Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 2(46)
Хүн амын ерөнхий өвчлөлийг судалхад түүвэр судалгааны арга хэрэглэх нь
( Судалгааны өгүүлэл )

Б. Батмөнх

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

ПРИМЕНЕНИЕ ВЫБ0РОЧНОГО МЕТОДА ДЛЯ ИЗУЧЕНИЯ ОБЩЕЙ ЗАБОЛЕВАЕМОСТИ НАСЕЛЕНИЯ

.                              Д. Батмунх

В статье изложены методы и некоторые предварктельные итоги исследования заболеваемости населения городской зоны полученные материалы являются одной из составных частей исследований общей заболеваемости населения МНР. По предварительным данным наших есследований  общая заболе-ваемость по сбрашаемости на 1000 населения г. Дархана составляет 578,9.

БНМАУ-д хүн амын ерөнхий өвчлөлийн судалгааг 1970 оны бүх холбоотын хүн амын' тооллоготой холбогдуулан ЗХУ-д хүн амын эрүүл мэндийн байдлыг иж бүрнээр судлах үед боловсруулж баталсан аргачиллын үндсэн дээр Н.А.Семашкогийн нэрэмжит Нийгмийн эрүүл ахуй эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын институт (НЭАЭХЗБ), БНМАУ-ын Анагаах ухааны хүрээлэн хамтран явуулж байна.

Тус орны эдийн засаг газар зүйн онцлогийг тусгах зорилгоор говь, хээр, хангай, хотын гэж бүсчилэн хувааж бүрдмэл аргаар судалгааг хийлээ. ЗХУ болон бусад орны туршлагаас  үзэхэд хүн амын эрүүл мэндийн статистик судалгаанд түүвэр аргыг өргөн хэрэглэж байгаа бөгөөд ЗХУ-д хотын хүн амын өвчлөлийн судалгааг энэ аргаар явуулсан нь хүч хөрөнгө хэмнэсэн хялбар арга болсон байна. [1] Түүвэр аргаар судалгаа явуулахад судлах нийт үзэгдлээс бүх шинж чанараараа өөрийг нь төлөөлж чадах ,хэсгийг зөв сонгон авахад хамгийн гол нь байдаг. [1] Судалгааг хэд хэдэн үе шатаар явуулав. Нэгдүгээрт-судалгааны бааз газраа сонгон авч хамрах хүний тоог тогтоох, хоёрдугаарт-судалгааны бэлтгэлийг хангах хүн амаа сонгон авах, гуравдугаарт сонгон авсан бааз газартаа тодорхой тооны хүн амын өвчлөлийн материалаас хуулбарлалт, шифрлэлт хийх, дөрөвдүгээрт-материалаа нэгтгэн боловсруулалтанд оруулах ,тавдугаарт-хуулбарлалт хийсэн газартаа бүрдмэл үзлэг явуулах.

Хотын бүсийг төлөөлуулэн Улаанбаатар, Дархан хотыг авч тус хоёр хотын 452000 гаруй хүнээс–г [2] үндэслэн насанд хүрэгчдээс 40009 хүүхэд (0-15) 15000 нийт 55000 хүн  судалгаанд хамруулахаар тогтоов. Судалж байгаа үзэгдлийн шинж чанараас хамаарч ямар  аргаар сонголт хийх вэ гэдэг нь их нөлөөтэй юм. Бид энэ 55000 хүнийг механик сонголт буюу тухайн хоёр хотын оршин суугчдаас тодорхой хэдэн үсгээр эхэлсэн нэр бүхий хүн амыг сонгон авсан юм.

Сонголт хийх үсгээ тогтоохын тулд ЗХУ-ын Семашкогийн нэрэмжит институтийн мэргэжилтнүүд улсын клиникийн төв эмнэлэгт нэг жилийн хугацаанд хэвтэж эмчлүүлэгсдийн нэрийн бүрэлдхуүнд судалгаа хийж насанд хүрэгчдэд „А.Г.М.Н. -20%, хүүхдэд М"-7,5% эзэлж байна гэж тогтоосныг үндэслэн бид ажилчны районы 1979 оны тооллогын материалаас хүн амын нэрийн бүрэлдэхүүнд туршилт судалгаа хийлээ.

Үүнээс үзэхэд дэзрх үсгүүдэд хүн амаа сонгон авч судалгаа хийхэд бүрэн боломжтой гэж үзээд хотын бүсийн өвчлөл судалгааны ажлыг эхлэв. Хүн амын цөөнх хэсгийн дотор (тодорхой хэдэн үсгээр) өвчлөлийг судлахад тухайн хотын бүх төрлийн эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудын бүртгэлийн тасагт байгаа заагдсан үсгийн картуудыг таних тэмдэгтэй болгох, карт эзэмшигчийн хаягийг тодруулан шинэчлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, гэрийн дуудлагын дэвтэр диспансерийн хяналтын карт, тусгай мэргэжлийн диспансеруудын картуудаас үзлэгийн мэдээг нөхөн хуулж, 33, 89, 95-р маягтуудыг хавсаргах зэрэг бэлтгэл ажил хийж нэрийн давхардалтыг арилгасны дараа тухайн хүний өвчлөлийг судалгааны тусгай картанд хуулбарлаж шифрлэлтийг хийлээ.

Энд бид Дархан хотын хүн амын өвчлөлийг, тайлангийн материалтай харьцуулан харуулав.

 

Үүнээс үзэхэд:                                           судалгаагаар        тайлангаар

1.   Амьсгалын эрхтэний өвчин                             242,3.                   226,7

2.   Хоол боловсруулах эрхтэний өвчлөл            08,8                       71,7

3.   Халдварт паразитын өвчин                             58,2                      15,4

4.   Мэдрэлийн эрхтэн системийн өвчин             34,7                      22,8

5.   Шээс бэлгийн эрхтэний өвчин                         34,4                      14,3

Эзэлж байгаа өвчлөлийн бүтцийн хувьд онцын ялгаа байхгүй нь харагдаж байна. Бид өөрийн судалгааг 1970 оны ЗХУ-д энэ аргачиллаар хийсэн. судалгаатай харьцуулан үзэхэд өвчлөлийн бүтцийн хувьд онцлогтой, түвшингийн хувьд нилээд доогуур байгаа нь харагдлаа. [3]

ДҮГНЭЛТ. 1. Судалгаагаар евчлөлийн түвшин доогуур байгаа нь манай эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагууд эмнэлгийн анхан шатны бичиг, баримтын хөтлөлт муу, өвчлөлийг дутуу буртгэж байгаатай холбоотой байна.

2.  Зарим ангиллын өвчлөлийн түвшин, тухайлбал хорт хавдар, дотоод шүүрлийн систем, хоол, тэжээл бодисын солилцооны өвчнүүд нилээд гарч байгаа нь түхайн нарийн мэргэжлийн эмч нар орон нутагт .хүрэлцээ муутай, улсын хэмжээний" нарийн мэргэжлийн диспансерт ирж оношлуулж эмчлүүлэн, орон нутагтаа бүртгэгддэггүйтэй холбоотой байж болох юм.

3.  Өвчлөлийн" түвшин эмнэлэгт үзүүлэлтээр доогуур гарсан тул эмч нарын бүрдмэл үзлэгийг чанар сайтай зохион байгуулж явуулах шаардлагатай байна.

 

Ном зүй

1. А.А.Ромекский, Г.С.Жуковский, С. А. Леонов. Применение территориальногнездового метода выборочного наблюдения для изучения общей заболеваемости Ж. Сов. Здравоохр. 1973*. № 2. 39.
2. А. А- Роменский, Г. С Жуковский и др. Методика организация комплекстного изучения здоровья населекия МНР в связй с государственной переписью населения 1979 г. М. 1977.
3. А. А. Роменский. Общая заболеваемость городского населения Ж. Сов. Зд-равоохр. 1978. № 6. 13.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 851
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК