Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 2(46)
Алтайн хойлгийн булчингийн эдэд агуулагдах макро ба микроэлемэнтийн улирлын хөдлөл зүй
( Судалгааны өгүүлэл )

Г.Зориг

 

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

СЕЗОННАЯ ДИНАМИКА СОДЕРЖАНИЯ МАКРО-И МИКРОЭЛЕМЕНТОВ В МЫШЕЧНОЙ ТКАНИ АЛТАЙСКОГО УЛАРА

Г. Зориг

Изучена сезонная динамика содержания макро-и микроэлементов в мышечной ткани алтайского улара-широко известной птицы и одного из ведущих представителей лекарсткенкых  животных монголь­ской народиой медицины, апробация и копользование которого перспективно в целях коррекцки обмена веществ человека.

Определены натрия, калия, фосфор, железо, медь, цинк, марганец и кобальт в сухой массе 182 пробы из мышечной ткани 33 алтайских уларов отстреленных (в том чксле, по 10 птиц в осенный и зимний сезон, 18 птиц в весенне-летний период) в 1975—1979 гг. в магистральных хребтах к отрогах монгольского Алтая и представлены результаты их количественного содержания.

Устаковлеко, что количественное содержание вышсперечисленных минеральных элементов в мышечной ткани улара имеет свою особенность. Сезонной динамики в свизи с поддержанием жизнедея тельности и метаболизма на сзойстзенном виду уровне в разные сезоны года. Минимальная и макскмальная концентрация минеральных веществ выявлена как в весекне—летний, так и в осение-зимний период. Таким образом, несбходимо учитывать особенности минерального состава, мяса улара при использованни в диетических целях для корреккии обмена вешеств.

Гэрийн тэжээвэр аливаа амьтны бие махбодод агуулагдах эрдэс бодисын хэмжээ уул амьтны төрөл зүйл, насны онцлог, идэш тэжээлийн байдал, нядлагдсан цаг улирлаас хамааран шалтгаалдгийг хэвлэлд тэмдэглэжээ [1, 2]. Гэвч зэрлэг шувуунд энэ чиглэлээр шинжилгээ судалгаа хийсэн тухай мэдээлсэн гадаад дотоодын хэвлэлийн мэдээ баримт бидэнд тааралдсангүй. Ялангуяа алтайн хойлгийн булчингийн эдэд агуулагдах макро ба микро элементийн улирлын хөдлөл зүй огтхон ч судлагдаагүй байгаа нь энэ зүйл шувууны махны биологийн шимт чанарыг бүрэн гүйцэд үнэлэх явдлыг хангалтгүй болгож байна. Иймээс бид алтайн хойлгийн булчингийн эдэд агуулагдах натри, кали, фосфор, төмөр, зэс, цайр, манган, кобальтын агуулга хэмжээ уг шувууг агнасан цаг улирлаас хэрхэн хамаардгийг тогтоох зорилгоор энэхүү шинжилгээг хийлээ.

ШИНЖИЛГЭЭНИЙ МАТЕРИАЛ БА АРГА ЗҮЙ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Алтайн нурууны салбар уулсаас нийт 33 хойлог (намар ба өвлийн улиралд тус бүр 10, хавар зуны цагаар 18) шувууг 1975—1979 онд агнаж, тэдгээрийн булчин махнаас 182 дээжийг сонгон авав.

Шинжилгээний дээжийг биологийн зүйлст микроэлемент тодорхойлох (3) аргачлалын дагуу (105°С) хатааж, (450°С) шатааж үнсжүүлэн бэлтгэлээ. Харин натри ба калийг дөлөн фотометрийн аргаар „Карл—Цейс—Иена" аппаратад хэмжиж, фосфор, төмөр, мангаы, кобальтыг фотометрийн аргаар (3) задлан шинжилж Спекол" аппаратаар экстинкцийг шинжилсэн ба зэс, цайрыг колориметрийн аргаар (4) тус тус тодорхойлсон юм.

ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН. Хавар, зуны цагаар ба намар, өвлийн улиралд агнасан алтайн хойлгийн булчингийн эдэд , тодорхойлогдсон макро ба микро элементийн агуулга хэмжээг статистикийн аргаар боловсруулан хатаасан дээжний нэг килограммд агуулагдах миллиграммаар илэрхийлж гарган хүснэгт 1-д үзүүлэв. Хүснэгтээс харахад алтайн хойлгийн булчингийн эдэд агуулаг дах макро, микро элемент хавар, зун, намар, өвлийн улиралд хоорондоо харилцан адилгүй хэмжээтэй байдаг нь илэрлээ. Үүнд: кали, натри, фосфор ба төмөр зэрэг макроэлементийн агуулагдах хэмжээ эдгээр улиралд (14,3—971,5 мг/кг хүртэл), их хэлбэлзэлтэй, манган, кобальт, зэс, цайр мэтийн микрэлементийн агуулга нь харьцангуй бага (0,4-г7,4 мг/кг) хэлбэлзэлтэй тус тус тодорхойлогдож байна. Харин хойлгийн булчингийн эдэд орших эрдэс бодисын их ба бага агуулга нь хавар зун, хавар ба өвлийн улирлын аль аль дээжид илэрч харагдав.

Янз бүрийи цаг улиралд нядлагдсан хойлгийн булчингийн эдэд агуулагдах химийн элементийн хэмжээ ийнхүү харьцангуй ижил бус агуулгатай байгаа нь түүний амьдралд нөлөөлөх байгаль цаг уурын нөхцөл онцлог, амьдрах орчных нь тухайн үеийн байдал, ялангуяа идэш тэжээлийнх нь хэмжээ, найрлага, бүрэлдэхүүн, шим чанартай холбоотой нь ойлгомжтой. Амьд бие махбод бол өөрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай химийн элементийг хүрээлэн буй орчноосоо авдаг (7) тул нэг талаас амьд бие махбод, нөгөө талаас орчны хөрс, ус, агаарын хооронд эрдэс бодисын харилцан солилцоо явагддаг (5—7). Юуны өмнө уг шувууны тэжээлийн ургамал ургах биогеохимийн ландшафт эрдэс бодисын солилцоонд гол үйлчлэл нөлөө үзүүлдэг. Бидний урьд (8) тогтоосноор алтайн хойлгийн бие махбодод орох химийн элементийн дамжлага нь хөрс ус агаар хойлгийн тэжээлийн ургамал бие махбод гэсэн бкогеохимийн гинжин холбоосоор явагддаг. Иймээс ургамлаар дагнан хооллодог хойлгийн булчин махнаа янз бүрийн цаг улиралд агуулагдах эрдэс бодисын хэмжээнд түүний тэжээлийн элдэв зүйл ургамлын тухайн үеийн тодорхой найрлага чанар гол үүрэг гүйцэтгэнэ. Хойлог нь цаг улирлын онцлогийн дагуу ургамлын төрөл бүрийн бие хэсгийг идэш тэжээлдээ ашигладаг бөгөөд хавар, зуны цагаар ургамлын ногоон хэсэг тэжээлд нь зонхилон шүүсэрхэг нялх найлзуур. нахиа, навч, цэцэг, шинэ үр, ишээр хооллодог бол намар, өвөлдөө мөнхүү зундаа иддэг олонхи зүйл ургамлын хатсан үр, буурцаг, навч, үндэслэг иш, булцуу, үндсээр голчлон хооллож амьдарна. (9, 10). Ингэж хойлог нь жилийн янз бүрийн цаг улиралд ургамлын төрөл бүрийн хэсгийг, ургамлын хөгжлийнх нь тодорхой ба хоорондоо ялгаатай үе шатанд нь, өөр өөр найрлагатай үед нь идэхдээ химийн эрдэс элементийг харилцан адилгүй хэмжээтэй шимж авахад  хүрэх бөгөөд улмаар өөрийн амьдрах үйл ажиллагаа, биохимийн болон физиологийн процессын цаг улирлын онцлотойгоо тохируулж бие махбод, эд эрхтэндээ тэдгээр элементийг хуваарилан тараах нь лавтай. Хойлгийн булчингийн эдэд агуулагдах макро ба микроэлементийн улирлын хөдлөл зүйг ерөнхийд нь авч үзвэл, кали ба төмрийн агуулга хавар, зуны (4974,6±950,1 мг/кг ба 286,0+24,1 мг/кг) үеийнхээсээ эвлийн улиралд (3988,8+548,4 мг/кг ба 80,3+11,1 мг/кг хүртэл) багасах. фосфор ба натри харин эсрэг буюу дулааны цаг (3212,7+213,8мг/кг, 1893,5+285,5 мг/кг) үеийнхээсээ хүйтний эрч чангарах улиралд (3745,4 + 826,3 мг/кг ба 2819,4+115,0 мг/кг болтлоо) ихсэх хандлагатай байна. Эдгээр өөрчлөлт хувиралт нь нэг талаар янз бүрийн цаг улиралд нядлагдсан хойлог шувуу ба түүний булчин-махны өсөлт хөгжилт, физик-химийн шинж байдал, бие махбодод нь явагдах биохимийн урвал, бодисын солилцооны өөр өөр үе шатанд байсантай, нөгөө талаар хойлгийн тэжээлийн ургамлын найрлагад орох химийн элемент тус бүрийн нөөц хэмжээ, үүрэг, ач холбогдолтой уялдаатай юм. Тухайлбал, хавар, зуны цагаар, эл шувууны үүрлэж өндөглөх ба үр төл нь уржиж хөгжих ид үеэр фосфор нь өндөгний хальсны найрлагад орох ба залуу шувууны ясанд хуримтлагдах тул булчингийн эдэд багаар илрэх боломжтой юм.

Гэтэл намар өвлийн улиралд хойлог фосфороор эрс баялаг үр буурцаг (11) тэжээлдээ давамгай хэрэглэдэгтэй шууд зохилдон булчин маханд нь энэ элемент ихээр тодорхойлогдож байна.щ Үүний нэг адил, хойлгийн булчингийн эдэд агуулагдах төмрийн хэмжээ уул шувууны тэжээлийн ургамлын өсөлт хөгжилтийн физиологийн үе шаттай уялдаатай байж болох талтай. Ургамлын газар дээрх ногоон хэсэг навч, найлзуур, нахиа ба буурцагт ургамал, үрийн хальсанд төмөр маш элбэг (11) байх тул хавар, зуны ба намрын улиралд ургамлын тэдгээр бие хэсгийг идэш тэжээлдээ өргөн хэрэглэх боломжтой хойлгийн булчингийн эдэд өвлийнхөөс илүү их хэмжээний төмөр илрэв. Кали ба натри нь бие биеийн эсрэг үйлчлэл олонтоо үзүүлдэг элементүүд учир кали булчингийн эдэд ихээр илэрч байгаа үед натри бага, аль эсвэл эсрэг байна. Кали нь ногоон мөхлөгөөр баялаг, ургамлын сийвэнлэг залуу эс эдэд 50 хувь хүртэл маш өндөр хэмжээтэй агүулагддаг (5, 11) төдийгүй бусад эрдэс элементүүдээс илүү их хэмжээтэйгээр амьтанд хэрэглэгддэг байхад натри нь ургамлын гаралтай тэжээлд харьцангуй бага нөөцлөгдөнө (11) Иймээс гагцхүү ургамлаар дагнан хооллодог хойлгийн булчинд кали бусад элементээс давамгай их илэрсэн ба энэ нь уг элементийн голлон нөөцлөгдөх эд эрхтэн нь булчин байдагтай ч бас холбоотой юм. Калийн хэмжээ хойлгийн тэжээлийн хувийн жинд ургамлын газар дээрх хатаж гандсан бие хэсгийн эзлэх жин харьцангуй багасч үндэслэг иш, үндэс, булцуу давамгайлах өвлийн улиралд буурч байна. Харин микро элемент зэс, манган, кобальт нь үет ургамал, үр тариа, буурцагт баялаг агуулагдах (5, 7, 11) тул хойлог эдгээр төрлийн тэжээлийг ид хэрэглэж тарга хүч авах намрын улиралд түүний булчинд их хэмжээтэй (Си—36,9+4,8 мг/кг, М—11,0+0,2 мг/кг, Со— —2,1+0,4 мг/кг) болж байка. Ялангуяа хатсан үр нь зэсээр баялаг. Гэвч өвлийн улирал хойлгийн тэжээл харьцангуй өөрчлөгдөн хатсан үр буурцаг хомсдож сонгинын ба бусад төрлийн ургамлын булцуу, үндэслэг иш, үндэс тэжээлд нь ахиж ирэхэд эдгээр элементийн хэмжээ буурах тал харагдлаа. Тэжээлийн ургамалд цайр ямагт хангалттай (ургамлын үр хөврөлд бүр их) хэмжээгээр байдаг (11) боловч түүний агуулга бас улирлын хэлбэлзэлтэй байна.

Шинжилгээний дүн баримттай уялдуулан тэмдэглэхэд, аливаа зэрлэг амьтан шувуу нь гадаад орчиндоо төрдгийн зэрэгцээ, гадаад орчин нь амьтны цаашид амьдрах, өсөх, хөгжих амин гол нөхцөлийг хангадаг билээ. Амьд бие махбод ийнхүү гадаад орчинтойгоо салшгүй нэгдэл нягтралтай, түүнээсээ салангид амьдрах аргагүй учир гадаад орчных нь нөхцөлөөс бие махбодыг тусгаарлан авч үзэх аргагүй юм. Амьд бие махбодын өсөх, хөгжих, амьдрах анхны нөхцөл нь идэш тэжээл, ус, таарч тохирсон температур, хүчилтөрөгч гэх мэт байх ёстой. [6, "12]

Гэтэл аливаа нэг амьтны амьдрах гадаад орчин, амьтны амьдралд зайлшгүй чухал шаардлагатай нөхцөл, хүчин зүйлс нь хувирамтгай бөгөөд үргэлж өөрчлөгдөж байдаг. {13] Иймээс амьд биеийг төрүүлж өсгөсэн, түүний амьдрах нөхцөлийг хангадаг гадаад орчны өөрчлөлт болоход амьд бие махбод өөрөө бас дагаж еөрчлөгдөнө.[6,13] Тэгээд бие махбод амьдралынхаа харьцангуй шинэ нөхцөлд дасан зохицох шаардлагатай болж, өөрчлөгдсөн энэ шинэ нөхцөлдөө тохирсон бодисийн солилцоо явуулна. Бодисын шинэ солилцоо нь бие махбод „өөрийгөө шинэтгэх" процесст хүргэнэ.

Араг ясны булчингийн идэвхтэй үйл ажиллагаа нь өвөрмөц бодисын солилцооны үр дүнд явагдах ба тэр нь „өөрийгөө шинэтгэх" процессын үндсийг тавих бодисын нийт солилцоотой зэрэг явагдана.. Р] Булчингийн эдийн химийн бүрэлдхүүн хэсгийн найрлагын „шинэчлэлт" булчин махбод тайван байх үед ч, үйл ажиллагаагаа гүйцэтгэн явуулж байгаа   үед ч явагддаг

Үүнээс үзвэл онгон байгальд хатуу ширүүн нөхцөлийн дунд амьдрах хойлгийн бие махбод гадаад орчныхоо буюу тухайн тохиолдолд цаг улирлын хувирал өөрчлөлттэй нөхцөлд дасан зохицохын сацуу „өөрөө шинэчлэгдэн хувирч" байх үндэслэлтэй. Харьцангуй утгаар авбал, хавар, зуны Тааламжтай цаг өнгөрч намар, өвлийн улирал эхлэхэд хойлгийн амьдрах нөхцөл (хоол тэжээл хомсдон найрлага, чанар нь өөрчлөгдөх, хүйтэн сэрүүн хахир цаг болох гэх мэт)„ мөн өөрнйнх нь өсөлт хөгжилт (энэ шувуу маш хурдан өсөлттэй гэдгийг тооцвол амьдын жин нь эрс нэмэгдэх, тарга хүч авах, нас бие гүйцэх зэрэг) өөрчлөгдөнө.

Бидний хийсэн шинжилгээний дун нь хойлог шувуу өөрийн амьдралын үйл ажкллагааг жилийн янз бүрийн улиралд тохирсон төвшинд (эрдэс бодисын солилцоог) явуулдгийг харуулсан нэгэн баримт боллоо. Түүнчилэн хойлгийн булчин маханд янз бүрийн цаг улиралд харилцан адилгүй хэмжээтэй макро ба микроэлемент тодорхойлогдож байгаа нь энэ шувуу жилийн цаг улирлын хэмд сайтар тохирсон дасан зохицох чанартай болохыг давхар гэрчилж байна. Мөн уг шинжилгээ агнуурын шувууны бие махбодын химийн найрлага харьцангуй хувьсалтай, түүнд „өөрийгөө шинэтгэх" процесс явагддаг ба бодисын солилцооны улирлын харьцангуй хөдлөл зүйтэй байдгийг харуулснаараа эмнэлэг биологийн судалгааны ач холбогдолтой юм.

Цаашид хойлог болон агнуурын бусад шувууны махыг хүнс тэжээлийн ба сувилгааны зорилгоор ашиглахдаа тэдгээрийн эрдэс бодисын найрлага төдийгүй аминхүчил, витамин зэрэг бусад биологийн идэвхт бодисын улирлын хөдлөл зүйг уул шувууг агнах цаг улирлаар харгалзан үзэж байх нь зүйтэй юм.

ДҮГНЭЛТ. Алтайн хойлгийн булчингийн эдэд (маханд) агуулагдах макро ба микроэлементийн агуулга улирлын хөдлөл зүйтэй байдаг нь нотлогдлоо. Энэ нь уул шувууны идэш тэжээлийн ургамлын бие хэсэг, эрдэс бодисын нөөцтэй холбоотой болно. Хойлгийн махыг сувилгаанд ашиглах болбол түүний эрдэс бодисын найрлага эл шувууг агнах цаг улирлаас хамаарах талтайг харгалзан үзвэл зохино.

Ном зүй

1. Афонский С- И. Биохимия жизотных. М. 1930. 511. 514, 517—519, 553.
2. Меньшиков Ф. К- Диетотерапия. М. 1972. 55. 61.
3. Тауцинь Э. Я. Определение микроэлементов в организме животных. в кн: ^Определеыле микроэлементов в биологическом объекте\". Рига. 1908.
4. Ринькис Г. Я. Методы ускорэнного колориметрического определения микроэлементов в биологическом объекте. Рига. 1963.
5. Власюк-П. А, Шкварук Н. М, Сапатый С. Е, Шзмотиенко Г. Д. ^ Химические элементы и аминокислоты в жизни растений, животных и . человека. Киев 1971 •23.
6. Гулый М. Ф, Ремесло В. Н. О бпологйческом значении. процессов постоянного обновления составных компонентоз жизых организмов. Киев. 1979. 9, 11.
7. Коломийцева М. Г, Габович Р. Д. Микроэлементы в медицине. М. 1970. .83. 146. 151, 163, 181, 215, 231, 236.
8. Зориг Г: Уртнасан Д, Цэндээ Б. Содержание макро—и микроэлементов в мышечной ткаки алтайского улара. Химийн хүрээлэнгийн бүтээл, УБ. 1981. 19.
9. Болд А. Алтайн хойлог. „БНМАУ-ын агнуурыи амьтад ба ан хамгаалал\" номонд. УБ. 1972. 114.
10. Зориг Г. Алтайн хойлог ШУВУУ\', „Хүүхдийн хүмүүжил\" сэтгүүл, 1978. 3. 121.
11. Мак—Дональд П. Эдвардс Р, Гринхолдж Дж. Питание животных М. 1970. 102—105, 110—115, 118—121.
12. Селянский В. М. Анатомия и физиология сельско-хозейственной птицы. М. 1972. 231—232, 235, 238—240.
13. Плященко С. И. Сидоров В. Т. Есгественная резистентность организма животных. Л. 1979. 66—67.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 492
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК