Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 1(90)
Азийн төлөгч өвсний флавоноидууд, центауредин ба диосметин
( Судалгааны өгүүлэл )

Са.Нарантуяа, Д.Батсүрэн, Л.Мягмар

 

Азийн төлөгч өвсний газрын дээд хэсгийн химийн судалгааг үргэлжлүүлэн /1/ түүний хлорформын фракцийг баганат хроматографын аргаар цэвэрлэн гексам -хлороформ /1:1/ уусгагчийн системээр угаах үед С15 Н12 О6, найрлагатай, 258оС-т хайлдаг шар өнгийн флавоноидын төрлийн бодис ялгав. Түүнийг бид А-3 гэж нэрлэв.

А-3 бодис ПСХ-ийн спекрт 6,15/ТН, д., j =2,5 гц Н-3/ ба 6:51 /1Н, д., j=2,5 Н-6/ саяны хэсэгт 2,5 гц-ийн харилцан үйлчлэлийн тогтмолтой тус бүр нэг протоны идэвх бүхий дублетууд гарсан нь А цагирагийн  5,7-р байрлал халагдсан болохыг үзүүлж байна. Харин 12,5 с.х-т нэг протоны синглет илэрсэнийг 5-р байрлалд орших гидроксилын бүлэг хамааруулав.  Энэ нь тухайн гидроксилын бүлэг 4-р байрлалын карбонилын хүчилтөрөгчтэй молекулын доторх устөрөгчийн холбоо үүсгэснээр түүний сигнал харьцангуй сул талбайд илэрч байна. 6,30 с.х-т гарсан нэг протоны сигналыг Н-З-т хамааруулсан нь А-3 бодисыг флавон гзж таних боломж олгов. Цаашид 6,8-7,3 с.х-ийн интервалд гурван протоны мультиплет ажиглагдсан нь А-3 флавоноидын В-цагирагийн 3 протонтой холбоотой юм. Эндээс  В-цагирагийн 2 протон ямар нэг бүлгээр халагдсан ба нарийвчлавал 3,4 байрлал халагдсаныг ПСХ-ийн үзүүлэлтүүд харуулж байна.

Түүнчлэн А-3 флавоноид өөртөө нэг метокси бүлэг /3,8 с.х ЗН, с. -ОСНЗ/ агуулсан, өөр ямар нэг протоны сигнал гарсангүй. Энэ нь А-3 бодис гурван гидроксилын бүлэгтэй болохыг үзүүлж байна.

A-3 бодисын хэт ягаан туяаны спектрт 253,270,341 нм долгионы урт бүхий гурван максимум гарсан нь диосметины мөнхүү спектрийг санагдуулж байна. /2/. Ион болон комплекс нэгдэл үүсгэдэг урвалжуудыг ашиглахад гидроксилын бүлэг A цагирагийн 5.7 С цагирагийн 3-р байрлалд буй нь тогтоогдсон юм. Үүнд

СН3ОNа 273,386 нм 

CH3COONa 275,367 нм  

CH3COONa/H3B04 нм 270,348нм  

AICI3 273,390 нм

Эндээс метоки бүлэг 4 байрлалд байгаа нь ажиглагдлаа.                    

Протоны соронзон хэлбэлзэл ба хэт ягаан түяаны спектрээс гарсан дүгнэлтүүд нь түүний масс-спектрийн судалгааны үр дүнгээр батлагдсан билээ. А-3 бодисын масс-спектрт түүний молекулын ионы пикнээс гадна m/z 153, 152, 148 гэсэн харьцангуй их эрчимтэй ионы пик гарсан нь А-3 флавоноидын молекулын массын задрал 1-р замаар /3/ явагдсанаар тайлбарлагдахаас гадна А ба В цагирагийн халагч бүлгүүдийн тоо хэмжээ, чанарыг харуулж байна.

Гэрчлэгч бодистой явуулсан хроматографын үзүүлэлтүүд, хольцын хайлах төмпературыг тодорхойлоход температурын бууралт өгөөгүй зэргийг үндэслэн А-3 бодисыг 5,7,3'-гуравгидрокси-4'- метокси - флавон буюу диосметин /1/ гэж таньж тодорхойлов.

Колонкон хроматографын арга хэрэглэн Азийн төлөгч өвсний хлороформын фракцаас A-4 бодисыг /II/ ялгаж, метанолоос дахин талстжуулан цэвэрлэсэн болно.

С15 Н12 О6 найрлагатай, 195 -т хайлдаг А-4 бодисын УФ-спектрт Д - 2з-  260,    347 гэсэн хоёр максимум гарсан нь центауредины /2/ мөнхүү спектртэй ойролцоо байна.

Дейтеродиметил сульфоксидод уусгаж бичүүлсэн А-4 бодисын ПСХ-ийн спектрт ароматик протоны дөрвөн сигнап 6,52 /IН, с, Н-8/, 7,065 /IH, д- =9 гц, Н-5/, 7,54 с.х-ийн мужид / 2Н, м., Н-2, 6/ тус тус илэрсэн нь А-4 бодисыг олон халагдсан флавоны төрөлд хамааруулах бололцоо олгов. Харин түүний ПСХ-спектрт нэг протоны сигнал 12,68 с.х-т илэрсэн нь флавоноидын системийн А цагиparийн 5-р байрлалд орших устөрөгчийн холбоо үүсгэсэн гидроксилын бүлгийн протон болох нь ойлгомжтой. /1-р зураг/

Комплекс нэгдэл болон ион үүсгэдэг реагентууд нэмж, A-4 бодисын хэт ягаан туяаны спектрийг судлахад гидроксилийн бүлгүүд 5,7.3'-р байрлалд байх боломжтой нь харагдав.

А-4 бодисын масс-спектрт молекулын ион хамгийн их эрчимтэй гарснаас гадна rn/z 345 ионы пик /2 -р зураг/ тэмдэглэгдсэн нь түүнийг флавоноид болохыг юуны өмнө 6 ба 8 байрлалын аль нэгэндээ метокси бүлэг агуулсан флавоноидын төрлийн нэгдэл болохыг үзүүлж байна.

Харин А1 ба В1 задаргааны оронд өөр ионуудын дик гарч буй нь С-3 нүүрстөрөгчтэй холбогдсон устөрөгчийн атом ямар нэг бүлгээр халагдсан байж болох юм. Түүнчлэн А-4 бодисын масс-спектрын В цагирагийн В2 задаргаа ажиглагдсан болно.

А-4 бодисын масс спектр нь яцендины /3/ масс-задралтай /1-р бүдүүвч/ ойролцоо байна.

Масс-спектрийн бүдүүвчээс үзэхэд энэ флавоноидын масс-задрал диосметины адил 1-р замаар явагдсангүй. Харин хоёрдугаар хувилбараар түүний молекулын масс задарсан нь m/z 151 гэсэн ионы пик гарснаар тайлбарлагдана.

Гэрчлэгч бодис байхгүйн улмаас а-4 бодисын бүтцийг таньж  тодорхойлохдоо спектрийн шинжилгээний орчин үеийн арга болох ЦСХ 13 С спектрийг ашиглав. Үүний тулд А-4 бодисыг дейтеродиметил сульфоксидод уусгаж  30 Мгц-ийн ЦСх-ийн спектрометрт нүүрстөрөгчийн атомын 13 С   изотопыг   J -модуляцийн техникийг хэрэглэн бүртгэсэн болно.

А-4 бодисын нүүрстөрөгчийн атомны химийн шилжилтийг 5,7,4' гурав гидрокси 3,6,3 гуравметокси флавоны А ба С цагирагийг холбогдох утгатай, харин В цагирагийн нүүрстөрөгчийн атомыг 3,3 - гидрокси, 4' метокси бүлэг агуулсан флавоноидтой /4/ харьцуулах замаар тэдгээрийн 13 С-спектрийн химийн шилжилтийн утгыг гаргалаа.

1-р хүснэгтээс үзэхэд А-4 бодисын нүүрстөрөгчийн атомын химийн шилжилтийн утга жишсэн нэгдлүүдийн зохих утгуудтай ойролцоо байгаа нь түүнийг 5,7,3-гуравгидрокси, 3,6,3-гурав-метокси-флавон /5,6/ буюу центауредин /Н/ болохыг таньж тодорхойлов.

 

Ном зүй

1. С.Нарантуяа, Д.Батсүрэн, Г.Даваасамбуу, Л.Мягмар Азийн төлөгч өвсний космосийн, түүний агликон Анагаах ухаан, 1990 он
2. T.Mabry, K.R.Markhan and M.B.Thomas, The sistematic identification of flavonoids, Berlin Heidelberg-N-Y, 1970, p.42,89
3. The flavonoids, Part 1, N-Y-San-Francisco, 1975, p.93
4. 13 C NMR spestroscopy of flavonoids., Heterocycles, v. 16, N 12, 1981, p.2206
5. Handbook of narutally occur¬ring compounds, v.1, N-Y, San-Francisco, London, 1975, p. 136, 147
6. Eckhard VVollenweber and Volker H.Dietz, Occurrence and distribution of free aglycones in plants, Phytochemistry, v.20, N5, p.878,899
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1029
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК