Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 2(91)
Анагаах ухааны вирус судлалын сүүлийн арван жилийн судалгааны үр дүн, цаашдын зорилт
( )

П.Нямдаваа

Эрүүл ахуй, халдвар нян судлалын Үндэсний төв

 
Абстракт

A leading article on the main research findings of the last ten years /1985-1995/ in the field of medical virology in Mongolia and directions of studies in the near future in the light of new developments of molecular virology worldwide6

pp.3-8

Тус улсад анагаах ухааны вирус судлал хөгжсөн түүхэн тоймыг 1984 оныг дуустлах хугацааны материал дээр түшиглэн нэгтгэж нийтлүүлснээс (1) хойш арван жил өнгөрчээ.

 Өнгөрсөн арван жил бол улс орон маань улс төрийн шинэ сонголт хийж, нийгмийн суурь бүтцийг өөрчлөхтэй холбогдон эдийн засгийн хүчтэй хямралд орсон он жилүүд байлаа. Гэвч анагаах ухааны вирус судлалын эрдэм судлалын ажил иш татсан дээрхи тоймд тодорхойлсон үндсэн дөрвөн чиглэлээр үргэлжлэн хийгдэж, эрүүлийг хамгаалахын практикт зохих үр дүнгээ өглөө. Энэ дөрвөн чиглэл нь:

  1. Тус орны нөхцөлд элбэг тохиолдож байгаа вируст халдварын үүсгэгчийн биологийн болон удамшлын төрхийг судлаж, өөрийн орны нөхцөлд тохирсон, өндөр үр дүнтэй оношлох, эмчлэх, сэргийлэх арга, балдмэл боловсруулж, эрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлэх,
  2. Өөрийн орны өвөрмөц нөхцөлд төрөл бүрийн вирусийн экологи, вируст халдварын эпидемиологийн онцлогийг судалж, вирусийн гаралтай өвчний элидемиологийн хяналт, халдвар эсэргүүцэх арга хэмжээг боловсронгуй болгох,
  3. Төрөл бүрийн вирусийн эсрэг нутгийн хүн амын хариу урвал, тус орон дахь вируст халдварын эмнэлзүйн онцлогийг судлаж, вирусийн гаралтай өвчнийг эмчлэх, өвчлөгсөдийн хөдөлмөрийн чадварыг сэргээх хамгийн тохиромжтой аргыг боловсруулах,

4 Тус орны ургамал, амьтны сан хөмрөгөөс вирусийн эсрэг болон дархлалын тогтолцоонд нөлөөлөх үйлчилгээтэй био-идэвхт бодис хайж, вирусийн гаралтай өвчнийг эмчлэх, сэргийлэхэд хэрэглэх эх орны эмийн бэлдмэл боловсруулж, эмнэлгийн практикт нэвтрүүлэх, эдгээр болно.

Нзгдүгээр чиглэлийн дагуу манай судлаачид томуугийн "а" болон гепатитын “В” вирусийн нутгийн омгуудын биологийн төрх уургийн найрлага, геномын бүтцийг судалж, биохимийн болон генийн инженерчлэлийн аргаар онош, сэргийлэлтийн ач холбогдолтой эсрэгтөрөгчийг их хэмжээгээр бэлтгэх судалгааг хийж байна.

Эдгээр суурь судалгааны үндсэн дээр "В” гепатитын вирус болон түүний эсрэгбие илрүүлэх хэд хэдэн төрлийн оношлуур үйлдвэрлэх технологи боловсруулж, практикт нэвтрүүлсэн ба В гепатитын эсрэг ийлдсийн полипептид вакцины хэд хэдэн загварыг туршиж сүүлчийн загварын лабораторийн бүх сорилыг дуусгаж, сайн дурынхан дээр аюулгүй байдлын туршилтыг амжилттай эхэлсэн нь энэ онд багтан өргөн хэмжээний эмнэлзүйн туршилтанд оруулах итгэлийг терүүлж байна. Нэгдүгээр чиглэлийн дагуу энэ арван жилд гарсан нэг дэвшил бол хүний вирусийн молекул биологи, генетикийн суурь судалгаанд ЭМЯ-ны харъяа эрдэм шинжилгээний байгууллагуудаас гадна ШУА-ийн зарим хүрээлэнгүүд идэвхтэй оролцох болсон явдал юм.

Хоёрлугаар чиглэл бол манай анагаах ухааны вирус судлалын дийлэнх судалгаа төвлөрдөг дэд салбар бөгөөд томуугийн А, В вирус, гепатитийн A, В, С, D, Е вирус, полиомиелит, улаан бурхан, улаануудын вирус, ротавирус, зарим (хачигт энцефалит, бөөрний хамшинжит цусархаг чичрэгийн үүсгэгч) арбовирус, ретровирус (хүний дархлал хомсдолын болон хүний Т-лимфоцитийн l, II хэвшинжит вирус)-ийн манай хүн амын доторхи тархалтын хүрээг тогтоож, улаанбурхны эсрэг вакцинжуулалтын шинэ товлол (эхний тунг 9 сартайд, 2 дахь тунг 6 сарын дараа тарих) болон В гепатитын эсрэг вакцинжуулалтыг үндэсний дархлалын өргөжүүлсэн хөтөлбөрт орууллаа, Үүний үр дүнд улаанбурхны болон вируст гепатитын өвчлөл, эндэгдэл тууштай буурч, сүүлийн 2 жилд улаанбурхнаас уламжилсан эндэгдэл гараагүй байна.

Вируст халдварын эпидемиологийн хяналтын харьцангуй шинэ чиглэл болох вирусийн байгаль дахь орчин, экологийн судалгаанд багагүй анхаарал тавьж ирлээ. Энэ дэд чиглэлийн судалгааны томоохон амжилт нь манай судлаачид тарваганаас гепаднавирусийн шинэ зүйл  илрүүлж, геномынх нь нуклеотидийн дарааллыг бүрэн тодорхойлсон явдал болно. Мөн Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Москва дахь Д.И.Ивановскийн нэрэмжит Вирус судлалын хүрээлэнгийнхэнтэй хамтран адуу, тэмээний томуугийн вирусийн талаар хийсэн судалгаа, Дорнод Монголд шумуулаас гета-төст вирус ялгасан нь судлаачдын анхаарлыг татсан юм.

Полиомиелит болон бусад энтеровируст халдварын тархалтыг хянах зорилгоор эрүүлзүйн вирус судлалын тандалтын судалгааг мөн эхэллээ.

Гуравлугаар чиглэлээр судалгаа вируст гепатит, амьсгалын замын вируст халдвар дээр голлон төвлөрсөн бөгөөд эдгээр халдварын үе дэх эсийн болон шингэний дархлалын хөдлөлзүй, интерферон эмчилгээний үр дүн, эмнэлзүйн ялгах оношийн хэмжүүрүүдийг боловсруулсан нь практик ач холбогдолтой болсон юм.

Дөрөвдүгээр чиглэлээр вирусийн эсрэг бэлдмэл хайх талаар хийсэн судалгаа хомсхон байгаа бөгөөд цагаан дэгд (Gentiana algida, Pall.), үнэрт ногоо /Seseli grubowi,L/-ны зарим фракц алтайн хойлог (Tetragallus altaicus,Gebler.)-ийн булчингийн эдийн томуугийн вирусийн үржилд үзүүлэх нөлөөний эхлэл шатны судалгаанаас өөр юм одоохондоо алга байна.

Харин Ардын эмнэлгийн хүрээлэн, Элэгний эмгэгийг эмчлэх монгол эмнэлэгт архаг гепатитын үед биемахбодын хариу урвал, дархлалын тогтолцоонд монгол уламжлалт жор, тэдгээрт ордог амьтан, ургамлын гаралтай био-идэвхит бодисын нөлөөг судлаж эхлэж буй нь найдвар төрүүлсэн зарим үр дүнд хүрч байна. Ялангуяа цэх галуун таваг (Chiazospermum erectum,L)-ны иммуномодулятор үйлчилгээг цаашид гүнзгийрүүлэн судлах нь архаг вируст халдварын үеийн дархан бүрдэл (иммункомплекс)-ийн эмгэгийг эмчлэх чиглэлд бодитой үр дүнд хүргэх ирээдүйтэй юм.

Энэхүү тоймд судалгааны хамгийн ерөнхий чиглэл төдийг дурьдсан бөгөөд гүнзгийрүүлж танилцах сонирхолтой уншигчид энэ чиглэлээр манай судлаачдын туурвисан эрдмийн зэрэг горилсон нэгэн сэдэвт бүтээлүүд (2-11) болон таван удаагийн вирус судлалын эрдэм шинжилгээний хурлын материалаас (12-16) лавлан үзэж болно.

Манай анагаах ухааны вирус судлалын эрдэм шинжилгээний ажил ойрын арван жилд дээрх үндсэн дөрвөн чиглэлийн дагуу үргэлжлэх төлөвтэй байна. Судалгаа гепатит, амьсгалын замын цочмог халдварын Вирусууд дээр төвлөрч ретровирус, энтеровирус, херпесвирусийн судалгаа идэвхжих байх. Судалгааны практик үр өгөөж нь полиомиелит өвчин устаж, улаанбурхан, вируст гепатитийн өвчлөлийг бүрэн хяналтандаа авч, вируст халдварын үед хэрэглэх эх орны үйлдвэрийн эм, оношлуур, вакцин нэмэгдсэнээр илрэх болно.

Дэлхий дахины судалгааны хандлагаас үзвэл вирусийн молекул биологийн судалгааны аргууд эрүүлийг хамгаалахын практикт нэн эрчимтэй нэвтэрч, биологийн шингэнд вирусийн геномыг полимеразийн гинжин урвал (polymerase chain reaction-PCR)-аар илрүүлэх (17-19), вирусийй тархалтын хүрээг генотипээр нь тооцох (20-25) болж буй хандлагыг бид анхааралдаа авах хэрэгтэй болох нь дамжиггүй.

Вирусийг биотехнологид ашиглах чиглэлд поксвирус, БЦЖ, сальмонеллийг олон цэнт вакцин бүтээхэд ашиглах (26-30), ретровирус зэрэг суперкалсидтай вирусүүдийг хүний удамшлын эмгэгийг эмчлэх ген заслын зөөгч болгон хэрэглэх (31-32) чиглэлийн судалгааг эхлэх шаардлага бидний өмнө тавигдах болно.

Ном зүй

1. Нямдаваа П /1986/: БНМАУ-д анагаах ухааны вирус судлал хөгжсөн түүх, хөгжлийн төлөв, \\\\\\\\\\\\\\\"Монголын анагаах ухаан\\\\\\\\\\\\\\\" 1(57) : 916:S
2. Нимадава П /1989/ Заболеваемость вирусными инфекциями и полуляциоээый иммунитет к вирусам /на примере монгольской Народной Реслублики / Доклад обобщаюший олубликованные работы на соискание ученой степени доктора медицинских паук, Москва,72с
3. Ganbaatar, B/1985/ Bedeutung der biologischen stabilitaet des Masern-Lebend-Impstoffes in hinblick aut Festlegungen zur Masernbekaermpfung in der MVR,dissertation zur Erlangung des Akademischen Grades eines doktor ,мedicinae, Berlin 105S
4. 4.Дагвадорж Я. 1986/ Клинико-патогенетическое значение некоторых локазателей клеточного и гуморального иммунитета при хроническом вирусом гепатите В у детей; Автореферат диссертаций на соискаие ученой стелени кандидата наук> Улан-батор, 22 с.:
5. Aлима Д /1987/ этиологическая структура острых вирусных гепатитоз и широта распространения НВ-вирусной инфекций в семьях больных гепатитом, В в МНР, Автореферат диссерташий на соискание ученой степен кандидата медицинкских наук; Москва, 21 с:
6. Purevdawa,E /1988/ Einarbeitung und Anwendung einer Hybridisierungstechnik zum Nachweis von HBV-DNA im Serum dissertation zur Erlangung des akademischen Grades eines medicinae,Berlin 118 s
7. Мэндсайхан,Ж /1989/ Интенсивностъ выделения и характе-ристика биологческих своыств вирусов грилла A H1N1 эпидемического и межепидемического периодов, HАвтореферат ДИСертаций на соискание ученой сертаций на соискание ученой стелени кандидата медицинских наук Ленинград, 19 с\\\\\\\\\\\\\\\"
8. Галбадрах 1989 Вирусологические исследования объектов окружаюшеы среды в Монгольской народной Республике, Москва, 18 с-
9. Аръяа,Б1991 Экслрессия антигенов вируса гелатита В в дрожжах S.Cerevisiae разработка подходов к инженерий вакцин Автореферат диссертаций на соискание ученой степени кандидата. биологических наух Москва, 24 с:
10. Алтанху М 1993 Клинико-лабораторная характеристика острых вирусных–гепатитов с; паректеральным механизмом чфицирования, /В, Д, И, С, /в Монголий, Автореферат диссертаций насоискание ученой стелети кандидата медицинских наук Москва,26с:
11. Тезисы докладов пятой научно-лрактической конференции Актуальные волросы вирусологии\\\\\\\\\\\\\\\", 1986, Улан-Батор, 65 с
12. Тезисы докладов шестой научно-практической конференции “Актуальные вопросы вирусологии\\\\\\\\\\\\\\\", 1983, Улан-Батор, 59 c
13. Тезисы докладов шедтой научно-практической конференции \\\\\\\\\\\\\\\"Актуальные волросы вирусологии\\\\\\\\\\\\\\\", 1990, Улан-Батор, 54 с,
14. Вирус судлалын тулгамдсан асуудлууд\\\\\\\\\\\\\\\" онол-практикийн 9-дүгаар бага хурал (илтгэлийн товчлол), 1992. Улаанбаатар, 114 х
15. .Вирус судлалын тулгамдсан асуудлууд\\\\\\\\\\\\\\\" онол-практикийн 9-дүгээр бага хурал (илтгэлийн товчлол), 1994, Улаанбаатар, 59 х
16. li,zardi,P.M,,Kramer,F.R.(1991); Exponential amplication of nuceilc acids: new diagnostics using DNA polymerases and RNA raplieases, TIBTech., 9;53-58;
17. VVilson,S.M.(1993); Application of nucleic acid based technologies to the diagnosis and detection of disease,Transactions Royal sok Trop. Med.Hygiene, 87;609-611;
18. Nichol,S.T. et al.(1993): Genetic identification of a hantavirus associated with an outbreak of acute respiratory illness, Science, 262;914-917;
19. Rico-Hesse,R. et al.(1987): Geographic distribution of wild poliovirus type 1 genotypes, Virology, 160;311-322;
20. 0kamotc,H..et al.(1988): Typing hepatitis B virus by homology in nucleotide sequence: comparison of surface antigen subtypes, J.gen.Virol., 69:2575-2583;
21. Norder,H. et ah(1iS2): Comparison of the amino-acid sequences of nine different serotypes of hepatitis B surface antigen and genomic classification of the corresponding hepatitis B virus strains, J.gen.Virol., 75:1201-1208.
22. Carman,W. et al.(1993): Viral genetic variation: hepatitis B virus as a clinical example, Lancet, 341:349-353;
23. Zheng,D.P., et al.(1993): Distribution of wild type 1 poliovirus genotypes in China, J.lnfect.Dis, 168: 1361-1367;
24. Bukh,J. et al,(1993): At least 12 genotypes of hepatitis C Virus predicted by sequence analysis of the putative El-gene of isolates collected worldwide, Proc. Natl. Acad.Sci., 90: 8234-8238;
25. Mackett,M. et al.(1984): General method for production and selection of intectious vaccinia virus recombinants expressing foreign genes, J.ViroL, 49: 857-864;
26. Quinnan, G,V. Jr.(Ed) (1S85): Vaccinia viruses as vectors for vaccine antigens, Elsevier, New York, 258 pp.;
27. Jacobs, W.R. et al.(1987): Introduction of foreign DNA Into mycobacteria using a shuttle phasmid, Nature, 327:532-535,
28. Charles,I.,Dougan,0.(1990/ Gene expression and WHO(1990):Potential use of live viral and bacterial vectors for vaccine WHOMeeting,Geneva,19-22June,1989 vaccine 8:425¬437;
29. Blumenthal,R.,Loyter,A.(1991) Reconstituted viral envelopes Trojan Horses\\\\\\\\\\\\\\\" for drug delivery and gene therapy?, TIBTech,,9;41-44; •
30. NIH/NCI (1994): The G.Burroughs Mider Lecture: Human Gene Therapy 1:25\\\\\\\\\\\\\\\'Videolecture

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1408
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК