Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 3(84)
Монгол хүний цусны АВО бүлгийн тархалтыг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Г.Батмөнх 

АУИС-ийн  эрүүл  физиологийн тэнхим

 

Цус бол биеийн эрхтэн тогтолцоо, эд эсийг холбож, туүний зохицуулгад чухал үүрэг гүйцэтгэдэг учраас цусны найрлага, шинж. чанарыг судлах нь эрдэмтдийн анхаарлыг татсан гол асуудлын нэг хэвээр байна.

Цусны бүлэг нь генээр удамших, насан туршид үл өөрчлөгдөх баттай шинж тэмдэг билээ.

Эрдэмтэд гадаргуугийн эсрэгтөрөгчийн шинжээр нь цусны улаан эсийг 9 том 24 жижиг бүлэг болгон хувааж, улаан эсийн 500 дүнчүүр гаруй фенотип байдгийг тогтоожээ. (5, 8)

Энэ олон бүлгээс хамгийн илүү судлагдсан практикт  өргөн хэрэглэгддэг нь АВО систем юм.

Улаан эсийн эсрэгтөрөгчийн бүлгийн тархалт яс үндэснээс  хамаарна. (3. 5, 8. 9)

Тус, улсын хүн амын доторх цусны АВО бүлгийн тархалтыг Б.Од, Г.Батмөнх, Ч.Шарав, П.Нямдаваа, Ж.Батсуурь нар (1. 2. 3, 4, 6, 7) судалжээ. Гэвч тэдгээрийн судалгаа нь тодорхой  нутаг дэвсгэрийн цөөн тооны хүнийг хамруулж судалснаас ажлын цар хүрээ хязгаарлагдмал судалгааны үр дунгийн үзүүлэлт нь улсын хүн амын дундажийг тогтоох нэгдмэл дүгнэлтэд хараахан хүрээгүй юм. Нөгөө талаар манай орны мэс засал, эх барих эмэттэйчүүд, гэмтлийн эмнэлгийн практикт  донорын цусыг ихээр хэрэглэж байгаа нь цусны нөөцийг арвижуулахыг зүй ёсоор щаардаж байна. Мөн монгол хүн судлалын асуудал сөхөгдөн тавигдаж байгаа өнөө үед цусны АВО бүлгийн тархалтыг илүү өргөн хүрээтэй судлах асуудал анагаах ухаан,хүн судлал, угсаатны зүй судлалд онол практикийн чухал ач холбогдолтой юм, Иймд бид цусны АВО бүлгийн тархалтыг манай нийт хүн амын дотор ямар байгааг нэгтгэн дүгнэх, аймаг хотуудын хоорондын ялгаа, гений давтамж ямар байгааг судлах зорилт тавив.

Судалгааны материал, арга зүй. АУИС-ийн Эрүүл физиологийн тэнхимийн лабораторид 19—35 насны 2200 хүний цусанд АВО бүлгийг тодорхойлов. Цусны АВО бүлгийг тодорхойлохдоо: Эрүүл мэндийн яамны харьяа Цус сэлбэлт ба судлалын төвийн бэлтгэсэн 1:32 титр бүхий 01, A11, B11 бүлгийн хоёр серийн «дугаарын» стандарт ийлдэсийг хэрэглэж, тасалгааны халуун хүйтэн, гэрэлтүүлэлт.

Тодорхойлох хугацаа зэрэг зайлшгүй шаардагдах нөхцөл, хүчин зүйлүүдийг баримтлан нийтээр хүлээн зөвшөөрсөн судалгааны аргыг хэрэглэв. Энэ талаар хийгдсэн бусад судлаачдын судалгааг нэгтгэн дүгнэв. Цусны бүлэг тус бүрийн хүний тоог бүх шинжлүүлэгчдийн ерөнхий тоонд харьцуулж цусньг АВО бүлэг тус бүрийн эзлэх хувийн харьцааг гаргаж дундаж алдааг тооцов.

Шинжлүүлсэн хүний цусны бүлгийг хүйсний байдлаар авч үзвэл:                                   Хүснэгт 1.

Энэ хүснэгтээс үзвэл цусны АВО бүлгүүдийн харьцаа хүйснээс хамаардаггүй нь харагдав.

Манай улсын аймаг, хотуудын нутгийн хүн амын дотор цусны АВО бүлгийн тархалт ямар болохыг судалж үзэв. Энэ нь хүн судлал, популяцийн генетик, угсаатны зүй судлаачдын анхаарал төвлөрдөг асуудлын нэг юм.

2-р хүснэгтээс үзвэл генийн давтамж аймаг, хотын хүн амд харилцан адилгүй өөр өөр түгэлттэй байна. Мөн баруун, төвийн зүүн, өмнө зүгийн аймгуудыг бүсчилэн судалж үзэхэд ч бага боловч ялгаа ажиглагдав.

Энэ нь донорын цусны нөөцийг бүсчилэн бэлтгэхэд эрүүлийг хамгаалахын практикт чухал ач холбогдолтой юм.

Бидний энэ удаагийн тодорхойлсноор бүх шкнжлүүлсэн 2200 хүний 785 хүн буюу 35,7 ±1,04% нь 01 бүлэг, 527 хүн буюу 24,0±0,83% нь А11 бүлэг, 699 хүн буюу 31,80±,98% нь В111 бүлэг, 189 хүн буюу 8,5±0,35% нь ABIV бүлгййн цустай байв.

Эсрэгтөрөгч А ба В бүлгийн тоог авч үзвэл эсрэгтөрөгч A—32,5%, эсрэгтөрөгч В—40,3% байгаа нь монгол хүний цусанд эсрэгтөрөгч В зонхилж байдгийг харуулна.

Цусны АВО бүлгийн В ген монгол хүнд давамгайлж байгаа нь манай оронд эндеми маягтай байсан зарим халдварт өвчний эсрэг шигшилт явагдсантай холбогдолтой байж болох юм.

Цусны бүлэг үр удам дамжина. Гэхдээ генетикийн хуультай нарийн зохицож удамшил явагдана. Хүүхэд нэгийг нь эцгээс, нөгөөг нь эхээс авсан хос аллелиар удамшина. Энэ генүүдийн харилцан үйлчлэлээс хамаарч эсвэл эцгийнх шиг, зсвэл эхийнх шиг эсвэл эцэг эхээс дамжсан генүүдийн хослол гуравдах байдлаар удамшиж хүүхдийн цусны бүлэг бүрэлддэг.

Эцгийнхээ буюу эхийнхээ генийн аллелиар давамгайлж, удамшиж уу? эсвэл эцэг эхийн генийн аллелийн хослолоор удамшсан байна уу? гэдгийг тодорхойлохын тулд эцэг эхийнхээ цусны бүлгийг баттай мэддэг 520 хүнд харьцуулсан судалгаа хийж үзлээ.                                                                                                 Хүснэгт 3

3-р хүснэгтээс үзвэл эрэгтэй хүүхэд эцгийнхээ, эмэгтэй хүүхэд эхийнхээ цусны бүлгийг дууриаж төрдөг хандлага бага боловч ажиглагдлаа.

Манай улсын хүн амын дотор цусны АВО бүлгийн тархалтыг судалсан судлаачдын шинжилгээний дүнтэй өөрийн энэ удаа хийсэн шинжилгээний үр дүнг харьцуулж эцэст нь монголчуудын цусны АВО бүлгийн тархалтыг нэгтэгж дүгнэв.

4-р хүснэгтээс үзвэл монгол хүний 37,3±0,40% нь 01, 23,7±0,45% нь АII, 31,5±0,38% нь ВIII, 7,5±0,21% АВIV бүлгийн цустай байна.

Эсрэгтөрөгч А ба В-ийн тархалтыг авч үзвэл эсрэгтөрөгч А31,2±0,38, эсрэгтөрөгч В 39,05±0,41 байна.

Монголчуудын цусны АВО бүлгийн эсрэгтөрөгчийн тархалтыг бусад улсад хийгдсэн судалгаатай харьцуулж үзье.

Хүснэгт 5

Энэ хүснэгтээс үзвэл дэлхийн янз бүрийн орнуудын үндсэн хүн амд цусыг АВО бүлгийн тархалт өөр өөр байдаг нь харагдаж байна. Иймд монгол хүний цусны бүлгийг нарийвчлан судлах нь чухал юм.

ДҮГНЭЛТ:

  1. Монгол хүний цусны АВО бүлгийн тархалт 37,3±0,40% нь 01, 23,7±0,45% нь АII, 31,5±0,38% нь ВIII, 7,5±0,21% АВIV байна.
  2. Монголчуудын А-эсрэгтөрөгч 31,2±0,38, В-эсрэгтөрөгч 39,05±0,41 байгаа нь Европын хүмүүстэй харцуулахад манай хүн амын цусанд В эсрэгтөрөгч зонхилж байна.
  3. Цусны АВО бүлгийн тархалтыг аймаг, хотоор ба бүсчлэн судлахад бага боловч ялгаа ажиглагдаж байгаа нь аймаг, хот бүрээр ба бүсчилсэн донорын цусны нөөцийг арвижуулахад чухал юм.

 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5134
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК