Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 1(45)
Өндөр уулын бүсийн оршин суугчдад туссан Уушгины хурц хатгалгаа өвчний клиник Явцын онцлог
( Судалгааны өгүүлэл )

А. Өлзийхутаг, Л. Чагнижав

Анагаах ухданы дээд сургууль

 
Абстракт

ОСОБЕННОСТЬ ТЕЧЕНИЯ ПНЕВМОНИИ, В ВЫСОКОГОРНЫХ УСЛОВИЯХ

А. Улзайхутаг, Л. Чагнижав

Авторами были. изучены особенности течения пневмонии у коренных жителей высокогорья Гоби-Алтая. Под наблюдением находились 20 больных с долевой пнев-менией в возрасте от 20 до 45 лет. Для сравнения результатов проведено наблю-дение 20 больных из низменной местности (г. Сухэ-Батор)

Результаты настояшей работы показывают, что обвдее клиническое выздоров-ление от пневмонии наступает у высокогорцев при 2.1—28 дневном лечении, а у болъных из низменной : местности при 14—16 дневном лечении.

Өндөр уулын физик газар зүй, уур амьсгалын онцлог, тухайлбал хүчилтөрөгчийн сийрэгжил, хүйтэн агаар, хүчтэй салхи, хэт ягаан туяа, соронзон ба цахилгаан цэнэгийн байдал зэрэг нь хүний физиологийн ялангуяа уушги зүрхний үйл ажиллагаанд тодорхой чиглэлийн нөлөө үзүүлдэг болохыг судалгаа гэрчилж байна (1—4, 9—11).

Өндөр уулын нөхцөлд туссан уушги, зүрхний өвчний клиник явц нь нам дор газрын өвчний байдлаас өөр байгаа тухай олон бус боловч судалгаа сүүлийн жилүүдэд гарч байна (2,5—8). Иймээс бид өндөр уулын бүсэнд тогтхмол оршин суугчдад туссан уушгины хурц хатгалгаа өвчний клиник явцыг  судлах зорилт тавилаа.

СУДАЛГААНЫ МАТЕРИАЛ АРГА ЗҮЙ. Энэхүү ажлыг далайн түвшнээс 2300 метрт өргөгдсөн Говь-Алтай аймгийн төвд болон жиших зорилгоор 800 метрт өргөгдсөн Сэлэнгэ аймагт тус тус гүйцэтгэв. Ажиглалт явуулахын тулд 2 бүлэг тус бүрт хорь хорин хүн хамруулав. Үүнд уушгины аль нэгэн дэлбэнг бүрэн хамарсан хурц хатталгаатай 20—45 насны эрэгтэй эмэгтэй хүмүүсийг сонгон авлаа.

Ажиглалтанд авсан хүмүүс нь бүгд тэр нутагтаа 10-аас доошгүй жил амьдарсан хүмүүс байсан учир уугуул нутгийн иргэд гэж үзэх боломжтой байлаа. Хурц хатгалгаа өвчний үед тохиолдох клиник үндсэн шинж тэмдэг болон гадаад амьсгальш зарим үзүүлэлтэд илрэх .өөрчлөлт бүрэн арилах хүртэлх хугацаанд нь бүх өвчтөнөө ажиглав. Дэлбэн хамарсан хурц хатгалгаатай болохыг клиник шинжээс гадна рентгенээр бүрэн тодруулав. Бүх өвчтөнд өөр хавсарсан тодорхой өвчин байгаагүй.

Судалгаанд хамрагдсан бүх хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлж өвчний динамикийг клиник шинжийн хувьд өдөр тутам, лабораторын шинжилгээг 7 хоногоор хянав. Эмчилгээнд пенициллин дунджаар 25000 нэг-жээр 4 цагийн зайтай, стрептомицин 500000 нэгжээр 2 удаа өвчний гол зовиур арилтал нь өндөр уулын бүсийн хүмүүст 16—18 хоног, нам уулын бүсийн хүмүүст 12—14 хоног хэрэглэснээс гадна тухайн үеийн шаардлагын дагуу шинж тэмдгийн эмчилгээ хийв.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН. Өндөр уулын бүсийн өвчтөнийг өвчлөлийн эхний хоногт хэвтүүлсэн бөгөөд нам дор бүсийн өвчтөнийг эхний 3 хоногт нь хэвтүүлэв.

Хоёр бүлгийн хүмүүсийн дунд илэрсэн клиник шинж тэмдгийг өдөр бүхэн шалгаж бүрэн арилгах хугацааг 1 дүгээр хүснэгтэнд абсолют тоо-гоор нарийн тодорхой харуулав.

Хүснэгтээс үзэхэд өндөр уулын бүсийн хүмүүст хурц хатгалгаа өвчин хүнд явитай байгаа нь тодорхой байлаа. Тухайлбал өндөр уулын бүсийн хүмүүст тусаж буй хатгалгааны үед халуурах хугацаа ихэнх хүмүүст 4—6 хоног цаашилбал 7 хоног үргэлжилж байхад нам уулын ихэнх хүмүүст эхний 3 хоногт, цаашилбал цөөнх хэсэгт 4—6 хоногт үргэл-жилж байгаагаас гадна халууны түвшин ч өндөр уулын хүмүүст илүү их байгаа ханиалгах цусархаг цэр гаргах нь өндөр уулсын хүмүүсийн дунд олонтоо тохиолдохоос гадна ихэнх тохиолдолд эхний 4—6 хоног үргэлжиж байгаа бөгөөд цөөвтөр тохиолдолд 7 хоног үргэлжилж байна. Гэтэл нам уулын бүсийн хүмүүст энэ үзэгдэл арай цөөн тоотойгоос гадна ихэнх тохиолдолд эхний 3 хоног, цөөвтөр тохиолдолд 4—6 хоногт бүрэн арилж байна. Амьсгаадах ба хөхрөх шинж өндөр уулын бүсийн хатгал-гаатай хүмүүсийн дунд ихэнх тохиолдолд 10—12 хоног үргэлжилж, цөөв-төр тохиолдолд эхний 7 хоногт арилж байка. Зарим тохиолдолд 16—18 хоног   амьсгаадах хэвээр   байна.   Нам   уулын   бүсийн хатгалгаатай хүмүүст амьсгаадах ба хөхрөх шинж ихэнх тохиолдолд эхний 3 хоногт цөөвтөр тохиолдолд эхний 7 хоногт арилж байна. Уушгины дүлий чимээ болон бронхийн амьсгал сонсогдохгүй болох нь өндөр уулын бүсийн хатгалгаатай хүмүүст ихэнх тохиолдолд эхний 16—18 хоногт, нам уулын бүсэнд 10—12 дахь хоногт тус тус илэрч байна. Алевеолын ширүүн амьсгал өндөр уулын бүсийн хатгалгаатай хүнд ихэнх тохиолдолд 25—27 дахь хоногт нам уулын бүсэнд 13—15 хоногт хүртэл үргэлжилж байна. Зүрх судасны талаас гарсан өөрчлөлт судасны лугшилт хэвийн хэмжээнд орох нь өндөр уулын бүсийнхэнд ихэнх тохиолдолд 10—12 хоногт нам уулынханд 7—9 хоногт, зүрхний авиа тод болох нь ихэнх тохиолдолд өндөр уулынханд 13—15 хоногт, нам уулынханд 7—9 хоногт, артерийн даралт хэвийн хэмжээнд орох нь ихэнх тохиолдолд өндөр уулын бүсийнхэнд 22—24 хоногт нам уулын бүсийнхэнд 16—18 хоногт тус тус ажит-лагдав. Цусны шинжилгээнд улаан бөөмийн тунах хурд хэвийн хэмжээнд орох, цагаан бөөмийн тоо цөөрч хэвийн болох, цусны уурагны бүтцийн харьцаа хямрал хэвийн болох зэрэг нь ихэнх тохиолдолд өндөр уулынханд 19—21 хоногт, нам уулынханд 13—15 хоногт ажиглагдав.

Хүснэгт 2-оос үзэхэд уушгины хурц хатгалгаа өвчнөөр өвчилсөн хүмүүсийн уушгины гадаад амьсгалын үйл ажиллагааны зарим үзүүлэлт нэг минутын амьсгалын тоо—(АТ) уушгины амьдрэлын багтаамжийн байвал зохих хэмжээнд харьцуулсан хувь (УАБ) уушгины амьдралын багтаамжийн үлээлт байвал зохих хэмжээнд харьцуулсан хувь (УАБҮ) уушгины максимал агааржилт байвал зохих хэмжээнд харьцуулсан хувь (УМА) амьсгалын минутын эзэлхүүн (л) минутаар (АМЭ) зэрэг нь өндөр уулын нөхцөлд уул өвчин туссанаас хойш эдгэрэлтийн 4 дэх долоо хоногт хэвийн хэмжээнд орж байхад нам уулын бүсийн нөхцөлд бол 3 дахь долоо хоногтоо хэвийн хэмжээнд бүрэн орсон байдал харагдаж байна.

Хүснэгтээс үзэхэд уушгины дэлбэн хамарсан хурц хатгалгааны рентгений өтгөн сүүдэр ихэнх тохиолдолд өндөр уулын бүсийнхэнд өвчлөлийн 3 долоо хоногийн эцэст арилж байхад нам уулын бүсийнхэнд 14 дахь хоногтоо арилжээ. Уушгины угийн өтгөн зураглал ихэнх тохиолдолд өндөр уулын бүсийнхэнд өвчлөлийн 28 дахь долоо хоногт, нам уулын бүсийнхэнд 14 долоо хоногт арилж байв. Гэтэл уушгины зураглал ихсэх шикж ихэнх тохиолдолд өндөр уулын бүсийнхэнд 28 хоногийн дараа, нам уулын бүсийнхэнд 21 хоногийн дараа арилж байгаа байдал ажиглагдсан боловч уушгины зураглал өвчлөл эхэлснээс хойш 5 дахь долоо хоногийн дараа их хэвээрээ үлдэх тохиолдолд өндөр уулын бүсэд нилээд байв.

Бидний ажиглалтын үр дүнд мэдэгдсэн эдгээр байдал нь уушгины хурц хатгалгаа өвчин өндөр уулын бүсийн оршин суугчдад, тусахдаа нам уулын болон тэгш нам газрын хүмүүсийнхтэй адил үндсэн шинж тэмдгүүдээр илрэх боловч явц нь удаашралтай илүү хүнд хэлбэртэй илэрч байгааг харуулав. Өндөр уулын бүсэнд өвчлөгсөд нь нам газрынхаас дунджаар даруй 10 хоногийн хожуу бүрэн эдгэрэлтэнд шилжиж байна. Бронхий спазм бурэн арилах, уушгины зураглал хэвийн болох хугацаа өвчилснөөс хойш 5 долоо хоног хүртэл үргэлжлэх нь өндөр уулын бүсэд нилээд хэмжээтэй байна.

Иймээс уушгины хатгалгаа өвчтэй хүмүүсийг стационарт эмчлэх дундаж ор хоног газар орны онцлог, цаг агаараас хамаарч харилцан адилгүй байх төлөвтэй байна. Энэ асуудлыг зөв боловсруулах нь уул өвчнийг архаг хэлбэрт шилжихээс урьдчилаи сэргийлэхийн үндэс болох ёстой.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 471
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК