Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 4(85)
Итгүүлэх эмчилгээ
( Лекц )

Р.Пэрэнлэйсамбуу 

Сэтгэл мэдрэл наркологийн зөвлөх диспансерын их эмч

 

Итгүүлэх -эмчилгээ нь сэтгэл засах эмчилгээний нэгэн гол хэлбэр мөн. Ерийн жишээ авахад өвчтэй хүн эм ууж байхдаа энэ эмийг ууснаар би эдгэнэ гэсэн итгэл байвал эмийн эмчилгээнд  үр дүн гарна гэж хэлж болно. Хэрэв итгэл сул байвал хичнээн сайн эм уусан ч үр дүн харьцангуй доогуур байдаг.

Хэдий мэдлэгтэй ч туршлага багатай залуу эмч нар хүний сэтгэл санааг ззэмдэж иттэл найдварыг авч чадахгүйгээс хэдий өвчинд нь тохирсон үнэн зөв эмчилгээ хийлээ ч үр дүн хангалтгүй байх нь амьдрал дээр ажиглагддаг. Өөрөөр хэлбэл сүжгээр эдгэдэг гэсэн цэцэн үг үнэний хувьтай. Сэтгэцийн эмгэг судлалын ба сэтгэл заслын эмч нарын олон улсын анхны чуулга уулзалт 1973 онд Прага хотноо болж сэтгэл заслын эмч нар харилцан туршлагаа солилцсон бөгөөд түүнээс хойш 3 жил тутамд нэг удаа чуулж байхаар шийдвэрлэсэн байна. Ийм маягийн симпозиум 1976 онд Варшавт, 1979 онд Ленинградад, 1982 онд  Потсдамд, 1985 онд Будапештед болжээ.

Энз уулзалт сэтгэл засал эмчилгээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд уг зөвлөлгөөний шийдвэрийн дагуу хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинжлэх ухаан судалгааны ажил явуулах зэрэг нэн чухал арга хэмжээ авч байна.

Сэтгэл засал гэж юу вэ?

Эмчилгээний зорилгоор хүмүүсийн сэтгэл засах бүх арга хэмжзэг сэтгэл засал гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл  хүний сэтгэл санаанд орчин нөхдөл, үйл явдал, үг яриагаар чөлөөлж өвчнийг эмчлэхийг сэтгэл засал гэдэг.

Сэтгэл засал эмчилгээ тохирохгүй өвчин гэж байхгүй бөгөөд түүнийг бүх мэргэжлийн эмч нар хэрэглэж болно. Харин сэтгэл засал эмчилгээний гипноз /ховс/ мэтийн хэлбэрийг мэргэжсэн мэдрэл, сэтгэгцийн эмгэг судлалын сэтгэл заслын эмч нар дагнан хийх нь зүйтэй.

Сэтгэл заслын эмчилгээг дотор нь ердийн ба зориудын гэж хуваадаг.

Ердийн сэтгэл засал эмчилгээ гэдэг нь өвчтэй хүнд өвчинтэйгөө тэмцэх хүч өгөхүйц дэглэм, нөхцөлийг бүрдүүлэх, сэтгэлийн шаналгааг арилгах иж бүрэн арга хэмжээ орно: энэ үед сэтгэл засал нь үндсэн эмчилгээг үр дүнд хүргэхэд онцгой түлхэц болдог. Үүнтэй холбогдуулан тодруулж ярихад хүний маьдралын төдийгүй эмчлүүлж байгаа эмнэлгийн нөхцөл эрүүлжүүлэх нөлөөтэй. Эмнэлгийн байгууллагын сэтгэл заслын агуулгатай дэглэмийг а/ эмчилгээ хамгааллын дэглэм б/ эмнэлгийн идэвхжүүлэх дэглэм гэж ялгаж болно.

Эмчилгээ хамгааллын дэглэм бол өвчний улмаас ядарч, сульдан сэтгэл санааны тавгүй байдалд-орсон, нойр нь хямарч хоол унданд дургүй болсон зэрэг зовиур шаналгаатай хүмүүсийг тайвшруулах , тэднийг бие, сэтгэлийн хямралаас гаргах зорилгоор хэрэглэж байгаа эмчилгээний ерөнхий дэглэм юм.

Тухайлбал өвчтэй хүнд хамгийн зохистой нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Гоо зүйн змчилгээ /милотерапи/, хөгжим эмчилгээ /музыкатерапи/ ч энд хамаарагдана. Мөн удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн, архаг өвчтэй хүмүүст эмнэлгийн орчин нөхцөлийг аль болохоор ажил, гэр орны нөхцөлтэй нь төсөөтэй болговол сайн. Зөвхөн эм уугаад хэвтээд байх нь таатай биш. Иймээс эмнэлгийн дотоод үйлчилгээг сайжруулах, өөрөө өөрийнхөө цагийг идэвхтэй өнгөрөөх боломж олгох нь эрүүлжүүлэх давхар ач тустай.

Эмнэлгийн идэвхжүүлэх дэглэмд: Эмчлүүлэгсдийн зөвлөл сонгон ажиллуулах, тэдний дунд идэвхтэй зугаалга, уулзалт, ном уншлага, уралдаан тэмцээн, үдэшлэг, бүжиг, урлаг уран сайхны арга хэмжээ зохиох, хөдөлмөр эмчилгээний боломжтой хэлбэрүүдийг хэрэглэх нь зүйтэй юм.

Дашрамд тэмдэглэхэд архаг өвчтэй хүмүүст хамаарагдана. Тохирсон хөдөлмөр хийлгэнэ гэдэг бол зөвхөн цагийг өнгөрүүлэх зугаа биш бөгөөд шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулбал хүний биеийг эрүүлжүүлэх, сэтгэл санааг засах, удаан хэвтсэн өвчтөний урьд өмнө эрхэлж байсан хөдөлмөрийи чадварыг нөхөн сэргээхэд онцгой нөлөөтэй. Орчны нөлөөг эмчилгээний эрүүлжүүлэх зорилготойгоор ашиглах, хэрэглэхийг орчны сэтгэл засах эмчилгээ гэдэг.

Зориудын /тусгай/ сэтгэл засал эмчнлгээ гэдэг нь элдэв өвчний үед сэтгэл заслын тодорхой арга хэрэглэж эмчлэхийг хэлнэ. Сэтгэл засал эмчилгээ нь биеэ даасан эмчилгээ болохоос гадна иж бүрэн эмчилгээний нэг хэсэг буюу нэмэлт эмчилгээ байдалтай хэрэглэгдэж болно.

Сэтгэл засал эмчилгээний онолын үндэслэл нь хүний сэтгэхүй, бие махбод нэгдмэл нэг бөгөөд хүний сэтгэхүйд нөлөөлж ямар ч өвчнийг эмчилж болно гэдэгт тулгуурлаж байгаа юм. Сэтгэл засал эмчилгээний тусгай хэлбэрүүдийг гипноз эмчилгээ, өөрийгөө итгүүлэх эмчилгээ, өөрийгөө итгүүлэн дасгалжуулах эмчилгээ, тайлбарлан ойлгуулах эмчилгээ, хэсэгчилсэн сэтгэл засал эмчилгээ, нойрсуулан сэтгэл засах эмчилгээ гэх мэтээр олон ангилдаг.

Сэтгэл засал эмчилгээний тусгай хэлбэрүүдийг невроз, сэтгэцийн шалтгаант өвчнүүд, архины архаг хордлого зэрэг олон өвчнүүдэд түгээмэл хэрэглэхийн сацуу ер нь бүх төрлийн эмчилгээний хавсралт болгох, эмчилгээг улам үр дүнд хүргэхэд дэмжлэг тусламж болгох зорилгоор хэрэглэдэг гэдгийг дээр нэгэнт тэмдэглэсэн. Итгүүлэх эмчилгээ гэдэг нь эмч хүн өвчтөний хувийн зан чанар, бие хүний сэтгэлийн онцлогт  тохируулж /түүнийг урьдчилан судалскы үндсэн дээр/ өөрийнх нь эрүүл мэндийн байдал, өөрт нь ажиглагдаж байгаа өвчний шинж тэмдгүүдийг зөв ойлгуулах, сэтгэлийн шаналгааг нь зорилгоор тусгайлан хэлж ярьсан яриа, зөвлөгөө юм. Эмнэлгийн зарим хүмүүс өвчтөнд итгүүлэх яриа хийх, тэдний итгэлийг авах талаар хавгалтгүй байдаг нь харамсалтай.

Итгүүлэх эмчилгээг эмч нар зориуд хийхээс гадна өөрөө өөрийгөө итгүүлэх, ятгах аргыг мөн хэрэглэж болно. Үүнийг өвчтөнд өөрт нь эзэмшүүлдэг Сүүлийн үед өөрөө өөрийгөө итгүүлэх эмчилгээг бусад эмчилгээтэй хослон хийж байна.       

Жишээ нь: Н.Е.Швановын боловсруулсан сонирхолтой аргаар /архисах өвчтэй хүмүүсийг эмчлэхийн тулд хорын тухай зөвлөгөв өгсний дараа/10-15/ хүнд хэсэг хүнийг гипнозд оруулаад итгүүлэх эмчилгээ /эмчилгээний ятгалга/ хийдэг. Энэ эмчилгээг эхлээд долоо хоногт 2 удаа явуулдаг. 5-6 удаагийн эмчилгээний дараа өдөрт хоёр удаа, тогтмол 2-3 минутаар тэдний зориг хүчийг нэмэгдүүлэн "Би ямар ч үед архи хэрэглэхгүй " гэсэн сэтгэлгээг төвлөрүүлэх дасгал хийлгэнэ... Өөрийгөө итгүүлэх эмчилгээ хийж болохгүй ямар ч өвчин байхгүй ээ.

Өөрийгөө итгүүлэх эмчилгээний энгийн хэлбэр бол өөрийгөө итгүүлэх дасгал юм.

Үүнийг анх 1932 онд эрд. Щульц үндэслэсэн билээ. Өөрийгөө итгүүлэхдээ эхний үед булчингаа суллаж чаддаг болох... дараа нь бие махбод /дотоод эрхтэнүүдийнхээ үйл ажиллагаа/ удирдаж чадах болдог.

Өөрийгөө итгүүлэхх дасгалыг дулаан, чимээ багатай, бүдэг гэрэлтэй нөхцөлд аль ч цагт хийнэ. Цаашдаа дасгалыг сурсан хойноо бол хэдийд ч, автобус унаанд сууж явахдаа ч хийж болно. Өөрийгөө итгүүлэх дасгалыг зөвхөн эмчилгээний зорилгоор төдийгүй сэтгэц сэргийллийн зорилготой хийж болно. Өөрийгөө итгүүлэх дасгалыг эрүүл хүмүүс ч сэтгэлийн хөдлөл, түгшүүр, айдсыг дарах, нойроо зохицуулах, түр зуур амрах, биеэ идэвхжүүлэх оюун ухааныхаа нөөцийг дайчлах зэрэгт ашиглаж болно. Итгүүлэх эмчилгээг нэг болон 2-3 хүн, бүлэг хүмүүст хийх арга барил байдаг.

Сэтгэл засал эмчилгээний нэгэн хэлбэр болох итгүүлэх эмчилгээ нь  орчин үед хамгийн ач холбргдолтой гипнозыг бодвол түвэг багатай эмчилгээ юм. Энэ эмчилгээг мэдрэл, сэтгэцийн эмгэг судлалын эмч нар хийх нь зүйтэй боловч сэтгэл заслын эмчилгээний арга барилыг эзэмшсэн бусад мэргэжлийн эмч нар ч хэрэглэх боломжтой.

Харин эцэст нь онцлон тэмдэглэхэд:

Сэтгэл заслын эмч хүн бол ерөнхий ба анагаах ухааны сэтгэл судлалыг эзэмшсэн, өндөр боловсролтой, хамт олны итгэл найдварыг хүлээсэн, нэр хүндтэй, аливаа шинэ сэргэг бүхнийг амархан тусгадаг, туйлын мэдрэмтгий, овсгоо самбаа сайтай хүн байх ёстой.

Түүний гадаад төрх, алхаа гишгээ, дуу хоолойн өнгө хүртэл хүмүүсийг өөртөө татахуйц онцлогтой байх хэрэгтэйг алдарт сэтгэл засалч профессор Рожнов зориуд тэмдэглэсэн байдаг.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2725
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК