Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 1(90)
Судсаар оношлохуйн онолын үндэс
( Лекц )

Б.Дагданбазар, Д.Амгаланбаатар, Ш.Болд

 

Дорно дахины анагаах ухааны оношлогооны болон монгол эмнэлгийн шинжлэн судлахуйн нэг арга нь хүрэлцэх судал /судас барих/ юм.

Судас барих талаар номлосон зүйлийг нягтлан үзэж сууваас судлын ахуй ёс нь: бие тогтох, бие болох, бие барилдах, насны судал дөрөв байна. Эдгээрийг тус бүрд нь нарийвчлан авч үзвээс:

Бие тогтох судал нь хүйснээс 3 салж, нэг нь /жом/ судал дээш тархинд шүтсэн мунхаг, усан махбод гүйн бадгана үүсгэж өрцнөөс дээш цээжинд оршино. Нэг нь (ром) амин судас цусанд шүтэж, гал махбод гүйн шарыг үүсгэж өрцнөөс доош бөгснөөс дээш дунд биед оршино. Нөгөө нэг нь /ум/ судал эр эмийн нууцанд шүтэж, хий махбод гүйн хийг үүсгэж бөгснөөс доош / тачаангуй/ оршино.

Бие болох буюу төв судал Дөрөв нь:

  1. Эрхтний чадварыг хамаарах судал нь нүд, чих, хамар, хэл дөрвөн эрхтнийг өөр өөрийн оронд оруулан үйлдэгч 24 судал тархинд хаан мэт 500 нарийн судлаар хүрээлээд тэр нь дөрвөн эрхтнийг тодруулна.
  2. Мэдрэлийн эрхтнийг тодруулах судал нь дурдахуйн эрхтнийг тодруулан  үйлдэгч 24 судал зүрхэнд хаан мэт 500 нарийн судлаар хүрээлсэн сүнс гүйх үүд 5, Арлуутаа 4 судал, тийм мэдэхүйн 6 чухал нүд, чих, хамар, бие, сэтгэлийг тодруулна.
  3. Биеийн цогцыг тогтоох судал нь анх, дунд, эцэс гуравт тогтон хүйсэнд аривтахыг үйлдэгч хаан мэт 500 нарийн судлын нөхдөөр хүрээлүүлэн оршоод биеийн цогцыг аривтгамой.
  4. Үр залгах судал буюу хөвгүүн ач язгуур үндсийг аривтгагч судал нь нууцад хаан мэт 500 нарийн судлаар хүрээлэн оршино.

Бие барилдах  судал буюу барилдах гол /хар, цагаан/ хоёр судал нь:

1/ Хар судал / занаг/ ургаа мод мэт байж, мах цусыг аривжуулагч 24 их судас үүнээс цул саванд барилдсан далд бүдүүн 8 судсыг нуугдмал судас гэж нэрлэдэг, мөчтэй барилдсан эл бүдүүн судас 16 нь дотор эрхтний нуугдмал судастай бүгд холбоотой байдаг. Эдгээрээс салсан ханаж болохгүй судасны бэрх оньс 112, ханаж болох судасны бэлчир 77, нарийн судасны бэлчир 189, үүнээс дотор цул савд 120, гадар мах арьсанд 120, яс чөмөгөнд 120 бүгд 360 судас, түүнээс салсан нь цул савд 233, мах арьсанд 234, яс чөмгөнд 233, хамтдаа 700 нарийн судасны бүр нарийн салаа гадар, дотор, завсар гуравт тоо томшгүй нарийн судас салбарлан бүх биеийг торлосон байдаг. Цусны судасны нэг хэсгээр тамирын улаан цус, нөгөө хэсгээр хар өнгөтэй цус гүйдэг гэж ялган бичсэн нь артери, венийн судасны тогтолцоог хэлсэн санаа гэлтэй.

2/ Цагаан судал /загар/ буюу амин судлын дээд үзүүр нь тархины голд тогтсон их далайгаас гарсан нугас ахар  сүүл хүртэл үндэслэж салсан 19 судал усан махбодын үйлдэлтэйн 13 нь дотор цул савд хадагны цацаг мэт боловч орны эрхээр зүрх гэдэснээс 46 нь хийг үүсгэх, элэг цөс уушги олгойн 4 нь бадгана үүсгэх, самсайн 1 нь хураасныг үүсгэнэ. Нөгөөх 6 судал нь гуя илэрхий гишүүнээ барилдсан буй гэх мэт нь мэдрэлийн олон салаа болох учир энд товчлон үлдээв.

Насны судал нь гурван зүйлийн хэлбэрээр илэрдэг.

1/ Насны судал үеийн дүрээр, 2/ Амьсгалтай нөхцөлдөж, 3/ Сүлд лугаа адил тойрч хэсэж гүйнэ гэж үздэг.

Насны судал махбодын хавьд үсгийн дүрээр сарын шинийн 1-нээс 30-ныг дуустал биеийн 32 хэсэгт нэг нэг үе гишүүн ба эрхтнийг дамжин эргэлдэж буйг сүлд /сүнс/ оршсон орон хэмээн ханах төөнөх заслыг тэр хугацаанд хориглодог.

Дээр өгүүлсэн түг түмэн судсан дотроос анх хүрэлцэх судсыг /барих/ шинжлэхдээ лугших /артери/ судасны лугшилтаар ялган танин мэддэг.

Үзэх орон нь  бугуйн анхны атираанаас хойш нэг цун /ямх/, товгор ясны хажууд /шууны артери дээр /цон, ган, чаг / долоовор, дунд, ядам/ гурван хурууг шахцалдуулалгүй жигд тэгш дарна. Сүлд судсыг бугуйн дотор доод өнцөгт бүлх шөрмөсний завсар /богтны артери/ дарж шинжлэнэ. Сүлд судсаар насны хэмжээг судал, Сүлд судас орондоо оршвоос амь нас баттай.

Эхлээд судлын лугшилтыг эрүүл, өвчтэй, түгшүүртэй гэж гурав ялган үзээд   дотор нь нарийвчлан шинжлэнэ.

Эрүүл шүтээн судлыг 3 зүйлийн лугшилтаар шинждэг.

1/ Эр судал - чанга, бүдүүн лугшина.

2/ эм судал- нарийн, түргэн лугшина,

3/ Саармаг / бодь/ судал -уртлаг, зөөлөн лугшина.

Энэ гурвын алин болохыг тогтоогоод судас барьж буй цаг хэдийд байгаагаас хамаарч дөрвөн улирал /хавар, намар, зун, өвөл/ -аар судал өөрчлөгдөх хийгээд таван махбод /мод, raл, шороо, төмөр, ус\-ын эх хүү нөхөр дайсны шинжийг уялдуулан тооцож бясалган ялгадаг.

Эр хүн эм судастай бол нас урт, охин дийлэнх, эм хүн эр судастай нь хөвүүн цог их, хүү төрөмтгий, эхнэр нөхөр хоёулаа саармаг судастай байвал нас урт, дээдэс доодост хүндлэгдэнэ, харин нэг хөвүүн гарч үр тасарна гэснээс үзэхэд эхнэр нөхөр хоёрын XX, ХУ хромосомын давамгайлах чанарыг судсаар ялгах арга олон мянганыг туулж ирсэн гэлтэй.

Эрүүл судал жигд 1 амьсгалд 4-5 лугшдаг. Хөгшин хүний судас уртлаг, залуу хүний судас бүдүүн лугших нь сайн. Эмэгтэй хүний судас нарийн, нялхасын судас хатуу лугшиж байвал сайн.

Судлын ерөнхий 6 лугшилт буюу ерийн 6 судал нь балархай, живэнгэ, буурамтгай, удаан, сул, хоосон болно гэж заадаг.

Өвчтэй хүний судас нь халуун, хүйтэн хоёр янз.

1.   Халуун судас-хатуу, дэлгэрэнгүй, хуйлрах, түргэн, эрчимтэй, чанга лугшина.

2. Хүйтэн судас-балархай, живэнхий, дорой, алгуур, сулхан, хоосон лугшина

Халуун судлын 6 шинжийн нэг болох түргэн судал нь 1 амьсгалд 6-аас дээш лугшдаг нь нэг хүн 1 минутанд 16-20 амьсгалдаг болохоор наад зах нь зүрх 96-120 удаа агшиж байгаа болно. Тэгвэл халуун судал нь халуунтай, хий цус хавсарсан, голдуу шарын ба зүрхний халуун шархны халуун өвчний үед илэрдэг нь тодорхой юм.

Хүйтэн судлын 6 шинжийн нэг болох алгуур судал нь 1 амьсгалд 4-өөс цөөн лугших бөгөөд ирэх одох нь туйлын удаан гэсэн нь 1 минутанд зурх 48-60 удаа буюу түүнээс ч цөөн агшиж байгаа гэсэн уг юм. Хүйтэн судал нь голдуу шар усан өвчин, цайвар бадгана, биеийн илч тамир доройтсон, баригдсан, хүйтэн чанартай бэтэг, хий, тамирын цус доройтсон үед илэрдэг нь тодорхой юм.

Дээр өгүүлсэн халуун хүйтэн судлын 12 лугшилтыг хооронд нь эндүүрэхгүйгээр нарийвчлан ялган шинжлэх чадвар эрдэм юм.

Судас барих аргын үндэс зүрхнээс шахагдан гол судас, лугших судас буюу артериар урсах цусны гүйдэл, лугшилтын тоо, судасны хананд учруулах даралт, судасны ханын байдал, урсах цусны өтгөн шингэн зэрэг олон зүйлд тулгуурладаг.

Тийм ч учраас судас барихдаа: эрэгтэй хүний зүүн гарын судсыг эмч баруун гараараа эхэлж барихдаа долоовор хурууны /цон/ дор зүрх гэдсийг, дунд хурууны /ган/ дор дэлүү ходоодыг, ядам /чаг/ хурууны дор зүүн бөөр самсыг шинждэг.

Баруун гарын судсыг зүүн гараараа барихдаа долоовор хурууны /цон/ дор уушги олгойг, дунд хурууны /ган/ дор элэг цөсийг, ядам хурууны /чаг/ дор баруун бөөр давсгийг шинжилнэ гэдэг нь 5 цул, 6 савыг таван махбодоор нь уялдуулан үзэхдээ заавал зүрх, уушги хоёроор эхлэн өвөрмөц дараалалтай шинждэг нь зүрхнээс гарах гол судасны таван цул, зургаан сав эрхтний артерийн судасны дараалалтай яг таг дүйж байгаа нь бүтэц зүйн хувьд бодит үндэслэлтэй байна. Бас заавал нэг цулыг нэг савтай нэг махбодид багтаан авч үздэг учир шалтгааныг хайхдаа хөврөлийн хөгжлийн шатны эрхтэн ялгаран хөгжих зүй тогтнолтой холбон узэх нь зүйд нийцнэ гэсэн бодол төрлөө.

Харин эмэгтэй хүний судсыг барихдаа хоёр долоовор хурууны судсыг эрэгтэй хүнийхээс сольж шинждэг ёсны учир шалтгаан эмэгтэй хүний зүрхний цахилгаан тэнхлэгийн хазайлттай холбоотой байж болох юм.

Чухам энэ бүхний онолын үндэс юунд түлгуурлаж байгаа хийгээд зөвхөн хоёр судсан дээр гурванхан хурууны өндгөөр "цон" гоор арьс, "ган"-аар мах, "чаг"-аар ясыг төдий хөнгөн дарснаар таван цул, зургаан сав эртхний өвчин эмгэг хий, шар, бадганын алин болох мөн аль нь алинтайгаа хавсар, хурсан өвчний орныг эрхтнээр нь яг таг ялгадгийн учир шалтгааныг тайлахад дан дорно дахины анагаах ухааны онолоор, эсвэл дан өрнө дахины анагаах ухааны онолоор авч үзвэл өрөөсгөл болох мухардалд орж ч болзошгүй юм.

Иймээс судсаар оношлохуйн онолын үндсийг зөвхөн цэвэр хурууны мэдрэмжийн увьдсаар эсвэл ухааны бясалгалын хүчээр мэддэг мэтээр бус хүний бие махбодын дотоод зүй тогтнолоос ирж хайх нь зүйтэй гэж үзсэн юм. Хүний зүрхний зүүн ховдлын гадна дотнох тууш булчингийн ширхэг ташуу ороосон байдгаас агшихдаа мушгирах хөдөлгөөн хийснээр цус нь эрчлэн урсдаг үзэгдлийн түхай В.В.Куприянов /1983/ бичсэн нь анхаарал татаж байгаа юм. Бидний бодлоор зүүн ховдлоос гардаг гол судасны гурван хагас саран хавхлага ч тэрхүү эрчлэн урсахад бууны голын бянтны үүрэг гүйцэтгэдэг байж болох талтай юм.

Судсаар цус урсахыг судладаг шинжлэх ухааны шинэхэн салбар /гемореология/ нэлээд судалгаа хийсэн боловч чухам түүнд нөлөөлдөг судасны Xанын ач холбогдлыг нэг их анзаардаггүй байлаа.

Гэтэл J.Rhodin /1 980/ артери, венийн судасны ханын бүтцийн элементийг орчин үеийн төвшинд хянамгай судлан бичсэн боловч агших бүтцийн ороомгийн үүргийг физиологи ба биофизикийн үүднээс   авч үзээгүй байна.

Ер нь үет ургамал, амьтны биед шингэний хөдөлгөөнд ороомгон бүтэц ихээхэн тархмал нөлөөтэй байдгийг С.В.Петухов /1981/ бичсэнчлэн модны мөчир мэт салаалан тархсан артерийн судсаар цус урсахад хоёр зарчимтай байна:

  1. рт шугаман хурдтай шахуургаар түлхэгдэн урсах,
  2. рт ороомгоо даган эрчлэн урсах /бууны сум бянтны дагуу эрчлэн шидэгдэх/ хүчний зарчим юм.

Артерийн судасны ханын бүтцийг судласан судлаачид П.П.Дъяконов, Г.А.Савич /1951/ K.Strong /1938/, Н .Fischer/1 951/ булчингийн давхрага нь ороомгон байрлалтай байрладаг бөгөөд насанд хүрсэн хүний артерийн судасны булчингийн ороомгийн байрлал зүрхэнд ойр талдаа 85°, алслах тутам 60-45° байдаг. Харин хөгшин хүний судасны энэ байдал тодорхойгүй  байдаг гэсэн нь хөгшин хүний судас уртлаг, лугшдагтай тохирч байна.

A.Burton /1954/ D.Cohn /1955/ нар судасны ханын булчингийн ороомгон бүтэцтэй гэдэгт шүүмжлэлтэй хандаж байв.

М.Н.Гуревич, С.А.Берштейн /1972/ нар артерийн булчингийн ширхэгийн давхаргын ширхэгийн чиглэлийг цагираг буюу судасны уртын дагуу хурц өнгөөр байрладаг гэсэн байхад W.Cliff /1976/ энэ талаар бичсэн гарын авлагатаа бичээгүй юм.

Гэтэл бүр эрт J.Staubes and /1959/, В.В.Куприянов /1969/ 0.Hassier /1969/ нар артерийн судасны гөлгөр булчингийн давхаргын ширхэг 1,5-2 ороомог бүхий ороолт үүсгэн байрладаг хийгээд артерийн судас шураг мэт тахирлан эвхэрч байдгийг удаа дараагийн судалгааны баримтад тулгуурлан бичиж байсан билээ.

Мөн артерийн судасны булчингийн ширхэгийн ороомог байрлалаас гадна,түүний ханын уян ширхэг ороомог байрлалтай байдгийг В.В.Серов, А.В.Шехтер /1981/ нар бичсэн юм.

В.В.Куприянов /1969/, В.В.Куприянов , Я, Д. Караганов, В.И. Козлов /1975/ нар түүнийг анх нотлон бичихдээ цусны болон түнгалагийн судасны ханын гөлгөр булчингийн ороомгон байрлал нь судасны ханын идэвхтэй хөдөлгөөнийг хангадаг учир тэр булчингийн агшилтаар лугшилтын энерги үүсдэг нь зүрхний агшилтын хүчийг сэлбэх хүч болдог гэснийг М.В.Яновский "захын зүрх" гэж нэрлэсэн байдаг.

Сүүлийн үед судасны судалгаанд бас нэг гоц зүйл гарах болсон нь D.Bergel /1978/ судасны ханын гөлгөр булчин агшихад судас богиносдог гэсэн ойлголт юм. Ер нь судасны агшиж сунах хедөлгөөн үүсэх нь зүйн хэрэг бөгөөд цусны урсгалын хурдыг эрчимжүүлэх нь ч дамжиггүй юм.

Түүнд судасны ханын уян ширхэг, гөлгөр булчин хоёрын ороомгон байрлалын хөдөлгөөн шууд нөлөөлдөг байна.

М.Н.Гуревич, С.А.Берштейн /1972/         Ph.Dobrin, A.Rovick /1969/ нар нохойн    гүрээнии артериин даралтыг хэмжихэд 88-10x106 дин/см2 хүрч байсан гэнэ. Тэд уг судасны гадна дотно бүрхүүлийг авахад судасны даралт 2,73-10х106 дин/см2 болж буурсан тул булчин давхарганд нь норгадреналинаар аппликац хийхэд даралт нь 12,66-1 0x1 0 дин/см2 болж байжээ.

B.Folkovv, E.NiI /1976/ нар цусны урсгалд нөлөөлж буй нөлөөг Рейнольдсын тоогоор тооцсон. Яе= VDQ/h V-дундаж хурд D-судасны голч Q-шингэний нягт h-цусны наалдамхай чанар

Энд судасны ханын идэвхтэй нөлөөг бас л тооцоогүй нь учир дутагдалтай тул ийм судалгаанд түүнийг тооцож үзэх явдал судсаар оношлохуйн үндсийг тайлбарлахад зайлшгүй чухал болж байна. Судас барихдаа- дотор бүлээн амьсгал гадагш алдаагүй, гадны хүйтэн амьсгал нэвтрээгүй, орноос нь хөдөлгөлгүй, идээ амсуулалгүй, хучлага эс хуулан, амьсгал тэгш, судал нь өөрийн орондоо орших цагт үз гэж заадаг нь амьсгал, зүрх судасны ажиллагаанд гаднын болон хөдөлгөөний нөлөөгүй таван цул, зургаан саваар эргэх цусны урсгалын  хэм  хэмжээ эрчим өөрчлөгдөөгүй чухам өвчин эмгэг алинд нь байгаа нь ялгарах цагт шинжих явдал онол арга зүйн гүн үндэстэй байна.

Судас барихад - даралтын хэмжээ долоовор хуруу /цон/-гоор арьс, дунд хуруу / ган/-гаар мax, ядам хуруу /чаг/-гаар ясыг төдий хөнгөн дардаг  нь  дараалсан хөнгөн даралтын эсэргүүцлийг даван орж ирж буй цусны эрчилсэн урсгалын хувирлыг ялган мэдэх хийгээд цулын судсанд ойртвол усны эхний долгио мэт, түүнээс холдвол /савын/ холын зочдын сураг лугаа адил гэсэн нь судасны ханын байдлаар нарийн ялган мэдэхийг хэлэх ажзэ.

Судсаар оношлох арга нь хэн сонирхсон хүн дураараа нэг хоёрхон жилийн дотор сурах хялбар эрдэм бус бага наснаасаа ихэд хичээнгүйлэн үзэж судлан, хүний бие зүйн бүтэц, хар цагаан судал, судлын бүх ахуй ёс, цусны болон шингэний эргэлтийн мөн чанар цусны эрчилсэн урсгал, судасны ханын ороомгон бүтэц, түүний өөрчлөлт хувиралтанд нөлөөлөх бүхий л хүчин зүйлийн онол арга зүйн үндсийг сайтар мэдсэн хойноо өөрийн гарын хурууны нарийн мэдрэмж, сэтгэл бодлын их төвлөрөлөөр судлын орон, цаг, махбодын уялдаа холбоонд нь машид нягтлан тооцож шийдэх, өндөр ур чадвар, билгүүн оюун ухаан шаардах оношлогооны өвөрмөц арга болох нь тодорхой байна.

Ном зүй

1. Ч.Баавгай, Б.Болдсайхан. Монголын уламжлалт анагаах ухаан, Улаанбаатар, 1990, х.383
2. М. Н.Гуревич и С.А.Берштейн. Гладкие мышцы сосудов и сосудистый тонус.Киев, \"Наукова думка\", 1972
3. Д.Дорж, С.Сайннямбуу. Оточ манал бурханы зарлигаар. Улаанбаатар, 1991. х.54
4. П.П.Дьяконови Г.А.Савич макро-микроскопические исследование стенки крупных артериальных стволов конечностей человека.Учен. записки 2-го ММи. 1951, т.2, с; 142-149.
5. \"ЖҮД-ШИ\" судрын \"Чимажүд\"-ийн бүлэг
6. В.В.Куприянов, Пути микроциркуляции. Кишенев, \"Картя молдаввеняске”
7. В.В.Куприянов, Спиральное расположение мышечных элементов в стенке кровеносных сосудов и его значение для гемодинамики. Арх. анат., 1983, т.85. вып.9, с.46-54.
8. В.В.Куприянов, Я.Л.Кара-ганов, В.И .Козлов. Микроцир-куляторное русло. -М. Медицина, 1975, с.216.
9. СВ.Петухов, Биомеханик, бионика и симметрия_ М., \"Наука\", 1981
10. В.В.Серов и А.Б.Шехтер. Соединительная ткань, М., \"Медицина\", 1981
11. Ж.Хатанбаатар, дорно дахины ангаах ухааны оношлогоо. Улаанбаатар, 1980. х.29.
12. Чойжамц.\"Онцар гадон дзод тибетский медицинский трактат\" Наука Сибирское отдаление, 1989. с.7-10.
13. Б.Фолкови Э.Нил. Кровообращение. М., \"Медицина\"1976.
14. D.Bergel.Mechanics of the arterial wall in healt hand diseasce.In: The arterial system. Berlin, Springer, 1978. p.3-14
15. A.Burton. Relation of structure to function of the tissues of the wall of blood vessels. Physiol, Rev., 1954. v.34; p.619-642
16, W,Cliff. Blood vessels. Cambridge, Univ. Prease. 1976.
17. D.Cohn. Optimal systems. II. the vascular system, Bull. Mathemat. Biophysics. 1955, v.17, p,219-227.
18. Ph.Dobrin a A.Rovick, Influ¬ence of vascular smooth muscle on contractile mechanics and elasticity of arte res. Amer. J,Physiol., 1969, v, 217. p.1644-1657
19. H.Fischer. Uber funktionelle Bedeutung das Spiralferlaufes der Muskulatur in der Arterienwand. Gegenbauris morph. Janrbuch. 1951, Bd. 96, n3, S.394-445.
20. C.Hassler. A siniie vasculer change. J.Gerontol,, 1 969, v.24. p.37-41.
21. J.Rhodin. Architecture of the vessel wall. In:Handbook of Physiol., Sect. 2. the cardio-vascular, system.v. 11. Bethesda, Maryland, 1980. p.1-31
22. J.Staubesand, Funktionelle Morphologie der Arterien, Venen und arterio-venosen Anastomosen. In: Ratschow. Angiologie. Stutgard. 1959, S.23-80.
23. K.Strong. A study of the structure the media of the arteries. Anat, Rec, 1938. v.72.p.151-168
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3473
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК