Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 1(90)
Бронхографийн шинжилгээг иод агуулсан усан уусмалаар хийх арга
( Лекц )

С.Нааяа, Д.Гончигсүрэн, С.Цэрэнлхам

 

Анхны бронхографийн шинжилгээг 1918 онд Джексон, Вейнгертнер нар нунтаг тодосгогч бодисоор хийжээ. Тэд Висмут, оксигидраттори зэрэг нунтаг бодисуудыг бронхоскопийн тусламжтайгаар гуурсан хоолойн том салаанууд руу үлээж, ханын зургийг нь гаргаж авчээ. Иодын тосон уусмал Липиодол-г францын эрдэмтэн Сикар Форесьте нар анх удаа тодосгогч бодис болгон хэрэглэсэн.

Орчин үед бронхографийн шинжилгээ хийх аргачлал ба тодосгогч, мэдээ алдуулагч бодисуудын чанар сайжирч, уян дурангийн аппаратууд өргөн нэвтэрсэнтэй холбоотойгоор шинжилгээний чанар дээшлэн, хүндрэл гарах нь багаслаа. Бронхографийн шинжилгээг уушгины дийлэнх архаг, хурцавтар өвчнүүдийн \гуурсан хоолой тэлэх өвчин, уйланхай, архаг хатгаа, хавдар, сүрьеэ\ оношлох, эмчлэхэд хэрэглэдэг.

Сүүлийн хэдэн жил манай төвлөрсөн эмнэлгүүдэд бронхографийг шинжилгээ цөөн тоотой хийгдэх болсон нь тодосгогч бодисын олдоц муудсантай тодорхой хэмжээгээр холбоотой юм. Өнөөг хүртэл бид тодосгогч иодын уусмалуудыг голлон хэрэглэж ирсэн.

Бронхографийн шинжилгээнд хэрэглэж байгаа тодосгогч бодисуудыг

  1. Иодын тосон уусмал \иодолипил, иодурон, сульфойдол, бронходиагностин , липиодон\
  2. Иодын усан уусмал
  3. Нунтаг тодосгогч \тантал\ гэж ангилдаг.

Бас иод агуулсан усан ууусмалын ашиглан уушины төрөл бүрийн эмгэгтэй 28 хүнд бронхографийн шинжилгээг хийж эгц хажуу ба ташуу байрлалд рентген зураг авсан. Шинжилгээг хийх явцад ба дараах үед хүндрэл гараагүй.

Тодосгогч уусмал бэлтгэх

Цэвэр шилэн аяганд 20мл 76%-ийн верографин \1 ампул\ хийж, дээрээс нь бари ба усыг 1:1-г авч автомат зуурагчаар бэлтгэсэн буюу буцалгасан сулльфат барийн шингэвтэр уусмалаас 30 граммыг хийж сайн хутгана. Энэ үрэвслийн эсрэг нөлөөтэй төдийгүй уусмалыг өтгөрүүлж, зуурамтгай чанарыг нь сайжруулдаг. Тодосгогч бодисыг 38-39о хүртэл бүлээсгэх хэрэгтэй.

Учир нь бүлээн уусмал гуурсан хоолойн салстыг бага цочроож шинжилгээ хийсний дараа амархан гадагшилдаг. Уусмалд 3 атомт иод хангалттай хэмжээгээр агуулагддаг учир тодрохдоо сайн бөгөөд жигд сүүдэр өгдөг. Нэг талын уушгины гуурсан хоолойг шинжлэхэд 10-15мл тодосгогч бодис хүрэлцэнэ.

Өвчтөнг шинжилгээнд бэлтгэх

Өвчтөн өлөн ирсэн байна. Шинжилгээ эхлэхээс 30-40 минутын өмнө дромедол 1%-1мл димедрол 1%-1мл, атропин 0,1%-1мл арьсан дор тарина. Мөн иодын бэлдмэлд мэдрэг чанармыг шалгаж 1-2 мл верографийг судсанд аажим шахна. Өвчтөн өдөртөө 50мл түүнээс дээш хэмжээний цэр гаргаж байвал урьдчилан цэр ховхлох эм өгч, гуурсан хоолойг цэвэрлэх эмчилгээ \санаци\ хийнэ. Дээрх эмчилгээний дүндгуурсан хоолойн доторх цэр, үрэвсэл багасч, тодосгогч бодис чөлөөтэй явах нөхцөл бүрдэнэ.

Шинжлэх явц: Амьсгалын дээд зам, төвөнхийг 1% 3-4 мл дикайны уусмалаар шүршиж мэдээгүйжүүлнэ. Дараа нь дурангийн үзүүрийг цагаан мөгөөрсөн хоолойд оруулна. Цаашид гуурсан хоолойг мэдээгүйжүүлэхэд дикайнаас гадна 5-10% новокайныг хэрэглэж болно. Нэг удаагийн шинжилгээнд 0,5-1%2н 5-7мл дикайн, 5-10%-н 8-10мл новокайны уусмал хангалттай хүрэлцэх бөгөөд мэдээ алдуулах хугацаа нь 25-30 минут байдаг. Энэ хугацаанд бронхографийн шинжилгээ бүрэн хийгдэж дуусаг. Гуурсан хоолойг мэдээгүйжүүлсний дараа дурангийн үзүүрээ шинжлэх гэж буй дэлбэн ба пигментийн гуурсанд оруулж 38-39о хүртэл бүлээсгэсэн 8-15мл тодосгогч бодисоо шахна. Энэ үед өвчтөн тухайн гуурсан хоолойн салаалтын зураг хамгийн сайн гаах байрлалд хэвтсэн байна.

Бронхографийн шинжилгээг эхнээс нь дуустал ретген харалтын ба алсын удирдлагатай телевизийн дэлгэц дээрээс нарийн хянаж явуулна. Тодосгогчийг гуурсан хоолойд шахсаны дараа рентген зургийг эгц, хажуу, ташуу байрлалд авахаас гадна хамгийн тохиромжтой байрлалд нь үураг авах хэрэгтэй. Бронхографийн шинжилгээнд хамрах гуурсан хоолойн талбай бага байх тусам өвчтөндөө зовиур хүндрэл өгдөггүй.

Шингэвтэр найруулсан иодын усан уусмал нь:

  1. Гуурсан хоолойгоор харьцангуй удаан явах бөгөөд уушгины цулцанд орох нь бага байдаг.
  2. Шинжлүүлж буй өвчтөндөө хор багатай.
  3. Шинжилгээ хийлгэсний дараах 7-10 хоногт уушгинаас бүрэн гадагшилдаг.

Бронхографийн шинжилгээнд тосон уусмалын зэрэгцээ иод агуулсан усан уусмал хэрэглэх нь нэг өвчтөний эзлэх ор хоногийг цөөлөх төдийгүй эдийн засгийн хувьд нэлээд хэмнэлттэй , үр дүн сайтай арга юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 674
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК