Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 1(45)
Малчдын эмнэлэг үйлчилгээний зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

П. Янсан

Анагаах ухааны хүрээлэн

 

Манай улс орны эдийн засгийн үндсэн хэсэг нь хөдөө аж ахуй бөгөөд үүний дотроос зонхилох салбар нь мал аж ахуй юм. Малчдын эрүүл мэндийг хамгаалах талаар нам засгаас онцгой анхаарч олон чухал арга хэмжээ авсаар байна. Хөдөөний хүн ам, ялангуяа хөдөө аж ахуйн нэгдлийн малчдын эмнэлэг үйлчилгээг сайжруулахыг МАХН-ын XVIII их хурлаас онцлон заалаа. Нийт хүн амд хөдөөний хүн амын эзлэх хувийн жин 1920 он хүртэл үндсэндээ хэвээр байх бөгөөд хөдөөний хүн амын 50 гаруй хувь нь мал аж ахуйн үйлдвэрлэлтэй холбогдон нүүдэл хийж байна. Малчдад үзүүлэх эмнэлгийн тусламжийг зохион байгуулахад дор дурдсан   хүчин зүйл, онцлогийг харгалзан үзэх ёстой.

1.  Манай малчид байгаль газар зүйн харилцан адилгүй бүсэд цаг уурын эрс тэс нөхцөлд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг.

2.  Тээврийн хэрэглэлийн тохиромжтой зам, холбоо харилцааны сүлжээ хангалтгуй нь эмнэлгийн яаралтай ба тургэн тусламжийн үйлчилгээнд бэрхшээл учруулдаг.

3.  Хөдөөний хүн ам ялангуяа говь, уулархаг бүсэд сийрэг оршин суудаг (1 км2-д 0,16—0,94) сум, бригад суурь хоорондоо алслагдсан, эмнэлэг үйлчилгээний радиус ихтэй.

4.  Мал аж ахуй, хүн амын байршил нутагшил харилцан адилгуй.

5.  Сүурин орон сууц, ахуй үйлчилгээний цэг салбар цөөн, эрүүл ахуй ариун цэврийн соёлын түвшин төдий л хангагдаагүй.

6.  Хүн амын зүйн үзүүлэлт—төрөлт, өвчлөл харьцангуй их, нас хүйсний бүрэлдэхүүн  харилцан адилгүй, өндөр настан болон хүүхдийн эзлэх хувийэ жин дийлэнхтэй.

7.  Мал аж ахүйн үйлдвэрлэлд механикжилт цахилгаанжилт бүрэн нэвтрээгүй, бат тогтвортой тэжээлийн ба материаллаг баазаар хангагдаагүй.

Дүрдсан эдгээр хүчин зүйл, онцлог нь орон нутаг газар зүйн бүс бүрт өөр өөр байдаг нь эмнэлэг үйлчилгээг түүнд зохицуулах өвөрмөц хандахыг шаарддаг билээ.

 Нэгдэлч малчид бригадын бага эмчийн салбараас эхлэн их эмчийн салбар, сум дундын эмнэлэг. аймаг, улсын нэгдсэн ба тусгай мэргэжлийн эмнэлэгт холбогдох эмнэлгийн тусламжийг шат дараалсан байдлаар авдаг онцлогтой.

Судалгаанаас үзэхэд хөдөөний хүн амын  дөнгөж 23,6 % нь төвлөрсөн суурины, 76,4 % нь төвлөрөөгүй сууринд оршиж байна. (1)

Эмнэлэг үйлчилгээний радиус ихээс болж төвлөрсөн бус суурины хүн амын эмнэлэгт узүүлэх нь  төвлөрсөн сууриныхаас 2 дахин бага байгаа билээ. Эмнэлэг үзүүлэлт цөөн байгаа нь хөдөөний хүн амын өвчлөл бага байгаад биш юм. Харин ч -хүн амын эмнэлэгт үзүүлэлт цөөнөөс болж өвчлөл бүрэн илрэхгүй өвчин даамжрах, архагших явдал их болно. Эмнэлэгт үзүүлэлтзэр илэрсэн өвчлөл хөдөөд 1000 хүн амд 611,7, эмгэгт байдал 687, урьдчилан сэргийлэх үзлэг ба эмнэлэгт ирэлтээр илэрсэн өвчлөл 1180,1 байгаа нь харьцангуй их юм. Манай орны нийт сум, суурин газарт их эмчийн салбар байгуулах нийгэм улс төрийн их ач холбогдолтой ажлыг өнгерсөн 5 жилд дуусгаснаар хөдөөний хүн ам их эмчийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан билээ. (2)

Сүүлийн жилүүдэд улсын төлөвлөгөөгөөр нэмэгдсэн эмнэлгийн цэг салбар, орны 80% нь хөдөө орон нүтагт байгүулагдан ажиллаж байна. Гэвч эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг хөдөөний хүн амд үлам ойртуулах, малчдын эмнэлэг үйлчилгээний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дүурэн хангахын тулд эмнэлэг үйлчилгээний зохион байгуулалт, арга хэлбэрийг боловсронгүй болгох, шаардагдах боловсон хүний ор тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, машин унаагаар хангах, барилга байгууламжийг барих, хэтийн чиглэл, хэрэгцээ, байршлыг зөв тогтоох нь чухал байна.

БНМАУ-ын байгаль цаг уурын янз бүрийн бүсэд бэлчээрийн мал аж ахуйн эрхэлдэг малчдын хөдөлмөр ахуйн нөхцөлийг сайжруулах асуудлаар судалгаа туршилтын ажил явуулах даалгаврын дагуу лам тусган газар, салбарын эрдэм шинжилгээний байгууллагууд оролдож байгааг оплоо. Судалгаа туршилтанд Говь-Алтай аймгийн Цогт Булганы Орхон, Өмнөговийн Ханхонгор, Хэнтий Дархан, Төв аймгийн Өндөрширээт сумд орж байгаа юм. Бид эдгээр сумдын малчдын эмнэлэг үйлчилгээний зарим үзүүлэлтийг судалсан юм.

Судалгааны зорилно нь: Малчдын эмнэлэг үйлчилгээний одоогийн байдлыг судлан анализ хийх, цаашид авах арга хэмжээний чиглэл, зохион байгуулалтын арга хэлбэрийг тодорхойлох, сумын эмнэлгийн үлгэр жишээ салбарын загвар боловсруулж бусад сумдад туршиж нэвтрүүлэх, малчдын өвчлөлийг судлан тогтоох, улмаар эрүүлжүүлэх арга хэмжээг авах явдал юм.

Эдгээр сумд аймгийн төвөөс харилцан адилгүй зайд оршиж байгаагийн зэрэгцээ айл өрх, суурь нь сумаасаа нилээд алслагдсан нь эмнэлэг үйлчилгээг зохион байгуулахад бэрхшээлтэй юм.

Хүн амын байршилтаас хамаарч эмнэлэг үйлчилгээний радиус харьцангуй ихтэй бөгөөд отор нүүдлийн үед бүр ч холдож байна.

Эдгээр суманд төрөлт харьцангуй өндөр, бүх хүн амд 16 хүртэлх насны хүүхэд тал хувийг нь эзэлж байна. Гэтэл сүүний газар байхгүй, ясли цэцэрлэг хүрэлцээгүй байна. Үүнээс үзэхэд эдгээр сумдын эмнэлгийн орны жилд ажилласан хоног нь харьцангуй олон, одоогийн ор нь хүрэлцээ муутай, түргэн турламжийн дуудлагын нилээд хувь нь алсын, амбулаторийн үзлэгт бага эмчийн үзлэгийн хувь 66,1 % байна. Эдгээр сумдад нэг их эмч ажиллаж байгаа ба эмнэлгийн үйлчилгээний машин, байшин барилга материаллаг бааз нь одоогийн шаардлага хангахгүй байна. Нэрлэлээр авч үзвэл амьсгалын дээд замын цочмог үрэвсэл, уушгины хатгалгаа, ходоодны ба элэг цөсний үрэвсэл зэрэг өвчнүүд зонхилж байна. Хүн амын өвчлөл үнэн хэрэгтээ өндөр байгаа боловч анхан шатны бичиг баримтыг бүртгэн хөтлөх явдал эдгээр сумдад хангалтгүй байгаагаас өвчлөл бага мэт харагдаж байна. Иймд өвчлөлийг судлан тогтоож түүнийг бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй.

ДҮГНЭЛТ. Эдгээр сумын эмнэлэг үйлчилгээг үлгэр жишээ болгож, туршилт судалгааны ажлыг үр дүнтэй явуулахын тулд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

1.   Сумын эмнэлгийн зохион байгуулалт, бүтэц, орон тоо, үйл ажиллагааг харуулсан загварыг зураглал, схем тооцоогоор хийж түүний дагуу туршин үр дүнг тооцох;

2.   Эдгээр сумын эмнэлгийн барилга, ясли цэцэрлэгийн комбинат, сүүний газар, эмийн сан, бригадын бага эмчийн салбарын барилга, цэг салбарыг улсын төлөвлөгөөгөөр туршилтын хугацаанд буй болгон барьж байгуулах;

3.   Шаардагдах мэргэжлийн орон тоо, эмнэлгийн ор, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, клиник лаборатори физик эмчилгээний цэгийг шинээр буй болгон ажиллуулах;

4.   Аймаг, улсын нэгдсэн ба тусгай мзргэжлийн больниц диспансеруудын үзлэгийн бригадыг эдгээр суманд ажиллуулж малчдад эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах, өвчлөлийг тогтоон эрүүлжүүлэх;

5.   Эмнэлгийн түргэн тусламжийн ба хөдөлгөөнт үйлчилгээг сайжруулж үр дүнг тооцох;

6.   Эмнэлгийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулж их эмч нарыг хос мэргэжил эзэмшүүлэх, эрдэм шинжилгээ практикийн хамтлаг байгуулан сэдэв, төлөвлөгөөтэй ажиллуулах;

7.   Эдгээр сумын хүн амын өвчлөлийг эмнэлэгт үзүүлэлтийн ба эмч нарын үзлэгийн материалаар судлан тогтоож бууруулах, эрүүлжүүлэх арга замыг тодорхойлох;

8.   Сумын эмнэлгийг үлгэр жишээч болгож малчдын эмнэлэг үйлчилгззг сайжруулахад сум нэгдэл, аймаг, улсын зүгээс авах арга хэмжээний төлөвлөгөө жагсаалт гаргаж, хамтын гзрээ үүргээр тооцож хэрэгжүүлэх;

9.     Судалгаа туршилтын ажлын үр дүнг бүс тус бүрийн бусад сумын эмнэлэгт шууд нэвтрүүлэх, ялангуяа эмнэлэг үйлчилгээний цагийн хуваарь, хөдөлмөр зохион байгуулалт, үзлэг эмчилгээ, хяналтын журам, эмнэлгийн орны төрөлжилт, анхан шатны бүртгэл хөтлөлт, өвчлөлийг бууруулах, эрүүлжүүлэх арга зам, ахуйн соёлжилт хоол тэжээлийн боловсроигуй горим, түргэн тусламжийн ба явуулын эмнэлэг үйлчилгээний үр дүн зэргийг судлан нэвтрүүлэхэд онцгой анхаарах юм,

Эмнэлэг үйлчилгээнд ЗХУ-ын ба социалист орны эмнэлгийн туршлага, анагаах ухаан ололт амжилтыг тууштай нэвтрүүлэх зэрэг болно.

Ном зүй

1. Ц. Мухар Автореферат диссертации 1977. 12.
2. МАХН-ын XVIII их хурлын материал. 1981. УБ.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 740
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК