Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 3(84)
Монгол улс дахь малчдын өвчлөл эмнэлэг үйлчилгээний зохион байгуулалт
( Лекц )

П.Янсан

Анагаах ухааны хүрээлэн

 

/нэг сэдэвт зохиолын хураангуй товч/

Монгол орны нийгэм улс төр, эдийн засгийн өөрчлөлт нь эрүүл мэндийн салбарын тогтсон хэв шинж, үйл ажиллагаа, хүн ам ялангуяа малчдын ажил үйлдвэрлэл, ахуй нөхцөл, эрүүл мэндэд хүчтэй нөлөө үзүүлж, сөрөг үр дагавар давамгайлах боллоо.

Манай малчдын эрүүл мэнд, эмнэлгийн тусламж нь байгаль газар зүй, цаг уур, мал аж ахуйн үйлдвэрлэл, нугатгшмал нягтралтай ихээхэн хамааралтай өвөрмөц онцлогтой билээ. Хөдөөгийн хүн амын эрүүл мэнд, эмнэлг үйлчилгээний зарим асуудлаар судалгаа шинжилгээний нэлээд ажил хийгдсэн боловч малчдын эрүүл мэнд, эмнэлгийн тусламжийг тусгайлан судалсангүй өдий хүрсэн юм.

Малчдын өвчлөл, эмнэлгийн тусламжийн бодит байдлыг судалж, цаашид зохион байгуулах арга хэлбэрийг нь боловсронгуй болгох зорилттой уялдуулан:

а/Малчид тэдний гэр бүлийн хүмүүсийн өвчлөл

б/Баг эмчийн салбар, нүүдлийн амбулатори, сумын эмнэлгийн тусламжийн байдал, хэмжээ

в/Малчдын эрүүл мэндийн идэвхтэй хяналтын онцлогийг судлах зэрэг зорилго тавьсан болно.

Шинжлэх ухааны шинэлэг тал нь:

  1. Монгол орны нөхцөлд малчдын өвчлөлийг /эмнэлэлт ирэлт, бүрдмэл үзлэг, эмнэлэгт хэвтсэн ЭМИХ-ын иж бүрнээр анх удаа судалсан
  2. Хөдөөгийн хүн ам, малчдын эрүүл мэндийн үнэлгээг өөрийн оронд анх удаа тогтоосон
  3. Малчдын эрүүл мэндийн идэвхтэй хяналтын /ЭМИХ/ шинжлэх ухааны практикийн туршилт явуулж үр дүнг тооцсон

Шинжлэх ухаан практикийн ач холбогдол нь:

  1. Уг судалгааны ажлын үр дүн нь малчдын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламжийг боловсронгуй болгох, шинжлэх ухааны үндэслэл болсон
  2. Монголын хүн амын эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 2005 он хүртлэх хөтөлбөр, хөдөөгийн эрүүлийг хамгаалахын хөгжил байршлын схем зэрэгт тусгагдан хэрэгжиж байна.

Судалгааны ажлын аргачлал: Малчдын өвчлөлийг эмнэлэг ирэлт, хэвтэлтийн материалаас судалгааны тусгай картанд хуулбарлах, эмч нарын бүрдмэл үзэлгийг 10 гаруй нарийн мэргэжлийн эмч, бүрэн шинжилгээтэйгээр хийж үр дүнг үзлэгийн картанд бичих, малчдын эрүүл мэндийн идэвхтэй хяналтыг шинжлэх ухаан практикийн туршилтын аргаар 3 үе шатаар:

Бага эмчийн салбарыг “өрхийн эрүүл мэндийн дэвтэр” гэсэн судалгааны тусгай картаар, эмнэлгийн явуулын тусламжийг аймгийн нүүдлийн амбулаторын үзлэгийн материалыг “нүүдлийн амбулаторын ажил судлах карт”-нд хуулбарлах аргаар тус тус судалж өвчлөл, ЭМИХ, бага эмчийн салбар, нүүдлийн амбулаторийн судалгааны материалд эксперт үнэлгээ өгүүлэв.

Судалгааны бааз, ажлын хэмжээ

Малчдын өвчлөл, бага эмчийн салбар болон ЭМИХ-ын судалгааг монгол орны байгаль газар зүйн янз бүрийн бүс, малчдын нас, хүйс, ажил үйлдвэрлэл, эмнэлгийн үйлчилгээ, тусламжийг төлөөлж чадах Хөвсгөлийн Их уул, Булганы Орхон, Хэнтийн Дархан, Сүхбаатарын Баяндэлгэр, Өмнөговийн Ханхонгор суманд

Эмнэлгийн явуулын тусламжийг Ховд, Хөвсгөл, Дорнод, Дундговь аймгийн нүүдлийн амбулаторийн үйл ажилагаанд баазлан явуулсан болно.

Малчдын өвчлөлийг эмнэлэгт ирэлтийн материалаар судлахад: эмч нарын бүрдмэл үзлэгээр 7944, ЭМИХ туршилт судалгаанд 2830, бага эмчийн салбарын судалгаанд 1992, эмнэлгийн явуулын тусламжийн судалгаанд 4074 хүн буюу нийтдээ 24789 хүн хамрагдсан нь уг судалгаа нь ажлын хэмжээ үр дүнгийн хувьд бүрэн хангалттай, үнэн магадлалтай болсныг харуулж байна.

Судалгааны ажлын үр дүн:

Эмнэлэгт ирэлтийн байдлаар 1000 хүнд 660,2 промели, хүүхэд 6210 промели өвчлөл ногдож байна. Судлаачдын материалаар монголын хөдөөний хүн амын өвчлөл 1000 хүн амд 755,5-1140,0 промелийн хооронд хэлбэлзэж байсан нь бидний судалгааны зарим баазад мөн ажиглагдаж байв. Өвчлөлийн хамгийн өндөр түвшин 0-3 насны хүүхдэд буюу 1000 хүнд 1181,5 промели тохиолдол байна. Насны бүлэг ахих тутам өвчлөлийн түвшин нэмэгдэж 40-49 насанд 714,0 промели, 50-59 насанд 667,1 промели, 60-69 насанд 806,6 промели байна.

Өвчлөлийн түвшин бүтцийг хүйсээр авч үзэхэд эмэгтэйн өвчлөл эрэгтэйгээс илүү бөгөөд эхний 3 байр эзэлж байгаа ангиллын өвчлөлийн түвшин ойролцоо боловч IV байранд эрэгтэйд мэдрэлийн тогтолцоо мэдрэхүй эмэгтэйд шээс бэлгийн эрхтний өвчин орж байна.

Архаг өвчин эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 1,1-1,2 дахин их байгаа нь статистикийн үнэн магадлалтай t>2 байна.

Өвчлөлийг эмнэлэгт ирэлтийн байдлаар судалахад амьсгалын /305,0/, хоол боловсруулах /84,0/, цусны эргэлтийн тогтолцоо /65,2/, мэдрэлийн тогтолцоо мэдрэхүй эрхтний /37,6/ шээс бэлгийн эрхтний /35,1/ өвчлөл эхний 5 байранд байгаа нь нийт өвчлөлийн 79 хувийг эзэлж байна.

Амьсгалын эрхтний өвчлөлийн дотор амьсгалын дээд замын үрэвсэлт өвчин /58,8%/, уушгины хатгалгаа /26,4/, цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийн дотор гастрит дуоденит /41,7%/, мэдрэлийн тогтолцоо мэдрэхүй эрхтний өвчлөлийн дотор нүдний төрөл бүрийн өвчин /45,2%/, шээс бэлгийн эрхтнйи өвчлөлийн дотор нефрит /36,6%/ өвчин тус тус зонхилж байна.

Эмч нарын бүрдмэл үзлэгээр илэрсэн өвчлөлийг урьд нь эмнэлэгт илрэлтээр бүртгэгдсэн, цоо шинээр анх илэрсэн гэж 2 хувааж үзэхэд малчид, тэдний гэр бүлийн 1000 хүнээс 583,0 промели өвчлөл анх удаа илэрсэн нь нийт өвчлөлийн 46,9 болж байна. Өөрөөр хэлбэл малчдын 81,0%, тэдний хүүхдийн 32,6?-д “шинэ” өвчин илэрсэн байна.

Эмнэлэгт ирэлтийн болон эмч нарын үзлэгийн материалаар өвчлөлийг харьцуулж үзэхэд нийгэм-эрүүл мэндийн холбогдол бүхий олон архаг өвчинэ цоо шинээр анх илэрч оношлогджээ.

Тухайлбал: бодисын солилцооны хямрал, дотоод шүүрлийн тогтолцооны нийт өвчний 78,0 мэдрэлийн тогтолцоо, мэдрэхүй эрхтний өвчин 67,1, хоол боловсруулах эрхтний өвчний 70,8 хувь нь тус тус анх удаа илэрчээ. Энэ нь нэг талаас малчдын ажил байдал, үйлдвэрлэл ахуйн бололцоо муу, эрүүл мэндээ хангалтгүй анхаардгаас тэдний 40 гаруй хувь нь жилийн туршид сумынхаа эмнэлэгт ирж үзүүлдэггүй, нөгөө талаас эмнэлгийн байгуллагын статистик бүртгэл хангалтгүйгээс өвчлөл дутуу бүртгэгддэг зэрэгтэй холбоотой гэж үзнэ.

Эмч нарын үзлэгээр илэрсэн нийт болон анх удаа илэрсэн өвчлөл дотор хоол боловсруулах эрхтний өвчин зонхилж байгаагаас анх удаа илэрсэн нь 1000 хүнд 214,1 промели байна.

Эмч нарын үзлэгээр хүүхэд 326,9 /эр 317,1, эм 337,4/ насанд хүрэгсдэд 810,0 /эр 737,7 эм 864,8/ архаг өвчлөл шинээр илэрсэн байна.

Корреляцийн аргаар өвчлөлийн түвшин насны бүлгийн хооронд шууд хүчтэй холбоо илэрч байна.

Малчдын эмнэлэгт ирэлтийн матераилаар бүртгэгдсэн өвчлөл, эмч нарын үзлэгээр анх удаа илэрсэн өвчлөлийг нэгтгэн “нийт буюу үнэн” өвчлөлийг гаргахад 1000 хүнд 1245,0 промели байгаагаас амьсгал /338,5/, хоол боловсруулах /298,1/, цусны эргэлтийн /148,3/, мэдрэл мэдрэхүй /114,4/ шээс бэлгийн эрхтэн, системийн өвчин эхний 5 байранд буюу нийт өвчлөлийн 78,7 хувийг эзэлж байна.

Сумын эмнэлэгт ирж үзүүлэгсдийн 22,0 хувь буюу жилд 1000 хүний 123,6 нь хэвтэн эмчлүүлж байгаагийн 15-17,8 хувь нь малчид байна.

Амьсгалын /64,5/, хоол болвсруулах эрхтний /15,8/, халдварт паразитын өвчний /10,9/, цусны эргэлтийн тогтолцооны өвчнөөр /5,5/ зонхилон хэвтж байна.

Хүүхдийн хувьд 1000 хүнд амьсгалын /92,2/, хоол боловсруулах эрхтний /18,3/, халдварт паразит өвчний /15,8/ зонхилон хэвтж байгаа нь нийт хэвтэлтийн 87,2 хувийг эзэлж байна.

Бид өвчлөлийн судалгаан дээр үндэслэн малчдын эрүүл мэндийн бүлгийн үнэлгээг анх удаа тогтоов.

Эмч нарын бүрдмэл үзлэгийн дүнгээр 33,4 хувь нь цоо эрүүл буюу I, 21,9 хувь нь архаг өвчингүй боловч эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлттэй буюу II, 44,7 хувь нь архаг өвчтэй буюу  III, IV, V  бүлэгт үүнээс 42,2 хувь нь архаг өвчтэй боловч ээнэгшлийн, 2,3% нь хагас ээнэгшлийн, 0,2 хувь нь ээнэгшил алдагдсан байдалтай байна.

Малчдын архаг өвчлөл тогтоосон үндсэн дээр ЭМИХ-ын 3 жилийн туршид өрхийн хэлбэрээр явуулахад 1000 хүн амд ногдох 922,2 промели хур өвчлөлийн 357,3 хувь нь хяналтанд хамрагдсанаас хяналтын нийт хүний 20,4 хувь нь хоол боловсруулах эрхтний 15,0 хувь нь цусны эргэлтийн тогтолцооны өвчний учир хянагджээ.

Хяналтын 100 өвчтөнд эмийн 231,0, рашаан сувиллын 2,8, урьдчиланс эргийлэх 12,0 нөхөн сэргээх 14,4 эмчилгээ эмнэлэгт хэвтэлт 14,7, лабораторийн 19,1 шижнилгээ ногдож буй нь хоол рашаан сувилал, нөхөн сэргээх, параклиникийн тусламж хөдөөд маш хангалтгүй байгааг харуулж байна.

ЭМИХ-ын үр дүн нь эрүүл мэндэд гарсан өөрчлөлт буюу эрүүл мэндийн бүлгийн шинжилтээр тодорхойлогдоно.

ЭМИХ-ын хүмүүсийн эрүүл мэндийн бүлэг /хувиар/

Хүснэгтээс үзэхэд туршилтын хугацаанд эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний үр дүнд 34,6 хувь нь I бүлэгт шилжиж IV, V бүлгийн эзлэх хувийн жин багассан байна.

Судалгаагаар 1000 хүн амд эмчилгээ зөвлөгөөний 3611 буюу нэг өвчинд 2,6 үзлэг ногдож, малчдын нутаглах зай холдох бүр үзүүлэлт ховордож 40,0 хувь нь жилийн туршид сумын эмнэлгт ирж үзүүлэгдэггүй эмнэлгээс 10км холдох тутам 1000-аас 10 гаруй үзлэг багасч байна.

Эмнэлэгт хэвтэгсдийн 81,6 хувь нь сумын 17,2 хувь нь аймгийн, 1,2 хувь нь улсын эмнэлэгт, 83,1 хувь нь нэг, 12,2 хувь нь хоёр, 3,3 хувь нь гурав, 1,4 хувь нь 4 ба түүнээс дээш удаа хэвтж байжээ.

Нүүдлийн амбулатори өдөрт 60-70 хүн үзэж үзүүлэгсдийн 63,6 хувь нь өөрсдийн хүсэлтээр 36,4 хувь нь сумын эмнэлгийн заалт зөвлөгөөний дагуу үзлэгт орж 1000 хүн амд 1082 промели өвчлөл, 3843,3 үзлэг, 900,6 шинжилгээ ноогдож байна.

Малчдын 17-20 хувь нь үзлэгт хамрагдахгүй байна.

Бага эмчийн салбар нь 80±15 өрх, 30-40км радиуст үйлчилдэг. Нийт үзлэгийн 90 хувийг гэрээр хийдэг, жилд 1000 хүнд 2105,1 үзлэг ноогдож байна. Бага эмчийн салбараас малчид холдох тутам үзлэг багасч байна. Үүнд: 10км тутам 3,1, 10-20км-“д 2,7, 20-30 км-“д 1,1, 30-40 км-“д 0,3, 40-өөс дээш км-д 0,09 үзлэг ногдож байна.

ДҮГНЭЛТ:

  1. Малчдын эрүүл мэнд эмнэлгийн тусламж нь эдийн засаг, н ийгэм эрүүл ахуй, байгаль цаг уур, мал аж ахуйн үйлдвэрлэлтэй ихээхэн холбоотой, өвөрмөц онцлогтой байна. Эмнэлэг үйлчилгээний 5 шатлалд бүх үзлэгийн 85,5, хэвтэлтийн 81,6, ЭМИХ-ын 94,0 хувийг эзэлдэг сумын эмнэлэг гол үүрэг гүйцэтгэж байна.
  2. Малчид тэдний үр хүүхдийн 1000 хүнд эмнэлгийн илрэлтээр 660,0 промели, эмч нарын үзлэгээр анх удаа шинээр 583,0 промели өвчлөл илэрч нийт буюу “үнэн” өвчлөл 1243 промели байна. Нийт өвчлөлд амьсгал, хоол боловсруулах, цусны эргэлт, мэдрэлийн систем мэдрэхүй эртний болон шээс бэлгийн замын өвчлөл зонхилж 78,7 хувийг эзэлж байна.
  3. Эрүүл мэндийн 5 бүлгийн шалгуураар үзэхэд малчдын 33,4 хувь нь 1, 21,9 хувь нь III, IV, V бүлэгт хамаарагдаж байна.
  4. ЭМИХ-“ын шинжлэх ухаан практиктийн туршилтын үр дүнд хур өвчний 38,7 хувь нь хяналтанд орж ихэнх , хүүхэд дотрын эмчид хянагдаж, хяналтын үр дүнгийн үзүүлэлт Матрицын аргаар 30,4 хувь байна.
  5. Манай орны нөхцөлд малчдад үзүүлэх эмнэлэг, ариун цэврийн тусламжинд нүүдлийн амбулатори, бага эмчийн салбарын үүрэг, ач холбогдол их ббөгөөд 1000 хүн амд нүүдлийн амбулаторийн үзлэгээр 1082 с өвчлөл, 900,6 шинжилгээ, 3843,3 үзлэг, бага эмчийн 2105,4 үзлэг ногдож эмнэлэгт үзүүлэлт малчдын нутаглах зай хэмжээнээс ихээхэн хамаарч байна.

Судалгааны үндсэн дээр: Малчдын эмнэлэг үйлчилгээг сум, аймаг, улсын түвшинд, сумын эмнлгийн өрхийн, бага эмчийн салбарыг баг ардын аж ахуйтан дундын, томоохон зарим сумд хооронд бүсийн эмнэлгийн хэлбээр зохион байгуулах

ЭМИХ-ыг өрхийн эмчийн хэлбэрээр нэг эмчид 120-130 архаг өвчтэй хүнээр тооцох, судалгааны явцад үр дүнгээ харуулсан “өдрийн эмчилгээний түр салбар”, “эрүүлжүүлэх бригад” зэрэг явуулын тусламжийг малчдын ажил үйлдвэрлэл, ахуй нөхцөл, эрүүл мэндийн онцлогт тохируулан зохион айгуулах зэрэг практик саналыг дэвшүүлсэн байна.

Нэг сэдэвт зохиолын санааг судлаачдын бичиж нийтлүүлсэн 36 бүтээлд тусгаж, хэвлэлийн 238 эх үүсвэр ашигласны 180 нь гадаадын хэвлэлийн материал байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 780
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК