Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 3(84)
Монгол улсын хүн ам зүйн түүхэн хөгжлийн үе шатлалын асуудалд
( Шүүмж, эргэцүүлэл )

Ч.Дондог

 

Хүн ам зүйн явцын түүхийг судлах нь зөвхөн танин мэдэхийн холбогдолтой төдийгүй тэдгээрийн хөгжлийн дэс дарааллын схемийг боловсруулах, төрөлт нас баралт, гэрлэлт, салалт гэх мэт хүн амын хөдөлгөөний зарчмын үндсэн чиглэл, зүй тогтлыг тодорхойлохд чухал ач холбогдолтой.

Манай орны хувьд хүн гэдгээ танин мэдэхгүй, хүнгүйгээр олон жил явсны зовлон одоо амсаж байна. Энэ ч учраас манай оронд хүн ам маань ямар түүхэн замыг туулж яаж өөрчлөгдөж ямар хэлбээрээс ямар хэлбэрт шилжиж ямар бэрхшээлийг туулав, цаашид ямар бэрхшээл тулгарах, тухайн асуудалд төсөөлөгдөөгүй байна.

Аймгуудын хүн ам нийгэм түүхийн хувьд 2 үндсэн нөхөн үржихүйн замаар явж, нэг хэсэг аймгийн хүн амын төрөлт буурах хандлаганд нөгөө нь өсөх хандлаганд байна.

Улсын хэмжээнд авч үзвэл жилд 80000 хүн төрж, 18000 хүн нас барж байна.

Энэ учраас түүхэн дэс дарааллын судалгаа нь нөхөн үржихүйн нэг дэглэмээс эхлэн төрөлт, нас баралтын өөрчлөлтийн нэг хэсэг үеийг дамжиж нөгөөд шилждэг болох нь бидний сонирхол татаж байна.

Дайны дараах жилүүдийн ном сударт “хүн зүйн шилжилт” гэж нэрлэсэн байна. Түүний зарчмын мөн чанар бол хүн ам өөрийн хөгжлийн дотор эхлээд “эгэл дэглэм”-ийн шатыг дамжиж дараа нь төрөлт нас баралтын янз бүрийн түвшинтэй тодорхой дэс дараалалтай 3 үе шатлалыг дамжсан байна. Эгэл дэглэмийн үе шатанд хүн амын олонх нь төрөлтийг хорогдуулахгүйгээр барахгүй төрөлтийн ерөнхий үзүүлэлт өндөр түвшинд байдаг онцлогтой. Нас баралт ч мөн өндөр түвшинд орших бөгөөд хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж огт байхгүй учир биемахбодийн төрөлхийн бат бэх чанартай тийм хүмүүс үлдсэн байдаг. Тухайлбал “тайван жилүүдэд” ч нас баралтын ерөнхий үзүүлэлт 30-35%-ийн хэмжээнд байхад харин тахал гараад ирэхээр нэмэгддэг.

Энэ учраас хүн амын тоо аажим өсч жилд дунджаар 1%-ийн удаан хуагцаат өсөлт үргэлжилдэг.

Энэхүү үе шатны дараа хүн ам зүйн жинхэнэ шилжилтийн анхны шатлал эхэлж хүн амын нөхөн үржихүй, урьдах шинж чанараа хадгалж төрөх чадвар физиологийн дээд түвшинд хүрч анагаах ухааны тусламжийн үр дүнд халдварт өвчнүүд харьцангуй хурдан буурдаг.

Анхны шатанд хүн амын өргөтгөсөн нөхөн үржиххүй үргэлжилсээр хүн амын жилийн  дунадж цэвэр өсөлт 2,5-3% байдаг байна.

Хоёрдугаар шатлалд нийтлэг шинж чанартайгаар ухамсартайгаар хорогдуулах үйл ажилагаа явуулснаас төрөх чадвар түргэн буурч эхлэхийн зэрэгцээ арай сүүлд хүүхэд олохыг зохицуулдаг. Нас баралт буурсаар байх боловч түүний хурд нь төрөлтөөс аажим байдаг. Хүн амын өргөтгөсөн нөхөн үржихүй хэвээр байх бөгөөд харин цэвэр өсөлтийн хурд буурдаг.

Гуравдагуур шатлалд төрөлтийг зохицуулах асуудал хүн бүрийн практик зүйл болж төрөлтийн түвшин нийгмийн анхаарал татсан зүйл болоогүй нөхцөлд бага зэрэг буурдаг. Ихэнх халдварт өвчнийг устгасны дараа нас баралтын түвшин практикийн хувьд бараг өөрчлөгддөггүй, харин тэр нь ихэнх тохиолдолд төрөлтийн түвшингээс бага байдаг. Хүн амын цэвэр өсөлтийн дундаж хурд 0,5-1,0% болж хүн амын нөхөн үржихүй өргөтгөсөн хэвээр байх боловч нэг хэсэг тохиолдолд энгийн чиглэлтэй байснаа дараа нь төрөлт хурдан буурч нарийсаж эхэлнэ.

Хүн зүйн шилжилтийн зарчмын ангиллын схем ийм байх болно. Хэрэв хүн амын нөхөн үржихүйн нэгэн төгсгөлд хүн амын амьдралын ариун цэврийн доогуур түвшинг илэрхийлэгч төрөлт физиологийн өндөр хязгаарт ойрхо, нас баралт өндөр байдал гарч ирэхэд нөгөө төгсгөлд нь нийгэмд эдийн засгийн олон хүчин зүйлийн нөлөөгөөр төрөлт буурч нас баралт мөн буурдаг.

Эдгээр ерөнхй хэмжээн нь хүн ам зүйн түүхийг бодитойгоор харуулдаг амьд шалгуур юм. Гэвч түүхийн болон эдийн засгийн өвөрмөц нөхцлүүд дээр дурдсан дэс дараалалтай шатлал, шилжилтийн хурдыг өөрчилж болно.

Судар номуудад бичигдсэнээс үзвэл янз бүрийн улс орнуудад алинд ч хэрэглэж болох шилжилтийн хэд эхдэн хувилбар байдаг ажээ.

Тухйалбал: АНглийн, Францын, япон-мексикийн гэсэн шилжилтийн төрөл юм.

Нэгдүгээр ба хоёрдугаар шатлалд хүн зүйн шилжилтийн Английн хэлбэр сонгомол схемд ойрхон байдаг.

Францынх нь шилжилт нэгдүгээр шатлалаас эхлээд л төрөлт буурч эхэлдгээрээ Английнхаас ялгаатай.

Харин Япон-Мексикийн хэлбэрийн онцлог гэвэл нэгдүгээр шатлалаас эхлээд л нас баралт хурдан буурч байхад анагаах ухааны болон нийгмийн бусад хүчин зүйлийн нөлөөгөөр төрөлт өндөр байдаг. Үүний үр дүнд хүн амын өсөлт маш өндөр хурдацтай байна. гэвч гуравдугаар шатлал хүн ам зүйн шилжилтйин бүх хэлбэрт практикийн хувьд ижил төрөл юм.

Энэ схемийг олон оронд ялангуяа европын орнуудад хэрэглэсэн юм. Тим төрлийн судалганууд бусад орнуудын хүн ам зүйн явцын дэс дарааллыг судлах үндсэн дээр ирээдүйн зүйг ямар нэг хэмжээгээр төсөөлөх боломжийг тодорхойлоход чухал. Энэ утгаараа манай орны хувьд дээрх төрлийн судалгаа ихээхэн сонирхолтой байна.

“Эгэл” гэж нэрлэж байгаа анхны шатанд хувьсгалын өмнөх монголын хүн амын хөгжил бусад орны адил төрөлт /40-50 промели/ өндөр байгаагүй бөгөөд харин нас баралт адилхан өндөр байсан юм. Энэ үед хүн амын өсөлт зогсонги буюубуурах зах хязгаарт тулж исрэн байна. Хүн амын тоо 1808 оноос 1918 он хүртлэх хугацаанд 4,5%-иар буурсан тухай судалгааны материалд бий. /Д.Цагаанхүүгийнхээр/

Оросын эрдэмтэд Сережников, Майский нарын судалгаагаар төрөлт 20 промели нас баралт 30 промели, хүүхдийн энэгдэл 500 промели, эхийн эндэгдэл 130 промели, төрөх насны эмэгтэйчүүдийн ½ нь ямар нэг арьс өнгөний өвчтэй, амьдрал ахуйн нөхцөл маш хүнд, соёл ялангуяа ариун цэврийн соёл маш доогуур уламжлалт эмнэлгийн эс тооцвол эмнэлгийн байгууллага, шинжлэх ухааны эмнэлгийн боловсон хүчин байхгүй байлаа.

Хүн ам зүйн түүхэн хөгжлийн явц, хүн амын тооны өөрчлөлт зэрэг нь тухайн улс орны түүхэн хөгжил, болсон үйл явдалтай нарийн уялдаатай байдгийг дараах Монгол улсын хүн ам зүйн түүхэн хөгжлийн үечлэлээс харж болно.

Монгол улсын хүн амын тооны дианамикт задлан шинжилэгэ хийж үзвэл нийгэм эдийн засгийн түүхэн хөгжлийн янз бүрийн үеүдээр нөхцөлдсөн ерөнхийдөө таван үе шатлал чиглэл тодорхойлогдож байна. Жишээ нь:

1-р үе шат: Хүннүгийн үе

2-р үе шат: Эзэн чингисийн нэгдсэн төрийн үе

3-р үе шат шат: Юань улсын хаанчлалын задрах үе

4-р е шат бол жижиг бутархай, тус бүрдээ жижиг хэлбэртэй хуваагдан задарсан задралын үе хятад манжийн дарлал /1500-1911/

5-р үе шат Ардын хувьсгалы дараах /1921 оноос хойших үе гэж ерөнхийдөө хуваагдаж байна. Харин Ардын хувьсгалын түүхэн хөгжлийг дотор нь

  1. 1921-1940
    1. 1921-1930
    2. 1930-1940
  2. 1940-1990
    1. 1940-190
    2. 1950-1990
  3. 1990 оноос хойших үе гэж хувааж болно.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2290
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК