Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 4(85)
Дасан зохицохуйн эрүүл мэнд
( Лекц )

Л.Лхагва

Анагаах ухааны дэд эрдэмтэн 

 

Орчин цагийн биологи, ангаах ухааны судлахууны төвд байгаа асуудлуудын нэг нь дасан зохицохуй юм. Дасан зохицохуй  хэмээх ухагдахуун анх хэдийд бий болж, хэрхэн ямар хөгжлийн замыг туулж ирэв гэдгийг өгуүлэхийг хичээвэл хэдэн зууны тэртээгээс эхлэн ярьж болмоор байвч энэ тухай түтгэлзэж эдүгээ энэ асуудлыг хэрхэн тавьж байгаа товч өгүүлье.

Дасан зохицохуй гэж юу вэ? Энэ тухай бие махбод орчиндоо зохицох, эсвэл  орчиндоо тохирч таарсан бодисын солилцро явуулах гэх мэтийн янз бүрийн тодорхойлолт буй боловч тэдгээр нь дасан зохицохуйн мөн чанарыг хараахан бүрэн гаргаж чадахгүй байгаа юм. Зөвлөлтийн их нэвтэрхий тольд "физиологийн дасан эохицохуй хэмээх нь бие махбод хүрээлэн буй орчны өөрчлөлтөд зохицох үндэс болж, биемахбодын дотоод орчны харьцангуй тогтворт чанар буюу гомеостазыг нэг мөр барьж байхад чиглэсэн физиологийн үйлдлүүдийн нийлбэр цогц мөн.  Гэж тодорхойлсон нь дасан зохицохуй, гомеостаз хоёр холбоотойг нотолсон нэлээд ул үндэстэй тодорхойлолт юм. Өөрөөр  хэлбэл бие махбод,орчин хоёрын гадаад барилдлага шүтэлцээг дасан зохицохуй хэмээн ойлгох нь биемахбодын дотоодод явагдаж буй зөрчилт үйл явцыг харуулж чадахгүй байгаа учраас дасан зохицохуйг биемахбодын дотоод орчны харьцангуй тогвортой чанар буюу гомеостаз, түүний зөрчилт үйл явцтай холбон тайлбарлавал мөн чанарыг ойлгоход тун дөхөмтэй юм.

Гомеостаз нь ямар ч хөдөлгөөнгүй нэгэн хэвийн тогтмол зүйл огтхон ч биш бөгөөд  биологийн зүй тогтол бүхий хэлбэлзэл , хэмнэл бүхий үйл явц учир орчин үед гомеокинез хэмээн нэрлэж байна. Гомеокинезийн хэлбэлзлийн уг сурвалж нь биемахбодын эсрэг, эсрэгийн нэгдэл тэмцлийн үр дүн болохоор дасан зохицохуй гэдэг бол биемахбод буюу дотоод, гадаад орчин хоёрын нэгдэл, тэмцлийн үр дүн болж байна. Ийнхүү дасан зохицохуйн хэмнэл, хэлбэлзэл бүхий биологийн зүй тогтолтой холбож, тайлбарлах нь түүний мөн чанарыг нээн илрүүлэх боломж олгож, орчин цагийн биологи, анагаах ухааны зангилаа зарим асуудлыг тайлбарлах дөт замыг нээж байна.

Шинэ орчинд дасна гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байгаа зүйлийг арилгаж, дасан зохицохуйн өмнөх  шатанд олж авсан нааштай зүйлийг хадгалж, хөгжинө гэсэн үг юм.

Г.Гегелийн бичсэнчлэн шим амьдралын учир нь гэвэл тэрбээр өөрийгөө хямраах явцдаа өөрийгөө бас дахин сэргээн төлжүүлж байдаг бөгөөд энэхүү сэргээн төлжих нь үгүйсгэлээр хэрэгжиж байдаг билээ. Дасан зохицохуй нь диалектик үйгүйсгэлийн тод жишээ бөгөөд энэ нь бие махбодод тасралтгүй бий болж байдаг дотоод зөрчлүүд тухайлбал үйл ажиллагааны хямрал, төлжил, цэгц алдагдах, цэгцлэгдэм болох, нийлэмжтай ба эс нийцэх зэргээр илэрч байдаг. Улиран хувьсах хөгжлийн явцад бүрэлдэн тогтсон аливаацэгцлэгдэм  байдал нь тогтвортой мэт байх боловч тэрхүү цэгцлэгдмэл байдал хямарч зөрчилд орох нь дасан зохицохуйн харилцан холбоот талууд юм.

Орчин цагт хөгжлийн явц эрч хүчээ авч, шинэ шинэ ажлын орчин нөхцлийг бий болж байгаа манай оронд дасан зохицохүйн асуудлыг судалж, үр дүнг нь практикийн зорилгод ашиглах явдал улам бүр чухал болж байгаа тухай товч үзье. Уудам саруул нутагтаа идээшин дасч, идээ цагаа, илч шимт хоол хүнс хэрэглэж эрс тэс цаг уурын нөхцөлд амьдарч яваа монгол хүн өнөөдөр урьд өмнө нь байгаагүй цоо шинэ хөдөлмөр эрхлэхээр орчны нөхцөл нь тэс өөр үйлдбэрийн суурь машины дэргэд ажиллаж, хөдөлмөрийн төрлөө өөрчилж, хоол хүнсний найрлагаа "сольж", орчин цагийн иргэншлийн үйл явцад өртөж байна. Хүнд нөхцөлд амархан дасдаг буюу ажлын хүндийг сайн даадаг монгол хүн гэж бидний ярьдагийг ийм үед шинжлэх ухааны үүднээс тодруулан судлах нь тэдний эрүүл мэндийг хамгаалах, урт удаан хугацаанд хөдөлмөрийн  чадварын өндөр байлгах арга замыг олоход туслана. Намхан давжаадуу биетэй монгол хүнийг өндөр нуруутай хүмүүст зориулж хийсэн суурь машины дэргэд, агь ганга атрын цэцэгсийн ариун тансагийг үнэрлэн таашааж явдаг монгол хүнийг толгой эргэм үнэр ханхалсан үйлдвэрт анир чимээгүй орчинд дассан монгол хүнийг нүргээн шуугиан ихтэй танхимд ажиллуулах юм уу, ачааллыг аажмаар дасгаж байгаа юм шиг санагдахаар ажлын нормыг байнга өсгөөд байдаг арга хэтийн хүний эрүүл мэндэд нөлөөлө орчин, хүчин зүйлд зөндөө болов. Хэдийгээр биемахбод өөрийнхөө зүй тогтлоор үйл ажиллагаагаа явуулж, шинэ орчин, хүчин зүйлд дасахыг эрмэлздэг боловч бие, орчин хоёрын зөрчилт үйл явцыг таньж мэдээгүй, улмаар түүнийг хайхраагүй цагт стресс үүсгэгч хүчин зүйлсийн сөрөг нөлөөг умартаж, зөвхөн нэг чигээр асуудлыг шийдэх замд орно. Хүн шинэ орчинд хөдөлмөрлөж байгаа үед эхлээд түүндээ дасч аятайхан мэт байдаг боловч хэдэн сар юмуу жилийн дараа бие, орчин /хөдөлмөр/ хоёрын зөрчил илэрч, дасан зохицохуй хямарч, өвчний шинж тэмдэг илрэх, биеийн үйл ажиллагаа сульдах, хөдөлмөрийн чадвар буурах зэргээр эрүүл мэндэд сэв сууж эхэлнэ. Улаанбаатар болон Улаангом хотын зарим үйлдвэрүүдэд хийсэн судалгаанаас харахад ажилчдын өртөмтгий байдал ажилласан хугацаатай хамааралтай байв. Ажилчин үйлдвэрийн нөхцөлд орсон анхны жилдээ буюу тухайн нөхцөлд дасаж эхлэхдээ өвчинд их өртөж байна. Тухайлбал: уушгины эмгэг, цусны даралт ихдэлт; мэдрэл-сэтгэцийн хямрал бусад эмгэгээс ахиу илэрч байлаа. Ажилд орсноос хойш 1-2 жилийн дараа дээр дурдсан эмгэп өртөх байдал үлэмж буурдагийг үйлдвэрийн нөхцөлдөө дасжээ гэж үзэж болох авч нарийвчлан үзвэл тоймгуй юм. Гурав юмуу дөрөв дэх жилээс мөнөөх өвчин эмгэг болон бусад эмгэгүүдийн шинж тамдэг дахин илэрч, тэдгээр өвчинд өртөх нь нэмэгдэж ажилд орсноос хойшхи 5-7 дахь жилдээ дээд хэмжээнд хүрч байна. Энэ баримт юу өгүүлнэ вэ? гэвэл : үйлдвэрийн шинэ орчин нөхцөлд эхэлж дасаж байгаа хүмүүсийг болон 5-7 дахь жилдээ ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг сайтар анхаар гэсэн үг. Хэрэв ийм зүй тогтолт үйл явцыг анзаарахгүй явбал бид хүнийг их хөдөлмөр хийлгэх гзж шаардаж, өвчилбөл эмчид үзүул гэх мэтээр өнгөц халамжилж, эцээстээ эрдэнэт хүний биеийг өөчин эмгэгт өртүүлж, ажлын чадварыг эрс бууруулна. Үүнтэй холбогдуулан өгүүлэхэд хугацаат цэргийн алба хааж буй залуусын дотор хугацаат албаны эхний жилд уушгины цочмог хатгаагаар өвдөх явдал элбэг байсныг тоггоосон З.Мэндсайханы судалгаа  ч бас анхаарал татаж байна. Энэ нь хөдөлмөрийн төрөл өөрчлөгдсөнөөс дасан зохицол хямарч цаашид авах арга хэмжээг оновчтой болгохыг сануулж байгаа баримт даруй мөн.

Тэгэхээр аливаа мэргэжлийн хүмүүс ажил хөдөлмөртеө хэрхэн яаж дасаж байгаа онцлогийг биохэмнэл судлалын үүднзэс судлан тогтоож, биемахбод орчин хоёрын дасан зохицолын зөрчил илрэх хугацааг мэдсэнээр тэр үед нь эрүүл мэндийг хянах, ахиу амраах, сувилалд явуулах, хөдөлмөрийн төрлийг өөрчлөх зэргээр уул зөрчлийг намдааж болох юм.

Ингэж чадвал дасан зохицол алдагдсанаас болох эмгэг өвчнөөс сэрийлэх боломж олдоно. 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2247
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК