Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 2(91)
Цочмог, архаг вируст гепатит элэгний анхдагч өмөнгийн үүсгэгчийн брэлдэхүүн, тарвалзүйн зарим үзүүлэлтүүд
( Судалгааны өгүүлэл )

Д.Алимаа, Н.Нямдаваа

Эрүүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төв, Улсын хавдар судлалын төв

 
Абстракт

1220 patients /667 with acute viral hepatitis, 208 with chronic viral hepatitis, 101 primary liver cancer and 146 with cancers of other localization / have been studied on the presence of some viral hepatitis markers /HBsAG,anti-HAV Igm/ and some epidemiological characteristics/ age and gender/

Among acute viral hepatitis cases viral hepatitis A was diagnosed in 13,5% viral hepatitis in 75,4% and viral hepatitis  C in 11,0%.Among acute viral hepatitis A patents prevail children /98,1% of ali acute viral hepatitis A patients were under.The most heavely affected age group for viral hepatitis B and C was age group 20-39 years /42,3%and 62,5% of all cases respectively/.Among patients with viral hepatitis C prevail men /66,7% and 51,4% respectively/, and among patients with viral hepatitis C prevail /69,9%/

Among chronic viral hepatitis cases 0,7% were hepatitis A,89,9 were hepatitits B and 9,4% were hepatitis C.The most affected age group was also 20-39 years /46,6%/.

Among primary liver cancer patients HBsAg was detected in 41,6%.Among cancer patients with other location of fumor HBsAg was releaved in 12,3% which is approximately corresponding to the HBsAg carrier level in the Mongolian population.

Тус орны нөхцөлд вирусийн гаралтай элэгний эмгэгтэй тэмэх арга хэмжээний тулгамдсан асуудлын нэг болох цочмог, архаг вируст гепатит, элэгний анхдагч өмөнгийн үүсгэгчийн бүрэлдэхүүн өвчлөлийн улиралчлал, өвчтөний нас, хүйсийн хамаарлыг судлан тогтооход энэхүү судалгааны зорилго оршино.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга

Судалгаанд 1220 өвчтөн хамрагдсаны 667 нь цочмог, 208 нь архаг вируст гепатит (ВГ), 347 нь хорт хавдар (үүнээс 101 нь элэгиий анхдагч, 146 нь элэгний бус)-тай өвчтөнүүд байв.

Цочмог ВГ-тай өвчтөнүүд Халдвартын клиникийн эмнэлэг (ХКЭ)-т, архаг ВГ-тай өвчтөнүүдийн 148 нь ХКЭ-т, 58 нь Эх нялхсын төв (ЭНТ)-д хорт хавдартай өвчтөнүүд нь Хавдар судлалын төвд (ХСТ)-д тус тус эмчлүүлэгчид байлаа.

Судалгаанд хамрагдагсад нь 1993 онд тухайн эмнэлэгт хэвтэж змчлүүлсэн, эмнэлзүйн онош батлагдсан өвчтөнүүдийн зонхилох хувийг эзлэж байгаа юм.

Лабораторийн шинжилгээний аргууд:

ВГ-ийн өвөрмөц маркеруудыг фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-аар шинжилсэн бөгөөд Голландын Гепаностика" оношлуураар HBsAg тодорхойлж,сөрөг гарсан тохиолдолд Английн "Мюрекс" оношлуураар гепатитын с вирусийн эсрэгбие (анти-HCV) илрүүлэх шинжилгээ хийв. Дээрх маркерууд сөрөг (-) гарсан өвчтөнүүдэд анти - HAV-lg М-ийг АНУ-ын "Эбботт" пуусийн оношлуураар тодорхойлов.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ХЭЛЦЛЭГ

1.Цочмог вируст гепатит

Цочмог вируст гепатитаар өвчлөгсөдийн дийлэнхийг (74,5%) В вируст гепатитаар өвчлөгсөд эзлэж буй нь 1980-аад онд бидний (1) болон бусад судлаачдын (2) хийсэн судалгааны дүнгээс төдийлөн өөрчлөгдсөнгүй (Хүснэгт 1).

Харин 9-рсарын11 дүгээр сард А вируст гепатитын өвчлөл 2,3 дахин өсч, энэ хэмжээгээр В болон С вируст гепатитын эзлэх хувийн жин буурч байна.

Цочмог ВГ-аар өвчлөгчдийн 48,0% (241) нь хүүхэд, 52% (261) нь насанд хүрэгчид байгаа боловч А гепатитаар хүүхдүүд голчлон (98,1%) өвчилж, насанд хүрэгчид өртөхгүй шахам, В-гепатитаар хүүхэд, насанд хүрэгчид аль аль нь (44,1% ба 55,9%), С гапатит (СГ)-аар ихэвчлэн (95,8%) нь насанд хүрэгчид өвчилж байна (Хүснэгт 2),

Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл: А гепатитаар голдуу (55,5%) 0-3 насны хүүхэд, В гепатитаар 20-29 насны залуучууд (30,7%), СГ-аар мөн 20-29 насны хүмүүс (54,2%) хамгийн их өвчилж байгаа ажээ.

Энэ судалгааны дүнг 1980-аад онуудын судалгаатай жишиж үзвэл (Хүснэгт 3) ВГ нь бага насны хүүхдийн өвчин байснаа насанд хүрэгсэдийи өвчин болон хувирч байгаа бөгөөд энэ нь бага насныхны дотор В,С вируст гепатитаар өвчлөх тохиолдол буурч байгаагаар тайлбарлагдаж байна.

А ба В вируст гепатитаар эрэгтэйчүүд, С вируст гепатитаар эмэгтэйчүүд давуу өвчлөх хандлагатай байна (Хүснэгт 4).

2.Архаг вируст гепатит

Архаг ВГ-ын гол үүсгэгч нь В. гепатитын вирус байна (Хүснэгт 5).

Архаг ВГ-аар 20-29 насныхан (Хүснэгт 6) болон эрэгтэйчүүд (Хүснэгт 7) зонхилон өвчлөж байна. Гэхдээ архаг С вируст гепатитаар өвчлөгсөдийн гуравны хоёр нь эмэгтэйчүүд байгаа нь цаашид гүнзгийрүүлж судлууштай асуудал юм.

Гадаадын судлаачид (3) архаг ВГ дөчөөс дээш насанд илүүтэй тохиолддог гэж бичсэнтэй харьцуулахад манайд архаг ВГ-ын тохиолдол 20-29 насанд давамгайлж байгаа нь манай нөхцөлд цочмог ВГ-ын эмчилгээг төгс хийх, архагшихаас сэргийлэх талаарх судалгааг гүнзгийрүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

3.Хүнд хэлбэрийн цочмог ВГ, элэгний анхдагч өмөн 1993-1994 онд ХКЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүнд хэлбэрийн цочмог ВГ-ын улмаас хэвтэж эмчлүүлж, зарим нь нас барсан өвчтөнүүдэд өвөрмөц маркерууд ФХЭБУ-аар тодорхойлоход тэдгээрийн 71,4% (15)-д гепатитын В вирус илрэв. Тэдгээрийн 66,7% (10) нь 16-32 насны залуучууд байна.

Элэгний бус хорт хавдартай өвчтөнүүдийн 10,6% (26)-д HBsAg (БНАСАУ, Жиси, Цус шууд бус наалдуулах урвал) илэрч байгаа нь тус орны эрүүл хүн амд тодорхойлогддог үзүүлэлт (12,3%)-тэй ойролцоо бөгөөд элэгний анхдагч өмөнтэй өвчтөнүүдийн 41,6% (42)-д энэхүү вирус илэрч буй нь дээрх үзүүлэлтээс 3,9 дахин их байгаагаас үзвэл В гепатит элэгний анхдагч өмөн үүсгэгч гол хүчин зүйлсийн нэг байж болох талтай нь илэрхий.

Ном зүй

1.Алима,Д., (1987) Этиологическая структура острых вирусных гепатитов и широта распространения НВ вирусной инфекции в семъях больных гепатитом В в МНР, Автореферат диссертации на соискание ученой степени кандидата медицинских наук, Москва , с. 11-15.
2.Нимадава,П.,(1989): Заболеваемость вирусными инфекциями и популяционный иммунитет к вирусам (на примере МНР), Доклад обобщающий опубликованные работы на соискание ученой степени доктора медицинских наук, Москва., с. 22-32:
3. Соринсон,С.А. (1987): Вирусные гепатиты, Москва;
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 789
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК