Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 2(91)
Цочмог архаг вируст гепатиттай өвчтөнүүдийн цусны ийлдсэнд рефлотрон аппаратын тусламжтайгаар биохимийн зарим үзүүлэлтийг тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Алимаа, Г.Март, Б.Үзмээ

Эрүүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төв

 
Абстракт

Bilirubin aspartate aminotransferaza AST and alanine aminotransferaza ALT activities were defermined in sera of 206 patients /190 with acute viral hepatitis,16 with chronic viral hepatitis / at the 10th 15-17,18-25th, 26-35th,36-45th and 46-50th day hospiitalixation using a dry chemistry express diagnostic system Reflotron /Boehringer Mannheim Germany.

ALT,AST activitles were 1453+279,6IU/L and941-200,1 IU/L respectively at the first day of hospitalization of the patients with acute viral hepatitis B/VHB/ and 1085+89,1IU/L and 672,0+68,1IU/L respectively for the acute patients without markers of VHB 504,1+138,9 IU/L 242,9+75,9 IU/L 423,1IU/L and 222,7+51,9IU/l respectively at the 10th day of hospitalization 260,6+67,8IU/L 157,4+52,7IU/L 71,0+29,6 IU/L and 95,7+19,0IU/l respectively at the 26-35th day of hospitalization.

ALT, AST activities were 518,5+130,6IU/L and 193,0+50,1 IU/Lrespectively for patients with chronic VHB and 215,3+ 112,5IU/L 68,7+20,6 IU/l respectively for patients with chronic hepatitis without markers of VHB.The authors have concluded that Reflotron system is the most suitable diagnostic procedure for dynamic studies of biochemical indicatoris in hospitals.

Нийт билирубин цусанд тодорхойлогдох нь шартай хэлбэрийн вируст гепатитыг нотлох үндсэн үзүүлэлтийн нэг юм. Эс хайлах хамшинжийн өндөр мэдрэг үзүүлэлт болох, трансаминазууд, ялангуяа Аланин - аминотрансфераза (АлАТ) фөрментийн идэвхийг тодорхойлох нь цочмог, архаг вируст гөпатитыг оношлоход зайлшгүй чухал (1-3). Аспартат аминотрансфераза (АсАТ)-ыг АлАТ-д харьцуулсан харьцаа буюу Де Ритисийн коэффициент буурах (<0,7) нь элэгний эмгэгийн баталгаа болдог (1-2). Иймд бид тус орны эрүүл мэндийн практикт анх удаа нэвтэрч буй хурдавчилсан оношлогооны "Рөфлотрон" аппаратаар цочмог, архаг вируст гепатиттай өвчтөнүүдэд дээрх үзүүлэлтүүдийг тодорхойлж, оношлогоо, өвчний явц, эдгэрэлтийг үнэлэхэд түүнийг ашиглах боломж, ач холбогдлыг судлах зорилгоор энэхүү судалгааг хийв.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга хэрэглэгдэхүүн:

Судалгаанд Халдвартын клиникийн эмнэлэг (ХКЭ)-т хэвтэж эмчлүүлсэн 10 сараас 59 насны цочмог вируст гепатит (ВГ)-тай 190, архаг ВГ-тай 16, нийт 206 өвчтөн хамрагдав.

Лабораторийн шинжилгээ:

Өвчтөнүүдийн цусны ийлдсэнд билирубин болон АлАТ, АсАТ ферментүүдийн идэвхийг өвчтөн эмнэлэгт хэвтсэний дараах 10, 15-17, 18-25, 26-35 ба 36-45 дахь болон 46-аас дээш хоногуудад хуурай химийн РЕФЛOTPOH,(Boehringer Mannheim Germany) аппаратаар тодорхойлсон.

Мөн В гепатитын өвөрмөц маркерууд (HBsAg ба анти-НВс IдМ)-ыг АНУ-ын "Эбботт" пүүсийн оношлуур ашиглан фермент холбоот урвал (ФХУ) -аар шинжлэв.

СУДАЛГААНЫ ДҮН, ХЭЛЦЛЭГ

1.Цочмог вируст гепатит

Өвчтөнүүдийн 26 (13,7%) нь шаргүй, 164 (86,3%) нь шартай хэлбэрийн цочмог ВГ-аар өвчлөгсөд байв. Шаргүй хэлбэрийн цочмог ВГ-тай өвчтөнүүдийн 20 (76,9%) нь хүүхэд, 6(23,1%) нь том хүн, шартай хэлбэрээр өвчлөгсөдийн 114 (69,5%) нь хүүхэд, 60 (30,5%) нь том хүн тус тус байлаа.

АлАТ ферментийн идэвх 0-3 насны хүүхдүүдэд 1356,4 ±137,8 нэгж\л, 4-15 насны хүүхдүүдэд 1524,9+130,4 нэгж\л, насанд хүрсэн эрэгтэй хүмүүст 1276,8 ± 209,4 нэгж\л, эмэгтэй хүнд 1454,5 ± 198,9 нэгж\л, АсАТ дэээрх бүлгийн өвчтөнүүдэд 784.4нэгж\л, 969,9 нэгж\л, 906,2 нэгж/л, 967.0 нэгж/л тус тус байна. Үүнээс үзвэл АлАТ, АсАТ-ын идэвх өндөрсөх нь өвчтөний нас хүйсээс төдийлөн хамааралгүй байна./t<2,6/,

Де Ритисийн коэффициент өвчтөнүүдийн 47 (24,7%-д хэвийн хэмжээ (0,7-1,3)-д, 130 (68,4%)-д буурсан (0,7), 13 (6,8%)-д ихэссэн (t>1,3) байв.

Хүнд хэлбэрийн цочмог вируст гепатиттай өвчтөнүүдэд АлАТ-ын идэвх 259,6±229,6, дунд хэлбэрт 1429,2±144,6 ба хөнгөн хэлбэрийн үед 1340,7±350,3 нэгж\л тус тус байв.

АсАТ-ын идэвх дээрх хэлбэрүүдийн үед 1796,12±251,8, 799,5±102,1 ба 616,3±170,5 нэгж\л тус тус байлаа.

Өвчтөнүүдийн 124 (65,3%)-д В гепатитын маркер, үүний дотор 76 (61,3%)-д зөвхөн HBsAg, 45 (36,3%)-д HBsAg ба анти-HBcIgM, 3 (2,4%)-д зөвхөн анти - HBcIgM илрэв.

Ферментүүдийн идэвхийг өвчний хөдлөлзүйн дагуу В гепатиттай (түүний дотор зөвхөн HBsAg буюу зөвхөн анти-HBcIgM, эсвэл аль аль нь илэрсэн) ба гепатитын В вирусийн маркер илрээгүй цочмог вируст гепатиттай өрчтөнүүдэд тодорхойлов.(Хүснэгт 1).

АлАТ, ба АсАТ ферментүүдийн идэвх өвчтөн эмнэпэгт ирсэн эхний хоногт В гепатиттай өвчтөнүүдэд 1453,1±279,8 ба 941,8±200,1 нэгж\л, гепатитын В вирусийн маркер илрээгүй өвчтөнүүдэд 1085±89,1 ба 672,0±68,1 нэгж\л тус тус байсан бол 10 дахь хоногт 504,1±138,9 ба 242,9±75,9 нэгж\л, 423,1±71,6 ба 222,7±51,9 нэгж\л, 11-17 дахь хоногт 330,9±92,8 ба 224,1±64,9 нэгж\л, 148,8±371 ба 113,5±33,4 нэгж\л, 18-25 дахь хоногт 297,6 - 65,1 ба 203 - 52,9 нэгж\л, 202,7 - 118,7 ба 55,1±10,2 нэгж\л 26-35 дахь хоногт 260,6±67,8 ба 175,4±52,7 нэгж\л, 71,0±29,6 ба 95.7±19,0 нэгж\л тус тус болж буурсан байна. Өөрөөр хэлбэл ферментүүдийи идэвх В гепатитын маркер илэрсэн, эсэхээс хамаарч анхны давтан шинжилгээгээр 2,5-3,1 дахин буурч, цаашид энэхүү бууралт үргэлжилжээ.

Харин HBsAg ба анти-HBcgM аль аль эерэг (+) өвчтенүүдэд АлАТ фермент зөвхөн HBsAg эерэг (+) ба В гепатитийн маркергүй өвчтөнүүдээс илүүтэй өндөрссөн байна (t=2,6 ба 4,2).

Өвчтөн эмнэлэгт ирсний 36-45 дахь хоногт шинжилгээнд орсон В гепатиттай өвчтөнүүдийн 4 ба 2-т, гепатитын В вирусийи маркер илрээгүй өвчтөнүүдийн 2-т АлАТ, АсАТ-ын идэвх хэвийн хэмжээнд орсонгүй. 46-аас дээш хоногт фермемтүүдийн идэвх хэвийн хэмжээнд орохгүй байх тохиолдол В гепатиттай дээрх өвчтөнүүдийн 2-т үргэлжилсэн ба харин В гепатитын маркергүй бүх өвчтөнд хэвийн хэмжээнд орсон.

2.Архаг вируст гепатит

Архаг ВГ-тай өвчтөнүүдийн 8 (50%)-д В гепатитын өвөрмөц маркерууд илэрсэн ба үлдсэн 8 (50%)-д илрээгүй. АлАТ ферментийн идэвх архаг В гепатиттай өвчтөнд 518,5±130,6 нэгж\л, гепатитийн В вирусийн маркер илрээгүй өвчтөнд 215,3±112,5 нэгж\л, АсАТ-ын үзүүлэлт дээрх 2 бүлгийн өвчтөнд 193,0±50,1 ба 68,7±20,6 нэгж\л тус тус байв.

Де Ритисийн коэффициент өвчтөнүүдийн 11 (68,8%)-д буурсан, 5 (31,2%)-д хэвийн хэмжээнд байлаа. Харин ихэссэн өвчтөн байсангүй.

Билирубин архаг өвчтөний 6 (37,51%)-д ихэссэн, үлдсэн 10 (62,5%)-д хэвийн хэмжээнд байв.

Цочмог ВГ-ыг архагтай харьцуулбал АлАТ-ын идэвх 3,8, АсАТ 6,9 дахин өндөр байна.

Дээрх үзүүлэлтүүд нь гадаадын судлаачдын дүгнэлтүүд (1-3)-тэй тохирч байгаа бөгөөд "Рефлотрон" аппаратаар билирубин, АлАТ, АсАТ-ын идэвх тодорхойлох нь цочмог, архаг ВГ-ыг ялган оношлох, өвчний явцыг үнэлэх, эдгэрэлтийг хянахад чухал ач холбогдолтой болохыг харуулж байна. Түүнээс гадна энэхүү аппаратаар дээрх шинжилгээнүүдийг хийх нь хялбар бэлэн оношлуур ашигладаг тул элдэв шил сав, төхөөрөмж, угаалга цэвэрлэгээ шаардлагагүй. Хариу нь маш нарийвчлалтай, хурдан (124 сек) хугацаанд. шууд бичигдэж гардаг зэрэг давуутай талуудыг нь харгалзан энэ аргыг судалгаа шинжилгээний ажил болон практикт, ялангуяа төвийн томоохон клиникийн эмнэлгүүдэд нэвтрүүлэх нь зүйтэй байна.

Ном зүй

1.Подымова, С.Д. (1993). Болезни печени. с.79-80;
2.Соринсон, С.Д. (1987) Вирусные гепатиты, с. 141-146 ;
3.Sherlook S. 1991. Diseases of the Liver and Biliary System, Pp. 238-306; 310-339
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1532
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК