Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 1(45)
БНМАУ дахь САЛЬМОНЕЛЛИЙН шалтгаан судлалын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Г. Үүжээ, Г. Пүрэв, Г.Санжмятав, С.Хишигт, Ч.Цэндээхүү

Улаанбаатар хотын ариун цэвэр халдвар судлалын станц

 

Сүүлийн 20 жилд сальмонеллийн өвчлөл газар сайгүй ихэссэний зэрэгцээгээр хүн (өвчтөн шинж тэмдэггүй халдвар хадгалагч), янз бүрийн амьтад, хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл зэрэг гадаад орчноос илрэх сальмонеллийн ийлдэс судлалын хүрээний тоо өсч байна.

Өнгөрсөн зууны сүүлчээр сальмонеллийн ийлдэс судлалын 10 орчим хүрээ мэдэгдэж байсан бол 1934- оны Кауффман-Уайтын олон улсын анхны схемд ийлдэс судлалын 44 хүрээ орж, 1958 онд 600, 1968 онд 1300, 1970 онд 1600 болон өсчээ. [1, 2]

Сальмонеллезын шалтгаан   судлалд   S. typhimurtum, S. choleraesuis, S. heldelberg, S. anatum, S.newport, S. mission, S.pamama зэрэг 20 орчим ийлдэс хүрээ зонхилж байна. [1—4]

Эдгээрийн дотроос сальмонелл тифимуриумээр үүсгэгдэх өвчлөлийн тоо түргэн хурдацтай өсч байгаа нь халдвар судлалын хувьд өөрийн онцлог жамтай, больницын дотсод халдварын үүсэлд тодорхой холбогдолтой байна.

1974 онд Баруун Герман, Итали, Хойт ба Төв Америкт сальмонелл тифимуриумийн 29 шинэ залгиур хүрээгээр больницын дотоод халдвар үүсч байсан нь дараахь онцлог чанартайг ДЭХБ-ын мэдээлэлд тодор-хойлсон байна. Үүнд:

1. Хавьтлын замаар зөвхөн хүмүүсийн дунд дэлгэрнэ.

2. Хүмүүст ялангуяа бага насны хүүхдэд онцгой халдварлах чанартай.

3.  Өвчлөлийн хүнд хэлбэрийг үүсгэдэг

4.  Антибиотикт дээд зэргийн тэсвэртэй [5]

ЗХУ-д сүүлийн жилүүдэд сальмонелл тифимуриумээр үүсгэгдсэн больницын дотоод халдвар үүсэх явдал өссөн байна. Зөвлөлтийн судлаачид больницын дотоод халдварын дэгдэлтийн үед ялгасан омгууд нь ихэнхдээ Феликс-Келлоугийн схемээр залгиур хүрээ тодорхойлогддоггүй, гадны хүчин зүйлийн нөлөөнд тэсвэртэй, гадаад орчинд удаан амьд байж чаддаг, хулгананд хоруу чанараар бага, хэрэглэгддэг дийлэнх нь олон антибиотикт тэсвэртэй байдаг гэж үзэж байна [2,4—6] Сальмонелл тифимуриумээр үүсгэгдсэн сальмонеллёзын халдвар судлалын онцлог нь энэ халдварын дамжих замд хүнсний бүтээгдэхүүн онцгой үүрэг гүйцэтгэдэггүй, харин хүүхдийн больниц, тасагт ариун цэвэр-эрүүл ахуйн таагүй нөхцөл бүрэлдэхэд ахуйн замаар болон тоо-соор дамжин дэлгэрэх үндэслэл байна гэж  зарим судлаачид үзжээ |б]

Халдварт өвчинтэй амжилттай тэмцэх нь халдвар судлалын судалгаа түүнд хийсэн боловсруулалтаас ихээхэн хамаардаг. Халдвар судлалын практикт хэрэглэж байгаа аргуудын дунд үүсгэгчийн залгиур хүрээг тодорхойлох явдал чухал ач холбогдолтой. Залгиур хүрээлэх арга нь ганц нэг өвчлөл ба дэгдэлтийн үед халдвар судлалын холбоог тогтоож өгдөг. Ялангуяа өвчлөл нь эмнэл зүйн олон янзын хэлбэрээр явагддаг олон өвчтөн халдвар хадгалагч болдог, байгальд үүсгэгч нь өргөн тархсан, халдвар судлалын боловсруулалт хийхэд түвэгтэй халдваруудын үед онцгой ач холбогдолтой болно.

Тийм төрлийн халдваруудад сальмонеллёз орох ба үүнээс нэгдүгээрт нь сальмонелл тифимуриумээр үүсгэгдсэн халдвар орно. [8]

Бидний судалгааны зорилго нь өөрийн оронд зонхилон тохиолдож байгаа сальмонелл, тэдгээрийн ийлдэс судлалын хүрээ, залгиур хүрээг тогтоон халдвар судлалын практик ажлыг боловсронгуй болгоход туслах, сальмонеллез өвчний оношлолтыг сайжруулах, ялгасан омтуудын биологийн зарим шинжийг судлах явдал байв.

Бид сальмонеллийг илрүүлэх, тархалтыг тогтоох шинжилгээг ний-тээр хэрэглэдэг ердийн шинжилгээний аргаар хийж, сальмонелл тифи-муриумийн зарим омгийг Москва хотын халдвар судлалын төв институтэд аваачин залгиур хүрээг нь олон улсын хүрээний залгиурын тусламжтайгаар Феликс—Келлоугийн аргаар, антибиотикт мэдрэг чанарыг нь дэс дараалсан шингэрүүлэлтийн аргаар тус тус тодорхойлов. (Хүснэгт 1, 2, 3, 4).

Хүснэгт 1-ээс үзэхэд 1973—1980 онд БНМАУ-д сальмонеллийн 14 ийлдэс судлалын хүрээ ялгажээ.

Хүснэгт -1-ээс үзэхэд 1973-1980 онд БНМАУ-д сальмонеллийн 14 ийлдэс судлалын хүрээ ялгажээ.

Хүснэгт 2-оос үзэхэд аймаг, хотуудын ялгасан сальмонеллийн ийлдэс судлалын хүрээний тоо харилцан адилгүй байна.

 

ДҮГНЭЛТ, 1973—1980 онд аймаг,   хотуудын   лабораторуудад 1,4 ийлдэс хүрээний сальмонелл ялгасан байна.

2.  Хүмүүсээс ихэнхдээ сальмонелл тифимуриум (72,9%) ялгарсан байна.

3.  S. typhimurtum -ийн омгууд дийлэнх антибиотикт 83,5—100% тэсвэртэй бийснаас   гадна стрептомицинд 100% тэсвэртэй байв.

Манайх  ялгасан S. typhimurtum  омгийн дийлэнх (84,3%) нь 26/2 с залгиур хүрээнд хамрагдаж байна.

Ном зүй

1.И. В. Шур, Заболевания сальмонеллёзной этиологии. М. 1970.
2.А. Ф. Блюгер, И. Н. Новицкий, 3. Ф. Теребкова. Сальмонеллез. Рига 1975.
3.В. А. Килессо, Е. И. Выдрина, и С. Щ. Рожнова Распространение отдель-ных серотипов салмонелл на ряде территорий Советского Союза. Актуальные воп-росы эпидемиологии. вып. 2. М. 1970. 129;
4.Н. И. Лебедез, Сальмонеллезы Минск.1980.
5.С. III. Рожнова. — Антибиотико-резистентность штаммов сальмонелл, вы-деленных при внутрибольничных вспышках сальмонеллезов. В кн Актуальные воп-, росы эпидемиологии и инфекционных болезней (сальмонеллезы) м. 1976;
6.Килессо В. А. Воронтынцева Н. В. Выдрина Е. И. Рожнова С. Ш. Тсле-жевская Э. А. Христюкине О. А. Рукина А. А. Некоторые аспекты внутриболь-ничного распространения сальмонеллезов. там же;
7.Л. В. Фелскова и др Особенности внутрибольничного сальмонеллёза у де-тей. Педиатрия, 1980, № 3. 62—63;
8.В. А. Килессо, Л. Ф. Колобовой в кн. Материалы Всесоюзного симпозиу-ма по фаготипированию возбудителей кишечных инфекции Тбилиси. 1968.
К ВОПРОСУ ИЗУЧЕНИЯ ИНФЕКЦИЙ САЛЬМОНЕЛЛЕЗНОЙ ЭТИОЛОГИИ В МНР\'
Г. Ужэ, Г. Пурев, Г. Санжмятав, С. Хишигт, Ч. Цэндэху.
В МНР в 1973—1980 годах выделено 14 серотипов сальмонелл. Среди них до 1980 года переобладало S. typhi(от 48% до 100%), а с 1980 года S. typhimurtum (72,9%).
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 440
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК