Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 4(85)
Монгол хүүхдийн цусны липидийн хэвийн үзүүлэлтүүдийг судлах асуудалд
( Лекц )

Энэбиш

/ЭНЭШТ/ АУ дэд доктор

 

Хүн ардын эрүүл мэндийг хамгаалж эрүүл чийрэг үндэстэн болоход нь чиглэсэн төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын өмнө тулгамдаж байгаа монгол үндэсний эрүүлийг хамгаалахын боловсронгуй тогтолцоог бүрдүүлж эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах, эх хүүхдийн эндэгдэл, халдварт өвчнийг бууруулах зорилтуудыг шийдвэрлэхэд нэн түрүүнд эрдэм шинжилгээний ажлын чиглэл, түвшинг зөв, оночвтой тогтоож монгол эрүүл хүний бие бялдар, мэдрэл сэтгэц, эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа, бодисын солилцооны хэвийн үзүүлэлтүүдийг судлан тогтоох явдал чухал юм.

ЭМЯ-наас 1991-1995 онд шинжлэх ухааны байгууллагуудаар гүйцэтгүүлэх эрдэм шинжилгээний ажлын чиглэл, үр дүнгийн захиалгад хүүхдийг эрүүл чийрэг өсгөх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах нь чухал байгааг онцлон тэмдэглэж монгол хүүхдийн бие бялдрын онцлог, хэвийг хэмжээг байгаль цаг уурын бүсчлэлээр судлан тогоох чиглэлийг өгсөн юм. Хэвийн

Хэмжээний тухай асуудал бол анагаах ухаан биологийн онло практикийн чухал асуудал юм. Арга зүйн зөв үндэслэл бүхий хэвийн хэмжээний ач холбогдол нь юуны өмнө эмчийн өдөр тутмын практик үйл ажиллагаанд ялангуяа өвчин эмгэгийг аль болох эрт илрүүлэн таних, урьдчилан сэргийлэхэд гүйцэтгэх үүргээрээ тодорхойлогдоно. Нөгөө талаар хэвийн хэмжээний тухай асуудал нь эрүүл ба эмгэгийг зааглах хэмжүүр болохын хувьд шинжлэх ухааны ерөнхий арга зүйн нилээд нарийн төвөгтэй анагаах ухаан, байгалийн шинжлэл нийгмийн хөгжлийн дагуу байнга хөгжиж баяжиж байдаг судлагдахуун юм. Монгол хүний биологийн болон физиологийн судалгааг өөрийн орны байгаль, цаг уур, газар зүйн онцлог, нийгмийн эдийн засгийн хөгжил, хүн амын заншилтай нягт уялдуулан их бүрнээр нь дэс дараалалтай судлах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх нь өнөөгийн тулгамдсан зорилт болж байна.

Ялангуяа өөх тoс, тосонцор бодисын талаар хийсэн судалгааны ажил бусдаас маш цөөн юм. /12,17/ Одоо хүн төрлөхтөнд мэдэгдээд байгаа янз бүрийн бүтэцтэй бүхий л , төрлийн өөх тос, тосонцор бодисуудыг нийтэд нь липид гэж нэрлэдэг. Тэдгээр нь ерөнхий шинж чанараараа /усанд уусдагтүй, органик уусгагчид сайн уусдаг г.м/ болон биодогийн үүргээрээ ижил төстэй юм. Хүний биеийн жингийн 10-20%-ийг өөх тос, тосонцор бодис эзлэх ба тэдгээрийг  1. Протоплаэмын  2.Нөөц /бэлтгэл/ өөх тос гэж 2 төрөлд хуваан авч үздэг.

Протоплазмын өөх нь бүх эд, эрхтний эсийн найрлаганд байх ба амьдралын туршид хэмжээ нь бараг өөрчлөгдөхгүй нэг түвшинд байдаг. Энэ нь бие махбодын нийт липидийн 25% орчмыг эзэлнэ.

Нөөц өөх нь бие махбодид энергийн эх булаг болон нөөцлөгдөн өөрчлөгдөж байх ба түүний хэмжээ нь нас хүйс, хооллолтын байдал, ажил хөдөлмөрийн шинж чанар, физиологийн хэвийн нөхцөлүүд зэргээс хамааран үргэлж өөрчлөгдөж байдаг. Тусгай эд эрхтэнүүдээс нийт липидийг хамгийн ихээр агуулдаг нь тархи, ялангуяа түүний цагаан бодис, нугас юм.

Липид нь бүх эрхтэн, эдийн мембраныг /сарьс/ бүтээхэд оролцохын зэрэгцээ олон тооны биологийн идэвхт  нэгдлүүд /дааврууд, тосонд уусдаг аминдэмүүд/ үүсэхэд чухал хэрэгтэй. Липидийн илчлэгийн уураг нь бүх биеийн илчлэгийн хэрэгцээний 25-60%-ийг хангаж өгдгөөр тодорхойлогдох ба 1 гр өөх тoc бүрт задарч шингэхэд 9,3 кквл илчлэг ялгарах нь төдий хэмжээний уураг ба нүүрс усныхаас даруй 2 илүү дахин их юм.

Өөх нь нөөц тэжээлийи бодис бөгөөд арьсан дорхи өөхөн ислэг, бөөрний өөх, сэмж, чацархай зэрэг хуримтлагдана. Липид нь биеийн дулаан зохицуулганд оролцож арьсыг зөөлрүүлж өгөх ба эрхтнийг цохилт, доргилгоос хамгаалах, тодорхой байрлалд бэхэлж өгөх зэрэг олон үүрэгтэй. Мөн тосонд уусдаг аминдэмүүд гэдэсний ханаар шимэгдэх гол нөхцөл болно.

Бие махбодын тос тосонцор бодисын солилцооны хэвийн явц, насны болон бусад нөлөөлөх онцлогуудыг тусгасан чухал үзүүлэлтүүд нь цусны иилдэсний нийт липид, нийт холестрин, дан /чөлөөт/ ба эфиржсэн холестрин, липопротемдын бүлгүүд / альфа, пpe-вeттa липолротеид, хиломикрон/, триглицерид өөхний дээд хүчлүүд, фосфолипид зэрэг юм. Эдгээрийн чанарын ба тооны илрэл, өөрчлөлт нь өөх тос, тосонцор бодисын солилцооны эрүүл эмгэгийн заагийг илэрхийлнэ. Цусны ийлдсийн тос тосонцор бодисын хэмжээнд насны онцлогоос гадна удамшлын нөлөө, хоол хүнсний чанар, хэмжээ, цаг уур, бие балдар, мэдрэл сэтгэхүйн байдал, дотоод сүүрлийи зохицуулга зэрэг нь шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. 

Гадаадын хзвлэлийн тоймоос үзэхэд хүүхэд насанд хүрэгчдийн цусны липидограмм нь нилээд ялгаагай бөгөөд нийт тослогийн хэмжээ  хүүхдийн нас ахих тутам нэмэгдэж нэг ой хүрэхдээ төрөх үеийнхээсээ бараг гурав дахин ихэсдэг /11/ 1 сараас 1 хүртэл хүүхдийн цусны ийлдэсний нийт тoс, тосонцор нь нярай үеийнхээс 50% ихсэж 14 нас хүрээхдээ 4,5-7 г/л буюу насанд хүрэгчдийн түвшинд очдог байна.

Цусны ийлдэсний холвстрины /ХО түвшин дөнгөж төрсөн нярай насанд хүрэгчдийнхээс 3-4 дахин бага байдаг ба энэ нь холестерин ба чөлөөт холестрины аль аль нь бага байдагтай холбоотой.

Ойндоо хүрэхэд холвстрины хэмжээ 1,5-2 дахин нэмэгдэх нь холестерид үүсгэдэгээс болно. Цаашдаа нэмэгдсээр 12 насандаа 3,7-6,5 ммоль/л болж насанд хүрэгчдийн түвшинд ойртоно. Бага насны хүүхдийн цусны ийлдэсний нийт холестрины түвшин нь хоол хүнсний ба удамшил зүйн хүчин зүйлээс шууд хамаарах ба арай хожуу насанд бол удамшлын хүчин зүйл чухал нөлөөтэй.

Нярай үед цусны липопротеидын /ЛП/ хэмжээ ч насанд хүрэгсдийнхээс бага, хиломикрон бүр байхгүй, пре-бетта буюу маш бага нягттай ЛП багассан байдаг. Хүүхдийн нас нэмэгдэхэд өндөр нягттай ЛП буурч, бага нягттай ЛП ихсэнэ.

Манай оронд хүүхдийн цусны тос тосонцор бодисуудын үндсэн үзүүлэлтүүдээр хийгдсэн дорвитой судалгааны ажлыг бид олж үзсэнгүй. Н.Цэдэнжав /1980/ нэг ой хүртэлх насны хүүхдийн цусны ийлдэсний тос тосонцор бодисын зарим  хэвийн үзүүлэлтүүдийг тогтоожээ. Гадаадын судлаачдаас цусны тослогийн солилцооны талаар хийсэн судалгаа нь голдуу янз бүрийн эмгэг, өвчнүүдийн тухайлбал, судас xaтyypax, цусны даралт ихдэх, мөн элэг цөсний эмгэгүүдийн үеийн өөрчлөлтүүдийг судлахад зориулагджээ.

Цаг уур, хоол хүнс нь хүний бодисын ба илчлэгийн солилцоо, тэр дундаа тос тосонцорын солилцоонд хүчтэй нөлөө үзүүлдэг. Иймд бусад аль нэг орны судлаачдын үзүулэлтүүдийг эх газрын эрс тэс уур амьсгалтай, хангай говь хосолсон, өргөн уудам нутагтай, хүн ам нь мах голдуу хоол хүнс хэрэглэдэг, өвөрмөц зан заншилтай монгол орны нөхцөлд шууд хуулбарлан авч жишиж хэрэглэсээр ирсэн нь зохисгүй юм.

Нярай үед л цусны липидийн найрлага хамгийн онцлог ялгаатай байдаг бөгөөд нярай хүүхдийн цусны тос, тосонцор бодисын хэмжээ ахлах насны хүүхдийнхээс нэлээд бага /2 дахин/ байдаг. Гэхдээ нярай хүүхдийн цусны ийлдэсний үзүүлэлтүүд нь төрөнгүүт хүйг эрт ба хожуухан боосон эсэхээс хамаарч өөрчлөгддөгийг судлаачид тэмдэглэсэн байна.

Дутуу төрсөн хүүхдийн цусны нийт липид тригдицерид, фосфолипид нилээд бага, харин чөлөөт тосны хүчлүүд их байдгийг илрүүлжээ.

Нярайн эхний 7 хоногт цусны липидийн хоногийн хэмнэлийн хэлбэлзэл нь өдөрт ихсэх ба шөнийн 3 цагт хамгийн бага болдог байна. 10 дахь өдрөөс ийлдэсний липидийн төвийн харьцангуй тогтвортой ирдэг ажээ. Энэ нь нярайн биеийн жингийн алдагдал эргэж сэргэх хугацаатай тохирдог байна. Нас ахих тусам хүүхдийн бие бялдрын хөдөлгөөн болон сэтгэцийн идэвх нэмэгдэн хөгжихтэй нэгэн зэрэг цусны сийвэнгийн ба нугасны шингэний липидийн түвшин ихэсдэг.

Төрсний анхны өдөр нярай хүүхдийн цусны ийлдэсний линолийн хүчил нэлээд бага байдгийг Л.Г.Мамонова, М.М.Левачев /1971/ нар дурджээ. Аль ч насны хүүхдийн цусны ийлдэсний нийт липидийн найрлагад пальмитины, олеины, линолийн хүчлүүд бусдаас давамгайлдаг байна. Харин 3 хүртэлх насны хүүхдийн цусны липидзд линолийм ба орахидоний хүчлээс стесрины хүчил илүү агуулагддаг аж. Ханасан /30%/ ба ханаагүй /70%/ тосны хүчлүүдийн харьцаа наснаас хамаарч бага өөрчлөгдөнө.

Хүүхэд төрсний дараахан амьдралын эхний 7 хоногт липидийн тусгай бүлэглэлүүдийн хэмжээ нэмэгдэх нь хөхний /ХС, Ф-липид, тосны хүчлийн эфир/ сүүнд липидийн нийлэгжил хүчтэй явагдаж хүүхдэд сүүгээр ахиу орсонтой холботой. Ялангуяа чөлөөт тосны хүчлүүд их өндөр байх ба үүний зэрэгцээ кетоны биес /ацетоцуукы вепа-окси тосны хүчил, ацетон/ нэмэгдэнэ. Кетоны биес төрсний дараах эхний хоногуудад ихсэж 1,2 ммоль/л -д хүрнэ. Цаашдаа аажим буурах боловч 3 хүртэлх настайд ахлах насны хүүхдийнхээс ямагт өндөр байна.

1 хүртэлх насанд, ветта-окси тосны хүчлийн нэгдлүүд нь арай давамгай их байх нь ветта-окси тосны хүчил ацетоцууны хүчлийн харьцааны коэффициент бага 1-ээс дээш байдгаас болно. 1-ээс дээш насанд ацетоцууны хүчил нь ветта-окси тосны хүчлээс давуутай болж ветта окси тосны хүчил ацетоцууны хүчил хоёрын коэффициент буурч /1-ээс бага/ болно.

Триглицеридын хувьд нярай үед нийт липидийн бусад бүлгүүдээсээ харьцангуй бага хэмжээтэй /0,3-0,5 ммоль/л/ байдаг. /6,7,1.3/ Нярай хүүхдийн цусанд триглицерид нь эхийнхээ цуснаас 6 дахин бага, дутуу төрсөн хүүхдийнх гүйцэд төрсөн хүүхдийнхээс нэлээд /33%/ бага байдаг ажээ. Эрэгтэй хүүхдээс эмэгтэй хүүхдэд триглицеридийн хэмжээ илүү байдгийг олон судлалчид илрүүлжээ. Төрснөөс хойш хүүхдийн нас нэмэгдэхийн хэрээр триглицеридийн хэмжээ 50% хүртэл нэмэгдэнэ. Цусанд липопротеидийн хэмжээ ихэсдэг удамшлын өвчний үед элэг, бөөр, уушгины өвчнүүд чихрийн шижингийн үед цусны ийлдэсний триглицеридийн хэмжээ эрс нэмэгддэг. Эд эсийн дотор триглицеридийн задарч нийлэгжихэд насны онцлог чухал нөлөөтэй. Нярай хүүхдийн өөхөн эдийн триглицеридийн найрлагад лальмитин, пальмитин-олеины хүчил харьцангуй их олеины ба линолийн хүчил-бага байдаг. Бага насны хүүхдийн цусны ийлдэсний тосны чөлөөг хүчлүүдийн хэмжээ нь ахлах насны хүүхдийнхээс илүү байдаг онцлогтой. Энэ нь эсийн мембранаар дунд зэргийн хэлхээт тосны хүчлүүдийн нэвчих чанар өндөр байдагтай холбоотойгоор илчлэгийн хангамжинд чухал ач холбогдолтой бөгөөд нүүрсхүчлийн хий хүртэл исэлдэх чадвар өндөр байдаг.    Илчлэгийн хувьд багагүй ач холбогдол бүхий фракц нь кетоны биес /ветта-окси тосны хүчил, ацетоцууны хүчил, ацетон/ юм. Эдгээр нь липидийн солилцооны эцсийн бүтээгдэхүүн юм. 3 хүртэлх насны эрүүл хүүхдийн цусны кетоны биес нь ахлах насныхаас их байдаг. 1 настайд ветта-окси тосны хүчил их давамгай, ветта-окси тосны хүчил ацетоцууны хүчлийн коэффициент өндөр байна. Глюкозын хэмжээ багасах, чөлөөт тосны хүчлүүдийн хэмжээ харьцангуй өндөр байх нь кетоны биес үүсэх явцыг ихэсгэж болох талтай. Энэ үед кетоны биес исэлдэх нь багасч бие махбодоос ялгарах зам нь алдагдаж цусны ийлдэсэнд ихээр орно. Үүнээс гадна кетон үүсэхэд аминхүчлүүдийн солилцооны алдагдал чухал үүрэгтэй. Лейцин, изолейцин, трозин, фенилаланин бо омомоний болон шүлтлэг девсууд кегон үүсгэх уйлчилгзэтэй, харин триптофан, лизин, глутамины хүчил зэргийг кетон үүсэхийн эсрэг бэлдмэл болгон хэрэглэдэг. Ингэж биед кечоны биес үүсэх нь липид нүүрс ус, уургийн солилцооны аль алинаас нь хамаарна.

Холестрин эсийн мембраны чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг. Стероид даавар, Д аминдэм, цөсний хүчлүүд биед нийлэгжих эх материал нь болдог. 

Холестрин нь тосны хүчлүүдтэй холбогдож холестридыг үүсгэн эфиржихэд лецитин холестрин ацилтрансфераза гэдэг фермент чухал ач холбогдолтой. Нярай хүүхдийн цусны нийт холестрины түвшин, эфиржих явц ч харьцангуй бага юм. Нярайн холестридын ханасаг, ханаагүй хүчлүүдийн харьцаа нь 1 үртэлх ба түүнээс дээш насны хүүхдийнхээс линолын хүчлийг бага дунд зэргийн хэлхээт тосны хүчлүүдийг их агуулдагаараа ялгаддаг ажээ. Хүүхдийн нас ахих тутам холестрины эфир ихэссэн, дан холестрин багассаны улмаас нийт холестрины хэмжээ ба эфиржих үйл явц нэмэгдэнэ. Холестрид дэх дунд зэргийн хэлхээт тосны хүчлүүдийн хувь буурч ханаагүй хүчлүүд тэр дундаа линолын хүчлийн хэмжээ нэмэгдэнэ. Харин ЛХАТ ферментийн идэвх нас ахихад өөрчлөгдөхгүй. Фосфолипид нь уураг тархины үндсэн бодис бөгөөд мэдрэлийн эдийн бодисын солилцоонд идэвхтэй оролцох ба ялангуяа сфингомнелин тархи нугасны миелинжих үйл явцад шууд оролцоно. Лецитин нь уушгины цулцангийн липротеинт бодисын найрлагад орох ба уушги хавчийхаас сэргийлэх нөлөөтэй. Амнионы шингэн дэх лецитин сфингомиелины харьцаа нь уургийн гүйцэд хөгжлийн үзүүлэлтийг тогтоох шалгуур болон ашиглагддаг. Тромбопластины найрлаганд орсноороо фосфолиид нь цус бүлэгнэхэд оролцоно. Лизолецитин цусны улаан эсийн осмос тогтворыг багасгадаг нь нэгэнт тогтоогдсон билээ. Цусны ийлдэсний фосолипид нь насны үе шатаас хамаарч өөр байдаг. Нярайд хамгийн бага байснаа насаар нэмэгддэг зүй тогтолтой ажээ. Липопротеид нь липидийг зөөвөрлөх үүрэгтэй уураг, липидээс тогтсон нэгдэл бөгөөд түүний үүсэхэд бүрэлдэхүүн хэсгүүдийг нь ионы холбоонд оруулж, холестринийг тогтворжуулж өгдөг гол гүүр фосфатид юм. Липопротеидын үндсэн хэсэг нь элгэнд нийлэгжих бөгөөд өчүүхэн хэсэг нь цус лимфийн урсгалд коллоид химийн харилцан үйлчлэлийн үр дүнд үүснэ.

Орчин үеийн электрофорезийн аргаар липопротеидийн 4 үндсэн бүлгийг илрүүлжээ. Үүнд:

Хиломикрон- нэлээд толмоохон бүлэглэлийн нэг. Найрлаганд нь уураг 2,5%, тос 87% байдаг. Гол үүрэг нь тос зөөвөрлөх, ялангуяа триглицериийг ходоод гэдэсний замаас болсон үед сүү шиг цайвар өнгөтэй болдог. Хиломикроны солилцоонд липопротеидлиплаза их чухал үүрэгтэй бөгөөд уг фермент судасны дотор давхраанд голдуу байрлана. Энэ ферментийн ялгаралт нь гепаринаар идэвхждэг. Липопротеидлипаза хиломикроны триглицеридийг задалж чөлөөт тосны хүчлүүдийг үүсгэх ба ингэснээр хоол хүнсний гаралтай гиперлипемийн үе дэх сийвэнг хэвийн болгодог. Чөлөөлөгдөж гарсан тоснч хүчлүүд альбумин ба альфа-липопротеид дээр сууж шингэнэ. Липопротеидлипаза ферментийн үйл ажиллагааг дарангуйлагч нь протаминсульфат хлорт натри, цөсний хүчлийн  давсууд зэрэг болно. Ветта липопротеид буюу бага нягтралтай липопритеид нь нийт липопритеидын үндсэн хэсэг юм. Ветта липопритеид холестрин ба түүний нэгдлүүдийг хамгийн их 40% хүртэл агуулдаг болхоороо эдгээрийг гол зөөвөрлөг болдог. Ветта липопритеид 20-25% нь уураг, 22% нь фосфолипид ба 10% нь триглицерид юм. Ветта липопритеидын найрлага дахь триглицерид элэгнээс цусанд орох ба цусаар эрхтэнд зөөгдөнө.

Пре-ветта липопритеид буюу маш бага нягтралтай липопритеид найрлагын 2-15% нь уураг, 55-95 нь триганцерид, бага зэрэг холетрин ба фосфолипидийг агуулна. Үндсэн үүрэг нь дотоод триглицеридийг зөөвөрлөх явдал юм. Ингэж гаднаас орсон триглиферид нь хиломикроны найрлаганд орж цусаар эргэж зөөгддөг байхад биед үүссэн триглицерид нь бетта ба преветта липспротеид хэлбэрээр байдаг ажээ. Альфа липопротеид буюу өндөр нягралтай липопротеид нь фосфатидаар ханасан байх ба түүний уураг липид 2-ын холбоо нь нилээд бат бөх юм. Альфа липопротеидын 45-55% нь уураг эдгээрийн 30% нь фосфолипидийг, 18% нь холестрин ба түүний уламжлалт нэгдлийг.

Нярай хүүхдийн цусны липопритеидын бүлгүүдийн хэмжээ нэлээд өөр альфа липопритеид харьцангуй их, ветта ба гамма липопритеид бага байдаг. 4 сартайгаас хойш энэ харьцаа насанд хүрэгсдийнхэд ойртдог байна.

Ойрын 5 жилд монгол хүүхдийн цусны ийлдэсний нийт липид нийт холестрин дан ба чөлөөт холесстрин альфа ветта, пре ветта липопритеид, триглицерид, фосфолипил чөлөөт тосны хүчлүүд зэрэг үзүүлэлтийн хэвийн хэмжээг хүүхдийн нас, хооллолтын хэлбэр зэргээс хамааруулан улсын хэмжээнд бүсчлэн тогтоох эрдэм шинжилгээний ажлын төсөл боловсруулан батлуулаад ажиллаж байна. Энэ судалгааны үр дүн нь тус орны шинжлэх ухааны онолын санд хувь нэмэр болох төдийгүй эрүүлийг хамгаалахын өдөр тутмын практикт өгөөж хайрлах нь дамжиггүй. 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2376
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК