Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 2(46)
Жирэмсэн эх, эмэгтэйчүүдийн диспансерийн хяналтыг боловсронгуй болгох
( Түүх )

Т. Самбуудорж

Улаанбаатар хотын III амаржих газар

 

Эх барих эмэгтэйчүүдийн түсламжийн цөм болсон эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газрын үйл ажиллагааны үндсэн зарчим, ажлын арга барил нь жирэмсэн эх, эмэгтэйчүүдийн өвчтэй эмэгтэйчүүдийг диспансерчлах арга ажиллагаа байх ёстой.

Орчин үеийн анагаах ухааны ололт амжилтыг эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газрын үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь жирэмслэлт, жирэмсний хүндрэл, эмэгтэйчүүдиин өвчлөлийг эрт үед нь илрүүлэх, оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажлыг үр дүнтэй явуулах, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх нөхцөл боломжийг   бүрдүүлж байна.

Эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газар нь амбулатори-поликлиникийн бүрэлдхүүнд хамрагддаг, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн диспансерууд, стационартайгаа нэгдмэл үйл ажиллагаатай эмнэлэг үйлчилгээний систем юм.

Тус газар нь жирэмсэн эхчүүд болон өвчлөлийг эрт илрүүлэн эмчлэн эрүүлжүүлэх хяналт тогтоож, гарч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх, тэднийг системт сургалтанд бүрэн хамруулж ариун цэвэр, эрүүл ахуйн анхны мэдэгдэхүүн эзэмшүүлэх, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалсан хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж биелүүлэх, эмэгтэйчүүд, эхчүүдийн амьдрал ахуйн болон хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад ажлаа чиглүүлнэ.

Жирэмсэн эх, эмэгтэйчүүдийн өвчтэй эмэгтэйчүүдийг диспансерийн хяналтанд хамруулах гол арга бол үйлчлэх хүрээний дэвсгэр нутгийн 15—49 насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааг гаргаж хөдөлгөөнийг тогтмол хийж байх, эмнэлгийн байгууллагын зориудын урьдчилан сэргийлэх үзлэг, өдөр тутмын үйлчилгээнд хамрагсдын дотроос жирэмсэн эх, эмэгтэйчүүдийн өвчтэй эмэгтэйчүүдийг идэвхтэй аргаар илрүүлэх явдал мөн.

Харьяа дэвсгэр нутгийн эмэгтэйчүүдэд хагас жил тутам урьдчилан сэргийлэх үзлэгийг төлөвлөгөөт графикаар хийх, хот төвлөрсөн газар жирэмсэн эмэгтэйчүүдийг эхний хагас жилд сард нэг, жирэмсний сүүлийн хагасаас эхлэн хоёр долоо хоногт нэг, төрөхөөс өмнө 45 хоногийн хугацаанд 7 хоногт нэг удаа, онцгой хяналтын жирэмсний үзүулэх хугацаа нь үүнээс улам ойрхон байх шаардлагатай.

Жирэмсний эхний 3 сарын дотор зөвлөлгөөнд хамруулах нь тухайн жирэмсний бодит байдлыг цаг үед нь үнэн зөв тогтоох, илүү өртөмтгий эхчүүдийг онцгой хяналтанд авч эхийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан уг жирэмслэлтийг таслах, жирэмсний цаашдын аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хэвлий дэх ураг хамгаалалтыг бүрэн хийх, жирэмслэлтийг хэвийн төрөлтөөр төгсгөхөд шийдвэрлэх  ач холбогдолтой юм.

Эх барихын ужиг дурдатгалтай, бусад эрхтэн системийн өвчин хавсарсан жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой хяналт тогтоон, нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд байлгаж эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохиож, амаржих газар,  тасагт   хэвтүүлж,  бүх  талын шинжилгээ хийж оношийг бататган эмчилж, төрөлтийн төлөвлөгөөг боловсруулна. Жирэмсэн эхчүүдэд шаардлагатай шинжилгээнүүдийг хийх ба жирэмсний тээлтийн нэг, хоёрдугаар хагаст хүн бүрд сүрьеэ, тэмбүү, өвчин илрүүлэх шинжилгээ хийхээс гадна үжил халдвараас хамгаалах анатоксиныг 3 удаа тарина. Зөвлөлгөө өгөх газраас жирэмсэн эхчүүдэд эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн суртал нэвтрүүлгийн ажлыг нэг бүрчилэн зохиож ариун цэвэр, эрүүл ахуйн анхны мэдэгдхүүнтэй болгож, жирэмснээс хамгаалах арга барилыг шаардлагатай эмэгтэйчүүдэд зааж сургах, үргүй хүмүүсийг эмчлэх, зөвлөлгөөн өгөх, мөрдөж байгаа журмын дагуу умайн хаацай, ерөндөг тавих ажлыг эрхлэн гүйцэтгэх, жирэмсэн эмэгтэйчүүдэд амаржихын өмнө хэрхэн хувцаслах, ажиллах, амрах, хооллох, амаржсаны дараахь эрүүл ахуйн дэглэм, хүүхдээ хооллох, арчлах, сувилах, витаминжуулах, чийрэгжүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга барил дадал заншил эзэмшүүлэх ажлыг эрэмбэ дараалалтай зохионо.

Эхчүүдэд зориулсан системт ,сургалтыг хот суурин газруудад байнга зохион байгуулж, хичээлийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний анатом физиологийн онцлог, сарын тэмдгийн мөчлөг, түүний хямрал, эмчид үзүүлэхийн ач тус, эмэгтэйчүүдийн эрүүл ахуй, урьдчилан сэргийлэх тарилгын ач холбогдол, хөхөө хэрхэн арчлах, арьс өнгөний өвчин, түүний хор холбогдол, эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох үтрээний үрэвсэл, түүнээс урьдчилан сэргийлэх, үр хөндөлтийн хор холбогдол зэрэг сэдвээр явуулахын гадна жирэмсэн эмэгтэйчүүдийг өвчингүй амаржуулахад бэлтгэл хийж, амаржих нь физиологийн хэвийн үзэгдэл мөн болохыг ойлгуулж, амаржихаас айж болох шалтгаануудыг арилгаж, сэтгэл санааны урьдчилсан бэлтгэл хийнэ.

Эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газраас жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэх гол хэлбэрийн нэг нь эргүүлийн идэвхтэй үйлчилгээ байх ёстой. Эх барих эмэгтэйчүүдийн эмч, эргүүлийн бага эмч, сувилагч нь хариуцсан дэвсгэр нутагт жирэмсэн эмэгтэйчүүдийг эхний 3 сарын дотор илрүүлэн хяналтандаа авахыг гол зорилт болгоно.

Эргүүлийн бага эмч нь эмчийн заавар зөвлөлгөөнийг жирэмсэн ба төрсөн эхчүүд хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, хувийн болон гэр орны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах зөвлөлгөөн өгч эхчүүд эмчийн заасан хугацаанд ирж зөвлөлгөө авч байгаа эсэхэд анхаарч, ирээгүй бол дуудаж үзүүлэх, халдварт өвчтөн, нян агуулагчийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

Эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газрын нэг чухал зорилт бол жирэмсэн эмэгтэйчүүдийн дундаас илүү өртөмтгий байдал бүхий жирэмсэн эхчүүдийг илрүүлэн, зөв оношилж, онцгой хяналтандаа авч жирэмсний ба төрөх үеийн онооны үнэлгээг тогтооно. Илүү өртөмтгий байдал бүхий жирэмсэн эмэгтэйчүүдийг 10 ба түүнээс дээш онооны зэрэглэлд хуваана. Энэ онооны үнэлгээнд үндэслэж, эх ургийн эрүул мэндэд ноцтой нөлөөлөх, гарч болзошгүй хүндрэлээс сэргийлэн эмчлэн эрүүлжүүлэх иж бүрэн арга хэмжээг авна.

Жирэмсэн ба төрөх үед өртөмтгий байдалд хүргэж болох хүчин зүйлс:

А. Төрөхийн өмнөх үе

1.  Нийгэм-биологийн байдлаар

2.  Эх барих-эмэгтэйчүүдийн дурдатгалтай

3.  Бэлгийн бус өвчтэй

4.  Жирэмсний хүндрэл

5.  Эхийн хэвлий дэх ургийн эрүүл мэндийн байдалд өгөх үнэлгээ

                                             Б.Төрөх үе

6.  Эхийн талаас

7.  Эхсийн талаас

8.  Ургийн талаас

Илүү өртөмтгий жирэмснийг ерөнхийд нь дараахь 3 бүлэг болгон хуваана.

I.   Эх барих эмэгтэйчүүдийн ужиг дурдатгалтай

II. Бэлгийн бус өвчтэй

III. Тухайн жирэмсний үед хүндрэлтэй байгаа эмэгтэйчүүдийг тус
тус хамруулна.

Онооны үнэлгээг 10 ба түүнээс дээш бол хүнд, 5—9 байвал дунд. 4 ба түүнээс доош бол хөнгөн гэж үзнэ.

ИЛҮҮ ӨРГӨМТГИЙ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ ҮНЭЛГЭЭНИЙ СХЕМ

                          А. Төрөхийн өмнөх үе

1. Нийгэм-биологийн байдлаар:

Эхийн нас;      20 хүртэл          2 балл

25—29               1 балл

                         30 — 34           2 балл

35—39              3 балл

                          40-өөс дээш   4 балл

2. Эцгийн нас 20 хүртэл       1 балл

Эцгийн нас 40 ба түүнээс дээш 2 балл

3.  Мэргэжлийн хортой нөхцөл:

Эх           1—4 балл

Эцэг        1—4 балл

4.  Хортой зуршлууд:

Эх тамхи татдаг бол         1 балл

Эх, эцэг нь архи уудаг бол    2 балл

5.  Ганц бие бол           1 балл

6.  Боловсрол бага, дунд 1 балл

7.  Боловсрол дээд      1 балл

8.  Эхийн биеийр өндөр 150 см-ээс намхан бол 1 балл

9.  Эхийн биеийн жин хэмжээнээс 25%-иар их бол 2 балл

Эх барих эмэгтэйчүүдийн дурьдатгал,

1.  Анхны төрөлтийн өмнөх үр хөндөлт 1—2 балл

2.  Давтан төрөлтийн өмнөх үр хөндөлт 2—3 балл

3.  8 ба түүнээс дээших төрөлт 2 балл

4.  Дутуу төрөлт:

1  удаа бол       2 балл

2  удаа           3 балл

3  удаа           4 балл

 

5.  Давтан төрөлтийн хоорондын зай 1—2 жил бол 1—2 балл

6.  Амьгүй төрөлт 1 удаа бол 3 балл

2 удаа       8 балл

7.  Нярайн үеийн үхэл ,

1  удаа бол 2 балл

2  удаа бол 7 балл

8.  Хүүхдийн тахир дутуу хөгжил 3 балл

9.  Хүүхдийн мэдрэлийн хямрал 2 балл

Ю. Хүүхдийн биеийн жин 2500-аас бага бол 2 балл

11.  Хүүхдийн биеийн жин 4000-аас дээш бол 1 балл

12.  5 жилээс дээш жирэмслээгүй бол 2—4 балл

13.  Хагалгааны дараахь умайн сорвижилт—4 балл

14.  Умайн болон өндгөвчийн хавдар 2—4 балл

15. Умайн хүзүүний үйл ажиллагааны дутагдал 2 балл

16, Умайн хөгжлийн гажигтай бол 3 балл

 

II. Жирэмсний хүндрэлүүд

   1 . Эрт үеийн илэрхий хордлого 2 балл

2.  Жирэмсний эхний ба сүүлийн хагасын үеийн цус багадалт 3—5 балл

3.  Хожуу үеийн хордлого усан хаван 2 балл

. . 4. Нефропати I. II, III ээрэгтэй 3—5—12 балл

5, Хавсарсан хордлого 9 балл

6. Эх, ургийн цусны тохиролцоогүй байдал 5—10 балл
7 Ургийн цусны ихдэлт            3 балл

8.    Ургийн усны багадалт          4 балл

9.    Ургийн өгзөг түрүүлэлт        3 балл

10. Илүү   тэлттэй жирэмслэлт      3 балл

11. Ихэр төрөлт                         3 балл

12. Өмнөх төрөлтүүдэд төрөлт түргэсгэх
эмчилгээ авч байсан            1 балл

13. Уйтан аарцаг                       4 балл

14. Ургийн буруу байрлал ,       4 балл

III. Бэлгийн бус өвчнүүд:

1.  Зүрх судасны өвчнүүд:

а) зүрхний гажиг (цусны эргэлтэнд өөрчлөлт ороогүй үеийн) 3 балл

б) зүрхний гажиг (цусны эргэлтэнд өөрчлөлт орсон  үеийн 10 балл

2.  Цусны даралт ихсэх өвчний I, II. III зэрэгтэй 2—8—10 балл:

3.  Цусны даралт багасах өвчин 2 балл

4.  Жирэмслэлтийн өмнөх бөөрний өвчтэй бол 3 балл

5.  Жирэмслэлтийн явцад бөөрний өвчин хурцадвал 4 балл

6.  Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг;

а) чихрийн шижингийн өмнөх байдал       5 балл

б) чихрийн шижин                                  10 балл

в) бамбай булчирхайн өвчтэй            5—10 балл

г) бөөрний дээд булчирхайн өвчин   5—10балл

7.  Цус багадалт 90—100. г/л 19—10 гр.%       4—2 балл

8.  Цусны бүлэгнэх ажиллагааны эмгэг       2 балл

9.  Илэрсэн харааны хүнд эмгэг, нүдний

Бусад өвчин                        1—3 балл

10.         Архаг өвөрмөц халдварууд (сүрьеэ, бруцеллёз, тэмбүү, токсоплазмоз       2—6 балл

11.                                                                 Жирэмсний явц дахь хурц. халдварууд        2—7 балл
• :   12. Сэтгэл мэдрэлийн өвчтэй бол                                     4 балл

IV. Ургийн байдлын үнэлгээ:

1.  Ургийн хатингаршил (тураал) 10—20 балл

2.  Бүтэлт                                                                         3—8 балл

3.  Хоногийн шээсэн дэх эстриолын хэмжээ:

(30—34) долоо хоногтойд 31 балл

4.  9 мг-аас бага ба (4.0 долоо хоногтойд 12 мг-аас

бага байх)               15 балл

5.  Ургийн усанд мекони байвал          3 балл

Эхчүүдэд төрөхөөс гарахад нь солилцох хуудсанд төрөлтийн ба төрсний дараахь үеийн байдлыг бичсэн байх ба зөвлөлгөө өгөх хэсгийн эмчдээ ирэхдээ төрсний дараахь амралтыг олгоно. Эмэгтэйчүүдийн зөвлөлгөө өгөх газар жирэмсний картанд тухайн жирэмсний явц төгсгөл, оношилгоо, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ түүний үр дүн  нярайн эрүүл мэндийн байдлыг нэгттэн дүгнэсний үндсэн дээр хүн бүрт төгсгөлийн дүгнэлт бичнэ.

Эмэгтэйчүүдийн зөвлөлгөө өгөх газрын нөгөө нэг чухал зорилт бол эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний өвчлөлийг эрт илрүүлэн зөв оношилж төгс эмчлэн эрүүлжүүлэх ажлыг чанартай хийх явдал юм.

Эмэгтэйчүүдийн өвчлөлийг бууруулах арга нь урьдчилан сэргийлэх үзлэг юм. Урьдчилан сэргийлэх үзлэгийн гол зорилго нь эмчилгээ сувилгаа шаардагдах эмэгтэйчүүдийг өвчний эрт үед нь идэвхтэй илрүүлэх явдал мөн. Эмэгтэйчүүдийн өвчнөөс бэлэг эрхтний хурц ба архаг үрэвсэлт өвчнүүд,хавдрын урьдал өвчнүүд, сарын тэмдгийн хямрал, жирэмслэлт ба төрөлттэй хслбогдол бүхий эмэгтэйчүүдийн өвчин хоргүй хавдар, хорт хавдар зэрэг өвчин бүхий эмэгтэйчүүдийг цаг алдалгүй илрүүлэн диспансерийн хяналтанд авч төгс эмчлэн эрүүлжүүлнэ.

Эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэхэд эмийн эмчилгээ, ус, шавар, биеийн тамир, физик эмчилгзэ болон чийрэгжүүлэлт, витаминжуулах, нөхөн сэргээх арга хэмжээг өргөн хийнэ.

Эх барих эмэгтэйчүүдийн  байгууллагын  үйл ажиллагаа  нь эмнэлгийн тусламжийн чанарын үзүүлэлтээр илэрхийлэгдэнэ. Эмэгтэйчүүдийн зөвлөлгөө өгөх газрын (Эх  барих, эмэгтэйчүүдийн хэсгийн) үйл ажиллагаа нь дараах үндсэн үзүүлэлтээр илэрхийлэгдэнэ. Үүнд:

1. Үзлэгийн төлөвлөгөөний биелэлт:

Үзсэн бүх эмэгтэйчүүдийн тоо х 100 өгөгдсөн төлөвлөгөө

 

2.  Урьдчилан сэргийлэх үзлэгийн хувийн жин:

 Урьдчилан сэргийлэх үзлэгээр үзсэн хүний тоо х 100

үзсэн бүх эмэгтэйчүүдийн тоо

3.  Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралт:

Үзлэгт хамрагдвал зохих 15-аас дээш насны эмэгтэйчүүдийн тоо х тоо

Үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн тоо

4.  Диспансерийн   хяналтын хамралт:

Диспансерийн хяналтад хамрагдсан

жирэмсэн эмэгтэйчүүдийн тоо х тоо

тухайн дэвсгэр нутагт хяналтын хугацаанд болсон жирэмсэн эмэгтэйчүүдийн нийт тоо

5.  Жирэмсний эхний 3 сард илрүүлэх хяналтанд хамарсан байдал:

Эхний 3 сард хяналтанд авсан бүх хүний тоо х тоо

Хяналтанд авсан бүх жирэмсний тоо

6.        7 сартайгаас дээш хугацаанд хяналтанд хамарсан хувь:

7 сартайгаас дээш хяналтанд авсан бүх жирэмсний тоо х 100

Хяналтанд авсан бүх жирэмсний тоо

7. Эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газарт амаржих хүртэл үзүүлсэн жирэмсэн эмэгтэйн зөвлөлгөө авсан дундаж тоо:

                      Эмэгтэйчүүдийн зөвлөлгөө өгөх газарт амаржих хүртэл зөвлөлгөө авсан бүх жирэмсэн эмэгтэйчүүдийн нийт үзлэгийн тоо х 100

Эмэгтэйчүүдийн зөвлөлгөө өгөх газарт амаржих хүртэл үзүүлж зөвлөлгөө авсан бүх жирэмсний эмэгтэйн тоо

 

8.  Нефропатийн эзлэх хувь:

Нефропати болж хүндэрсэн жирэмсний тоох 100

Хяналтанд байгаа бүх жирэмсний тоо

 

9.  Экл ампсийн эзлэх хувь:

Эклампси болж хүндэрсэн жирэмсний тоо х 100

 хяналтад байгаа бүх жирэмсний тоо

10. Төрөхийн өмнө олгогдсон амралтын алдаа:

Төрөхийн өмнөх амралт аваад тогтоогдсон хугацаанаас 15 ба түүнээс дээш хоногоор хэтэрч төрсөн эхчүүдийн тоо х 100 Төрөхийн өмнө амралт авсан бүх жирэмсний тоо

11. Төрөхийн өмнөх амралт аваад тогтоосон хугацаанаас 15 түүнээс дээш хоногоор урьтаж төрсөн эхчүүдийн тоох 100

Төрөхийн өмнөх амралт авсан бүх жирэмсний тоо

12. Жирэмсэн эмэгтэйн цусанд тэмбүү илрүүлэх вассерманы урвал тавьсан хувь:

Цусанд вассерманы урвал тавьсан жирэмсний тоо х 100

Хяналтанд байгаа бүх жирэмсний тоо

13. Өвчингүй амаржуулах хичээлд суугчдын хувь:

Өвчингүй амаржуулах хичээлд суусан жирэмсний тоо х 100

Хяналтанд байсан бүх жирэмсний тоо

14. Стафилококкийн эсрэг анатоксин хийлтийн хувь:

Стафилококкийн анатоксин хийлгэсэн эмэгтэйн тоо х 100 Хяналтанд байсан бүх жирэмсний тоо

15. Цусанд эсрэг резус хүчин зүйл илэрсэн хувь:

Цусанд эсрэг резус хүчин зүйл илэрсэн

эмэгтэйн тоо х 100

Цусанд резус хүчин зүйл тодорхойлох шинжилгээ хийлгэсэн хүний тоо

16. Эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний байдал:

Эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авагдсан

бүх жирэмсэн х 100

Эмчлэн   эрүүлжвэл   зохих  бүх жирэмсэн

17. Төрөлтөөр төгссөн жирэмсний хувь:

Төрөлтөөр төгссөн жирэмсний тоо (гүйцэд+дутуу)х100

төрөлтөөр төгссөн              үр хөндөлтөөр жирэмсний тоо

төгссөн жирэмсний тоо      (үр зулбалт+эмнэлгийн

              (гүйцэд+дутуу)                  магадлагаагаар хийгдсэн үр хөндөлт)

 

 

 

18. Дутуу төрсөн жирэмсний хувь:

Дутуу төрсөн жирэмсний тоо х 100

Төрөлтөөр төгссөн жирэмсний тоо

 (гүйцэд+дутуу)

 

19.  Үр хөндөлтөөр төгссөн жирэмсний хувийн жин:

Үр хөндөлтөөр төгссөн жирэмсний тоо х 100

Төрөлтөөр төгссөн   Үр хөндөлтөөр төгссөн
жирэмсний тоо                    жирэмсний тоо

(Үр зулбалт+эмнэлгийн магадлагаагаар хийгдсэн үр хөндөлт)

20.  Гэрийн төрөлтийн хувь:

Гэртээ төрсөн эхчүүдийн тоо х 100

Эмнэлэгт төрсөн бүх эх+гэртээ төрсөн бүх эх

21. Эрүүл жирэмсэн эмэгтэйчүүд. Диспансерчлах, явц түүний эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний үр дүнд «зөвхөн жирэмснээс» өөр өөрчлөлтгүй эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин юм. Диспансерчлалын энэ ойлголтонд «жирэмсэн. эмэгтэйчүүдийн зрүүл мэндийн индекс» гэсэн чухал үзүүлэлт хамаарагдана. Хяналтанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн дунд эрүүл жирэмсний эзлэх хувийн жинг жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн индекс гэнэ.

Ж Э М И= Эрүүл хэвийн явц төгсгөлтэй жирэмсний тоо х 100

Хяналтанд хамрагдсан бүх жирэмсэн

22. Төрөхийн өмнөх ургийн эндэгдэл;

Төрөхийн үйл  ажиллагаа эхлэхээс өмнө эхийн хэвлийд эндэж төрсөн хүүхэд X 100

 Амьд төрсөн бүх хүүхэд+амьгүй төрсөн ураг

23. Стационарт хэвтсэн эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газар стационарын тавьсан оношийн тохирооны хувь;

Эмэгтэйчүүдийн зөвлөлгөө өгөх газар стационарын онош тохирсон жирэмсний тоо х 100

Стационарт хэвтүүлсэн жирэмсний тоо

24. Жирэмсэн эмэгтэйчүүдээс амаржсаны дараа эмэгтэйчүүдзд
зөвлөлгөө өгөх газарт үзүүлсэн дундаж тоо Жирэмсэн эмэгтэйчүүдээс амаржсаны дараа эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газарт үзүүлсэн эмэгтэйн тоо х 100

Амаржсан эмэгтэйн то

24. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдагсдын хувь:

 

Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдагсдын тоо х 100

Үзлэгт хамрагдвал зохих бүх эмэгтэйн  тоо

26.  Эмэгтэйчүүдийн зөвлөлгөө өгөх газар үзүүлсэн эмэгтэйчүүдийн дотроос өвчин илэрсэн тохиолдлын хувь:

                             Эмэгтэйчүүдийн өвчин илэрч бүртгэгдсэн эмэгтэйн тоо  100

                             Үйлчлэх хүрээний эмэгтэйчүүдийн дундаж тоо

27.  Урьдчилан сэргийлэх үзлэгээр өвчин илэрсэн эмэгтэйчүүдийн хувь:

Үзлэгээр өвчнии илэрсэн тохиолдлын тоох 100

 Үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн тоо

28. Эмэгтэйчүүдийн өвчтөнийг стационарт хэвтүүлсэн хувь:

Эмэгтэйчүүдийн өвчтэй эмэгтэйчүүдээс стационарт хэвтүүлсэн өвчтөний тоо х 100

эмэгтэйчүүдийн өвчтэй бүх эмэгтэйн тоо

 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3229
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК