Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 1(90)
Монгол үүлдрийн цагаан зүсмийн гүүний саамын онцлог
( Судалгааны өгүүлэл )

Ш.Жадамбаа

 

Манай он тооллоос 2000 жилийн тэртээ монголчууд айраг хэрэглэж байсан тухай хятадын түүхч Сы-ма-Чяны "Ши-жи" түүхийн тэмдэглэл хэмээх бүтээлд дурьдсан /1/ байхад Марко Поло өчүүхэн ч өнгө хольцоогүй эгээл нэг л цул цагаан зүсмийн их адууны сүрэг, түүний дотор гүү нь түм гаруй байдаг. Эндээс их хаан язгууртын айргийг бэлддэг гэж бичжээ. /7/.

Гильом  де  Рубрук  1253 оны эцсээр Монголд ирж, бичсэн тайландаа ...Зунд нь гүүний сүү буюу айраг хэрэглэнэ... Батхаан өргөөнийхөө орчим өдрийн газрын зайтай гучин хүнээр зуун гүү бариулж өөрөөр хэлбэл өдөр бүр гурван мянган гүүний саам авчруулан уудаг байв. Тэд бас эзэд ноёдод зориулан хар айраг хийнэ* гээд цааш нь айраг эсгэх технологийн талаар бичихдээ: үхрийн ширийг утаанд хатаан том хөхүүр хийнэ. Үүндээ сүүгээ хийж тусгай бэлтгэсэн бариултай модоор билүүрдэнэ хэмээсэн байна. /2/. Ийнхүү манай уламжлалт ундаа эдүгээ хүртэл хэрэглэгдэж ирсэн бөгөөд 1959 оны зун, 1960 оноос эхлэн Төв аймгийн "Партизан нэгдлийн" гүүний айраг саамны ид шидийг мэдэх үүднээс судалгаа шинжилгээний ажлыг үргэлжлүүлсээр...

Манай судлаачдын туурвисан зохиол бүтээлүүдийг анхааран үзвээс цагаан зүсмийн гүүний саамын химийн зарим бүрэлдэхүүн бусад зүсмийн гүүнийхээс арай өөр буйг доорхи тоон үзүүлэлтээр сонирхуулъя.

Хүснэгтээс үзэхэд саамны уусдаг уургийн бүлэглэл харьцангуй адил байхад цагаан зүсмийн гүүний саамны иммуноглобулин их, лактоглобулин багатай байна. Тоон үзүүлэлт магадлалтай ялгаагүй харагдаж байгаа боловч ээдэмцэрт агуулагдах үл орлогдох аминохүчил бага боловч илүүтэй байж болох юм.

Судлаачид хар зүсмийн гүүний саамаар бэлтгэсэн айраг болов уу хэмээн таамаглажээ.

Хүснэгтээс   харахад   нэг хос холбоот хүчлийн хэмжээгээр бага, олон   хос   холбоот хүчлээс докозтетриены   хүчил илэрч байгаагаараа онцлог байна. Судалгаанаас үзэхэд манай бэлчээрийн гүүний тосны агууламж их байгаагаас цагаан зүсмийн гүүний саамны тос нэлээд их байна. Энэ чанараараа түүнд агуулагдах хүчлийн хэмжээ хэлбэлзэлтэй байгаа нь ажиглагдаж байна.

Дүгнэлт

  1. Бусад зүсмийн гүүний саамныхаас цагаан зүсмийн гүүний сааманд буй иммуноглобулин их, лактоглобулин бага байна.
  2. Мөн саамны тосны агууламж их, нэг хос холбоот хүчлийн хэмжээ бага юм.
  3. Макро, микро элементийн хэмжээ харьцангуй ижил байна.
  4. Сурвалж бичгээс үзэхэд цагаан гүүний саамаар дээдэс нар айраг бэлтгүүлэн уудаг байжээ.
  5. Ийм учраас эмчилгээ сувилгааны практикт хэрэглэх боломжтой нь батлагдаж байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1032
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК