Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 2(46)
БНМАУ-д эмнэлгийн боловсон хүчин бэлтгэсэн түүх,их эмч нарын бүрэлдэхүүнд хийсэн зарим судалгааны дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Б, Дэмбэрэл

Анагаах ухааны дээд сургууль

 

 
Абстракт

НЕКОТОРЫЕ РЕЗУЛЬТАТЫ ИЗУЧЕНИЯ ИСТОРИИ МЕДИЦИНСКОГО ОБРАЗОВДНИЯ, ПОДГОТОВКИ И СОСТАВА МЕДИЦИНСКИХ КАДРОВ В МНР.

Б. Дэмбэрэл

Изучены история развития медицинского образования и подготов ки медицинских кадров в МНР и некоторые вопросы состава, размещения, текучести и специализации врачебных кадров. В работе применены. архивно-исторические, социально гигиенические и статистические методы псследования. На основе изучения выше указанных вопросов автор выдвигает определенные стадии развития подготовки медицинских кадров и образования соотвестванно с периодизацией истории развития здравоохранения МНР и предлагает некоторые практические рекомендации по улучшению эффективкого использования врачей и усовершенствования учебных процессов в медицинском институте. 

Орчин үеийн шинжлэх ухаан техникийн хувьслын үед эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэх, тэднийг зөв хуваарилж ашиглах, мэргэжил мэдлэгийг нь байнга дээшлүүлэх явдал социалист системийн орнууд, түүний дотор манай орны эрүүлийг хамгаалахын анхаарлын төвд байгаа гол гогцоо асуудлын нэг юм. Хэвлэлийн мэдээнээс үзэхэд дэлхий дээр 78000 дээд сургууль салбар байгаагийн дотор анагаах ухааны дээд сургууль салбар 800 байгаа нь бүх дээд сургуулийн 1% орчмыг эзэлж байна. Дэлхийн Эрүүлийг Хамгаалах Байгууллагын (ДЭХБ) экспертүүдийн тодорхойлсноор 2—3 сая хүн амд анагаах ухааны нэг дээд сургууль ногдох ёстой гэж үзвэл социалист бүх орон энэхүү заагийг хэдийнээ давж эмнэлгийн дээд сургүулиудаар сайн хангагдсан байна. Энэ ч учраас социалист орнуудад эмч нарын жилийн дундаж өсөлт хөрөнгөтөн орныхоос үлэмж давуу байна. БНАГУ-д 8%, БНПАУ-д 7%, БНМАУ-д 6,6% байхад хөгжингүй капиталист орнуудад энэ үзүүлэлт 2—4% байна.

ДЭХБ-ын тооцоолсноор 1950 онд дэлхийн 1 095 500 эмч (10 000 хүн амд 5,74 их эмч байсан бол 1970 онд 2 192 700 (10 000 хүн амд 7,91) болсон нь 1950—1960 онд 44,5% 1960—1970 онд 38,5%-иар өсчээ. 1970 оны байдлыг үндэслэн гаргасан урьдчилсан тооцоогоор 2000 онд дэлхий дээр хүний их эмч нарын тоо 4 206 500 хүрэх бөгөөд 1970—1980 онд 28,3% 1980—1990 онд 23, 6%, 1990-2000 онд 21%-иар тус тус өсөх төлөвтэй байна. [6] ДЭХБ-ын сүүлчийн мэдээгээр (1977) дэлхийн 3,3 сая эмч (хүн ам 4 млрд) ажиллаж байгаа бөгөөд 100 00 хүнд 80 их эмч буюу 1 их эмчид 1237 хүн ногдож байна.

Эмчээр хамгийн бага хангагдсан Зүүн Африкт 100000 хүнд 6 эмч буюу нэг их эмчид 17480 хүн ногдож байхад эмчээр үлэмж сайн хангагдсан Баруун Европт 100000 хүнд 190 их эмч буюу нэг их эмчид 528 хүн, дэлхийн социализмын тэргүүний орон ЗХУ-д (шүдний эмчийн хамт (100000 хүнд 344,9 их эмч буюу нэг их эмчид 290 хүн ногдож байхад дэлхийн өндөр хөгжилтэй капиталист орон АНУ-д нэг их эмчид 595, Японд 845 ногдож байна. [5] ДЭХБ-ын албан ёсны материалаас үзэхэд дэлхий дээр их эмчээр үлэмж сайн хангагдсанд тооцогдох (1 их эмчид 1000-аас илүүгүй хүн ногдох) 30-аадхан орон байгаагийн эхний байрыг ЗХУ, социалист нөхөрлөлийн бусад орон эзэлж байна.

Анагаах ухааны боловсролыг хөгжүүлж эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх талаар дэлхийн социалист системийн орнуудад дараахь үндсэн зарчмууд тогтон мөрдөгдөж байна. Үүнд: Эмнэлгийн боловсролыг төр улсаас эрхлэн олгох, төлөвлөгөөтэй хөгжүүлэх, хөрөнгө чинээ яс угсаа үндэсний хязгаарлалтгүйгээр бүх хүн амд хүрэлцээтэй (нээлттэй) байх, үнэ төлбөргүй сургах, эмч нарыг хүнийг хайрлах энэрэнгүй үзэл, анагаах ухааны деонтологид сургах, эмнэлгийн сургууль төгссөний дараа ажилгүйдэлд хүрэхгүй нөхцөлийг хангах зэрэг зарчим нь аль ч хөрөнгөтөн оронд үгүй юм.

Дэлхийн социалист системийн нэгдмэл гэр бүлийн нэгэн гишүүн БНМАУ ардын хувьсгалын түүхт 62 жилдээ ардын эрүүлийг хамгаалахын социалист системийг хөгжүүлэх, эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх талаар томоохон амжилт олж, эмнэлгийн боловсон хүчний хангамжийн хувьд ах дүү социалист орны дотор доогуур бус суурь эзлэх болж, дэлхийн өндөр хөгжилтэй капиталист зарим орныг гүйцэж түрүүлсэн байна.

Манай оронд анагаах ухааны боловсон хүчний хангамж ийнхүү сайжирсан нь тус улсын ардын эрүүлийг хамгаалах болон ардын боловсролын системийн түүхэн хөгжилтэй салшгүй холбоотой юм. Үүнээс үндэслэн бид тус улсын эрүүлийг хамгаалахын хөгжлийн түүхийн үндсэн үе шатуудын дагуу эмнэлгийн боловсон хүчний асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байсныг түүхчилэн судлах, анагаах ухааны боловсрол боловсон хүчний одоогийн бүрэлдэхүүн, хангамжийн байдалд зарим судалгаа хийв. [6] Ганц удаагийн өгүүллээр судалгааны бүх материалыг хамрах боломжгүй тул гол агуулгын талаар тоймчлон өгүүлье.

Архив түүхийн материалаас бидний сүдалж тогтоосноос үзэхэд тус улсын болон эрүүлийг хамгаалахын хөгжлийн түүхийн үндсэн үе шатуудад анагаах ухааны боловсрол, эрүүлийг хамгаалахын боловсон хүчний хөгжиж ирсэн түүхийг дараахь үндсэн 3 үе шатанд хүвааж болох байна. Тус улсын эмнэлгийн боловсон хүчин ийнхүү ардын хувьсгалын жилүүдэд манай орны ардын сэхээтний бүрдэл хэсгийн нэг болон хөгжихэд манай анд нөхөр аугаа их ЗХУ ын үзүүлсэн тусламж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Иймээс манай оронд эмнэлгийн боловсрол, боловсон хүчин хөгжсөн түүхийг ЗХУ-ын үзүүлсэн ах дүүгийн өгөөмөр тусламжаас салангид ойлгож үл болно.

Бидний судалж тогтоосон урьдчилсан материалаар 1921 — 1970 онд тус улсын эрүүлийг хамгаалах байгууллагад ЗХУ-аас 1000 гаруй эмч» мэргэжилтэн уригдаж ажилласны 4,2% нь анагаах ухааны дунд, дээд сургуульд багшаар уригдсан бөгөөд 50-иад оны дунд үеийг хүртэл сургалт хүмүүжил, эрдэм шинжилгээний ажлыг үндсэнд нь гардан хариуцаж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байжээ. Тус оронд уригдан ажилласан зөвлөлтийн эмч, эрдэмтэн,мэргэжилтнүүд нь зөвхөн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн өгсөн төдийгүй,манай оронд социалист шинэ соёлыг түгээх, эмч  эмнэлгийн ажилчдыг эзэмшсэн мэргэжил, нам ард түмний үйл хэрэгт үнэнч шударга хандах социалист ухамсарт чанар болон социализмын үеийн эмч хүний хамгийн нинжин энэрэнгүй сэтгэлтэй байх ёс суртахууны бүхэл бүтэн өв уламжлал үлдэзснийг онцлон тэмдэглэх нь чухал юм. Одоо тус улсын их эмч нарын бүрэлдэхүүн, байршил, тогтвор суурьшилд хийсэн судалгааны зарим материалаас өгүүлье.

а) их эмч нарын насны ба ажилласан хугацааны байдалд хийсэн бидний судалгаанаас (1969—1970) үзэхэд манай эмч нар насны хувьд ч (87,1% нь 25—50 насны хүмүүс) ажилласан хугацааны хувьд ч (58,3 % ажиллаад. 10 жил болоогүй) харьцангуй залуу байгаа нь үндэсний их эмч нарыг 1940 өөд оны сүүлээс бэлтгэж эхэлсэн манай анагаах ухааны боловсролын түүхэн хөгжилтэй холбоотой бөгөөд нийт эмч нарын 96%-иас илүү нь ардын засгийн жилүүдэд төрж, хүмүүжсэн байна.

Бидний судалгааны материалыг зарим судлаачдын судалгаатай харьцуулж үзвэл 25—50 насны эмч нар 86,7%-ийг эзэлж эмч нарын дундаж нас 37,1 болж 49,7% нь ажиллаад арван жил болоогүй залуу эмч нар байгаагийн дийлэнх нь хөдөөний эмнэлгийн байгууллагуудад ажиллаж байгаа ажээ. [4] Энэ нь манай орны эрүүлийг хамгаалах болон нам, улс, олон нийтийн аль ч байгууллага залуу эмч мэргэжилтнийг хөдөлмөрийн талбар, хамт олны дунд ажил дээр нь байнга сургаж,  хүмүүжүүлэхийн онц чухлыг зааж байна. Сүүлийн  10— 15 жилд манай эмч нарын дотор хөдөлмөрийн хамт олны ахмад үе бүрэлдэж утсын баатар I, хөдөлмөрийн баатар 1, БНМАУ-ын гавьяат эмч 31, анагаах ухааны доктор 7, доцент профессор 20 гаруй, анагаах ухааны дэд эрдэмтэн 170 гаруй болсон нь залуу эмч нарын ёс суртахууны хүмүүжил, мэргэжлийн сургалтанд ашиглавал зохих халамжлан хүмүүжүүлэгчдийн чухал нөөц юм.

б) БНМАУ их эмчийн ерөнхий хангамжаар (1980 оны байдлаар 10000 хүн амд 22 их эмч, 1 их эмчид 457 хүн ногдож) социалист орньг дотор доогуур бус байр суурь эзэлж байгааг дээр өгүүлсэн билээ гэтэл энэ байдлыг аймаг хотоор авч үзвэл анхаарал татахуйц байдал харагдаж байна.

Хүснэгтээс үзэхэд Улаанбаатар, Дархан хотод их эмчид ногдох. хүний тоо аймгуудаас 2—3 дахин цөөн байна. Хэдийгээр Улаанбаатар, Дархан хотод хүн ам, үйлдвэрүүд нарийн мэргэжлийн эмнэлгийн байгууллагууд төвлөрч, хотын хангамж зарим талаар хөдөөгийнхөөс илүү байх шаардлагатай боловч хүн амын маань 49% хөдөө орон нутагт оршин суудаг манай орны нөхцөлд хот, хөдөөний их эмчийн хангамжийн дээрх ялгааг хэвийн байдал гэж үзэж болохгүй юм.Сүүлийн жилд (1981) хийсэн зарим судалгаа (Г.Зуунай)-гаар энэ тоо Эрүүлийг хамгаалах Яамны тайлангаас нилээд бага (Улаанбаатарт 10,000 хүнд. 22,7 бусад байгууллага (Хөдөөд 13,4 эмч үйлчилж) байтаа нь эмнэлгийн үйлчилгээнд шууд ажиллаж байгаа эмч нараар тооцсоноор тайлбарлагдана.

Үүнээс үндэслэн БНМАУ-ын.. эруүлийг хамгаалах Яам сүүлийн жилүүдэд анагаах ухааны дээд сургууль төгсөгчдийн 80—85%, дунд сургууль төгсөгчдийн 90—95%-ийг хөдөө орон нутагт хуваарилагдсаныг тоогоор авч үзвэл хөдөөний эмнэлгийн байгууллагуудын батлагдсан орон тооноос давж байгаа юм. Гэвч энэ зөрүүг төдийлөн багасаж чадахгүй байгаагийн шалтгааныг с удлан үзвэл анагаах ухааны сургуулиуд, ялангуяа дээд сургуулийн элсэлтийн хуваарь төлөвлөгөө аймгуудын боловсон хүчний бодит хэрэгцээнд тохирохгүй аймгуудыг өөрийн нутгийн боловсон хүчнээр хангах хэтийн төлөвлөгөөгүй, эмч нарын шилжилт хөдөлгөөн жил бүр харьцангуй их байгаагаас болж байна. Бидний судалгаагаар жилд дунджаар (Эрүүлийг хамгаалах яамны систем) их эмч нарын 10—14%-д шилжилт хөдөлгөөн байгаа нь харьцангуй өндөр юм Сүүлийн жилд хийсэн зарим судалгаагаар ЭХЯ-ны системд ажиллаж байгаа эмч нарын  7,1%: нь жилд ажлаас гарч (хөндийрч) байгаагийн  15,2% нь нас барих тахир дутуу болох насны тэтгэвэрт гарах зэрэг шалтгаанаар, 79,3% нь шилжих хөдөлгөөнөөр, 5,4 удаан хугацааны томилолт буюу бусад шалтгаанаар хөндийрч  байна. [2]         

1966—1969 онд шилжсэн 225 эмчид хийсэн бидний (зориудын) судалгааны материалаас үзэхэд:

Шилжилт хөдөлгөөн хийсэн эмч нарын бараг 2/3 нь аймгаас Улаанбаатар хотод шилжсэн байна. Шилжилтийн шалтгаанаар үзэхэд 5,3% нь өвчний учир, 84,9% нь гэр бүл төрөл төрөгсдийн гачигдал, зайлшгүй ажлын шаардлагын улмаас, 9,8% нь бусад шалтгааны учир шилжсэн байна. (Яамны томилолт, курс, сургууль зэрэг).

Бид эмч нарын шилжилтийн шалтгааныг тогтсохын тулд орон нутгийн эмч нарын бүрэлдэхүүнтэй харьцуулан 6 аймагт зориуд судалсан юм.

Хүснэгтээс үзэхэд ажиллаж байгаа их эмч нарын 78,9—98,8%-ийг өөрийн нь нутгийн харьяат эмч нар эзэлж байгаа Сүхбаатар, Увс, Баян-Өлгий аймгуудад эмч нарын шилжилт харьцангуй бага (6,9— 9,8%) ажиллаж байгаа их эмч нарын 35,6—80,5%-ийг өөр аймаг нутгийн хүмүүс эзэлж байгаа Дорноговь, Говь-Алтай зэрэг аймгуудад эмч нарын шилжилт их (15,2—18,1%) тогтвор  суурьшил муу байна.

Судалгааны материалаас үзэхэд орон нутгийг эмнэлгийн боловсон хүчнээр хангахад анагаах ухааны дээд, дунд сургуульд элсэгчдийн хүйсний харьцааг зөв тогтоох явдал чухал ач холбогдолтой хүчин зүйл юм.

Үүнээс үзэхэд амьдралын болон бусад шалтгаанаар эмэгтэй эмч нарын ихэнх нь Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд суурилан сууж, сум дундын эмнэлэг, их эмчийн салбаруудад цөөн ажиллаж байгаа нь орон нутгийг их эмчээр жигд хангах асуудлыг хүндрүүлж байж болзошгүй юм.

Энэ асуудлыг хөндөхдөө бид манай эрүүлийг хамгаалахын хөгжлийн түүх, эмнэлэг үйлчилгээнд эмэгтэй боловсон хүчин онцгой чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн, одоо ч гүйцэтгэж. байгаа, цаашид ч гүйцэтгэнэ гэдгийг онцгойлон цохон тэмдэглэхийг хүсч байна.

Манай эрүүлийг хамгаалахын хөгжлийн түүхээс үзвэл тус улсын анхны сувилагч (Бумаа, Жанчив зэрэг 12 эмэгтэй) Эрүүлийг хамгаалах яамны анхны сайд Д. Пунцаг, анагаах ухааны анхны доктор В. Ичинхорлоо, анхны их эмч Д.Сэржмядаг нар цөм эмэгтэйчүүдийн дундаас төрөн гарсан билээ. Бидний судалгаагаар (1970) их эмч нарын 53,7%, 1982—1983 оны хичээлийн жилд Анагаах ухааны дээд сургуульд суралцаж байгаа оюутны 81,4% нь эмэгтэйчүүд байгаа нь цаашдаа ч манай эрүүлийг хамгаалахын ажиллах хүчний бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд зонхилж чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой байна.

Энэ бүгд бол зөвхөн социалист нийгмийн үед эмэгтэйчүүд улс төрийн бүрэн эрхээ эдэлж, нийттийн тэгш эрхт гишүүн байдгийг нотлон харуулж байгаа чухал тоо баримт юм.

Үүнээс үндэслэн цаашид улс ардын аж ахуй соёлын нийт салбарын боловсон хүчний хүйсний бүрэлдэхүүний хэрэгцээ шаардлагатай. уялдуулан эмч нарын дунд эмэгтэйчүүдийн хувийн жинг бууруулах уу эсвэл эмэгтэй ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр хамгаалалэматериалаг сонирхлыг сайжруулах, дээшлүүлэх замаар хөдөөний эмнэлгийн боловсон хүчний хангамжийг сайжруулах уу гэдэг асуудлыг судлан тогтоох хэрэгтэй санагдана.

в) Орчин үеийн анагаах ухааны  хөгжил болон эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийн талаар хөдөлмөрчдийн байнга өсч байгаа эрэлт шаардлагын дагуу эмч нарт нарийн мэргэжил эзэмшүүлзх тздний мэргэжил мэдлэгийг байнга дээшлүүлэх явдал аль ч орны эрүүлийг хамгаалахын нэн чухал асуудал юм.

Нарийн мэргэжлийн эмч нарыг олноор бэлтгэх шаардлагатай холбогдуулан төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, ерөнхий үйлчилгээний эмч (врач-специалист, врач сбщего профиля) хоёрын хоорондын харьцааг зөв судлан тогтоох явдал чухал асуудал болон тавигдаж байна. Энэ нь хүн амын байршилтын онцлогоос шалтгаалан их эмчийн салбарыг олноор байгуулсан манай орны нөхцөлд улам ч онцгой ач холбогдолтой байна.

Судалгаанаас үзэхэд (Б. Дэмбэрэл, 1970. Г. Зуунай 1981) нарийн мэргэжлийн эмч нарын эзлэх хувийн жингийн хувьд манай улс социалист орны дотор дундаж байрыг (61,3%,. 78,4%) эзэлж байгаа боловч цаашид уг асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр нарийвчлан судалж тогтоох шаардлагатай байна.

Учир нь эмнэлгийн үйлчилгээг 5—15 км-ийн радиуст явуулдаг оронд нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нэг өөр байхад манай орон шиг 48 + 20 км-ийн радиуст үйлчилгээ явуулдаг оронд уг мэргэжилтнийг бэлтгэх нь бас өөр асуудал юм. Нөгөө талаар хамар хоолой, нүд, зүрх судасны зэрэг мэргэжилтний загвар, мэргэжлийн шинж байдлыг тодорхойлох нь нэг өөр сумын эмнэлэг буюу сум дундын эмнэлгийн түвшинд ажиллах мэргэжилтний загвар боловсруулж түүнд сургалтын төлөвлөгөө программыг уялдуулан арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь эрс өөр асуудал болно.

Мөн судалгаанаас үзэхэд нарийн мэргэжил эзэмшсэн эмч нарыг мэргэжлийн бус ажил хийлгэх, зарим мэргэжлийн эмч нарын дунд элдэв шалтгаанаар мэргэжлээ солих явдал багагүй байгаа нь дадлага туршлагатай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд муугаар нөлөөлж байна. Бидний материалаар нарийн мэргэжил эзэмшсэн боловч уг мэргэжлээрээ ажиллаагүй өөр ажил хийж байгаа эмч нарын 90,9% хөдөөний эмнэлгийн салбаруудад байгаа нь орон нутгийн эмнэлгийг ерөнхий мэргэжлийн (врач общего профиля) эмч нараар хангаж чадаагүйтэй холбоотой байна. Мөн рентген гэрлийн ба задлан шинжилгээ, мэс заслын эмч нарын мэргэжил дээрээ ажиллаж байгаа байдлыг судлан үзэхэд 22.4—39,5% нь 4—5 жилд мэргэжлээ сольсон байлаа,

ДҮГНЭЛТ. 1. Эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэх, хуваарилах, ашиглах тэднийг мэргэжүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх асуудал аль ч орны эрүүлийг хамгаалахын тугээмэл шинж чаиартап гол гогцоо асуудал боловч улс орны нийгэм, эдийн засаг соёлын шинж чанар, ангийн бүрэлдэхүүн улс төрийн бодлогоос шалтгаалан социалист, капиталист орнуудад зарчмын ялгаатай шийдвэрлэгдэж байна.

2.  БНМАУ-д анагаах ухааны боловсрол, эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг тус улсын түүхэн хөгжлийн үе шатуудад өвөрмөц онцлогтойгоор шийдвэрлэж иржээ.

3.  Манай орны эрүүлийг хамгаалахын хөгжлийн одоогийн үе шатанд их эмч нар насны бүрэлдэхүүний хувьд ч, мэргэжлийн хувьд ч залуу байгаа онцлогийг цаашдын төлөвлөлт, боловсон хүчинтэй ажиллах ажиллагаанд тусгаж, ахмад болон залуу боловсон хүчнийг зөв хослуулан ажиллуулах зарчмыг чанд баримтлах.

4.  Тус улсын эрүүлийг хамгаалахын түүхэнд эмэгтэй эмч, ажилчид чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд цаашид ч зонхилох суурийг эзлэх төлөвтэй байна.

5. Улсын хэмжээгээр эмчийн ерөнхий хангамж өндөр байгаа боловч хот хөдөөний эмнэлгийн байгууллагуудын хангамж үлэмж зөрүүтэй байна. Үүнийг багасгаж хот хөдөөний эмнэлгийн байгууллагуудыг эмчээр жигд хангах, боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад анагаах ухааны дээд, дунд  сургуулийн элсэлтийн төлөвлөгөөг, аймгуудын боловсон хүчний хэрэгцээний хэтийн төлөвтэй нягт уялдуулан зохиож уг аймгийн үндсэн харьяат нараас эмч нарыг бэлтгэн хангах явдал шийдвэрлэх ач холбогдолтой байна.

6.  Хүн ам сийрэг суурьшин, эмнэлгийн байгууллагууд тархай байгаа манай орны өвөрмөц нөхцөлд ерөнхий үйлчилгээний болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын хоорондын харьцаа уялдааг зөв тогтоон бэлтгэх, боловсон хүчний хэрэгцээний үндэслэлтэй норматив тогтоох асуудал эрдэм шинжилгээний тусгайлсан судалгаа шаардаж байгаа гол гогцоо асуудлын нэг мөн.

7.  Тус орны эмнэлгийн байгууллагуудын зохион байгуулалтын онцлог, үйлчилгээний радиусын  байдлыг харгалзан. сумын болон сум дундын эмнэлгийн түвшинд ажиллах их эмч нарын загвар, мэргэжлийн шинж  байдлыг боловсруулж сургалтын төлөвлөгөө, программд тусгах нь сургалтыг боловсронгуй болгох практик   шаардлагын нэг мөн.

     

 

 

Ном зүй

1. В. И. Ленин. зохиолууд. боть. 33.285.
2. Ю. Цэдэнбал. МАХН-ын XVII их хуралд тавьсан МАХН-ын Төв Хорооны тайлан илтгэл УБ. 1976. 68.
3. Б. Дэмбэрэл. Медицинское образование и кадры МНР. 1921-1970 канд. диссерт. Баку, 1972.
4. Г. Зуунай. Социально-гигиеническая и профессиональнодемо-графическая характеристика врачебных кадровв МНР и пути повышения эффективности их использования. Автореф. канд.диссерт. М.1981
5. Жур. Здоровье Мира. № 5. 1981. 30.
6. wold Health sjajislicel герогt, vоl27, №2 Gеnеvе 2974 WНО рр. 98-99
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 807
Судлаачдын бусад өгүүлэл
Б
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК