Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 4(85)
Зүрх судасны зарим өвчнийг эмчлэхэд хронобиологийн үүднээс хандах нь
( Судалгааны өгүүлэл )

Я.Дондог, Б.Пүрэвсүрэн, А.Оюун, Д.Ариунаа, Б.Оюун

 

Хронобиологийн судалгааг эрчимтэй хөгжүүлсний ачаар хронодиагностик, хронотерапи, хронофармаколог зэрэг шинжлэх ухааны шинэ чиглэл анагаах ухааны практикт ашиглагдаад удаагүй байна.

Хүний бие махбодын дотор явагдах физиологи, биохимийн олон төрлийн урвалууд хоногын туршид цаг хугацаанаас хамаарч харилцан адилгүй явагдана. Үүнээс шалтгааглж хүний бие махбод эмийн бодисыг хүлээж авах, түүнийг илүү мэдрэх тодорхой цаг хугацаатай байдаг \Н.А.Асланян 1986, В.М.Сомвелен, Г.С.Госпарян 1981\

Эмчилгээний үр дүнг улам илүү болгохын тулд түүний үйлчилгээнд хамгийн зохимжтой цаг хугацааг олж өгөх шаардлагатай.

 Зүрх судасны өвчний хүндрэлийн тоог ажигласан туршлагаас үзэхэд орой шөнийн цагаар олширдог тухай /Заславская болон бусад судлаачид 1979/ бичсэн байдаг. Зүрх судасны өвчлөлтийн үед цусны эргэлтийн үзүүлэлтүүд, катехоламины ялгаруулалт түүнийг үүсгэх шалтгааиы ховогийн хэм алдагдаж жигд ажиллагаа зөрчигдөж, гипертони бвчин, зүрхний Сулчингийн ишеми өвчин /ЗБИӨ/, судасны тонусыв зохицуулалтхямрах, нейроциркуляторын дистопи /НЦД/ өвчии бүхий хүыүүст зүрх судасны систем хүчдэлтэй ажиллах нехцөл бий болно. Энэ нь ялангуяа орой шөнийн цагаар эрс нэмэгдэж симпатико- адреналин пароксизм, гипертонийн криз, зүүн ховдлын хурц дутмагшил зэргийг үүсгэх аюултай байдаг гэж С.Г.Дуда, Р.М.Заславсхая, И.Х,Левский нар /1985/ бичжээ. Бидний өдөр тутмын практикт ч дээрх байдлууд ажиглагдаж байдаг. Үүнтэй холбогдуулан бид эүрх судасны зарим өвчин түүний дотроос шөнийн цагаар зүүн ховдлын дутмагшлын зарим шинжийг үзүүлдэг ЗБИӨ, ГӨ, НЦД, цусны эргэлтийн гажуудалтай цөөн тооны хүмүүст эмчилгээ хийж ажиглалт явуулсныг хронобиологийн үүднээс хандаж энд дурдъя.

Судалгаа, гарсан үр дүн, шүүмж

Энэ ажиглалтыг Улсын нэгдсэн тусгай эмнэлэг, СБ районы /хуучин нэрээр/ эмнэлгийн эмч нартай хамтарч гүйцэтгэсэн. Үүнд бүгд 34 өвчтөн байсан бөгөөд эр 19, эм 15, 30-40 насны 4, 40-59 насны 3, 60-аас дээш насны 27 байлаа.

Өвчнөөр нь ялгавал ЗБИӨ-10, ГӨ-14, зүрх, уушгины дутмагшилтай 2, НЦЦ-8, эдгээр өвчтөнүүд оношийн хувьд янз бүр байгаа боловч шөнийн цагаар нойрон дунд цээж давчдаж, сандарч сэрдэг өөрөөр хэлбэл зүрхний зүүн ховдлын дутмагшлын зарим шинж илэрдэг ерөнхий шаналгаатай байсан юм. Энэ хүмүүсийг оношийн дагуу холбогдох эмийг өдөрт 3 удаа уулгаж, тарилгыг үдээс өмнө хийдэг зэрэг хэвшил болсон аргыг хэрэглэхэд шөнийн давчуурал амар намдахгүй байлаа. Ийм учраас бид зүрхний гликозид /строфаятин, коргликоя гэх хэт/ зарим даралт буулгах болон холинолитик эмүүдийг оройн цагаар /21.00-23.00 цагийн хооронд/ зарим эмийг бага тунгаар өгч эмчилсэн. Ийм эмчилгээг 7-10 хоногийн хугацаанд үргэлжлүүлэв. Ингэж хронобиологийн үүднээс хандаж эмчилсний үр дүнд шөнийн давчуурал 31 өвчтөнд арилж, 3 өвчтөнд цөөрсөн юм. Зүрх судасны өвчний үед явагддаг хоногийи биоритм алдагдаж, цусны эргэлт, амьсгалын эрхтнүүд, бодисын солилцоо зэргийн физиолог, биохимийн үйл ажиллагаа өөрчлөгдөж тэдгээрийн хоорондын уялдаа холбоо саринах тал байдан. Энэ байдал шөнийн цагаар улам ч илүү болдгийг бид өмнө өгүүлсэн билээ. 

Эрдэмтдийн судалгаанаас авч үзэхэд АД ихтэй хүмүүст даралт буулгах эмийг цусны эргэлтийн үзүүлэлтүүдийн хоногийн хэмийг /ритмийг/ харгалзан бага тунгаар хэрэглэхэд сайн үр дүн үзүүлж байсан байна. Мөн НЦД-тай өвчтөнд бетта-адреноблокатор /анапрелин/ хамгийн бага тунгаар, хоногийн хэмд нь тохируулан өгөхөд, бүтэн тун авч байсан жиших бүлгийн хүмүүсээс сайн үр дүн гарч байжээ. Зүрхний булчингийн ишеми өвчтэй, зүрхний дутмагшилтай, хавантай хүмүүст хийсэн эмчилгээг авч үзэхэд зүрхний гликозидыг оройн цагаар хийснээс шөнө давчдуулж сандаргадаг нь түргэн арилж байхад өглөө тариулсан хүмүүст тийм үр дүн гараагүй байна.

Бидний ажиглалтаар эдгээр өвчнүүдийн үед үнэхээр хоногийн хэм алдагдаж шөникн цагаар зүрхний зүүн ховдлын дутмагшил үүсэж байсан нь тодорхой юм. Зүрхлий зүүи ховдлын хурц дутмагшил нь уушгинд хаван үүсгэх мөн зүрхкий агшилт алдагдах буюу суларснаар амьдралын чухал эрхтэнуүдэд /тархи, бөөр, зүрх гэх мэт/ очих цусан хангамж багасаж клиникийн тодорхой шикж тэкдгээр илэрдэг байна. Зүрхний зүүн ховдлын булчингийн сулралаас зүрхний багтраа  /сердечная астма/ үүсдэг болохыг бид мэднэ. Үүнээс гадна төв мэдрэлийн жолоодлого алдагдах явдал чухал үүрэг гүйцэтгэнэ.

Шөнийн цагт, нойрон дунд төв ба вегатитив мэдрэлийн системийн мэдрэмтгий чанар суларна. Энэ нь бас амьсгалын замын эрхтэнд нөлөөлж, уушгины хийн солилцооны хэвийн ажиллагаа алдагдаж зохицуулалтын үйл ажиллагаа суларна. Үүнээс болж уушгинд цусны эргэлт удааширч тогтонг үүсгэх нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ нь бронхийг агшааж альвеолуудад шингэн цугларах боломжийг өгнө. Ингэж шөнийн цагаар нойрон дунд бачуурч, давчдаж сэрдэг байна.

Нөгөө талаар нойрон дунд вагус мэдрэлийн тонус ихдэх учраас дээрх байдлыг үүсэхэд нөлөөлдөг болох нь батлагдсан юм. Ялангуяа титэм судасны хатуурал бүхий өвчтөнд зүрхний багтраа үүсэхэд урьдчилсан нөхцөл болдог нь цөөн биш гэж үздэг. Ер нь хронотерапи, хронофармалогийн эмчилгээг зохистой явуулахад бие махбодын дотор явагдаж буй биохимийн процесс, түүнтэй холбогдож, өөрчлөгдөж байгаа цусны гемодинамикийн олон үзүүлэлтийг хоногийн цаг хугацаагаар судалж нарийн тогтоодог байна. Хэдийгээр бид энэ аргуудыг хэрэглээгүй боловч ном, хэвлэлд бичсэн судалгааны ажлыг баримжаа болгон дээрх эмчилгээг явуулсан нь үр дүнгүй биш байлаа.

Дүгнэлт

  1. Хойшид биоритмийн судалгааг явуулж, хронотерапи, хронофармакологийн эмчилгээг хийх нь эмийн бодисын үйлчилгээг хамгийн зохимжтой болгож бага тунгаар их үр дүн олох боломжтой байгаа нь эрдэмтдийн судалгаагаар илэрхий байна.
  2. Зүрхний зүүн ховдлын дутмагшил оройн цагаар зонхилон үүсч байгааг харгалзан холбогдох эмчилгээг хийх нь оновчтой нь харагдлаа.
  3. Энэ аргыг улам гүнзгийрүүлэн судалж боловсронгуй болгож эмчилгээний практикт өргөн нэвтрүүлбэл эмчилгээг оновчтой болгон амжилт олох боломж байна. 
Ном зүй

1. И.Л.Арсланин, Тер архив 1986 №1
2. Р.М.Засловская, И.Х.Олевский, С.Г.Дуда, Тер архив 1985 №12
3. В.М.Самвелян, Г.С.Гаспарян, Хронобиология и хронопатология 1981, х-212
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 873
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК