Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 2(91)
Монгол хүүхдийн поливирусын эсрэг дархлал тогтоцын түвшин
( Судалгааны өгүүлэл )

Д.Галбадрах, Ж.Мэндсайхан, Д.Даваа, Ц.Солонго, З.Сайнжаргал

Эрүүл ахуй халдвар нян судлалын үндэсний төв

 
Абстракт

It has been determined neutralizing antibodies against polloviruses types1,2 and 3 in the sera of 1865 healthly children in age group of 0-15 collected in Ulaanbaatar city Center Selenge, Hkuvsgul, Gobi-Altai, Uvs Khovd and Sukhbaatar aimaks /provinces/during 1990-1994. Antibodies in proteclive titers have been detected in 92,1+0.6%against the poliovirus tepy 3.The population Imminity level against poliovirus were lower in comparison to the data obtained in 1979-1980.There for it has been recommended to increase routine vaccination coverage and to elevate population immunity by additional pulse immunizations with poliovaccine.

Полиомиелитын эсрэг уудаг амьд вакцин нь сэргийлэх өндөр идэвхитэй, найдвартай бэлдмэл боловч хүн амд үүсгэж буй дархлалын түвшинг нь вирусийн ийлдэс судлалын аргаар сонгомол бүлэгт судлаж байх нь вакцинжуулалтын үр дүнг хянах хамгийн объектив арга байсаар байна (1).

Бид энэ судалгаандаа Монгол улс дахь полиомиелитын эсрэг вакцинжуулалтын үр дүнг сонгомол бүлэг дэхь полиовирусийн эсрэг дархлал тогтоцын түвшингээр судлах зорилт тавив.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга

Ийлдэс.1990-1994 онд Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Хөвсгөп, Говь-алтай, Увс, Ховд, Сүхбаатар аймгийн 0-15 насны 1865 эрүүл хүүхдээс авсан ийлдсийг судалгааны үндсэн хэрэглэгдэхүүн болгов.

Полиовирусийн эсрэг биеийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагас зөвлөмж болгосон эсийн есгөвөрт вирус саармагжуулах урвалын сандарт арга (2)-аар Нер-2 шугаман өсгөвөр ашиглаж тодорхойлов.

Судалгааны дүн, хэлцлэг

Шинжилсэн бүх ийлдэсний 92,1+0,6% нь полиовирусийн I хэвшинжийн эсрэг 92,2±0,6% нь полиовирусийн II хэв шинжийн эсрэг, 89,7+0,7% нь полиовирусийн Ш хзвшинжийн эсрэг дархлалтай байсан ба судалсан оны дарааллаар авч үзвэл I хэвшинжийн эсрэг дархлал буурах, III хэвшинжийн эсрэг дархлал өсөх хандлагатай байна (Хүснэгт-1).

Дархлалын түвшинг хүүхдийн амьдарч буй байрлалаар нь судлаж үзэхэд (хүснэгт2) 1990-1993 онд аймгийн төвийн хүүхдүүдийн полиовирусийн 3 хэвшинжийн эсрэг дархлалын түвшин Улаанбаатар хотын болон сум, багийн хүүхдүүдийнхээс өндөр байсан бол 1994 онд Улаанбаатарын хүүхдүүдийнхээс доогуур болсон байна, 1 ба 2 дугаар хүснэгтийн үзүүлэлт нь 17 тээврийн хэрэгслэлийн хомсдол зэрэг эдийн засгийн ачаалтай холбогдон сүүлийн жилүүдэд сум, багийн түвшинд амьдарч буй хүүхдүүдийг вакцинжуулалтанд хамрах хувь буурсантай холбоотой гэж үзэж байна.

Дархлалын түвшинг хүүхдийн насаар нь авч үзвэл (Хүснэгт 3) нэг настай хүүхдэд полиовирусийн 3 хэвшинжийн эсрэг дархлал насны бусад бүлэглэлийнхээс доогуур байв.

Энэ судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн полиовирусийн эсрэг дархлалын түвшин нь 1979-1980 онд хийсэн судалгааны дүнгээс (3) 4-7 хувь доогуур байгаа нь полиовакцины хамралтыг сайжруулах, үндэсний дархлаажуулалтын өдөр хэлбэрээр нэмэлт вакцинжуулалт хийх замаар хүн амын полиовирусийн эсрэг дархлалын түвшинг нэмэгдүулэх арга хэмжээг хойшлуулалгүй зохион байгуулах шаардлагатай болсныг харуулж байна.

Ном зүй

1.Нямдаваа П., Цагаанхүү Г.,1984: Полиомиелит (хэвлэлийн тойм) Монголын анагаах ухаан, №2 (50): 44-45, №3 (51): 49-61;
2. WHO (1993): Standard procedure tor de¬termining immunity to poIiovirus usig the microneutralization test WHO (EPl)GEN 93.9;
3. Нимадава, П., Штарке, П, Герике, Э.идр.(1982): Сероэпиде-миология важнейших вирусных инфекций человека в МНР, В кн: Тезисы докладов третьей научно-прахтической конфе-ренций \\\\\\\"Актуальные вопросы вирусологии\\\\\\\", Улан-Батор, с.3-4;

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 929
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК