Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 2(91)
Монголд ялгасан томуугийн А /H1N1/ хэвшинжийн вирусийн зарим омгийн молекул биологийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Д.Анхлан, С.Людвиг, Ж.Мэндсайхан, П.Нямдаваа, Х.Шолтиссек

Mонгол улсын анагаах ухааны их сургууль, ХБНГУлсын Гийсэн хотын их сургуулийн Вирус судлалын хүрээлэн, Mонгол улсын ЭМЯ-ны Эрүүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төв

 
Абстракт

The complete nucleotide sequences of two genes /HA,NP/ of four stranins A Mongolia 231,85 A/Mongolia /153/88/ A/Mongolia/111/91 A/Mongolia /162,91/ of infuenzes virus A/H1N1/ have been determinted and the principal nucleotide sequences of six genes /HA,NA,M,NP,PB1,NS/ of these strains have been analysed in comparsin to the standart strains A/PR/8/34(H1N1) Cambridge A/PR/34/H1N1/ Mouth Sinai A/USSR/90/77 /H1N1/  A/Singapore/86/H1N1/ and reassortant vaccine strain A/Leningrad /54/1.The nucleotide sequences of the genes of A/Mongolia /231/85 strain were identical in 98,5-99,7% with the nucleotide sequences of the genes of A/Leningrad/54/1 reassortant vaccine strain.

1977-1993 онд Монгоп улсад амьсгалын замын цочмог халдвар /азцх/-ын өвчлөл 14 удаа  өвчлөлийн толерант хязгаараас давж дэгдэлт хэлбэрээр тархсаны 10 тохиолдолд А/H1N1/хэвшинжийн вирус үүсгэгч нь байжээ (1,2).

Бид энэ судалгаагаараа монгол улсад ялгасан томуугийн a (h1n1) хэв шинжийн вирусийн зарим омгийн генүүдийн нуклеотидын дарааллыг тогоож, бусад судлаачдын үр дүнтэй харьцуулан дүгнэлт хийх зорилт тавьсан юм.

Судалгааны хэрэглэгдэхүүн apга:

Вирусийн омог: Монголд томуугаар өвчилсөн хүүхдээс ялгасан  А/Монгол /231/85 (H1N1), А/Монгол/153/88 (H1N1), A / Монгол/111/91 (H1N1), А/Монгол /162/91 (H1N1) омгуудыг судалгааны үндсэн хэрэглэгдэхүүн болгон авав.

Мөн эдгээр вирусийн тархалтыг тогтоох зорилгоор АЗЦХ-аар өвчлөгсөдөөс 1985-1994 онд цуглуулсан 174 ийлдсэнд дзэрхи омгуудын эсрэг бие илрүүлэх шинжилгээг цус наалдахыг саатуулах ypвaл (цнсу)-аар хийв. ЦНСУ-ыг тахианы улаан эсийн 0,5% хөвмөл ашиглан стандарт аргаар {3} тавив.

Молекул биологийн aргууд: Тахианы ур хөврөлд есгевөрлөсөн томуугийн вирусээс рибонуклейн хүчил (РНХ)-г ялгаж, сегмент өвөрмөц праймер ашиглан полимеразын гинжин урвал (ПГУ)-аар вирусийн генүүдийн хуулбар дезоксирибонуклейн хучил (с-ДНХ)-ийг олшруулахдаа Гийсэн хотын их сургуулийн Вирус судлалын хурээлэнд боловсруулсан арга (4}"ыг хэрэглэв. Нуклеотидын дарааллыг тогтоохдоо дидеоксиор хэлхээг битүүлэх сонгодог арга /5/ыг ашиглав. Нуклеотидын дараалалыг DNASIS, PROSIS, FLUFILE хөтелбөрүүдийг ашиглан персонал компьютер дээр харьцуулан
судлав.

Судалгааны дүн:

Судалгаанд авсан томуугийн вирусийн омгуудын HA, NP генүүдийн нуклеотидын дараалалыг бүрэн тогтоов. Үүнд:

Томуугийн вирусийн А/Монгол/231/85 омгийн гемагглютинины генийн нуклеотидын бүрэн дараалал:

Томуугийн   вирусийи   А/Монгол/153/88 омгийн Гемаглютинины генийн нуклеотидын бурэн дараалал:

Томуугийн   вирусийн   А/Монгол/153/88 омгийн нуклеопротеины генийн нуклеотидын бүрэн дараалал

Томуугийн   вирусийн   А/Монгол/111 / 91 омгийн  нуклеопротейны генийн нуклеотидын дараалал

Бусад генүудийн нуклеотидын дарааллыг хэсэгчилэн тorтoocoн бөгөөд энэ өгүүлэлд бүгдийг оруулсангүй.

Судалгааны хэрэглэгдэхүүн болгон авсан 4 омгийн генүүдийн нуклеотидийн дарааллын зарим эх омогтой харьцуулсан тохиролцоог хүснэгт 1-д үзүүлэв.

Дээрх хүснэгтээс үзэхэд А/Монгол/231/85 омог нь судлагдсан бүх генийнхээ дарааллаар А/Ленинград/54/1 реассортант омогтой нэн адилхан байхад А/Монгол/153/88, А/ Монгол/111/91 омгуудын HA, NP, NS, М генүүд нь A/PR/8/34 омгийнхтой, NA ген нь A/CCCP/90/77 омгийнхтой илүү ижилхэн байна. Харин А/Монгол/162/91 омгийн НА ген нь А/Сингапур/ 86 омгийнхтой, NS ген нь A/CCСP/90/77 омгийнхтой илүү төстэй ажээ.

Эдгээр вирусийн монгол хүн амын дундах эргэлтийн хүрээг тогтоох зорилгоор АЗЦХ-аар өвчлөгсдөөс 1985-1994 онд цуглуулсан ийлдсэнд цус наалдахыг саатуулах эсрэгбиеийн таньцыг тодорхойлоход оны дарааллаар А/Монгол/231/85 омгийн тархалт буурах, А/Монгол/162/91 омгийн тархалт нэмэгдэх хандлагатай байв (Хүснэгт2).

Хэлцлэг:

Энэхүү судалгааны үр дүн нь Монгол улсад 1982-1983 онд ялгасан томуугийн вирусийн дотор A/PR/8/34, A/FM/1/47 омгуудтай төстэй "гаж" омог байгааг моноклон эсрэгбие ашиглан дүйн тодорхойлсон бидний түрүүчийн судалгаа (1)-г молекул биологийн аргаар баталж байна. Хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр 1980-аад онд АЗЦХ-аар өвчилсөн хүмүүсээс А/ PR/8/34 төст "гаж" омгууд ялгасан тухай хэвлэлд бичигдсэн (6,7,8) боловч, учир шалтгааныг нь тайлбарлаж чадалгүй орхижээ,

Энэ удаагийн судалгаанд хамрагдсан А/Монгол/231/85 омог нь геномын бүтцээрээ ЗХУ-д вакцины омог болгон ашиглаж байсан А/Ленинград/54/1 реассортант омогтой нэн төстэй байгаа хийгээд Монгол улсад 1980, 1981, 1982 онуудад ЗХУ-д үйлдвэрлэсэн ууж хэрэглэх томуугийн амьд вакциныг томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж байсан дээр үндэслээд А/Монгол/231 /85 төст "гаж" омгууд нь дээрхи вакцины омгоос гаралтай реассортант байж болзошгүй гэж үзэх үндэслэлийг бидэнд өгч байна.

Монгол улсад АЗЦХ-аар өвчилсөн тэмээнээс 1980-аад онд ялгасан (9) томуугийн A(H1N1) хэвшинжийн омгууд нь геномын бүтцээрээ мөн А/Ленинград/54/1 реассортант омогтой нэн төстэй байсныг баталсан (10) бидний өмнөх судалгаа хийгээд энэ судалгааны материал нь томуугийн шинэ омог үүсэх механизмын мөн чанарыг илрүүлэх үүднээс томуугийн вирусийн байгаль дах тойрог эргэлтийн судалгааг аль болох бүрэн дүүрэн хийх явдал чухал ач холбогдолтойг нотлож байна.

Ном зүй

1.Нимадава П.(1989): Заболеваемость вирусными инфекциями и популяционный иммунитет к вирусам (на примере Монгольской Народной Республики), Доклад обобщающий опубликованные работы на соискание ученой степени доктора медицинских наук, Москва, с.40-56;
2.Мэндсайхан, Ж.Тунгалагтуяа, П.Гантөмөр, Ч.Ууганжаргал /1994/: Амьсгалын замын цочмог халдварын үүсгэгчийн бүрэлдэхүүн, \\\\\\\"Вирус судлалын тулгамдсан асуудлууд\\\\\\\" онол-практикийн есдүгээр бага хурал (илтгэлийн товчлол) түүвэрт, Улаанбаатар, х.5;
3. May.rA.,Bachman, P.A., Bibrack,В.Wittman,G./1977/ Virologische Arbeitsmethoden, B.2, Serologie, Gustav Fischer Verlag, Stuttgart, S,150-167:
4. Ludwig, S., Schultz, U., Mandler, J.,Fitsch, W.M, scholtlssek C.(1991): Phylogenetic relationship of the nonstructural (N.S)genes of influenza A viruses, Virology,183:566-577;
5. Sanger,F.Nicklen,S.,Coulson,A.R.(1977): Sequencing with chain terminating inhibitors, Proc. Natl. Acad. Sci USA; 74; 5463-5467;
6. Иванова, H.A., Cмориденцев A.A., Грибаум,Е.Б. Крамская,Ч.А., Мурина, Е.А., Аксенов,О.А. Лузянина Т.Я /1984/; Выделение в 1981 году в Ленинграде вирусов гриппа A с антигенной формулой (HON1), родственных штамму A/PR/8/34, Вопр. вирусол, 29/1/: 35-38;
7. Владимирцева, Е.А., Садыхова,Ф., Ямникова, C,G,Львов Д.К., Жданов,В.М.(1985): Изучение физико-иимических свойств РНК и белков вируса гриппа H1N3, изолированного от больного ребенка и антигенно аналогичного вируса А/кит/ТО/19/76, Вопр.вирусол,30(2): 163-166;
8. Чувакова, З.К., Ровнова.З.И., Исаева.Е.И., Ким.Э.В., Игнатьева,Т.В., Шаврина ,И.А., Царевский.Я.П., Исаева.Е.С, (1985): Три случая изоляции вируса гриппа A с гемагглютинином Hsw1 от людей в 1983 году в Алма-Ате, Вопр,Вирусом 530-536;
9. Бэх-Очир,Ж. (1989): Основные свойства вируса гриппа верблюдов и лошадей, Автореферат диссертации на соискание ученой степени кандидата биологических наух, Улан-Батор, 26с;
10. Yamnikova, S.S., Mandler, J., Bekh-ochir, Zh., Dashtseren, P., Ludwig, S.,Lvov, D.K., Scholtissek, C.{1993): a reassortant H1N1 influenza A virus caused fatal epizootics among camels in Mongolia,Virology. 197: 558-563
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 703
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК