэвшүүлсэн материалыг бичих болсон байна.

Иймд монгол эхчүүдийн сүүний тосонд агуулагдах ханаагүй хүчлүүдийн хоёрчийн холбооны байршил ба цис транс изомери байгууламжийг судлахын тулд гүн хөргөлтийн аргаар ханаагүй тосны хүчлүүдийг бусад тосны хүчлүүдээс салгалт хийх ажлыг хэд дахин  давтан хийсний дараа Гильдычийн аргаар хүчиллэг  орчинд ацетоны уусмал  байдалд байхад нь переманганат калиар исэлдүүлэн хоёрчийн холбоо­гоор нь таслаад үүссэн дикарбон хүчлүүдийг диэтилийн эфирт, монокарбон хүчлүүдийг петролеины эфирт уусган  авч  хий-шингэний   хромaтографи (ХШХ) дараах нөхцөлд бичлэг хййж тодорхойлов. Үүнд:

Хроматон  «А» силькогель дээр этиленгликольадинатыг шингээсэн сорбентоор цэнэглэсэн 4 м колонко ашиглан устөрөгчийг ионжуулсан дөлт детекторт зөөгч хий гелийн 0,4 л/мин урсгалд, монокарбон хүчилийг 120°С-д дикарбон хүчлийг 198-200°С-д тус тус тодорхойлоход пеларганы болон азелаинь хүчил үүссэн байв. Үүнээс үзэхэд ханаагүй хүчлүүд исэлдэхдээ дараах маягийн механизмаар   явагджээ   гэж үзэв. Нэгэнт пелерганы ба изелаины хүчил үүссэн болохоор олеины хүчлийн ханаагүй холбоо нь 9 ба 10 нүүрстөрөгчийн атомууд дээр байна гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Линол, Линолеины   ба арахидоны хүчлүүдийг исэлдүүлэхэд онол ёсоор нэг молекулаас нэг молехул монокарбон хүчил, хоёр молекул дикарбон хүчил үүсэх бөгөөд хоёрчийн холбоо нь өөр байрлалд шилжсэн байвал судалгааг амархан будилуулдаг явдлаас зайлсхийхийн тулд тухайн хоёр хүчлийг исэлдүүлэхээсээ урьд метилийн эфир үүсгээд дараа нь ихэд дэлгэрсэн арга болох Гарри-молинарийн азонжуулах аргаар озонид үүсгэн цуугийн хүчлийн орчинд цайрын тосны хүчлийн хувьд пропионы хүчил, малоны хүчил мөн азелеины хүчлийн дутуу эфир үүссэн байв. Энэ хүчлийн задралын бүтээгдэхүүнд хийсэн хроматограммын тооцоог хийхэд линолын хүчилтэй адилхан хэмжээтэй дээж авч тодорхойлолт хийхэд линолеины хүчлээс үүссэн малоны хүчил бараг хоёр дахин их байв. Энэ нь Линолеины хүчлийн ханаагүй холбоонууд 9. 12. 15-р нүүрстөрөгчийн атомууд дээр байгааг баталж байна­.

Оролцоотойгоор задалж дээр дурьдсан нөхцөлд (ХШХ)-ийн аргаар тодрхойлоход линолийн хүчлээс капроны хүчил, малоны хүчил, азелаины хүчлийн метилийн дутуу эфир тус тус үүссэн явдал линолийн хүчлийн ханаагүй холбоо 9 ба 12-р нүүрстөрөгчийн атомууд дээр байгааг  нотлов. Линолеины ханаагүй хүчлүүдийн хувьд транс изомери нь холбооны байрлал тодорхойлох исэлдүүлэх явдал хүчил үүсэхийн оронд хүчлийн ангидрид үүсч будлиантуулдаг явдал цөөнгүй тохиолддог, зөвхөн олеины хүчил л цис-транс хоёр изомеритэй байхад линолын хүчил-8 ликолеины хүчил 16, арахидионы хүчил—32 изомеритэй байдаг тул эдгээрээс аль нэг нь байхгүй гэж үзэх үндэсгүй юм. Учир нь транс изомери нь химийн идэвхээр муу батжил сайтай байдгаас гадна цис изомери нь химийн элдэв урвалжууд болон гэрэл, дулааны үйлчлэлт тэсвэр муутай, амархан транс изомерит хувирдаг тул тос гарган авах, тэдгээрийн хүчлүүдийг тодорхойлох явцад изомерүүдийн шилжилт ч болсон байж болох юм гэж үзсэнээс бид холбооны байршил тодорхойлохоосоо өмнө тосноос гарган авч цзвэрлэсэн тосны хүчилдээ хэт улаан гэрлийн шингээлтийн спектр авсан юм. Үүнд:

UR—20 маркийн хэт улаан гэрлийн спектрометрт натри хлорын линзинд нимгэн үеэр авав. Спектрофотометрийн программ нь гэрлийн хүзүүвчлэлийн өргөн 4, Бүртгэлийн хурд 160, бүртгэлийн нарийвчлал 4, ойролцоо өсгөгч 7, нарийвчилсан өсгөгч 5 цаасны  хурд 10 байв. Дурьдсан нөхцөлд гарсан спектрограммд транс изомерийн шингээлт өгвөл 970 см долгионы уртад ямар ч шингээлт өгөөгүй бөгөөд харин ханаагүй холбооны цис формын шингээлт өгдөг муж 3020 см-1-д 3,02—3,69 микрон долгионы уртад нилээд тод зураас өгснийг зурагт харуулав.

Зургийн тайлбар: Нил улаан туяаны спектрээр эхийн сүүний тосны ханаагүй хүчлийн цис изомери байгууламжийг тодорхойлсон байдал.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1330
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК