Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 4(85)
Элэгний сорвижил \циррозын\ өвчний лабораторийн шинж тэмдэгүүд
( Судалгааны өгүүлэл )

Ц.Ишханд Б.Рагчаа

 

Элэгний сорвижлийн лабораторийн шинж тэмдгийг бид клиник лабораторийн шинжилгээний биохимийн, иммунологийн шинж тэмдэгүүд гэж хувааж үздэг.

Бид элэгний сорвижилоор өвдсөн 100 өвчитний клиникийн ерөнхий ба биохимийн шинжилгээний дүнгийн шинж тэмдгүүдийг эмч нарт танилцуулах зорилго тавив.

2  Мэргэжлийн хувьд албан хаагч 29,  гэрийн ажилтай 26, тэтгэвэрийн 15, малчин 11, ажилчин 8, тахир дутуу 7, эмнэлэгийн ажилтай .

3-р улиралд 30, 4-р улиралд 17 тус тус иржээ.

20 хүртэл хоног хэвтсэн өвчтөн 40

30 хүртэл хоног хэвтсэн өвчтөн 47

40 хүртэл хоног хэвтсэн өвчтөн 11

50 хүртэл хоног хэвтсэн өвчтөн 2

байсан байна.

  1. Субъектив зовиураас элэг өвдөх нь 66, бие сулрах нь 65, гэдэс дүүрэх 56, эцэж турах \жин буурах\ 38, хамраас цус гоожих 31, хоолонд дургүй болох шинж 24 өвчтөнд тус тус илэрчээ.
  2. 100 өвчтөнөөс 73 нь буюу элэгний хавдар шүүгдэгч нянгийн цочмог үрэвслээр 5 жил өвдсөн 17, 10-15 жилийн өмнө өвдсөн 20, 15-20 жилийн өмнө өвдсөн 36 байгаагаас үзэхэд элэгний сорвижил нь шүүгдэгч нянгийн үүсэлтэй элэгний цочмог үрэвсэлтэй холбоотой нь харагдаж байна.
  3. Объектив шинжүүдээс арьс харлах 86, судсан толбо 52, гарын алга улайх 52, шүд шарлах 37, арьс шарлах 28, асцит 33, венийн судас тэлэгдэх нь 23 өвчтөнд тус тус тохиолджээ.
  4. Элэг тэмтрэх шинж 64%, элэг хатуурах 44%, элэг өвчтэй байх нь 41%, дэлүү томрох 21%-д тус тус тодорхойлогджээ.

Цусны ерөнхий шижилгээний талаас доор дурдсан шинжүүд илэрсэн.

а\ Гемоглобины хэмжээ 62 өвчтөнд буурсан байв. Үүнээс үзэхэд улаан эсийн тоо цөөрч, өнгө илтгэгч буурч, цус багасах шинж үзэгдэв. Гэвч лаборант нар улаан эс тоолох, өнгө илтгэгч тодорхойлох нь сүүлийн 10 жил орхигдсон байна.

б\ Улаан эсийн тунадас 65 өвчтөнд хэвийн хэмжээнээс дээш болсон байв. СОЭ өндөр болох олон шалтгаантай боловч элэгний сорвижилийн үед уургийн солилцоо алдагдаж цусанд альбумин бусад уураг багассантай холбоотой байдаг байна.

в\ Цагаан эсийн буурах шинж 55 хүнд тохиолджээ.

г\ Цагаан эсүүдийн дүрсүүдийн талаас хэсэг бөөмт цөөрөх шинж 41 өвчтөнд, хэвийн 39 хүнд, савхан бөөмт багасах нь 31 өвчтөнд, хэвийн 33 өвчтөнд, ихсэх нь 12 өвчтөнд тус тус тохиолджээ. Эозинофил буурсан 17, ихэссэн 10, хэвийн 17 байжээ.

д\ Альф глобулин 52 өвчтөнд их, 35 өвчтөнд хэвийн, 13 өвчтөнд хийгдээгүй байв. Бетта глобулин 65 өвчтөнд их, 37 өвчтөнд хэвийн хэмжээтэй, гамма глобулин  60 өвчтөнд их, 33 өвчтөнд хэвийн хэмжээтэй байжээ.

е\ холестрин цусанд 46 өвчтөнд хэвийн 8 хүнд их байжээ. Ерөнхий липид 58 өвчтөнд хэвийн, 9 өвчтөнд их, 6 өвчтөнд бага байжээ.

ж\ Австраль антиген 58 өвчтөнд хасах, 6 өвчтөнд нэмэх буюу их гарсан байна.

Элэгний сорвижилтой 100 өвчтөнд хийсэн лабораторийн шинжилгээний дүнг гаргаж үзсэний үндсэн дээр доорхи дүгнэлтүүдийн хийж байна. Үүнд:

  1. Элэгний сорвижилийн үед гемоглобин 52 өвчтөнд буурсан нь цус багасалын шинж мөн.
  2. Улаан эсийн тунадас 65 өвчтөнд хэвийн хэмжээнээс дээш болсон ньуг өвчний онцлог шинж мөн юм.
  3. Цагаан эсийн тоо 55 хүнд буурч лейкопенийн шинж илрэх нь элэгний сорвижил өвчний бас нэг шинж юм.
  4. Лимфоцитын тоо 66 өвчтөнд их байсан нь уг өвчин иммунологийн үзэгдэл бүхий явдгийн нэг шинж мөн.
  5. Моноцитын тоо 62 өвчтөнд буурсан нь бас нэг онцлогтой байна.
  6. Шээсний шинжилгээнд 53 өвчтөнд онцын өөрчлөлт үгүй байжээ. Цөсний нөсөө 72 өвчтөнд нэмэх байсан байна.
  7. Өиохимийн талаас ерөнхий уураг 52%-д хэвийн, альбумин 83 өвчтөнд бага, альф глобулин 52%-д их, бетта глобулин 65%-д их, гамма глобулин 60%-д байсан нь уг өвчний онцлог шинжүүд болж байна.
  8. Холестрин 46% хэвийн хэмжээтэй байжээ.
  9. Элэгний сорвижил өвчний клиник болон биохимийн лабораторийн шинжүүд манай орны нөхцөлд тодорхой судлагдаагүй байгааг анхаарах нь чухал байна.
  10. Элэгний эмгэг судлах эрдэм шинжилгээний байгууллагатай болох явдал ойрын үеп шаардагдаж байна. 
Ном зүй

1. А.Л.Мясников – Болезни печени 1949г
2. З.АБондарь – Клиническая гематология 1970г
3. Е.В.Крутских – Цирроз печени 1976г
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 835
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК