Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 2(46)
Гол байрлалын өмөн үүсэхэд нөлөөлөх үндсэн хүчин зүйлүүд
( Судалгааны өгүүлэл )

Б. Доржготов

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

ГЛАВНЫЕ ФАКТОРЫ СПОСОБСТВУЮШИЕ ВОЗНИКНОВЕНИЮ РАКА ОСНОВНЫХ 5 ЛОКАЛИЗАИИЙ В УСЛОВИЯХ МНР.

Б. Доржготов.

Из многочисленных факторов относительно высок ой заболеваемости раком пище вода в МНР, самыми главными являются привычки употреблять чрезмерно горячий чай, чай с солью, чай с жаренной мукой,крупами, глотать грубую твердую плохоразжеванную пишу, принимать мясную пишу преимущественно в вечернее время. Для рака желудка в условиях Монголии преобладающее место занимают в сравнении с другими, привычки переедания преимушественно мясной пиши перед сном и. употребление горячего чая в большом количестве. Обрашает на себя внимание и то, что в качестве возможных дополнительных факторов, способствуюших возникновению рака желудка выступают торопливость в еде, злоупотребленние алкоголем. Возникковению первичного рака печени способствуют, главным образом, такие-факторы как перенесённый в прошлом вирусный гепатит, нерегулярное питание, однообразный пищевой рацион и употребление алкоголя. Среди больных раком легкого преобладают кури льшики и рак легкого нередко  возникает на фоне хронической пневмонии. Возникновению рака шейки матки способствуют   такие факторы,   как раннее наступление менопаузы, многократиое замужество, берсменность в раннем возрасте,, многократные роды и роды в домашних условиях.   Раку шейки   матки часто предшествует эрозия шейки матки.

 

 

 

 

Манай оронд зонхилдог гол 5 байрлалын өмөнгийн „ходоодны өмөн —26,91%,элэгний анхдагч өмөн 21,51%, улаан хоолойн өмөн —13,56%, уушгины өмөн—12,34%, умайн хүзүүний өмөн —10,32%" үүсэхэд нөлөөлдөг үндсэн хүчин зүйлүүдийг илрүүлэх судалгааны анхны оролдлого хийлээ.

СУДАЛГААНЫ АРГА, МАТЕРИАЛ. Улаан хоолой, ходоод, элэг, уушги, умайн хүзүүний өмөн үүсэхэд нөлөөлж болох хүчин зүйлүүдийг илрүүлэх зорилгоор хавдар судлал-эпидемиологийн судалгааны тусгай карт боловсруулав. Карт тус бүрд 100—300 хүртэл асуулт багтаан клинкээс гадна, эд эс судлал, дуран рентген гэрлийн шинжилгээний аргуудаар онош нь батлагдсан өвчтөнд хөтөлсөн болно. Мөн ийм картыг нас, хүйс, яс, үндэс, оршин суух газраар нь өвчтөнд тохируулан зориуд сонгож авсан эрүүл жиших группийн хүмүүст хөтлөв. Жиших группийн ажиглалтын тоо үндсэн группийн тооноос 2 дахин илүү байв. Энэ судалгааны ажлыг гүйцэтгэхдээ улаан хоолой, ходоод, элэг, уушги, умайн хүзүүний, өмөн бүхий 1263 өвчтөн, жиших группийн 2545 эрүүл хүмүүст хөтөлсөн хавдар судлал-эпидемиологийн картанд статистикийн боловсруулалт хийв. Жиших группийн картыг манай орны газар зүйн янз бүрийн районд явуулсан хавдар судлалын урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр хөтөлсөн юм.

Судалгааны дүн. Эх газрын эрс тэс цаг  уур, хуурай  уур амьсгалтай  манай  оронд  амьдран  суудаг  бүх  ястнууд  халуун цайг  дангаар  нь, эсвэл давс, хийцтэйгээр их хэмжээгээр уудаг эртний уламжлалт заншил одоо хүртэл үргэлжилсээр байна.

Хүснэгт 2-оос үзэхэд өдөрт 2 литрэзс дээш халуун цай уудаг хүмүүс улаан хоолойн өмөн бүхий өвчтөнд жиших группээс 24,0 %-иар (эрэгтэйчүүдэд 22,22%, эмэгтэйчүүдэд 26,69%) их байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэйн ялгаа бага байна.

Давс, хийцтэй халуун цай уудаг хүмүүс өвчтөнд жиших группээс 16,88%-иар (эрэгтэйчүүдэд 10,9%, эмэгтэйчүүдэд 26,02%) их ба эрэгтэй эмэгтэйн ялгаа 15,12% байна.

Манай материалд статистикийн анализ хийхэд улаан хоолойн өмөн ба халуун, давстай, хийцтэй цайны утга холбогдлын түвшин Rху=0,61 байгаа нь халуун ба давс, хийцтэй цай улаан хоолойн өмөн үүсэхэд нөлөөлөх нь тохиолдлын чанартай бишийг харуулж байна. Хэвлэлийн тоймоос үзэхэд хэт халуун цай их хэмжээгээр уух заншил улаан хоолойн өмөнгийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлдөг тухай олон мэдээ баримтууд байдаг боловч давс, хийцтэй цайны тухай бичигдсэн зүйл байхгүй байна. Цайны давс, хийц нь цайг өтгөрүүлж халуунаа барих хугацааг уртасгаснаар улаан хоолойн салст бүрхэвчид үзүүлэх илчийн нөлөөг нэмэгдүүлж, архаг түлэгдэл үрэвслийн порцессыг гүнзгийрүүлж болох юм. Иймээс давс, хийцтэй цай уудаг заншил, улаан хоолойн өмөн үүсэхэд нэмэгдэл хүчин зүйл болон нөлөөлдөг байж болохыг үгүйсгэж болохгүй байна. Хатуу бүхэл хоолыг муу зажилж залгих заншил улаан хоолойн өмөн үүсэхэд нөлөөлж болох тухай хэвлэлд ховор бичигдэж байгаа боловч бидний судалгаагаар энэ заншил улаан хоолойн өмөн бүхий өвчтөнд жиших группээс нилээд илүү байна. Үүний утга холбогдлын түвшин Р<0,001, t>3 байна.

Хүснэгт 3-аас үзэхэд хатуу бүхэл хоолыг муу зажилж залгих заншил өвчтөнд жиших группээс 27,22% илүү байгаа нь цаашдын судалгаанд анхаарал татах зүйл мөн.

Улаан хоолойн өмөнгийн үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн судалгаанд хооллолтын байдал, дэглэмийн онцлогийг илрүүлэх нь сонирхолтой юм.

Мөн газарт сууж (сандал дээр суулгүй) хооллоход хэвлийн хөндийн даралтыг нэмэгдүүлснээр ходоодны шүүсээр баялаг хоолоор дүүрсэн, ходоодны доторхи даралтыг нэмэгдүүлж ходоодны хүчил бүхий исгэлэн хоол улаан хоолойд эргэж орох боломжийг улам ихэсгэнэ.

Манай оронд гол төлөв махан хоолыг оройн цагаар газарт сууж иддэг заншил өргөн тархсан бөгөөд улаан хоолойн өмөн бүхий өвчтөнүүдэд унтахаасаа өмнө хооллох заншил жиших группээс 3 дахин илүү (Р<0,001, t>3) байна. Газарт сууж хооллох заншил улаан хоолойн өмөн бүхий өвчтөнд жиших группээс 2 хүйсэнд адил 10,0% илүү (Р<0,01, t>3) байв.

Манай нөхцөлд ходоодны өмөн үүсэхэд голчлон нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг хүснэгт 4-т харууллаа. Хүснэгт 4-өөс үзэхэд ходоодны өмөн үүсэхэд нөлөөлж болох хүчин зүйлүүдээс махан хоолыг орой унтахын өмнө хэт цадталаа идэх, халуун цайг их хэмжээгээр уух заншил өвчтөн ба жиших группэд бусдаасаа илүү байна. Орой унтахын өмнө хэт цадталаа идэх заншил өвчтөнд эрүүлээсээ 15,29% их, гол төлөв махан хоол хэрэглэх заншил өвчтөнд 11,15% илүү ба их хэмжээний халуун цай уудаг хүмүүс өвчтөнд эрүүлээсээ 39,14% илүү байлаа. Эдгээр хүчин зүйлүүдэд статистикийн ана­лиз хийхэд ходоодны өмөн ба дурдсан хүчин зүйлүүдийн хоорондын холбооны утга холбогдлын түвшин P<0,001 t>3 байгаа нь уг хүчин зүйлүүд ходоодны өмөн үүсгэх олон хүчин зүйлүүдийн дотор нилээд чухал үүрэгтэйг харуулж байна.

Оройн цагаар махан хоолыг хэт цадталаа идэх нь ходоодны булчирхайд хэт ачаалал өгч аажмаар ходоодны хатангирт үрэвсэл үүсэх боломж бүрдүүлнэ. Хэт цадталаа хооллох нь халуун цайг их хэмжээгээр уух заншилтай хавсран ходоодыг байнгын суналтын байдалд оруулж бас түүнд халуун илчийн нөлөө үзүүлнэ. Дурдсан хүчин зүйлүүд, ходоодонд механик, илчийн нөлөө үзүүлэхээс гадна үйл ажиллагааны хэт ачаалал бий болгож ходоодны хэвийн ажиллагаа алдагдан архаг  үрэвсэл зэрэг өмөнгийн урьдал байдалд хүргэнэ.

Эдгээрээс гадна хоолыг яаруу идэх (өвчтөнд 33,42%, жиших группэд 17,71%, Р <0,001, t>3), хэт халуун хоол идэх заншил (18,57%, жиших группэд 8,71%) ходоодны өмөн бүхий өвчтөнд жиших группээс нилээд давуу байгаа нь ходоодны өмөн үүсэхэд нөлөөлж болох, цаашдаа анхаарвал зохих хүчин зүйлүүд мөн.

Манай судалгаагаар ходоодны өмөн бүхий өвчтөний дунд тамхичин хүмүүс 61,71% байхад жиших группэд 48,14% байсан ба 20-иос доош насандаа тамхи татагсад өвчтөнд 31,42%, жиших группэд 17,14% байлаа.

Тогтмол архи уугчид өвчтөнд 26,28%, жиших группэд 9,28%, хааяа архи уугчид өвчтөнд 35,1+%, жиших группэд 26,57% ажиглагдаж байна.

Мөн бүх өвчтөний 40,57%-д ходоодны архаг үрэвсэл, 1,43%-д шархлаа өвчин байв. Бүх өвчтөний 42,28%-д ходоодны амсрын өмөн, 27,43%-д ходоодны гарах хэсгийнх, 8,57%-д бага махианых, 1,14%-д их махианых, 0,8%-д урд ба ар ханынх, 0,57%-д ходоодны ёроолынх байсан ба 10,29%-д ходоодыг бүхэлд нь хамарсан өмөн. 8,86%-д   байрлал   заагдаагүй байна.

Бидний эпидемиологийн судалгааны карт хөтөлсөн, элэгний анхдагч өмөн бүхий 165 өвчтөний 85 (51,51%±3,89) нь халдварт  гепатитаар өвчилсөн хүмүүс байсан бол эрүүл 349 хүний 47 (13, ±7% +1,83) нь уг өвчнөөр өвчилсөн байв. Элэгний анхдагч өмөн үүсэхэд, халдварт гепатитын нөлөөлөх нөлөөний хэмжээ нь уг өвчнөөр зөвхөн өвчилсөн төдийгүй өвчилсөн тоо, хугацаанаас ихээхэн шалтгаалдаг байна. Хүснэгт 5-аас үзэхэд халдварт гепатитаар өвчилсөн элэгний анхдагч өмөн бүхий өвчтөний 18,82% нь уг өвчнөөр 2 ба түүнээс дээш удаа өвчилсөн байхад жиших группийн дөнгөж 2,13% нь 2 ба түүнээс дээш удаа өвчилжээ. Хүснэгт 6-аас үзэхэд элэгний анхдагч өмөн бүхий өвчтөний 12,94% нь халдварт гепатитаар өвчилснөөс хойш 10 хүртэл жил өнгөрсөн бол жиших группэд 34,0.% байна. Халдварт гепатитаар өвчлөөд 10-аас дээш жил бологсод өвчтөнд 74,12%, жиших группэд 55,32% байна.

Бидний судалгаагаар халдварт гепатитаар өвчилсөн тоо, хугацаа (ялангуяа 10-аас дээш жил болсон) ба элэгний анхдагч өмөнгийн хооронд корреляцын өндөр хамаарал (Rxy=-0,96) илэрч байгаа нь манай нөхцөлд элэгний анхдагч өмөн үүсэхэд нөлөөлдөг олон тооны хүчин зүйлүүдийн дотор халдварт гепатитын урхаг үлдэгдэл элэгний архаг өвчнүүд ихээхэн үүрэгтэйг харуулж байна.

Манай материалаар элэгний анхдагч өмөн бүхий өвчтөний 56,36% нь архи тогтмол уудаг хүмүүс байсан ба жиших эрүүл хүмүүст энэ үзүүлэлт 41,83% байлаа. Үүний зэрэгцээгээр урьд нь. халдварт гепатит өвчнөөр өвчилсөн элэгний анхдагч өмөн бүхий өвчтөний 62,35% нь архи уудаг хүмүүс байсан бол жиших группэд энэ үзүүлэлт 3,72% байгаа нь халдварт гепатит ба архи хавсарвал тэдгээрийн элэгний анхдагч өмөн үүсгэх нөлөө улам идэвхждэг болохыг харуулж байна.

Хоол боловсруулах эрхтэний архаг өвчнүүд, зарим халдварт ба шимэгч хорхойн өвчнүүд элэгэнд эмгэг процессыг үүсгэж өмөн үүсэхэд аятай нөхцөлийг бүрдүүлдэг тухай хэвлэлийн мэдээ баримтууд олон байдаг.

Элэгний анхдагч өмөн бүхий 147 өвчтөнд задлан шинжилгээ хийсэн манай материалд судалгаа хийхэд элэгний өмөн сорвижлын хамт 55,11%—4,10 (81)-д байсан ба үүнээс 34,57—5,28 (28) нь урьд халдварт гепатитаар өвчилсөн байлаа.

Элэгний анхдагч өмөн бүхий өвчтөний 55,76% -3,86 нь халдварт гепатитаас бусад архаг ба халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүс байв. Энэ үзүүлэлт жиших группэд дөнгөж 11,19%—0,57 байлаа.

Урьд нь халдварт гепатитаар өвчилсөн хүмүүс дурдсан өвчнөөр өвчлөгчдийн дотор нилээд их байгаа нь эдгээр өвчнүүд халдварт гепатитын хамт элэгний эд, эсэд хортойгоор нөлөөлж элэгний өмөн үүсэх урьдчилсан аятай нөхцөлийг бүрдүүлдэг болохыг харуулж байна.

Манай судалгаанд хамрагдсан элэгний анхдагч өмөн бүхий өвчтөний 61,71%х7,7 нь, жиших эрүүл хүмүүсийн 40,5%±3,7 нь хоолонд хүнсний ногоо хэрэглэдэггүй буюу бага хэрэглэдэг хүмүүс байв. Урьд нь халдварт гепатитаар өвчилсөн ба өвчлөөгүй элэгний анхдагч өмөн бүхий өвчтөнийг харьцуулахад идэшний ногоо хэрэглэдэггүй хүмүүс урьд нь халдварт гелатитаар (13,7%) илүү өвчилсөн байна. Энэ нь нүүрс ус, витаминаар баялаг идэшний ногоо хэрэглэхгүй, гол төлөв өөх, тос ихтэй махан хоол хэрэглэх нь халдварт гепатит өвчний алсын

үр дүнд муугаар нөлөөлж, улмаар уг өвчин архагшиж, үүнд суурилан өмөн үүсэх аятай нөхцөл бурддэг болохыг харуулж байна. Уушгины өмөнгөөр тамхичин хүмүүс илүү өвчилдөг болох нь статистикийн баялаг материалд тулгуурлан хийсэн олон тооны судалгаагаар батлагдсан асуудал юм. Бидний материалаар одоо тамхи үргэлжлэн татаж байгаа хүмүүс уушгины өмөн бүхий өвчтөний дунд жиших группээс 31,6% илүү байна. Уушгины өмөн бүхийн өвчтөнд тамхичин хүмүүсийн эзлэх хувийн жин жиших группээс ихээхэн илүү байгаагийн зэрэгцээгээр уг өвчин үүсэхэд татах тамхины хэмжээ, тамхи татсан хугацаа ихээхэн үүрэгтэй байна.

Бидний судалгаагаар. 20-иос доош насандаа тамхи татагсад уушгины өмөнтэй өвчтөнд жиших группээс 11,07% илүү ба 25-аас дээш насандаа тамхи татагсад  шиших группэд өвчтөнөөс 13,80% илүү байв. Мөн уушгины өмөнтэй тамхичин хүмүүсийн 33,59 ± 4,13 нь, жиших группийн 19,13% ±3,09 нь өдөрт :0-иос дээш удаа тамхи татдаг хүмүүс байсан бөгөөд статистикийн үнэн магадлал Rху=0,97, P<0,001, t>3 байгаа нь уушгины өмөн үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг нь тамхи болохыг харуулж байна,

Манай судалгаанд хамрагдсан уушгины өмөн бүхий өвчтөний 9 нь (5,14%) сүрьеэ, 13 нь (13,14%) тоосжилт, 51 нь (29,14%) хатгалаа өвчнөөр өвчилсөн хүмүүс байсан ба жиших группийн дөнгөж 1,43% нь дээрх өвчнүүдээр өвчилсөн байв. Энэ нь манай нөхцөлд уушгины өмөн, архаг хатгалаа өвчинд суурилан үүсэх явдал цөөнгүй байгааг харуулж байна.

Бидний судалгаагаар умайн хүзүүний өмөнгийн өндөр өвчлөлтэй Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгуудад умайн хүзүүний шархлаа өвчний. илрэлт, умайн хүзүүний өмөнгийн бага өвчлөлттэй Баян-Өлгий, Ховд, Завхан, Баянхонгор, Архангай аймгуудаас 6/16% илүү байгаагийн зэрэгцээгээр умайн хүзүүний шархлаа бүхий өвчтөний насны бүрэлдэхүүн умайн хүзүүний өмөнгийн өндөр өвчлөлтэй аймгуудад бага өвчлөлтэй аймгуудаас 29 хүртэлх насанд 5,04% илүү байна.

Дурдсан тоо баримтууд нь манай нөхцөлд умайн хүзүүний шархлаа өмөн болон хувирах нь цөөнгүй байгааг харуулж байна. Иймээс умайн хүзүүний өмөнгөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион. явуулж, илэрсэн өвчтөнийг эрүүлжүүлэх арга хэмжээ авч байх нь чухал юм.

ДҮГНЭЛТ. 1. Манай улсад улаан хоолойн өмөнгийн өвчлөл харьцангуй өндөр байгаад нөлөөлж болох олон тооны хүчин зүйлүүдээс хамгийн гол нь хэт халуун, давстай, хийцтэй цайг их хэмжээгээр уух, хатуу бүхэл зүйлийг муу зажилж залгих, орой унтахын өмнө махан хоолыг хэт цадталаа идэх заншлууд юм. Мөн хоолыг яаруу идэх, архи уух нь ходоодны өмөн үүсэхэд нөлөөлөх нэмэгдэл хүчин зүйл болж байна. Ходоодны өмөнгийн 40,57% нь ходоодны архаг үрэвсэл, 1,43% нь шархлаа өвчинд суурилан үүсчээ.

2.  Элэгний анхдагч өмөн үүсэхэд халдварт гепатит, хооллох дэглэм сахихгүй байх, нэг төрлийн хоол дагнан хэрэглэх, архи уух зэрэг хүчин зүйлүүд голчлон нөлөөлж байна.

Элэгний анхдагч өмөн, хоол боловсруулах эрхтэний янз бүрийн архаг, халдвар өвчинд суурилан үүсэх нь цөөнгүй байна.

Дээр дурдсан хүчин зүйлүүд, урьд нь халдварт гепатитаар өвчилсөн, элэгний анхдагч өмөн бүхий өвчтөнд улам тод илэрч байна. Иймээс халдварт гепатиттай өвчтөнийг бүрэн эмчилж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүгээр өвчилсний дараа хооллох дэглэмийг чанд сахих нь элэгний анхдагч өмөнгөөс урьдчилан сэргийлэх бодит аргуудын нэг мөн.

3.  Уушгины өмөн ба тамхины   хооронд   корреляцын   өндөр холбоо байгаа бөгөөд манай нөхцөлд   уушгины өмөн   архаг   хатгалаа өвчинд суурилан үүсэх нь цөөнгүй байна.

Уушгины өмөнгийн өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд төрөл бүрийн тоосжилт бүхий үйлдвэрийн газруудад хөдөлмөр хамгааллын ажлыг сайжруулах, Улаанбаатар зэрэг томоохон хотод агаарын бохирдлыг багасгах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх явдал чухлаар шаардагдаж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 383
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК