Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 3(84)
Энкефалин систем
( Лекц )

Ю.Жинсмаа

АУИС боиохимийн багш

 

Анагаах ухааны томоохон ололтын нэг нь хүнд опио-д сонгомол мэдрэгч хүлээн авуурууд /рецептор/ байдгийг тогтоож, хүний биед дотоод гаралтай /эндоген/ опиогийн төрлийн пептидүүд байдгийг нээсэн явдал юм.

Орчин үед энэ пептидийг судлах ажил өргөн хэмжээгээр хийгдэж судалгааны сонирхлтой баримт материал элбэгшиж байна.

Эрдэмтдийн анхаарлыг ихээр татаж байгаа энэ пептидүүд нь амьд биемахбодийн бүхий л үйл ажиллагаанд оролцоно. Эдгээр бодис хүлээн авууруудтай холбогдож морфинтой адил нөлөө үзүүлэхээс гадна сэтгэл хөдлөл, тогтоох ой, ухаан болон биеийн дулаан цусны даралтын зохицуулгад олон талын нөлөө үзүүлдгийг тогтоожээ.

Иймээс эдгээр пептидийн үйлчлэх механизмыг судлах нь опио төст бодисыг эмчилгээний зорилгоо хэрэглэх боломжийг олгох практикийн чухал ач холбогдолтой юм.

Опио төст пептид нь препроэнкефалин, препординофин, проопиомеланокортин гэж гурван бодисоос үүсдэг гэж үзэж байна.

Опио төст пептидийн гол төлөөлөгч болох энкефалин нь дээрх гурван бодисын задралын бүтээгдэхүүн юм. Жишээ нь: эденогипофизын уураг проопиомеланокортин /М=31000:300/ аминхүчлийн үлдэгдлээс тогтсон/ задарч бето-липотропин үүснэ.

Энкефалин нь таван аминхүчлийн үлдэгдлээс тогтсон нэгдэл юм.

Тухайлбал: мет-энкефалин

Тир-Гли-Фен-Меглей-энкефалин

Тир-Гли-Фен-Лей

гэсэн бүтэцтэй байдаг.

Бие махбодид энкефалины тархалт янз бүр байдаг. Опио төст пептидүүдээс энкефалин төв мэдрэлийн тогтолцоонд их хэмжээгээр байдаг.

Мет-энкефалин сүүл хэлбэрийн бөөмд, бөмбөлөг хэлбэрийн бөөм зэрэгт 1мг уурагт 5ммоль, их тархины бор гадарга, таламус, гипокампад 1-2 моль, харин бага тархинд 0,2-0,8моль/мл байна.

Лей-энкефалин нь тархалтын хувьд мет-энкефалинтай адил мэдрэлийн тогтолцоонд их хэрнээ хэмжээгээр гурав дахин бага байдаг.

Энкефалин төв мэдрэлийн тогтолцооноос гадна хүний биеийн бусад эд эрхтэн, ходоод гэдэсний хучаас эдэд бий. Цусны сийвэнд мет-энкефалин 0,05 мл хэмжээтэй байдаг.

Гистохимийн судалгаанаас үзэхэд тархинд энкефалин нь холин, норадреналин, дофамин зэрэг медиаторуудыг агуулсан мэдрэлийн эсийн цитоплазмд байдгийг тогтоожээ.

Судлаачдын анхаарлыг их татаж байгаа нэг асуудал бол опио төст пептид эд эстэй хэрхэн үйлчилдэг механизмыг тогтоох явдал юм. Рецепторыг нээсэн явдал нь эм судлалын түүхэнд том ололт болсон юм.

Биохимийн болон эм судлалын судалгаанаас үзэхэд амьтны тархин опио төст бодистой үйлчлэх мю, каппа, дельта, сигма рецепортууд байгааг тогтоожээ. Рецептор бүр нь тодорхой бодис холбогддог бөгөөд эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд өөр өөр нөлөө үзүүлдэг. Тухайлбал: мю-рецептор нь морфинтой, дельта нь энкефалинтай байхад каппа-рецептор нь диморфинтой, сигма-рецептор нь алилнорметазоцинтай холбогддог.

Үйлчлэлийн хувьд мю-рецептор нь өвчин намдаах, амьсгалыг боох үйлчлэлтэй, каппа-рецептор нь мөн өвчнийг намдаах, тайвшруулах, сигма-рецептор нь хий үзэгдэл, амьсгал давхцуулах, дельта-рецептор нь сэтгэл хөдлөлийн процесст нөлөөлдөг гэж үзэж байна. Опио төст пептид нь нейромодулятор, нейромедиаторын үүрэг гүйцэтгэнэ.

Энкефалины үйлчлэх механизмыг бүрэн тогтоогоогүй байгаа гэж үзэж болно. Энкефалин мэдрэлийнэ сийн натрийн ионы нэвчих чанар болон эсийн зохицуулгад гол үүрэг бүхий цагирагт нуклеотидад нөлөөлдөг гэж үзэж байна. Мөн энкефалины үйлчлэл тархины биогены моноаминуудтай нягт холбоотой.

Медиатор болон опио төст пептид бие биеээд харилцан нөлөөлдөг. Эдгээрийн харилцан үйлчилгээ нь цагирагт нуклеотид, кальцийн ион, простогландинаас шалтгаална.

Эндоген гаралтай опио төст пептид нь мэдрэлийн эдэд in vivo, in vitro нөхцөлд нейромедиаторын нэгэн адил ялгаран гарна. Ийнхүү ялгарах механизм нь калийн ион, кальцийн ионоос хамаардаг.

Хүний бие махбодид дотроосоо үүссэн пио пептидийн задрал нь энкефалинаминопептидаз, энкефалиназ А, В зэрэг ферментүүдийн нөлөөгөөр явагдана.

Опио төст пептидийн үйлчлэл нь эдгээр ферментээс хамаардаг. Тухайлбал: энкефалиназ А, аминопептидаз ферментийн нөлөөгөөр буурна. Иймээс хоёр фермент энкефалины солилцоонд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.

Одоо эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа өөр нэг зүйл нь энкефалины төрлийн бодисыг цэврээр гаргаж авч эмнэлгийн практикт ашиглах явдал юм. Нийлэгжилтийн аргаар гаргаж авсан энекфалины төрлийн бодис нь:

  1. Биологийн орчинд тогтвортой
  2. Рецепторуудтай холбогдох чадвартай
  3. Эсийн дотор нэвтрэн орох чадвартай байх зэрэг тодорхой шинж чанарыг зайлшгүй хадгалсан байх ёстой.

Орчин үед энкефалины төрлийн бодисыг гаргаж авах талаар зарим тодорхой ахиц олж хэд хэдэн төрлийнб одисыг гарган авчээ. Эдгээрийн дотроос эдүгээ хамгийн өргөн судалж байгаа нь даларгин юм. Энэ нь ходоодны шархлаа, сэтгэл түгшлийн өвчнийг эмчлэхэд эерэг үйлчлэл үзүүлэх боломжтой, тогтоожээ.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд даларгин нь гэмтлийн шокийн эсрэг нөлөө үзүүлж байна. Энэ нь цусны эргэлт, эдийн солилцоог сайжруулдаг. Үүний зэрэгцээ зүрхний агших идэвхийг бууруулах сөрөг нөлөө үзүүлдэг байна. опио төст дотод шүүрлийн булчирхайтай харилцан уялдаа холбоотйо гэж үзэж байна.

Хүний сэтгэл түгшилтийн урвалд чухал нөлөөтэй, гипоталамус, гипофиз, бөөрний даавар булчирхайн системтэй ямар холбоотой болох нь эрдэмтдийн анхаарлыг онцгой их татаж байна. Энэ талын судалгаа нь цаашид тэдгээрийг эмчилгээнд хэрэглэх боломжийг илрүүлэх нь зайлшгүй.

Опио төст тогтолцоо нь амьд бие махбодид явагдаж байгаа ихэнх процесст оролцдог. Иймд энэ тогтолцоог судлах, ялангуяа энкефалины төрлүүдийг гарган авах, тэдгээрийн үйлчлэх механизмыг тогтоож улмаар эчилгээнд хэрэглэх явдал орчин үеийн анагаах ухааны өмнө зогсож байгаа нэг чухал асуудал юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 508
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК