Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 1(90)
Монгол улсын хүүхдийн харшлын өвчний тархалт, бүтэц, үзүүлэх тусламжийг боловсронгуй болгох асуудал
( Шүүмж, эргэцүүлэл )

Н.Раднааханд1, Д.Малчинхүү2, Д.Агваандорж2

1ЭНЭШТ,   2 АУИС

 

Хүүхдийн эмгэг дотор голлох байр эзэлдэг өвчнүүдийн нэг нь харшлын өвчин юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхийн бүх хүүхдийн 15% нь ямар нэг харшлын өвчний илрэлтэй байдаг бөгөөд 2000 он гэхэд харшлын өвчин тархалтаараа нэгдүгээр байранд орох таамаглал дэвшүүлсэн байна.\А.М. Потёмкина 1990\.

Сүүлийн жилүүдэд харшлын өвчин эрт эхлэх болж, олон харшлын өвчин хавсарч, хүнд явцтай болж эмчилгээ авахад төвөгтэй болох зэргээр эмнэл   зүйн явц нь өөрчлөгдөж байна. (Тюрин Н.А. 1 978, Кагачов С.Ю 1979, Студеникин М.Я, Соколова Т.С, 1986). Энэ байдлыг олонхи судлаачид ахуй, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйд хими өргөнөөр нэвтэрч, хүрээлэн байгаа орчны экологийн тэнцвэр алдагдах, эм вакцин их хэмжээгээр хэрэглэх болсон зэрэгтэй холбогдон хүний бие махбодид үйлчлэх харшилтөрөгчийн хүрээ тэлж шинж чанар нь өөрчлөгдсөнтэй холбож үздэг. /Адо А.Д 1978, Jager L 1978/

Хүүхдийг эрт тэжээвэр болгож сүүн холимогуудаар угжих, насанд нь тохироогүй хоолоор хооллох, даршилсан хоол хүнсний зүйл их хэрэглэх зэрэг нь хүүхдэд харшил үүсгэх үндсэн их сурвалж болж байна.  /Толпегина Т.Б., Потемкина A.M., 1977, Воронцов И.М., Матальгина О.А., 1986/.

Оросын холбооны улсад 1000 хүүхэд түтам хүүхдийн харшлын өвчин 30-297 тохиолдож байна. /Б.Акунц 1978, Л.Я.Брогин, 1987, В.Ф.Жирносек, 1987, Ж.Ралопорт 1987/

Европын орнуудад харшлын өвчин сүүлийн 5-15 жилд 10-15%-иас 20­-30% болтлоо өсчээ.

Сүүлийн жилүүдэд аль ч улс оронд харшлын өвчний тархалт жилээс жилд     нэмэгдсээр байгааг эрдэмтдийн судалгаа харуулж байна. Иймд манай оронд харшлын өвчний тархалтыг судлан тогтоож нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах нь эмч судлаачдын нэн тэргүүний зорилт болох цаг нэгэнт иржээ.

Манай улсад 1988 оны 6 сард анх удаа улсын хэмжээний үйлчилгээтэй хүүхдийн харшил судлалын кабинетыг ЭНЭШТ-ийн зөвлөх поликлиникт /Н.Раднааханд/ байгуүлснаар хүүхдэд үзүүлэх харшил судлалын албаны үндэс тавигдсан юм.

ЭНЭШТөвийн "Хүүхдийн эмгэг" төслийн хүрээнд /Төслийн удирдагч дэд профессор Д.Малчинхүү/ 1990-1993 онд тус улсьн хэмжээнд хүүхдийн харшлын өвчний тархалтыг тогтоож, хүүхдийн ГХБӨ-г гүнзгийрүүлэн судаллаа. Бид хүүхдийн харшлын өвчний тархалт, нөлөөлөх хүчин зүйлийг судлах 3 шатны скрининг судалгааны арга боловсруулан тус улсын газар зүй цаг уурын 4 бүсийг төлөөлж чадах аймгуудыг сонгон судалгааг явуулсан бөгөөд хaршлын өвчний тархалтанд хотжилт, агаарын бохирдол хэрхэн нөлөөтэйг судлах зорилгоор Дархан, Шарын гол, Улаанбаатар хотыг мөн хамрууллаа.

Улсын  хэмжээнд анхан шатны үзлэгт хот хөдөөгөөс 8637 хүүхэд хамрагдсанаaс  харшлын өвчин 1000 хүүхэд тутaмд  58,7 ±2,5 тогтоогдлоо. Хүүхдийн харшлын өвчин хотуудад дунджаар 73,0+4,5% байгаа нь хөдөөгийн дунджаас /49,7±3(0/ 1,5 дахин их байна. Манайд хүүхдийн арьсны хaршилт өвчин /43,9±2,2%/ амьсгалын замын харшилт өвчнөөс /26 ,0+1,7%/ 1,7 дахин элбэг тохиолдож байнa.

Харшлын өвчтэй бүх хүүхдийн 56,9% нь 5 хүртэлх нaсных байгаагаас үзэхэд энэ өвчин бага насанд  эхэлж хувь  хүн бүрт тохирсон эмчилгээг эрт эс хийвэл цаашдаа олон харшлын өвчин хавсарч, харшлын өвчний хүнд хэлбэр болох гуурсан хоолойн багтраа, поллиноз, нейродерматит зэргээр хүндрэн aрхагших хандлагатай байдгийг харуулж байна.

Судалгааны II шатанд хамрагдсан бидний хяналтанд байдаг ГХЗӨ-тэй 152 хүүхдийн 53,3+4,0 багадаа экземтэй байсан юм.

Ийнхүү  хүүхдийн харшлын өвчний тархалтаар хөрш зэргэлдээ орноос дутуугүй байгаа манай орны нөхцөлд хүүхдэд үзүүлэх тусламжийн хүрээг өргөжүүлж чанарыг сайжруулах шаардлага амьдралаас урган гарч байна.

Улаанбаатар хотод ГХБӨ 9,0+2,5 тархалттай байгаа нь тус хотод дунджаар 1800 хүүхэд ГХБӨ-тэй байж болох бөгөөд эдгээрээс зөвхөн 200-гаад нь манай хяналтанд орж тогтмол эмчлэгдэж байна.

В.К.Таточенкогийн \1975\ судалгаагаар амьсгалын замын өвөрмөц бус архаг, дахилтад үрэвсэлт өвчний 50-60% ГХБӨ байсан ба бидний хяналтын ГХБӨ-тэй хүүхдийн 70 гаруй хувийг нь ханиад, гуурсан хоолойн үрэвсэл, хатгалгаатай гэж оношлон антибиотикоор эмчилж байсан байна.

Харшлын өвчин нь дархлаа болон исэг тогтолцоонд үүссэн гаждалыг засах иж бүрэн бөгөөд хувьчилсан эмчилгээ шаардах, маш эмзэг эмгэг учир нарийн мэрэгжлийн эмчийн дагнасан эмчилгээг зүй ёсоор шаарддаг.

Энэ тусламжийг үзүүлэх анхан шатны нэгж бол харшлын кабинет юм. Кабинетед нарийн мэргэжлийн харшлын эмч, сувилагч ажиллах бөгөөд энд өвчтөнөө идэвхт хэлбэрээр /урьдчилан сэргийлэх үзлэгээр/ илрүүлэн хяналтанд авах, онош тодруулах дархлаа дарангуйлах өвөрмөц идэвхтэй
эмчилгээ болон бусад өвөрмөц бус дархлаа эмчилгээ хийнэ. Өнөөгийн
манай нөхцөлд хaршлын кaбинетээр онош тодруулах зорилгоор арьсны харшлын сорил, сэдээх болон зайцуулах сорил хэрэглэх бололцоотой бөгөөд зөвхөн ургамлын тоосоор дархлаа дарангуйлах өвөрмөц, идэвхтэй /ДДӨИ/ эмчилгээ хийх бололцоотой байна. Манай орны онцлогт тохирсон харшилтөрөгчийг /ургамлаас бусад/ өөрийн орны нөхцөлд үйлдвэрлэн хэрэгцээгээ хангаж  чадахгүй байна. УЭНЭШТөвийн дархлаа судлалын
лабораторид дархан бөөмлүүр А,М,Т,В лимфоцит, эргэлтийн дархан бүрдэл зэрэг шинжилгээнүүдийг хийдэг боловч харшлын өвчнийг оношлоход хамгийн чухал ерөнхий болон өвөрмөц дархан бөөмлүүр Е-гийн урвалжийн дутагдалтай байдлаас хийхээ болиод байна. Бидний тус төвд хийж байгаа хамрын салстын ялгадаст улбарсаг эс тоолон харшлын шалтгаантайг батлах шинжилгээ нь манай орны хаана ч нэвтрүүлж болох хамгийн энгийн атлаа оношийн ач хлбогдолтой арга юм.

Ургамлын тоосны харшлын үед ДДӨИ эмчилгээг аль болох эрт эхэлбэл илүү үр дүнтэй байна.

Энэ эмчилгээний тарих арга нь өвчтөнд өдөр болгон этнэлэгт ирж тариулж байх шаардлагатайгаас цаг хугацаа их шаарддаг, өвчтөнд зовиуртай байдгаас бага насны хүүхдүүд халширч дургүйцэх хугацааг нь дуусгалгүй эмчилгээг таслах явдал цөөнгүй гардаг нэлээд төвөгтэй арга тул бусад оронд голчлон хэрэглэж байгаа сард нэг удаа тарих  эсвэл уулгах, утах аргыг нэвтрүүлэх нь чухал байна.

Хүүхэд бүрийн биемахбодын онцлогоос шалтгаалж эуфиллиныг янз бүрийн байдлаар хүлээн авдаг бөгөөд зарим хүүхдэд ердийн тун хордлого өгч байхад, зарим хүүхдэд ердийн тун үйлчлэхгүй байх жишээтэй. Иймд хувь хүн бүрт эуфиллины тунг тохируулан хэрэглэхийн тулд цусны сийвэнд теофиллины төвшинг тодорхойлох шаардлагатай байдаг бөгөөд энэ шинжилгээ санай төвд хийх бололцоогүй байна.

Харшлын өвчтэй хүүхдэд үзүүлэх тусламжийн III шат болох сувилал хүүхдийг нар, ус, агаараар чийрэгжүүлэх нь хамгийн чухал эмчилгээ болдог.

ГХБӨ-тэй хүүхдэд зориулсан сувилгаа нь өндөр уулын бүсэд байвал илүү тохиромжтой бөгөөд манай тоны байгалийн үзэсгэлэнт газрууд, рашаан усыг түшиглүүлэн аль ч аймагт сувилал байгуулах бүрэн бололцоотой билээ.

Ингэснээр амбулатористанционар сувилал гэсэн 3 шатны эмчилгээг төгс хийлгэх нөхцөл бүрдэж, эмч өвчтөн гэр бүл, хамт олны холбоог сайжруулан харшлын өвчтэй хүүхдэд  эмчийн хяналтанд байж, иж бүрэн эмчилгээг хийлгэх бололцоогоор хангагдана.

Харшлын өвчтэй, ялангуяа хоолны харшилтай хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага гарч байна. Үнээний сүү бага насны хүүхдийн бие махбодыг мэдрэгжүүлэн харшлын өвчин үүсгэх эх үндсийг тавидаг тул хүүхдийг хөхөөр хооллох асуудал нь харшлын өвчнөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Манай хүнсний үйлдвэр эрдэм шинжилгээ зураг төслийн институтийн ажилтнууд саяхан шар буурцагнаас сүү гаргаж авсан тухай ардын эрх сониноос уншаад үнээний сүүний харшилтай хүүхдүүдэд сүү орлох чухал ач холбогдолтой зүйл болсон бөгөөд уг сүүгээр хүүхдийн будаа бяслаг зэрэг тэжээллэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэж байна гэж үзэж байна.

  Харшлын өвчтэй хүүхдэд үзүүлэх тусламжийг сайжруулах , харшил судлалын албыг хөгжүүлэхийн, тулд дараах зорилтуудыг ойрын үед дэс дараалан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд: ЭМЯ-ны харшлын ерөнхий мэрэгжилтэн \орон тооны бус\ ажиллуулж харшил судлалын албыг зохион байгуулах, хөгжүүлэх асуудлыг хариуцуулах болон өрхийн эмч нарт богино хугацааны курс, семинар зохиох, аймгууд ялангуяа үйлдвэржцэн хотуудад харшлын нарийн мэрэгжлийн эмч бэлдэж ажиллуулах, улсын хэмжээний хүүхдийн харшлын тусламжийг ЭНЭШТ-д төвлөрүүлж, харшлын өвчтэй хүүхдийг хэвтүүлж эмчлэх тасаг байгуулах, харшлын лабораторийн хүчин чадлыг сайжруулж олон төрлийн харшилтөрөгч үйлдвэрлэн онош,  эмчилгээнд ашиглах, дархан бөөмлүүр Е, цусны сийвэнд теофиллины түвшин тодорхойлох зэрэг нарийн шинжилгээг өөрийн оронд хийх бололцоогоор хангах, үр дүнг нь судлан тогтоосон заштен \кетотифен\, иш тал зэрэг чухал шаардлагатай эмүүдийг эмийн гадаад захиалганд оруулан захиалах, харшлын өвчин нь байн байн сэдэрч удаан хугацааны эмчилгээг шаарддаг архаг өвчин учир үнэгүй эмчилгээг архаг өвчтөнүүдийн жагсаалтанд оруулах, эл өвчний үед монгол эмчилгээний аргыг туршин үр дүнг тооцох зэрэг болно.

Харшлын өвчинтэй тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн яам болон эмч нарын ажил биш бөгөөд хүрээлэн байгаа орчны бохирдолтой тэмцэх нь хүн бүрийн хүчин чармайх ажил бөгөөд үүнд төр засгийн хууль зөв зохистой удирдлага зайлшгүй шаардлагатай.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1989
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК