Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 3(84)
Нярай хүүхдийг эрт амлуулах шинжлэх ухааны үндэс
( Судалгааны өгүүлэл )

Ц. Намсрай, Ш.Жадамбаа

Анагаах ухааны их сургууль

 

Аливаа бие махбод гадаад орчинд дасан зохицоход тэр биеийн макромолекулын төрөл түүний хэмжээ зайлшгүй өөрчлөгдөж физиологи-биохимийн үйл ажиллагааны зохицуулалт явагдаж байдаг. Өөрөөр хэлбэл эсийн бодисын солилиоо гурван үндсзн асуудлыг шийдэх ёстой. Үүнд:

1. АТФ мэт их энергитэй нэгдэл үүсгэж эсийг энергиэр хангаснаар төрөл бүрийн нэгдлийг шинээр нийлэгжүүлэх, химийн болон механик ажил гүйцэтгэх, зохииуулалт хийх боломжийг бүрдүүлнэ.

2. Тухайн бие махбодийн өсч хөгжих, оршин тогтнох нөхцөлийг хангагч өндөр молекулт нэгдлүүд (нуклеин хүчил, уураг, нүүрс ус, өөх тос)-ийг нийлэгжүүлэхэд зайлшгүй завсрын буюу угтвар бодисуудыг бий болгоно.

3. Бодисыи солилцооны исэлдэн ангижрах урвалд ямагт оролцдог биологийн ангижруулагчид (НАДФ, НАДФН гэх мэт нуклеотид) -ыг сэргээнэ. Эдгээрийн үр дүнд бие махбод биохимийн дасан зохицох процесст орж, оршин тогтнох нөхцөлөөр бүрэн хангагдана.

Судалгааны арга ба зорилго

Цусан хүй тасарч, «сүүн хүйтэй» холбогдож буй нярай хүүхэд гадны орчинд дасан зохицоход зохицуулагч нь юу вэ? гэдэгт хариулах зорилго өвөрлөн эхийн ангир уургийн химийн найрлагыг сонирхон судалгааг явуулав. Судалгаанд Гелийн электрофорез, хий-шингэний хроматографи, атом шингээлтийн спектрофотометр болон сонгомол бусад аргуудыг ашиглав.

Судалгааны үр дүн. Судалгааны дүнгээс үзэхэд хүүхэд төрснөөс эхлэн 16 цагаас хойш ангир уураг дахь уургийн хэмжээ, түүний бүлэглэлд ихээхэн өөрчлөлт гарч байсан бөгөөд төрсөн даруйд ямар байсныг 1-р хүснэгтээр үзүүлэв.                                     

 Ангир уураг дахь уураг, уургийн бүлэглэл

 

Хүснэгтээс харахад бие махбодийн оршин тогтнохын үндсийн үндэс болсон уургийн хэмжээ их, тэгэхдээ уусдаг уураг 100% үүний хагасаас илүү нь иммуноглобулин, цусны ийлдсийн альбуминаас өөр шинжтэй хөхний булчирхайд галактозил трансфераза ферментийг лактазa-синтетаза болоход идэвхтэй оролцдог физиологийн үйлчилгээтэй альфалактоальбумин 40% гаруйг эзэлж байхад хүүхдэд харшлын үйлчилгээ үзүүлдэг лактоглобулин тэрчлэн хялбархан боловсорч чаддаггүй ээдэмцэр гэх мэт уургууд үгүй байна.

Хүүхдийн хамгаалах тогтолцоонд чухал үүрэгтэй фермент лизоцим, моноцит, лимфоцит, макрофаг зэрэг элементүүд нярайн ферментэн системийн кофактор болж биохимийн тасралтгүй урвалуудыг явуулах үндсэн үүрэгтэй биометаллууд тухайн биеийн биологнйн идэвхит нэгдлүүдийн урьтал бодис болдог үл орлогдох аминохүчил, бүх аминохүчлийи 40% гаруйг, мөн үл орлогдох тосны хүчил бүх хүчлийнхээ 55% гаруйг тус тус ззэлж байгаагаас гадна ветта-лактоза найрлага тогтмолжсон сүүнийхээс бага байгаа бүюу энэ изомер бусад сүүнд байхгүй.

Xолестерин,цөсиий нийлэгжилтзнд идэвхитэй оролцож уураг тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг таурин болон бүх фермент, гормон, витаминууд бүгд тодорхой хэмжээгээр агуулагдаж шилжилтийн болон найрлага тогтмолжсон сүү болоход хувь хэмжээ нь багасч тэр ч байтугай дээр дурьдсан ээдэмцэр, лактоглобулин нийлэгждэг. Харин ээдэмцрийн ижил цахилгаан цэнэгт цэгт харгалзах РН хүүхдийн ходоодны орчинтой ижил бай­даг нь ихээхэн ач холбогдолтойн гадна маш нарийн зохицолгоо юм,

Судалгаанаас үзэхэд нярай хүүхдийг гадна орчинд дасан зохицоход зохицуулагч н. ангир уураг болж буй нь тодорхой байна. Ангир уургаар эрт амлуулж чадсанаар хүүхдэд илгээсэн «байгалийн бэлгийг» өөрөөр тухайн хүүхдийг цаашид эрүүл чийрэг өсч хөгжих нөхдөлийг хангагч бүх угтвар бодисыг 100% олгоно гэсэн ойлголт болно.

Дүгнэлт

  1. Ангир уураг нь нярай хүүхдийн бие махбодод зайлшгүй биологийн идэвхит бодисуудыг бүрэн агуулсан өвөрмөц, сонгомол биошингэн мөн.
  2. Нярай хүухдийг гадна орчинд дасан зохицох бүх нөхцөлийг гагцхүү ангир уураг хангаж чадна.
  3. Амлуүлах хугацаа гэдгийг хүүхдийн анх мэндлээд буй үеэс эхлэн ойлгоно.

Эхний ангир уургийг өөр ямар ч сүүгээр орлуулж болохгүй.

Ном зүй

1. Э.Гааль , Г.Медьеши , Электрофорез в разделений биологических макромолекул перев с англ. М.Мир 1989 стр. 367
2. Ш.Жадамбаа, Сравнительное исследование белков и белковых фракций материнского молока и молока сельскохозейственных животных автореферат , 1001 . УБ
3. Ч.Ишханд. бусад . Лизоцимийг хүүхдийн тэжээлд хэрэглэх боломж. Анагаах ухаан УБ. 1991
4. З.Ичинхорлоо. Сравнительное исследование динамики автореферат. УБ 1992.
5. Б.Сүхбаатар. Исследование динамик физико-химических покозателей и жирных кислот грудного молока автореферат.
6. П.С.Хочачка, Дж.Сомеро, Стратегия биохимической адаптации. Перев. С англ. М.Мир 1977.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1121
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК