Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 4(85)
Эр эмийн ёсон, бэлгийн эмгэг судлалын нэр томъёоны тухайд
( Лекц )

Д.Болдцэрэн

Эр эмийн ёсон судлаач 

 

Хүний амьдралын нэгэн хүрд бол бэлгийн амьдрал бөгөөд түүний бүх талыг /нийгэм сэтгэл зүйн, ёс зүй ба эрх зүйн, угсаатны зүйн, хүн судлал, шашны гэх мэт/ байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны үүднээс судалдаг ухаан бол эр эмийн ёсон судлал /сексология/ юм. Энэ нь сүүлийн дөчөөд жилийн дотор эрчимтэй хөгжиж байгаа шинжлэх ухааны залуу салбар бөгөөд одоо онолын бат бэх суурьтай судалгааны өвөрмөц арга барилтай болжээ.

Аливаа шинжлэх ухаан үүссэнээр шинэ шинэ үг хэллэг, нэр томъёо даган бий болдог жамтай. Түүнийг эр эмийн ёсон судлал яахин дайрахгүй, тойрон гарах билээ.

Бидний ажиглалтаас үзэхэд эр эмийн ёсон судлалын нэр томъёог мэдэхгүйгээс эмчид очоод зовлон зүдгүүрээ илчлэн хэлэхээс ичингүйрэх явдал олонтаа байна. Үнэндээ ч балчир бага болон өсөх насандаа хэлж ярьж сурсан "тамхи” "боожгоо" ,"боов" гэх мэт өхөөрдсөн, инээдэмтэй, нэршил, үг хэллэгээр эмчийн өрөөнд яриад байх эвгүй тул тулгамдаад хэлэх үгээ олохгүй, үгийн мухардалд орон гацаж, түүний улмаас дэмий л нүүр, гарын хөдөлгөөн, дохио зангаагаар  зовлон зүдгүүрээ чадан ядан ойлгуулах гэж мэрийх нь цөөнгүй байх юм. Эл бэрхшээлийг гэтлэн давахад туслах зорилгоор бид эр эмийн судлал болон бэлгийн эмгэг судлалын товч тайлбар толийг өрөөндөө өлгөсөн нь зөвлөгөө авахаар ирж буй хүн эмчтэй илэн далангүй ярьж хөөрөхөд тус дөхөм болж байна. Эр эмийн ёсон судлал болон бэлгийн эмгэг судлалын ихэнх нэр томъёо латин хэлнээс гаралтай, түүнээс орос хэлэнд авч хэрэглэсэн байдаг учраас эх хэлнээ оноон хөврүүлэхэд зарим талаар бэрхшээлтэй.Эр эмийн ёсон судлал болон бэлгийн эмгэг судлалын нэр томъёог эх хэлнээ оноон хөврүүлж, нэг мөр болгох, цаашид орчуулгын нэр томъёог жигдэлж, хэвшсэн нэр томъёог хэрэглэж занших, улам сайжруулахад нэмэр хандив оруулахын үүднээс эл товч тайлбар толийг уншигч та бүхэнд өргөн барьж байна.

Секс-1 Эр эмийн ёсон  

2.хүйс      

3. бэлгийн

проблемп секса - эр эмнйн ёсны асуудал

азбука секса - эр эмийн ёсны цагаан толгой

Сексология -Эр эмийн ёсон судлал

история сексологии –эр эмийн ёсон судлалын түүх

пионеры современной сексологии - орчин үеийн эр эмийн ёсон судлалыг үүсгэгч

Сексолог- Эр эмийн ёсон судлаач

консультация сексолога - эр эмийн ёсон судлагчийн зөвлөгөө

Сексологический - Эр эмийн ёсон судлалын

сексологические анкет- эр эмийн ёсон судлын асуулга

сексологические термины - эр эмийн ёсон судлалын цэр томъео

Сексуальность - 1. Бэлгийн үйл ажиллагаа ;  2.Бэлгийн харьцаа

сексуальность человека и животных - хүн ба адгуус амьтдын бэлгийн үйл ажиллагаа

патология сексуальности человека - хүний бэлгийн үйл ажиллагааны эмгэг еөрчлөлт

сексуальность в период беремеяности -жирэмсэн үеийн бэлгийн үйл ажиллагаа

Сексуальный  1. бэлгийн 2. Эр эмийн ёсны 

сексуальная жизнь - бэлгийн амьдрал

сексуальные расстройства - бэлгийн эмгэг

сексуальное воспитаиие - эр эмийн ёсны хүмүүжил

Гомосексуальный - ижил хүйсийн

Гетеросексуальный - эсрэг хүйснйн

Сексопатология -бэлгийн эмгэг судлал

общая сексопатология - ерөнхий бэлгийн эмгэг судлал

предмет сексопатологии - бэлгийн эмгэг судлалын судлах зүйл

сексопагологическая помощь - бэлгийн эмгэг судлалын тусламж

Сексопатолог - бэлгийн эмгэг судлагч

помощь врача - сексопатолога - бэлгийн эмгэг судлагч -эмчийн туслалцаа Сексопатологический - бэлгийн эмгэг судлалын

сексопатологические симптомы - бэлгийн эмгэгийн шинж тэмдэг Сексонатологнческне синдромы - бэлгийн эмгэгнйн хам шинж

Эр эмийн  ёсон болон бэлгийн эмгэг судлалын нэр томъёоны тайлбар толь

Абстиненция сексуальная 1. Бэлгийн тэвчил

2. Ямар нэг нөхцөл байдлын улмаас бэлгийн хэрэгцээгээ хангаж

чадахгүй сойгдох

Алибидемия • бэлгийн дур тачаалгүй байх эмгэг

Андрогены • эр бэлгийн даавар

Аноргазмия • бэлгийн дур ханахгүи байх эмгэг

Аспермия үрийн шингэнд эр бэлгийн эс байхгүй байх.

Аутофмлил • өөрөө өөртөө бэлгийн дур тачаал төрөх

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 860
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК