Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 1(45)
Бамбалзуурын шивлээд хийсэн фитохимийн судалгааны дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Л. Мягмар, С.Сандаг

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

НЕКОТОРЫЕ РЕЗУЛЬТАТЫ ФИТОХИМИЧЕСКОГО изучения ХВОЩА ПОЛЕВОГО ПРОИЗРАСТАЮЩЕГО В МНР.

Л. Мягмар,   С. Сандаг

В. результате качественного фитохимического исследования, надземной части хвоща полевого, произрастающего на нашей территории, установлено наличие фла-ваноидов, белков, сапонинов, дубильных веществ. Методом хроматографии на бумаге в системах растворителей, в изучаемом виде хвоща обнаружено 6—7 веществ флавоноидной природы.

Бид ардын болон шинжлэх ухааны эмнэлэгт шээс туух эм болгон өргөн хэрэглэж байгаа, манай оронд түгээмэл ургадаг бамбалзуурын шивлээд (Еquisetum atvense L.) химийн шинжилгээ явуулж эмийн бэлдмэл болгон ашиглах зорилгоор судалгаа хийж байна.

Бамбалзуурын шивлээ тус орны Хэнтий, Хөвсгөл, Монгол-дагуур, Монгол, Дундад Халх,. Дорнод-Монгол, Их иууруудын хотгор, Зүүн гарын говь зэрэг мужийн гол, мөрөн нуурын эрэг шугуй, нуга, голын хаялга, чийгэрхэг газраар тархан ургасан байдаг [1—2]

Бамбалзуурын шивлээн газрын дээрх хэсэгт сапонин, витамин С, каротин, органик хүчлүүд, аргаах бодис, алкалоид, уураг, үнслэг бодисын найрлаганд 10—25% хүртэл давс, түүний 80%-цахиурын хүчил, 10% кальци, кали, тоосондоо 38%-ийн тос, флавокоид агуулдаг байна.

Сүүлиии үед шивлээд химиин кариин судалгаа хииж өвслөг хэсэгт
апигенин, сапонаретин, кверцетин, изокверцитарин, кемпферол зэрэг
флавонт нзгдэл агуулж байгааг тодорхойлсон байна [8].

Шинжилгээний дээжинд 1974, 1980 оны 7-р сард Богд уулын Зайсангийн амнаас цуглуулж хатаасан 7%-ийн чийглэгтэй өвсийг авав.

ТУРШЛАГЫН ХЭСЭГ. 1. Алкалоидыг илрүүлэх шинжилгээ. Ургамлын түүхий эдэд давс хэлбэрээр байгаа алкалоидыг аммиакаар үйлчилж суурь байдалд оруулаад дараа нь органик уусгагчаар ялган авах А. И. Баньковсккйн аргыт ашиглаж органик уусагчид хлорформыг хэрэглэв. Энэ аргаар ялгамал бэлтгэсний дараа уусгагчийг ууршуулж үлдэгдлийг усанд уусган алкалоидыг тундасжуулан таних урвалжуудын тусламжтайгаар урвал хийхэд бүгдэд урвал өгөөгүй.

2.  Сапонин илрүүлэх шинжилгээ. 1 гр хатаасан өвсийг 100 мл хлорформоор хандлан шүүгээд шүүдэст Либерман-Бурхардын урвал тавихад тодорхой урвал өгч байв. Мөн ургамлын 2% усан уусмалыг хүчтэй сэгсрэхэд үүссэн хөөсний тогтвор 60 минут арилахгүй хэвээр хадгалагдаж сапонинтой болохыг илэрхийлж байв.

3.  Аргаах бодисыг илрүүлэх шинжилгээ. ЗХУ-ын фармакопейн аргыг хэрэглэж 2 гр жижиглэсэн ургамлыг 50 мл халуун усанд хийж идээшмэл бэлтгэж шүүгээд аргаах бодис тодорхойлох урвалууд тавьж үзэхэд аль алинд нь урвал өгч аргаах бодистой болохыг илэрхийлэв.

4.  Уургийн бодис илрүүлзх шинжилгээ. Уургийг тодорхойлохдоо өвснөөс 30% этанол, 5% №ОН уусмалаар ялгамал бэлтгэж Биуретов, Нингидрин, Ксантопротейны урвалуудаар туршихад бүгдэд зохих урвал өгсөн.

5.  Флавоноидыг илрүүлэх шинжилгээ. 5 г жижиглэсэн өвсийг 100 мл метанолоор 2 хоног хандалж шүүгээд, метанолын ялгамал гар-ган авч ууршуулаад дараа нь үлдэгдлийг халуун усанд уусган ногоон мөхлөг бусад дагалдах бодисоос хлорформоор цэвэрлэж флавоноид ил-рүүлэх цианидины урвал тавьж үзэхэд улаан шар өнгө өгсөн ба 5% ЫаОН 1% Ма2С03-усан уусмалуудад тод шар өнгөтэй урвал өгч флавоноидтой болохыг илэрхийлж байлаа.

6.  Каротиныг тодорхойлох шинжилгээ. Нунтагласан 2 г өвсийг 1 г магнийн исэл, 1 г усгүй сульфат натритай хольж нунтаглаад, адил хэмжээтэй магнийн исэл, сульфат натри хольж урьдчилан бэлтгэсэн баганцар руу хийж петролеины эфирээр каротиныг ялгаруулан уусган авч Спектроник—600Е маркийн спектрофометрээр (436 μт/-д 0,072%-ын бихромат калийн стандарт уусмалтай харьцуулан каротины хэмжээг то-дорхойлоход 40,8 мг% байлаа.

Бамбалзуурын шивлээд химийн чанарын шинжилгээ хийж сапонин, аргаах бодис, уураг, флаваноид, каротин зэрэг нэгдэл байгааг тодорхойллоо.

Бидний илрүүлсэн биологийн идэвхт бодисуудын дотроос флавонт нэгдлүүд нилээд хэмжээтэй агуулагдаж байгаа нь тодорлоо.

Орчин үед эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа флавонт нэгдлүүдийн чанар бүрэлдэхүүнийг тодорхойлохын тулд шинжилгээг гүнзгийрүүлэн хийв.

Бид эхлээд энэ ургамлын өвснөөс А. И. Сырчика, М. Г. Воронков нарын аргаар нийлбэр флавоноидыг ялгаж авсан болно.

40 г хатаасан евс авч метанолоор 2 хоног хандалж усанд уусгаж ногоон мөхлөгөөс салгав.

Флавоноидын усан ялгамлыг диэтилийн эфир, этилацетат, метанол, петролейны эфир, хлорформ зэрэг органик уусгагчаар үйлчилж ялгамал тус бүрд өсгөх цаасан хроматографын аргаар янз бүрийн уусгагч системд туршихад хамгийн тохиромжтой нь 30%-ийн цууны хүчил байлаа.

Хроматографын шинжилгээнд FN № 4 маркийн цаас, 1% хлор алюмины спиртийн уусмалыг тодруулагч болгон ашиглав.

Хроматографын судалгаанаас үзэхэд петролейны эфир, хлорформын ялгамалд флавоноид нэгдлүүдэд хамаарагдах бодис илрээгүй, этилацетат, диэтилын эфирийн ялгамалд 6—7 төрлийн флавоноидын шинж чанар бүхий бодис илрүүллээ.

ДҮГНЭЛТ. 1. Бамбалзуурын шивлээ өвсөнд фитохимийн чанарын зарим шинжилгээгээр биологийн кдэвхт флавоноид, уураг сапонин, каротин, аргаах бодистой болохыг илрүүллээ.

2. Шивлээг флавоноидын цаасан хроматографын аргаар судалж түүнд 6- 7 төрлнйн флавонын шинж бүхий бодис байгааг илрүүлэв.

 

Ном зүй

1. В. И. Грубов. Конспект флогы МНР. 1955.
2. А. Ф. Гаммерман. Курс фармакогнозии 1967. 407.
3. Д. С. Ивашин, 3. Ф. Катин. Лекарственные растения Украины 1972, 297
4. Н. Г. Ковалева. Лечение- растениями. 1971. 244.
5. А. Д. Турова. Лекарственные растения СССР и их прнменение 1974. 375.
6. С. Шатар. Монгол орны эфирийн тост аргаах бодистой ургамал 1966. 16.
7. М. Д. Шупинская. Учебник фармакогнозии 1956. 233.
8. А. И. Сырчина. М. Г. Воронков Химия природных соединений
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 564
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК