Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 1(45)
Монгол халиун бугын цусан эвэр, цусыг эмнэлгийн практикт нэвтрүүлэх судалгааны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

А. Ламжав, А. Өлзийхутаг

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

К вопросу изучения о внедрении в медицинскую практику препаратов из органов оленей, обитающих НА территории мнр

А. Ламжав А. Улзийхутаг

Авторами разработана технология производства препаратов пантокрина и паногематогена из пантов и крови оленей, обитающих в МНР, в условиях Уланбаторского фармацевтического завода. На основаниы данных бислогического и клинического исследозании эти препараты полностью внедрены в нашу медицинскую практику вместо импортируемых препаратов в течение 1963—1980 г.

Манай оронд бугын цусан эвэр, цусыг дээр үеэс эхлэн ардын эы-нэлэгт хэрэглэж ирсэн. ЗХУ-д халиун ба цоохор бугын цусаи эврийг биеийн ерөнхий байдлыг сайжруулах, мэдрэлийн ядаргаа, зүрхний булчин сулрах, даралт багадах зэрэгт хэрэглэдэг, [1]

Цусаар нь хүний цус төлжүүлэх пантогематоген хэмээх эмийг хийж өргөн хэрэглэж байгаа ба пантокрины биологийн идэвхт бодисыг судалсан билээ. [2] Мөн бугын цусан эвэр, пантокрииы биогений идэвх-жүүлэгчийн химийн найрлагыг электрофорез, хроматографаар судлахад 18 амин хүчил байгаа ба цусан эврийг тайрч авангуут хатаахгүйгээр найруулсан эмэнд уул хүчлүүд ихэнхдээ байдаг  байна [3]

Бугын аж ахуйгаас 1963—1980 онуудад авсан монгол халиун бугын хатаасаи ба хатаагаагүй цусан эврээр пантокрин, бугын цусаар пантогематоген хэмээх эмүүдийг хийж клиникт хэрэглэсэн нь үр дүнтэй болсон учир дотооддоо үйлдвэрлэж уул эмийг гадаадаас авах явдлыг бүрмөсөн зогсоосон байна.

ТУРШЛАГЫН ХЭСЭГ. 1. Пантокрин.

Бугын хатаасан цусан эврийг арьснаас нь салгаж, хөрөөдөж яс нунтаглагчаар жижиглэн хандлагч аппаратанд хийж 1 кг эвэрт 3,5 л 50 градусын цэвэр спирт ноогдохоор нэмж 48 цаг хандлаад шингзнийг авч, шаарыг 1 кг бүрт 3 л, 2,5 л, 50 градусын цэвэр спиртээр дахин 2 удаа хандалж шингэнийг юүлж 1 кг эврээс 9 л шингэн гарах хүртэл 50 градусын спирт нэмнэ. Дараа нь уургийг тунгаахын тулд хөргөгч ба зооринд 0°С-т 2—4 хоног байлган шүүж уураг байгаа эсэхийг Бангийн урвалаар шалгана. Хэрэв уураг байхгүй бол биологийн идэвхийг амьтан дээр туршиж тохируулна.

Пантогематоген. Бугын аж ахуйн тэжээмэл, бугын цусыг тусгай шприцээр судаснаас авч халуун цусыг цэвэр саванд хурдан юүлэх зуураа нөжрүүлэхгүйн тулд цэвэр модон савхаар 30—40 минут хөөс гарч хөртөл хутгаж, 2 давхар марлаар шүүж, гарсан шингэн цусыг 2 ца-гаас хэтрүүлэлгүй эм бэлдэхэд хэрэглэнэ. Мөн цусыг нөжрүүлэхгүйн тулд нимбэгний натрийн давсыг хэрэглэж болно. Дараа нь холигч саванд 35,5 кг сахарын шүүс, 6 л цэвэр спирт, 8 г ванилин (урьдчилж бага зэргийн спиртэнд уусгана) авч 5—10 минут хутгаж 56,5 кг шингэн цус нэмж дахин 15—20 минут хутгаж, 250—500 граммын шилэнд савлаж гаргана. Савлах шилийг угааж 115—120°С-т 45 минут ариутгах ба бөглөөний дор спиртээр норгосон тостой цаас тавьж үйсэн бөглөөний гаднаас хатуу лацыг хайлгаж битүү лацдана.

Бэлэн болсон шилтэй пантогематогеныг савтай бүлээн усанд тавьж 52—53°С-т 1 цаг 15 минут байлгаж ариутгана. Шилэн дотроо 52—53° С-т байгаа эсэхийг хянаж байх зорилгоор нэг шилтэй эмэн дотор халууны шил дүрж харьцуулан ажиглана. Сахарын шүүсийг бэлдэхийн тулд 66,6 кг элсэн сахар, 33,4 кг нэрмэл ус авч гүйцэд уустал буцалгаж хэдэн давхар марлиар шүүнэ.

Пантокрины биологийн идэвхийг шалгах. 180 мл пантокриныг авч колбонд хийж усан халаагуур дээр спиртийн 10 мл үлдтэл ширгээнэ. Хэт ширгэвэл усаар 20 мл болтол шингэрүүлиэ.

Үлдэгдлийг дан цаасаар шүүх ба тэр даруй насанд хүрсэн муур, туулайд туршина. Амьтан нь заавал эр, эм хоёр хос, бүгд 5-аас цөөнгүй, нэг бүр 2—25 кг хүндийн жинтэй байна. Наркозтой байгаа туршлагын амьтны нойрны тараагуур ба гүрээкий судсыг гаргаж, цусны даралтыг нойрны тараах судаснаас мөнгөн устай манометрээр дамжуулан эргэж буй кимографийн эргэлтийг зогсоолгүйгээр уул амьтны гүрээний хураагуур судсанд 2 мл экстракт тарьж даралтын бичилтийг ажиглана. Наркозыг амьтны 1 кг жинд 0,45 г мединалыг 20 мл ариутгасан нэрмэл ус буюу ариутгасан 0,9% натри хлоридын уусмалд найруулж муурын хэвлийн хөндийд, туулайн чихний хураагуур судсанд тарина.

Хэрэв экстрактыг уул хэмжээгээр туршлагын 5 амьтанд тарихад 3-аас дээшгүй амьтны цусны даралт нь ердийнхөөс 25%-иас багагүй хэмжзэгээр буурсан байвал уул пантокрины биологийн идэвх зохих хэмжээндээ байна гэж үзнэ.

ТАЙЛБАР. а) туршлагын туулайн цусны даралт багасахын зэрэгцээгээр зүрхний агшилтын давтамж нэмэгдэх ба цөөрч (вагус-пульс) болох юм. Даралтыг сайн ажиглана.

ПАНТОКРИНЫГ ШАЛГАХ. Үүкд: Туршлагын амьтаид био-идэвх шалгах туршлага хийгээд 10—15 минут болсиы дараа гүрээний хураагуур судсакд сульфат атропины 2 : 1000 харьцааны уусмалаас 2 мл-ыг тарьж, цусны даралтыг кимографын туузанд бичнэ. 10—20 минутын дараа кимографыг зогсоолгүйгээр мөн гүрээний судсанд шинжилж буй пантокрины экстракт 2 мл тарьж цусны даралтын бичилтийг үргэлжлүүлнэ. Атропин тарьсан амьтанд пантокрин тарихад цусны даралт буухгүй хэвзэр үлдэх ба зүрхний агшилт ихсэж багадахгүй. Харин спермин миол, простатокрин зэргийг атропинжуулсан амьтанд тарихад цусны даралт буурна.

ПАНЮКРИНЫ СПИРТИИН ХЭМЖЭЭГ ТОДОРХОИЛОХ. 50 мл пантокриныг 100 мл багтаамжтай колбонд хийж кэрмэл ус нэмж, фенолфталейн дусааж, 0,1 Н. хахуун натриар ягаан өнгөтэй болтол дусааж саармагжуулаад усыг зураасанд хүртэл нэмнэ. Дараа нь хөргөгч залгаж усан халаагуур дээр 50 мл шингэн гартал нзрээд нэрмэлийг 15°С-т хүртэл хөргөж, 50 мл-ыг заасан зураасанд хүртэл ус нэмж сайн зайлж хувийн жинг 15°С-т пикнометрэзр хэмжиж хүснэгтээс градусын хэмжээ тогтооно. Спиртийн хэмжээ 48—52% байх ёстой.

ХҮНД МЕТАЛЛ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАХ. 10 мл пантокриныг 10% давсны хүчлийн 1 мл уусмалаар хүчиллэг болгож 50°С хүр-тэл халаагаад 10 мл ус нэмж хүхэр устөрөгч , 5—8 мл-ийг шингээиэ. Хүнд металл байвал харлаж булингартах ба хар тундас үүснэ.

УУРАГ ШАЛГАХ. 2 мл пантокриныг 1 мл ацетатын буфер 1 мл 1 н. цууны хүчил, 1 мл 1 н. хахуун натритай нийлүүлж холимгийг 2 минутаас илүүгүй буцалгана. Уураг байхгүй бол уусмал булингартаж тундас үүсэхгүй хэвээр үлдэнэ.

КЛИНИКИЙН АЖИГЛАЛТ. Пантокриныг Улсын клиникийн төв эмнэлэгт хатгалгаа өвчнөөр өвдөөд эдгэрч байсан 30—40 насны эрзгтэй 22, эмэгтэй 12 бүгд 34 хүнд 30—35 дуслаар өдөрт 2—3 удаа 14 хоног уулгахад, нөгөө жишиж  авсан адил насны  хатгалгаа  тусаад эдгэрч байсан 34 хүнээс илүү амархан,  тухайлбал  3—5  хоног дээрээ толгой . өвдөх, бие сулрах,  хөлрөх ядрах байдал нь арилж биеийн байдал нь эрс хөнгөрч байгаа нь ажиглагдав.

Пантогематогенийг 16—25 насны хоёрдогч цус багадалтай эрэгтэй 12, эмэгтэй 13, бүгд 25 өвчтөнд өдөрт цайны халбагаар 3 удаа нийтдээ 24 хоног уулгав. Уул өвчтөнүүдийн цусны төлжилтийг долоон хоног тутам шалган үзэхэд 2-р долоо хоногоос эхлэн цусны төлжилтөнд мэдэгдэхүйц өөрчлөлт илэрч байв. Тухайлбал цусны улаан, цагаан бөөм хэвийн хэмжээ рүү ойртож, улаан цогцын тунах хурд удааширч хэвийн байдалд орж байв.

ХЭРЭГЛЭХ АРГА. Хүний бие мах бодын ерөнхий байдал сулрах, мэдрэл ядрах, зүрхний булчин сулрах, цусны даралт багадах үед 20—25 дуслаар өдөрт 2 удаа хоолноос 30 минутын өмнө устай хольж ууна. Нэг курс эмчилгээ нь 12—17 хоног байх ба хооронд нь 7—10 хоног завсарлаж нийтдээ 2—3 курс эмчилгээ хийнэ. Пантогематогеныг цус багадсан өвчтөнд хоолны халбагаар өдөрт 3 удаа уулгана. Сайн таг-лаж сэрүүн газар хадгална. (Хугацаа 3 жил).

ДҮГНЭЛТ. 1. Бугын цусан эвэр, цусаар хийсэн бэлдмэлүүдийн биологийн идэвх нь эм зүйн заалт шаардлагыг бүрэн хангаж байна.

2.  Бугын цусан эвэр, цусаар хийсэн бэлдмэлүүдийн биологийн идэвх сайн байгаа нь уул бэлдмэлийн техник, технологийн асуудал зөв болохыг нотолж байна.

3.  Бугын цусан эвэр, цусаар хийсэн бэлдмэлүүд нь биеийн эсэргүүцлийг сайжруулах, ядаргааг сэргээх, цус төлжүүлэх нөлөөтэй байна.

4.  Бугын цусан эврээр пантокрин, цусаар пантогематоген хэмээх бэлдмэлүүдийг өөрийн орны нөхцөлд өвөрмөц технологоор бэлтгэж эмчилгээнд хэрэглэх асуудлыг бүрмөсөн шийдвэрлэж, импортыг зогсоов.

 

Ном зүй

1. М. Машковский, Лекарственные средства М 1978
2. С.Г. Гасанов, В. И. Трубников и др. „Совершенствование методов контроля качества спленина и пантокрина\" Фармация, 1981, 14, 39.
3. А. Б. Салаев, Г. С. Катруха, В. Ф. Кривцов, А. С. Теви, 06 обучении и развитии производительных си^т горного Алтая, Горно.Алтайск, 1961.
4. Пантокринийг үйлдвэрлэх технолог. УБ. 1964.
5. Пантокрины улсын стандарт УСТ № -572—77
6. Л. С. Казарновский, В. Н. Солонько, Л. А. Шинянский, Медпром. СССР. 1960. 5, 34.
7. В. А. Гуров Производство органопрепаратов М. 1968, 168.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2494
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК