Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 2(46)
УРАЛ чихэр өвс тарималжуулсан судалгааны зарим дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

А. Ламжав, Б. Нямжав, А.Ойдсвсамбуу

Анагаах ухааны хүрээлэн, Эмийн ургамал бэлтгэх контор

 
Абстракт

НЕКОТОРЫЕ РЕЗУЛЬТАТЫ ИЗУЧЕНИЯ КУЛЬТИВИРОВАННЯ СОЛОДКИ

Б. Нямжав, А. Ламжав, А. Ойдовсамбу

В результате исследований сделан вывод, что самым эффективным условием культирирования солодкй является посадка черенков в горизонтальном положеним в количестве четырх черенков на 50x50 см2 плошади, во второй половине апреля или в первой половине октября на глубину 10-13 см, 13-17 см, или 17-20 см.

Дэлхийд 10 гаруй зүйлийн чихэр өвс ургадгаас манай оронд урал чихэр өвс нилээд тархсан юм. Энэ өвс нь эмийн болон хүнд хөнгөн үйлдвэрийн 20 гаруй салбарт ашиглагддаг олон талын ач холбогдолтой үнэт ургамал юм.

Манай улс жилд нойтноор 60. шахам тонн чихэр өвсний үндэс бэлтгэж, гадаад дотоодын хэрэгцээг хангаж байгаа нь үндсээр бэлтгэдэг ургамлын хувьд нөөц нь амархан багадах хандлагатай байгаа учир одоогийн байгаа нөөцийг хэвийн . хэмжээнд байлгах нөхөн сэргээх улмаар тарималжуулах ажлыг хийх шаардлага гарч байна.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 333 дугаар тогтоолд ховор ба ховордож байгаа болон улс ардын аж ахуйд олон талын ач холбогдолтой зарим эмийн ургамлыг хамгаалах, тарималжуулах шаардлагатай болохыг заасан билээ. Энэ тогтоолыг хэрэгжуулэх зорилгоор эрүүлийг хамгаалах Яамны  сайдын 1975 оны 405 дугаар тушаал гарч чихэр өвс тарималжуулах ажлыг эхэлсэн юм. Манай орны чихэр өвсний тархалт, түуний нөөц хими биологийн талаар олон эрдэмтэд судалж байсан боловч чихэр өвс тарих талаар судалгаа хийсэнгүй.       

Бид чихэр өвсийг үндэсний хэсгээр тарих  ху гацаа гүний асуудлыг шийдвэрлэх ажлыг гол болгов. Ингэснээр чихэр өвс тарих агротехникийн зарим асуудал шийдвэрлэгдэж, цаашид хийх агротехникийн асуудлыг нарийвчлан судлах үндэс суурь тавигдаж нэг га-аас авах ургацын хэмжээг урьдчилан тогтоох, чихэр өвсний нөөцийг хамгаалах боломж бүрдэх юм.

СУДАЛГААНЫ АРГА. Чихэр өвсийг үндэсний хэсгээр тарихдаа. хажуугийн үндэсний хамгийн олон нахиатай хэсгийг 15-20 см урттайгаар тайрч тарих материал болгон ашиглан нэг га талбайд 40 000 ширхэг буюу 600 кг үндэсний хэсэг орохоор тооцоолон суулгав.

Үндэсний хэсгээр тарих ашигтай гүнийг, тогтоох туршлагыг 10-13 см, 13-17 см, 17-20 см гэсэн гурван янзын гүнд тарих ашигтай хугацааг тогтоох туршлагыг хавар, намар, зун гэсэн 3 янзын хугацааг тус тус сонгон авав. Хөрс боловсруулалтын зарим аргыг илрүүлэх нэг га талбайд орох ундэсний нормыг тогтоох зэрэг асуудлыг юуны өмнө шийдвэрлэх зорилт тавьж ажиллав. 1976.-1980 он хуртэлх хугацаанд 20 га талбайд чихэр өвсийг үндэсний хэсгээр тарималжуулав.

СУДАЛГААНЫ ХЭСЭГ. а) Туршлагын талбай нь газрын гадаргын хувьд голын гульдрал олонтой учир хотгор гүдгэр ихтэй. Өвөл хүйтэн зун халуун эрс тэс уур амьсгалтай. Жилд дунджаар 100 мм тундас унадаг (сүүлийн 3 жилийн судалгаагаар). Хавар шуурга ихтэй, намар бага зэрэг шуурна.

б) Туршлагын талбайн хөрс. Туршлагын талбайн хөрс нь татмын нугын бага ззргийн мараалаг элсэнцэр цайвар хөрснөөс тогтсон байдаг. Хөрсний ялзмагт үе нь 0-30 см зузаан давхрагад байна. Хөрсний ялзмагийн хэмжээг тодорхойлоход 0-15 см гүнд 0,26-0,35%,   15-30 см

түнд 0,25% байв. 30 см-ээс доош ялзмаг байхгүй. Хөрсний рН-г тодор-хойлоход 0-15 см гүнд, 7,5%, 15-30 см гүнд 8%.

Үүнээс үндэслэн хөрс боловсруулалтыг 22-24 см гүнд хийх нь ашигтай байгаа нь тогтоогдов. Чихэр өвс тарих атар хөрсийг урд жилийн хавар ДТ—75 тракторт ДН—35 анжис зүүж борной бултай агрегатлан 22-24 см гүнд хагалж элдэншүүлэн уриншлав.

в) Тарих үндсийг бэлтгэсэн арга. Бид тарих үндсийг бэлтгэхдээ чихэр өвсний гол үндэс буюу хажуугийн үндэснйй салааны хамгийн олон нахиатай хэсгийг 15-20 см урттайгаар тайрч бэлтгэв. Бэлтгэсэн үндсийг тарих хугацаа хүртэл чийгтэй элсэнд дарж хадгалав. Тарихын өмнө үндсийг элснээс гаргаж дахин тоолж, гэмтсэн хэсгийг ялган жигнэж зуу зуун   ширхгээр нь боож тарихад бэлэн болгов.

г) Чихэр өвсийг үндэсний хэсгээр тарьсан арга. Бид чихэр өвсийг үндэсний хэсгээр тарималжуулахдаа батлагдсан арга зүйн дагуу нэг га-д 40 000 ширхэг үндэсний хэсэг буюу 600 кг орохоор тооцоолон 50x50 см тэжээлийн талбайтайгаар зохих хувилбаруудад анжисны

УРГАМЛЫН ҮЗЭГДЭЛ ЗҮЙН АЖИГЛАЛТ. Хувилбар бүрээс сонгож авсан 100 ширхэг ургамал дээр .жил бур вегетацын хугацаанд ажиглалт, хэмжилт, судалгаа хийв. Үндэсний хэсгээр тарьсан чихэр өвс нь анхны жил тарьснаас хойш 30 гаруй хоногийн дараа буюу 6 дугаар сарын сүүлийн долоон хоногоос эхлэн цухуйж, 7 дугаар сарын 2 дугаар долоо хоногт жигдэрч, ургах хугацаа нь 10 дугаар сарын зхний 10 хоног хүртэл үргэлжилж байна Хоёр дахь жилээсээ эхлэн зэрлэгээр ургаж байгаа чихэр өвстэй адилхан хугацаанд хөгжлийн үе шатыг дамжиж байна. Тарьсан хугацаанаас хамаарч эхний хоёр жил иш навчны хөгжилт нь ялгаатай байв. Үндэсний хэсгээр тарималжуулсан чихэр өвс нь хоёр дахь жилээсээ эхлэн цэцэглэн үрийн ургац өгч байна. Тарималжуулсан чихэр өвсний газрын дээрх хэсгийн сарын дундаж өсөлт нь 5 дугаар сард 8 см, 6 дугаар сард 35 см, 7 дугаар сард 44 см, 8 дугаар сард 45 см өндөр болж, 9 дүгээр сард хагдарна. 6 дугаар сард буйдуйлж, 7 дугаар сард цэцэглэж, 8 дугаар сард үрлэж байна. Чихэр өвсний газрын дээрх хзсгийн хоногийн дундаж өсөлтийг гаргавал 5 дугаар  сард 3 см, 6 дугаар сард 11 см, 7 дугаар сард 8 см, 8 дугаар сард 2 см тус тус өсөж байна.

ЧИХЭР ӨВСИЙГ ҮНДЭСНИЙ ХЭСГЭЭР ТАРИХ АШИГТАЙ ХУГАЦААГ ТОГТООХ ТУРШЛАГА. Бид чихэр өвсийг үндэсний хэсгээр тарималжуулах ашигтай хугацааг тогтоох туршлага хийхдээ хавар 5 дугаар сарын 10-25, зун 7 дугаар сарын 10-25, намар 9 дүгээр сарын 10-25 гэсэн гурван янзын хугацаанд суулгав.

Нэг га-д байгаа үндэсний ургацыг тооцохдоо монолит авах аргаар нэг га-аас 12 дээж авч авсан дээжнүүдийн дундаж жинг гарган 4Га-н ургацыг ц-т шилжүүлэн илэрхийлэв. Судалгаанаас үзэхэд хавар тарьсан га-н ургац нь намрынхаас 1,1 ц-р, зун тарьснаас 10 ц-р илүү байна. Намар тарьсан талбайн ургац нь зун тарьсан талбайн урганаас 8,9 ц-р илүү, хавар тарьсан талбайнхаас 1, 1 ц-р бага. Зун тарьсан талбайн ургац нь хавар тарьсан талбайнхаас 10 ц-р намар тарьснаас .8,9 ц-р бага байгаагаас үзэхэд чихэр өвсийг үндэсний хэсгээр тарихад хавар намрын улиралд тарих нь ашигтай болох нь илэрч байна.

ЧИХЭР ӨВСИЙГ ТАРИХ АШИГТАЙ ГҮНИЙГ ТОГТООХ ТУРШЛАГА

Бид чихэр өвсийг үндэсний хэсгээр тарих ашигтай гүнийг тогтоох туршлагыг 10-13 см, 13-17 см, 17-20 см гэсэн 3 янзын гүнд хийж судалгааг явуулав.

X үснэгтээс үзэхэд чихэр өвсийг үндэсний хэсгээр 10-13 см, 13-17 см, 17-20 см гүнд тарьсан чихэр өвсний үндэсний өсөлт ургацанд ялгаа гараагүй учир эдгээрийн аль ч гүнд тарих боломжтой нь илрэв.

Судалгаанаас үзэхэд тарималжуулсан чихэр өвсний буурцагны ургац нь тарьсан хугацаатай шууд хамааралтай байна.

Хавар тарьсан урал чихэр өвсний буурцагны ургац нь намар тарьснаас 0,2 ц, зун тарьснаас 0,8 ц-ээр тус бүр их байгаа нь харагдаж байна.

ДҮГНЭЛТ. 1. Судалгааны ажлын үр дүнд, чихэр өвсийг үндэсний хэсгээр тарихдаа 1м2 талбайд 4 ширхэг үндэсний хэсгийг буюу 50x50 см тэжээлийн талбайтайгаар суулгах ашигтайг нотлов.

2. Урал чихэр өвсний үндэсний хэсгийг хавар 4 дүгээр сарын 15-3()-ны хооронд, намар 10 дугаар сарын 1-ээс 15-ны хооронд 10-13 см, 13-17, см, 17-20 см гүнүүдэд суулгах нь тохиромжтой байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2988
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК