Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 4(85)
Шүдний хатуу эдийг судалгаанд бэлтгэх арга
( Судалгааны өгүүлэл )

Н.Даваасүрэн, Ц.Норовпил, М.Юндэн

 

Хүний шүд дотоод давхраат бүтцээрээ өөр хоорондоо нилээд бат бөх холбогдсон паалан ба тугалмайн хатуу эдээс тогтоно. Шүдний паалан ба туралмайн эд химийн найрлагаараа нилээд ялгаатай. Паалантай эдэд органик бодис 1,2%, эрдэс бодис 96%, ус 3,8% байхад тугалмай эд органик бодис 27,1%, эрдэс бодис 66,8%, ус 6,1% байдгийг судалж тогтоожээ.

Эдгээр хатуу эдийн химийн найрлага агуулгаараа ялгаатай байдгаас болж тэдгээрийн физик ба химийн шинж чанарууд \хатуу чанар, нягт, температурын нөлөөгөөр тэлэх ба агших чанар, бодисын солилцоо хийх уусах гэх мэт\ харилцан адилгүй байдаг. Тиймээс шүдний хатуу эдийн өвчлөлийн шалтгаан, ялангуяа шүд цоорох өвчний үүсэх түүнээс урьдчилан сэргийлэх аргыг эрж хайх явдалд паалан ба тугалмай эд тус бүрийн судалгаа зайлшгүй шаардлагатай болдог.

Үүний тулд пааланг тугалмай эдээс аль болох цэврээр салгах арга хэрэгтэй.

Гадаадын судлаачид шүдний паалан ба тугалмай эдийн судалгааг яв0уулахад тэдгээрийн шинж чанарын олон талын ялгааг ашиглан янз бүрийн аргыг хэрэглэж ирсэн байна. Судалгааны эхний үед шүдийг өрөмдөж \3\ паалан ба тугалмай эдийн дээж авч химийн найрлагын ялгаатай байдлаас болж температурын ялгаа \халаах, хөргөөх\- өөр хатуу эдүүдийн тэлэх ба  агших коэффициентын ялгааг ашиглаж паалан ба тугалмай эдийн хоорондын холбоог сулруулж \4,5,6\ салгаж авч тус тусын судалгаа явуулжээ.

Мөн шүдний паалан ба тугалмай эдийн нягтын \2,95 ба 2,25г\см3\ ялгааг ашиглан эдгээрийн дундаж нягт \2,5г\см3\ бүхий уусмалд шүдний тодорхой хэмжээтэй жижиг хэсгүүдийг хийж, хатуу эдийг салгаж \2,3\ тус тусыг судалгааг явуулж байна. Шүдний хатуу эд тус бүрийг судлахад өмнө хэрэглэж ирсэн болон бидний боловсруулсан аргуудын үе шатыг харьцуулан үзэж шүдийг судалгааны зорилгод тохируулан боловсруулж пааланг тугалмай эдээс салгах хэд хэдэн арга байж болохыг 1-р зурагаар үзүүлэв. 

  1. Шүдний хуурай хатуу эдийн паалан ба тугалмай эдийн найрлагад органик ба эрдэс бодисын нийлбэр хэмжээг, мөн макро-микроэлементүүдийн агуулгыг тодорхойлход “а” бүдүүвчийг
  2. Шүдний хатуу эдийн \паалан ба тугалмай эд\ үнсэнд макро-микро-элементийн агуулгыг тодорхойлход “б” бүдүүвчийг
  3. Шүдний хатуу эдийн чийг, органик ба эрдэс бодисын нийлбэр хэмжээ, макро, микро-элементүүдийн агуулгыг тодорхойлход “в” бүдүүвчийг тус тус ашиглана.

Ном зүй

1. Боровский Е.В.Кариес зубов. 1979
2. Бегельман И.А.Бугаев М.Г.Стоматология 1966
3. Леоньтев В.К.Стамотология 1967
4. Морзова Р.П.Укр.биохимия. ж 1965
5. Ойвон И.А.Пат физиология 1960
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 670
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК